Аж үйлдвэрийн хувьсгалаас хойш хавдрын өвчлөл, зүрхний шигдээс, хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин зэрэг аюултай өвчлөлүүд дэлхийн хүн амын дунд тахал мэт тархсан байдаг. Сүүлийн хоёр зуунд бидний амьдарч буй орчин нөхцөл эрс өөрчлөгдсөн хэдий ч бидний ген хувьсан өөрчлөгдөөгүй.
Фруктозоор жишээ авцгаая. Эрт дээр үеэс жимс, зөгийн бал зэрэг нь зөвхөн ордны хаад, хатдын хүртдэг тансаг зоог байсан бол өнөө үеийн хувьсан өөрчлөгдсөн нийгэмд өдөр тутмын хүнсний хэрэглээ болжээ.Тиймээс ч өдгөө жимс жимсгэнэ, зөгийн бал зэрэг фруктоз агуулдаг бүтээгдэхүүний хэтийдсэн хэрэглээ өөх тосыг хуримтлуулах үндэс суурь болохоос эхлээд олон өвчлөлийн өдөөгч хүчин зүйл болон хувирчээ. Бидний өнөөдөр онцолж буй Outlive бүтээлд зөв хооллолт, дасгал хөдөлгөөн, нойрны тогтвортой хэмнэл зэрэг олон чухал сэдвүүдийг дурдсан.
Урт удаан амьдрах нь хоёр бүрэлдэхүүн хэсэгтэй.
Нэгдүгээрт, амьдарсан цаг хугацааны үргэлжлэл
Хоёрдугаарт, амьдарсан амьдралын чанар
Бүлэг 1, Питер Аттиа
номын тухай
Outlive бүтээл нь дэлхий дахинаа нэг сая хувиар борлогдож, Sunday Times, New York Times сэтгүүлийн хамгийн их уншигдсан бестселлер бүтээлээр шалгарсан билээ. Номын зохиолч Питер Аттиа нь Канад-Америкийн физикч бөгөөд эм эмнэлзүйн салбараар дагнан мэргэшсэн шинжлэх ухаанч. Түүнчлэн тэрбээр Мауй арлаас Ханай эрэг хүртэл сэлсэн анхны хүн төдийгүй шинжлэх ухаанаас гадна усан спортын салбарт өндөр амжилт үзүүлсэннэгэн. Харин түүнтэй хамт энэхүү номыг бичилцсэн Билл Гиффорд нь цэргийн сэтгүүлч бөгөөд Нью-Йорк Таймсын хоёр ч удаагийн бестселлер болсон номын зохиолч, редактор аж.
Сэтгэл зүйн эрүүл мэндээ орхигдуулбал бидний урт наслахын тулд хичээсэн бүхий л хичээл зүтгэл талаар болдог
Бүлэг 2, Питер Аттиа
Таны дадлыг өөрчлөх 3 асуултын хариулт
Хүн урт удаан амьдралыг мөрөөсөн бодохын сацуу үхлийг ч тунгаан боддог байх хэрэгтэй. Сонирхуулахад, АНУ-ын хүн амын 0.3 хувь буюу 3333 хүн тутмын ердөө нэг нь л 100 насалсан байдаг. The New England and Centenarians судалгааны байгууллагаас зуу насалсан хүмүүсийг гений хувьд шинжлэн авч үзвэл тийм ч төгс геном байдаггүй гэсэн хариу гарсан бөгөөд зөв амьдралын дадал, өөрийн бие махбод, метаболизмын үйл ажиллагаагаа төгс мэддэгт л оршдог аж.
Эрүүл, урт наслах төлөвлөгөө:
Объект—Стратеги—Тактик
Бүлэг 3, Питер Аттиа
Дэлхийн хүн амын 10 хүн тутмын 1 нь чихрийн шижинтэй
Номын зохиолчийн дурдаж байгаагаар хоолны дэглэмийн үр дүнгийн тухай маргах нь утгагүй. Хүмүүс хоолны дэглэм гэхээсээ илүүтэй шим тэжээлийн биохимид анхаарах хэрэгтэй. Учир нь шим тэжээллэг хүнсний эх үүсвэрүүд хүн бүрийн метаболизмд харьцангуй өөр өөр нөлөөлөлтэй байна. Мөн макро шим тэжээлийн тухай хүмүүс төдийлөн мэддэггүй. Энгийнээр энэ нь нүүрс ус, өөх тосноос илүүтэй уурагт анхаарах нь нас ахих тусам чухал гэдгийг ойлгох явдал билээ.
