Бид хичээлийн шинэ жилийг тохиолдуулан энэ удаагийн дугаартаа АНУ-ын зохиогч Кал Ньюпортын “Хэрхэн А дүнгээс салдаггүй гавал оюутан болох вэ?” номыг онцолж байна. Уншигчид түүний "Deep work", "Digital Minimalism", "Don't follow your passion" зэрэг олон улсын бестселлер бүтээлүүдийг нь хэдийн мэдэх биз ээ.
Энэхүү бүтээл нь Харвард, Браун, Колумб, Дартмоут, Принстон гэх дэлхийн оюуны түүчээ их сургуулиудад суралцдаг гавал оюутнуудын туршлагад үндэслэн бичсэн бүтээл юм.
Хичээлээр дамжуулан авч буй түмэн мэдээллийг хэрхэн өөрийн амьдралын хэв маягтаа уялдуулан мэдлэг болгох, цаг, энерги, нөөцөө хэрхэн ухаалгаар хуваарилах тухай нарийн хийгээд ойлгомжтой жишээтэй тайлбарлана. Уншиж ойлгоход хөнгөн хэлбэрээр бичсэн тул суралцаж байх хугацааныхаа аль ч үед уншихад тохиромжтой.
Кал Ньюпортын эл ном нь зөв дадал, шалгалтад бэлдэх арга барил болон эсээ бичих гэсэн гурван үндсэн бүлгээс бүрдэнэ. Уншигч таны суралцах үйлсэд дэм болно гэж итгэж буй онцлох зөвлөгөөг хүргэж байна.

ХЭЗЭЭ, ХААНА, ХЭР ХУГАЦААНД
ХЭЗЭЭ: Эрт тусмаа сайн
Брауны их сургуулийн оюутан Саймон “Хийх ёстой зүйлсээ хичээлийн завсарлага хооронд эсвэл хичээл эхлэхээс өмнөх 10 минутад хийхийг эрмэлздэг. Орой хүртэл хойш тавихгүй байх нь л чухал" хэмээжээ.
Оюутнууд өдөржин завгүй явсаар орой л хичээлээ хийнэ дээ гэж хойшлуулдаг. Орой эсвэл шөнийн цагууд хэзээ ч дуусахгүй мэт өөртөө итгүүлж маргаашдаа бэлдэн нойроо авах ёстой цагаа дэнчин тавьж шөнөжин суудаг. Иймд хичээл хийх хамгийн тохиромжтой цаг бол аль болох эрт хийх. Гэхдээ удаан цагаар нэг дор хичээллэхдээ биш дундаа завсарлагаатай байх нь үр дүнтэй гэдгийг дэлхийн шилдэг их сургуулийн амжилттай суралцдаг оюутнууд зөвлөжээ.
ХААНА: Хол буюу төвлөрч болохуйц газарт
Дартмоутын оюутан Грета “Гэртээ эсвэл дотуур байрандаа хичээл хийвэл сатаарах нь гарцаагүй. Учир нь тэнд хичээл хийхээс илүү амарч эсвэл өөр зүйл хийж буй хүмүүс л бий" гэжээ. Иймд үргэлж хичээл хийх боломжтой орчин хай. Аль болох төвлөрч суухад тохиромжтой нууц газруудтай болохыг эрмэлзэхийг зөвлөжээ.
ХЭР ХУГАЦААНД: Нэг цаг тутам заавал завсарлах
Кал амжилттай суралцдаг оюутнуудаас нэг удаа сууж хичээл хийхдээ хэр хэр хугацаа зарцуулдгийг нь асуухад 40-50 минут хичээллээд 5-10 минут өөр зүйл хийж амардаг гэж хариулжээ. Амрахдаа цахим шуудан илгээх, сонин унших эсвэл хэн нэгэнтэй ярилцсаны дараа эргэн хичээллэх нь сэргэг хэвээр үлдээдэг хэмээн дурджээ.

