Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг манай улс жил бүрийн зургаадугаар сарын 1-нд бүх нийтээр тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. Гэвч цар тахлын нөхцөл байдлын улмаас шалтгаалан хоёр дахь жилдээ хүүхдийн эрхийн өдрийг тэмдэглэхгүй байхаар шийдвэрлээд буй. Бид бяцхан үрсээ өмнөх жилүүдийн адилаар баярын сонирхолтой арга хэмжээнд оролцуулж чадахгүй ч, хамгийн эрүүл, оюунлаг бэлгээр баярлуулах, хөгжүүлэх боломж дүүрэн буйг сануулахаар энэхүү нийтлэлээ бэлтгэлээ.


эргэлзээ: чихэр байхгүй юм уу?

"Монгол Улсын хүн амын хоол тэжээлийн тулгамдаж буй асуудал" үндэсний V судалгааны тайланд сургуулийн бага ангийн дөрвөн сурагч бүрийн нэг нь илүүдэл жинтэй эсвэл таргалалттай, тав хүртэлх насны найман хүүхэд тутмын нэг нь илүүдэл жинтэй байгаа тухай дурджээ. Энэ нь хүүхдийн биеийн жинг нэмэгдүүлэх нөлөөтэй эрсдэлт зан үйл хүн амын дунд бага наснаас эхлэн түгээмэл буйг гэрчлэх бөгөөд хот суурин газрын таргалалттай хүүхдийн тоо хөдөө орон нутгийнгаас зургаа орчим хувиар илүү байгаа юм.

6-11 насны хүүхдүүдийн дунд хийжүүлсэн ундаа болон чихэрлэг цайны хэрэглээ харьцангуй түгээмэл, нийт хүүхдийн 81 хувь нь долоо хоногт дор хаяж нэг удаа эрүүл бус ундааг хэрэглэдэг бөгөөд бялуу, жигнэмэг, нарийн боов зэрэг амтлаг хүнс, чипс, шаржигнуур гэх мэт шарж бэлдсэн зуушийг сургуулийн маш их хэрэглэдэг, 99 хувь нь эдгээр бүтээгдэхүүнийг долоо хоногт багадаа л нэг удаа иддэг гэсэн судалгааны дүгнэлт бий.

Иймд та хүүхдээ баярлуулахын тулд заавал дуртай гэсэн амттан бүрийг нь авч өгөх гэлгүйгээр илүү эрүүл, аюулгүй бүтээгдэхүүн сонгох нь зүйтэй. Учир нь ашиггүй сахар, хэт их чихрийн хэрэглээнээс үүдэн хүүхдийн тань шүд цоорох, хий цадаж хоолны дуршилгүй болох, улмаар амин дэмийн дутагдалд орох, донтолтын улмаас харшил үүсэх, анхаарал төвлөрөх чадвар нь буурах зэрэг сөрөг үр дагаврыг араасаа дагуулдаг.

шинэ хандлага: Бүтээлч бөгөөд УХААЛАГ бэлэг


Боловсрол, хүмүүжлийн ач холбогдолтой тоглоомон бүтээгдэхүүний судалгаанд энэ төрлийн тоглоомын зах зээл дараагийн таван жилд 14 хувиар өсөж, 28.4 тэрбум ам.долларт хүрнэ хэмээн таамаглажээ. Энэ нь эцэг эхчүүд хүүхдийнхээ ирээдүйн боловсрол, хөгжилд багаас нь хөрөнгө оруулж, тоглоом болон өдөр тутмын хэрэглээгээр дамжуулан төлөвшүүлэхэд анхаарлаа хандуулах болсны жишээ юм. Үүний дотор төрөл бүрийн эвлүүлж (puzzle), угсрах тоглоом, лего, эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй эко модон болон дахин боловсруулсан түүхий эдээр хийгдсэн тоглоом, биеэ даахад чиглэсэн монтессори бүтээгдэхүүн, тархины хоёр талыг зэрэг ажиллуулах оюун ухааны хэрэгсэл, технологийн боловсролыг нэмэгдүүлэх хүүхдийн төрөл бүрийн бүтээгдэхүүнүүд багтдаг байна.

