Consumer Electronics Show дээр тухайн үедээ нүд бүтгийлгэм олон содон бүтээгдэхүүн танилцуулагддаг ч хэдэн жилийн дараа эргэн харахад ихэнх нь амьдралд нэвтэрч шинэ хэрэглээ болсон байдаг. Өмнөх нийтлэлээрээ бид томоохон технологийн компаниуд уг арга хэмжээ дээр юу танилцуулсныг тоймлосон бол энэ удаад ойрын ирээдүйд бидний амьдралд ашиглагдах потенциал бүхий инновацуудыг сорчлон танилцуулж байна.

Хамгийн галзуу технологийн арга хэмжээ CES 2026-г тоймлох нь

2025 оны CES-ийн өнгийг тодорхойлсон технологиуд

2024 оны CES-ийн өнгийг тодорхойлсон технологиуд

CES 2020 үзэсгэлэнгээс онцлох 7 бүтээгдэхүүн

Unread

C-200 ХУТГА

Энэ жилийн хамгийн сонирхолтой бүтээгдэхүүнийг хамгийн отгон стартап CES дээр авчиржээ. Нэгдүгээр сард үүсгэн байгуулагдсан Seattle Ultrasonics нэртэй уг стартап “чичирхийлдэг хутга” зохион бүтээсэн байна. C-200 Ultrasonix 8 хэмээн нэрийдсэн уг хутга тогооч, гэрийн эзэгтэй нарын хамгийн хайртай хэрэгсэл болох нь гарцаагүй.

Энэхүү хутганы ишэн дээрх улбар шар өнгийн товчийг дарахад 20 см урттай, япон ган ир нь секундэд 30 мянган удаа чичирхийлж эхэлнэ. 10-20 микрон буюу давсны ширхэгээс 4 дахин бага хэлбэлзэлтэйгээр чичирхийлдэг учраас энгийн нүдээр хараад бараг л мэдэх боломжгүй. Ингэж чичирхийлснээр хүнсний бүтээгдэхүүнийг жирийн хутгатай харьцуулахад маш хялбархан байдлаар зүсэх боложмтой болжээ. Тус стартапын үүсгэн байгуулагч уг санаагаа сүүлийн зургаан жилийн туршид хөгжүүлж, ийнхүү эхний бүтээгдэхүүнээ зах зээлд гаргаж буй нь энэ юм.

Үнэ: 399$

GALLEON 100 SD

Тоглоомчид бүх төхөөрөмжүүдээ нэг дороос удирдах боломжтой болжээ. Тоглоомын хэрэгслийн тэргүүлэх тоглогч нарын нэг Corsair компани Elgato-той хамтран уг шинэ кэйбордыг зохион бүтээжээ. Galleon 100 SD нэртэй уг кэйбордод стрийм хийхэд зориулагдсан товчуудыг нэмэлтээр суурилуулсан нь анхны ийм төрлийн бүтээгдэхүүн гэж нэрлэгдэх шалтгаан болов. Энэ нь тоглоомчид болон стриймерүүдэд зөвхөн кэйборд дээрээсээ камер, дуу, шууд дамжуулалтын төхөөрөмжүүдээ бүгдийг нь удирдах боломжийг олгоно гэхээр үнэхээр гайхалтай. Маш олон хэрэглэгчийнхээ хүсэлтийн дагуу уг бүтээгдэхүүнийг хөгжүүлэх шийдвэр гаргасан гэж Corsair-ийнхан онцолжээ.

Үнэ 350$

ROG R1

Тоглоомчдын сонирхолыг татах дараагийн төхөөрөмж бол энэхүү ухаалаг шил. Xreal болон Asus хамтран өндөр хүчин чадал бүхий ROG R1 тоглоомын шилийг хөгжүүлжээ. ROG, Xbox-той хослон ажиллах уг бүтээгдэхүүн цоо шинэ туршлагыг мэдрүүлэх зорилготой. Эхний туршиж үзсэн хэрэглэгчид нь “үнэхээр л ирээдүйд амьдарч байгаа мэт” мэдрэмжийг төрүүлсэн гэдгийг онцгойлж эерэг сэтгэгдлүүдийг үлдээжээ. Мөн ухаалаг шилээ PC эсвэл консолтойгоо холбон ашиглах боломжтой. Дизайны хувьд XReal-ийн өмнөх загваруудтай төстэй.

ROG R1 бол анхны 240 герцийн давтамжтай дэлгэцээр тоноглогдсон ухаалаг шил. Apple Vision Pro үүнээс хэд дахин хүнд, илүү том хэмжээтэй боловч дэлгэц нь хоёр дахин бага үзүүлэлттэй. ROG R1-ийн үнийн хувьд тодорхой мэдээлэл байхгүй ч энэ жилдээ багтан худалдаанд гарахаар байна.