БИЧИЛ ХЭСгүүдэд ХУВАА
Амхерст коллежийн оюутан Винди унших ёстой номоо бүхэл өдрийн турш цүнхлээд, жижигхэн сул цаг гарах бүрд бага багаар уншдаг байна. Амралтын өдөр энэ номыг уншиж дуусгана гэж төлөвлөх хэрэггүй. Цаг хугацаа, энерги шаардах том даалгавруудыг бичил хэсгүүдэд хувааж сэргэг байгаа үедээ хийсээр дуусгавал илүү бүтээмжтэй байх болно.
Ихэнх сурагчид түгжрэлд өнгөрөөх цаг, хичээлээ хүлээх завсар зэрэг хугацаанд багахан бүтээмжтэй байж болохыг тоолгүй өнгөрүүлдэг. Гурван цагийн турш нэг номыг өндийлгүй уншиж дуусгахаас илүүтэй бүлэг бүрийг нь өдрийн хоолны өмнөх 20 минутад уншсаар байвал илүү ухаалаг сонголт болно.
АСУУЛТ, НОТОЛГОО, ДҮГНЭЛТ
Аливаа хичээлийг тэмдэглэхдээ багшийн хэлсэн зүйлсийг үг үсэггүй бичих цаг хугацаа, хөдөлмөрийн гарз болдог. Бүгдийг нь бичих хэрэгтэй санагдсан ч ухаалаг хандах хэрэгтэй. Мэдээлэл бүхэн хэрэгтэй байдаггүй. Багшийн дурдсан жишээ бүр дэвтэрт байх шаардлагагүй. Хичээлийн тэмдэглэл хөтлөх тухай номын зохиолч АНД буюу Асуулт Нотолгоо Дүгнэлтийн аргыг санал болгожээ. Хичээлийн тэмдэглэлд буй мэдээллүүд бүгд асуултад хариулагдахуйц, оновчтой дүгнэлтэд хүрэхүйц байх ёстой гэсэн үг.
Тухайлбал: Багш 1987 оны түүхийн тухай тайлбарлаж байна гэж төсөөлье.
1. Асуулт: 1987 онд ЯМАР үйл явдал ЯАГААД өрнөсөн бэ?
2. Нотолгоо: Тийм баримт нотолгоонд үндэслэн 1987 онд уг үйл явдал өрнөсөн.
3. Дүгнэлт: Энэ түүхийг сурснаар ийм сургамж, ач холбогдолтой гэхчлэн үр дүнтэй тэмдэглэл хийх нь чухал. Шалгалтын үед аль хэдийнээ боловсруулсан хичээлийн тэмдэглэлтэй байх нь гол санаа юм.
ӨДӨР БҮР ТАВАН МИНУТ
Бие даалтуудын эцсийн хугацаа, илтгэлийн сэдвүүд, уулзахаар товлосон багш нар гээд олон зүйлсийг нэг дор бодох нь биднийг амархан ядраадаг. Иймд ном унших үедээ номоо уншихдаа л төвлөрөх хэрэгтэй. Түүнээс биш ном унших явцдаа маргааш хураалгах тооны даалгавраа бодохгүй байхыг хэлнэ. Үүнийг бодит болгохын тулд өглөө бүр 5-10 минутад өдрөө төлөвлө. Үүнд:
Нэг - Жижигхэн хэлтэрхий цаас аваад хоёр хэсэгт хуваа.
Хоёр - Эхний баганад өнөөдөр хийх ёстой зүйлсээ жагсаа, хоёр дахь баганад "Санах" гэж гарчиглаад хоосон үлдээнэ.
Гурав - Хоосон үлдээсэн хоёр дахь баганад өдрийн явцад гарч ирсэн гэнэтийн ажлууд, санаа чилээсэн бодол, шинэ даалгавраа бичнэ.
Дөрөв - Дараа өглөө нь өчигдрийн жагсаалтаа эргэн харж хийх ёстой зүйлсээ ахин хуваарилж зооно.
Уг аргын ач холбогдол нь толгойд гэнэт урган гарч ирсэн хийгээгүй даалгавар эсвэл индүүдээгүй цамцаа бодож санаа зовохоос зайлсхийж өнөөх жижиг цаасныхаа "Санах" хэсэгт бичиж үлдээгээд одоо хийж буй зүйлдээ гүн төвлөрөхөд оршино.

Сэтгэгдэл бичих (3)


S SHINE OYUN 2022.10.03 102.89.46.104
Прадхан үндэсний эмнэлгийн ачаар Прадхан эмч миний бөөрийг (780.000 доллар) худалдаж авсны дараа би Хятадад байрладаг Монгол улсаас Есүйген Есү байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл тэдэнтэй шууд холбоо бариарай DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM 91424323800802. Одоо хэрэгжүүлэх. Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
B Bbo 2022.09.04 66.181.161.101
Tsegtstei, oilgomjtoi, boginoor, unshihad amar sn bichjee. Heregtei medeelel huvaaltssand bayarlalaa????????????
N NG 2022.09.04 192.82.70.1
Mash heregtei niitlel baina! Asuult, notolgoo, dugneltiin arga ih taalagdlaa. Zaaval heregjuulnee. Bayrlalaa ☺️