Хамгийн гол нь эдгээрээс сонголт хийхдээ хүүхдийн биед хортой химийн бодис агуулаагүй, аюулгүй загвар хийцтэй эсэхийг чухалчлан анхаарах нь зүй. Жишээ нь, хуванцар материалтай тоглоом, эд хэрэглэл сонгохын өмнө тухайн бүтээгдэхүүн дээр "BPA free, Bisphenol A (0%)" гэх тэмдэглэгээ байгаа эсэхийг шалгах хэрэгтэй. Хэрвээ ийм тэмдэглэгээ байвал хэрэглэхэд хамгийн аюул багатай гэсэн үг бөгөөд эсрэгээрээ бүтээгдэхүүний ард тал эсвэл шошгон дээр 3, 6, 7 тоотой тэмдэглэгээ байвал тэрийг хүүхдэд хэрэглүүлж яасан ч болохгүйг илтгэнэ. Бага насны хүүхэд тэр дундаа нярай хүүхдийн бие махбод химийн бодисоос өөрийгөө хамгаалж, хоргүйжүүлэх механизм хөгжөөгүй байдгийг харгалзан үзэж хүүхдэдээ эрүүл, органик бүтээгдэхүүн сонгож байгаарай.



САНАЛ БОЛГОХ: ЭРҮҮЛ бөгөөд ОЮУНЛАГ БЭЛГИЙН САНАА

1. "ECO TOY" МОДОН ТОГЛООМ

Хүүхдийн оюун ухааны хөгжилд зориулсан, эрүүл мэндэд ээлтэй модон тоглоомууд нь бага насны хүүхдүүдэд нэн тохиромжтой бэлэг болох нь гарцаагүй.


2. ENGUM PUZZLE

Хүүхдийн сэтгэн бодох чадварыг хөгжүүлэх зорилготой, төрөл бүрийн сонирхолтой зураг бүхий эвлүүлдэг тоглоом нь багачуудын дуртай бэлгийн нэг. Нас, насны ангилалд зориулан бүтээгдсэн тул хэдэн ч настай хүүхдэд авч өгөхөд тохиромжтой.


3. ALPHA BOOK

Бяцхануудын дуртай үлгэрийн баатруудтай буддаг номоос сонгон бэлэглэснээр тэдний бүтээлч сэтгэлгээ, авьяас чадварыг нээн илрүүлэх боломжтой. Мөн хүүхдэд зориулсан төлөвлөгч дэвтэр нь тэдэнд багаасаа төлөвлөгөө гаргаж сурахад туслах тул ухаалаг бэлгийн сонголт билээ.


4. ЭРҮҮЛ АМТТАН: "РАСТИШКА" БАГЦ

Хүүхдийн дархлааг дэмжих амттангуудаас бүрдсэн "Растишка" багц нь хүүхдийн биед эрүүл бэлгийн жишээ юм. Хүүхдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг хэт чихэрлэг бүтээгдэхүүн, чипс, гаазтай ундаа зэргээс татгалзаж буй энэ цаг үед ямар амттан бэлэглэж болох билээ хэмээн "толгойгоо гашилгаж" буй эцэг эхчүүд үүнийг нэг анхаарч харахад илүүдэхгүй.


5. УНАДАГ ДУГУЙ

Дугуй унах нь хүүхдийн идэвхтэй хөдөлгөөнийг дэмжиж, тэнцвэрийг сайжруулдаг. Сайн чанарын бат бөх, аюулгүй унадаг дугуйг хүүхдийнхээ насанд тааруулан авч бэлэглэвэл эрүүл мэндэд нь ч тустай, бас олон сайхан дурсамжийн үүтгэл болох болов уу.


6. ЧИХЭВЧ

Цар тахлын нөлөөгөөр хүүхдүүдийн амьдралын хэв маяг цахим орчин руу хөрвөж байна. Ялангуяа дунд болон ахлах ангийн хүүхдүүдэд дуртай дуугаа сонсох, бичлэг үзэх, сургалтад хамрагдах, цахимаар хичээлээ хийх гээд олон шалтгаанаар сайн чанарын чихэвч хэрэг болдог. Тэгвэл хүүхдийн баяраар өсвөр насны хүүхдэдээ чихэвч бэлэглэн тэднийг баярлуулж болох юм.


Ток Ток аппаас дээрх бүх бэлгийн багцуудаас сонгон 24 цагийн дотор хүргүүлэх боломжтой. Мөн байгууллагын хүүхдийн баярын бэлэгт зориулан олон тоогоор ч хүргэх үйлчилгээ үзүүлж байгаа юм байна.

ТОК ТОКООР ХҮССЭН БЭЛГЭЭ ХҮРГҮҮЛЭЭРЭЙ

Апп татах:

- Android app
- iPhone app

Бэлгийн каталог үзэх

9599-1514, 9502-1119