Энэ жил CES дээр маш олон төрлийн ухаалаг шил шинээр танилцуулагдсныг мөн дурдахгүй бол болохгүй. Технологийн компаниуд уг төрлийн төхөөрөмжийг дараагийн том зүйлд гэдэгт итгэн өөрсдийн хэв маягаа шингээн зах зээл дэх байр сууриа олж авахыг хичээж байгаа нь энэ.

PROJECT AVA

Хиймэл оюунд суурилсан найз охин/залуутай болмоор байна уу? Компьютерын дагалдах хэрэгсэл бүтээгч Razer харилцан яриа өрнүүлэх чадвартай ширээний туслах аватарыг хөгжүүлж буйгаа танилцууллаа. Дундаж чанга яригч шиг хэмжээтэй уг төхөөрмжийн дэлгэц дээр таны сонгосон аватарын холограм хувилбар харагдах болно. Хэрэглэгчтэйгээ энгийн яриа өрнүүлж, ажилд нь зөвлөхөөс гадна тоглоом тоглож байх үед сэтгэл хөдлөл илэрхийлэх чадвартай. Уран зөгнөлт кино биеллээ олсоор буйн нэгэн бодит жишээ энэ болж байна.

POCKET TACO

Ухаалаг, хиймэл оюун, робот гэх шошгуудаас зарим компаниуд татгалзаж механик хэрэглээг илүүд үзэж байна. Тэдний нэг бол GameSir. Тус компани Pocket Taco нэртэй ухаалаг гар утсыг ретро тоглоомын консол болгох зориулалт бүхий бүтээгдэхүүнийг CES дээр авчирлаа. Үүний тусламжтайгаар ухаалаг утсан дээрээ ретро тоглоомуудыг илүү хялбар, тухтай байдаар тоглох боломжтой. Энэ төхөөрөмж 3-р сараас эхлэн худалдаанд гарна.

Үнэ: 35$

CLICKS COMMUNICATOR

Хоёр жилийн өмнө ухаалаг гар утасны кэйборд танилцуулж байсан Clicks компани энэ жил хоёр шинэ бүтээгдэхүүнтэйгээр эргэн ирлээ. Эхнийх Blackberry-г санагдуулам дизайнтай Clicks Communicator гэх нэртэй андройд үйлдлийн системтэй гар утас. Тус компанийн зүгээс үүнийг илүү ажил хэрэгт тохирсон, дижитал минималист бүтээгдэхүүн гэж тодорхойлов. Өөрөөр хэлбэл хэт их дижитал хэрэглээнээс хэрэглэгчээ ангид байлгах, зөвхөн харилцаа холбоо тогтооход л ашиглах зориулалтай.

Үнэ: 499$

Нөгөөх нь ухаалаг гар утастай Bluetooth-ээр холбогдож, ажилладаг кэйборд болон зөөврийн цэнэглэгч болгон ашиглах зориулалт бүхий Power Keyboard. Хоёр жилийн өмнөх хувилбартайгаа ижил загвартай боловч тооны хэсгийг нэмсэн нь илүү тухтай болгожээ. 2150 mAh батарейтай. Үүний 500 mAh нь кэйбордод ашиглагдаж үлдсэн хэсэг нь гар утсыг цэнэглэхэд зориулагдана. iPhone гар утаснаас товчлуурыг хассан ч зарим технологийн хорхойтнууд товчлууртай утсыг үгүйлсээр байна.

Үнэ: 79$

CLEARX

Эвгүй үнэртэй пүүийг тань аврах робот угаагч танилцуулагдлаа. Brolan ClearX хэмээх энэхүү машин пүүзийг ариутгаж, үрж, хатааж, гүн цэвэрлэгээ хийхээс гадна шинэхэн мэт үнэртэй болгох чадвартай. Ингэхдээ огт гэмтээхгүй гэдгээрээ онцлог. Гутал угаах хамгийн төвөгтэй хэсгүүдийн нэг нь зөв температурт, тохирсон хугацаанд хатаах байдаг. Уг машин дөнгөж сая л худалдан авсан мэт хатаах чадвартай гэж компанийнх нь зүгээс мэдээлжээ. Нэг удаадаа нэг хос гутал багтах боломжтой уг төхөөрөмж 3-р сараас эхлэн худалдаанд гарах төлөвтэй байна.

Үнэ: 1000$-т багтана

IKEA ЧАНГА ЯРИГЧ

Шведийн Ikea брэнд хэд хэдэн бүтээгдэхүүн танилцуулснаас 10 долларын үнэтэй чанга яригч нь анхаарал татав. Хэдийгээр ийм төсөр өртөгтэй чанга яригчаас өндөр чанартай дугаралт хүлээх нь утгагүй ч 100 хүртэл тоогоор хооронд нь холбож ашиглах боломжтой гэдгээрээ содон байв. Bluetooth 5.3 дэмждэг бөгөөд ягаан, ногоон, цагаан гэсэн гурван өнгөний сонголттой. Ирэх 4-р сараас эхлэн худалдаанд гарна.

Үнэ: 10$