Өдөр тутмын хоол хүнсний буруу сонголт таныг хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижингийн өвчлөлд хүргэдэг аж. Тэгвэл хоёрдугаар төрлийн чихрийн шижин гэж юу вэ? Уг өвчин нь инсулины харьцангуй дутагдал хэмээх ерөнхий нэршилтэй бөгөөд инсулины ялгаралт хэвийн байгаа ч биеийн эсүүд инсулины нөлөөг мэдэрч чадахгүй байх ерөнхий шинж тэмдэгтэй. Энэ төрлийн чихрийн шижин нь голдуу 35 ба түүнээс дээш насныханд илэрдэг. Мөн уг төрлийн чихрийн шижинтэй хүмүүсийн эхний үеийн метаболик цусны шинжилгээ нь хэвийн гардаг нь тун сонирхолтой.
Питер Аттиа-гийн үзэж буйгаар өнөө үе шиг чихрийн шижингийн өвчлөл их үед хэвийн, дундаж гэсэн шинжилгээний хариу хүмүүсийг улам бүр төөрөгдүүлж буй. Хүзүү дагаж ташаа гэдэг шиг буруу хооллолтоос эхлэлтэй чихрийн шижингийн өвчлөл цаашлаад зүрхний шигдээс, хорт хавдар,алцхеймер-ийн өвчин тусах магадлалыг нэмэгдүүлдэг болохыг дурдахгүй өнгөрөхийн аргагүй.
зүрхний шигдээс болох урьдач нөхцөл нь нойрны асуудал
Питер Аттиа-ийн дурдсанаар Зүрхний шигдээсийн өвчлөл урьд нь ихэвчлэн ахимаг настай хүмүүсийн дунд элбэг байсан бол сүүлийн жилүүдэд залуус ч мөн уг төрлийн өвчлөлөөр өвдөж байгаа аж. Зүрхний шигдээсийг тайлбарлахын тулд симпатик мэдрэлийн системийг номын зохиолч дэлгэрэнгүй тайлбарлажээ.
Симпатик буюу төв мэдрэлийн систем нь бид аливаа аюул заналхийлэл, сөрөг түгшүүртэй мэдрэмжийг мэдэрсэн үед зүрхний цохилт түргэсэж, цусны даралт хэд дахин нэмэгддэг бөгөөд үүнийг кортизол, адреналины даавар гэж нэрлэдэг. Шөнө унтаж чадахгүй байх нь энэ төрлийн дааврыг биед ялгаруулж зүрхний үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг байна. Уг номын зохиолчийн судалснаар “Нойргүй удаан явах нь зүрхний шигдээс үүсгэдэг” гэж үзжээ.
Уур бухимдал нь кортизолын дааврыг ялгаруулдаг бөгөөд олон өвчнийг өдөөх үндэс суурь
Бүлэг 15, Питер Аттиа
Идэвхтэй дасгал хөдөлгөөн нь сэтгэл гутралаас сэргийлдэг
Өдөр тутамдаа дасгал, хөдөлгөөн хийдэг хүмүүс бусад хүмүүстэй харьцуулбал сэтгэл гутралд өртөх магадлал 98 хувиар бага байдаг аж. Тодруулбал сэтгэл судлаачид бие бялдрын хувьд хүмүүс харилцан адилгүй ч бие махбодын хөгжил муутай хүмүүс аливаад сэтгэл зүйн хувьд амархан гэмтдэг тухайг судалсан байна.
Гэхдээ хүн бүрийн метаболик, ялгаатай шинжээс хамаарч тэдэнд тохирох дасгал хөдөлгөөн ч мөн өөр өөр байдаг аж. Иймд өөрт тохирох дасгал хөдөлгөөнийг олж сэтгэл зүйн эрүүл мэндээ ч мөн хамгаалаарай.
Та дээр дурдсан эрүүл амьдралын дадлыг өөрчлөн, бий болгохдоо өдөр тутамдаа Питер Аттиагийн санал болгож буй эрүүл амьдралын 3.0 дүрмийг санах хэрэгтэй.
Үүнд:
- Урьдчилан сэргийлэх > Эмчилгээ
- Эрүүл зөв амьдралын дүрмээ тогтоох
- Эрсдэлийг хэмжих
- Урт удаан амьдрал нь эрүүл байхаас эхлэх
уншигчийн сэтгэгдэл
Эрүүл зөв амьдралын хэмнэлийн тухай үнэн, худал нь мэдэгдэхгүй олон номлолоос илүүтэй таны амьдралд үр дүнгээ шууд үзүүлж эхлэх, шинжлэх ухааны үндэстэй олон арга зам, бодит судалгааны үр дүнг танд гэрчлэн өгүүлэх болно. Дасгал хөдөлгөөнөөс авхуулаад шим тэжээллэг хоол хүнсний эх үүсвэр биднийг хэрхэн урт удаан амьдралд хөтлөх тухай олон сонирхолтой баримтад үндэслэн өгүүлж чадсанаараа онцлог.

Сэтгэгдэл бичих

