Гүйцэтгэх удирдлагуудын уулзалт “EXECUTIVE SUMMIT 2023” арга хэмжээ "өөрчлөлтөөр манлайлъя" уриан дор гурав дахь жилдээ 2023 оны 02 сарын 09-нд МҮХАҮТ-д зохион байгуулагдахаар болжээ. Уг арга хэмжээний талаар мэдэх ёстой чухал зүйлсийг товчлон хүргэж байна. 

Бизнесийн ертөнцөд өрнөж буй хурдтай өөрчлөлтөд дасан зохицох, түүнийг удирдах, хамтын манлайллыг бий болгоход олон сорилтуудтай тулгарч буй билээ. Олон улсын зөвлөх байгууллага Deloitte-ийн 2022 онд Топ компаниудын гүйцэтгэх захирлуудын дунд явуулсан судалгаагаар дараах асуудлууд гүйцэтгэх захирлуудад хамгийн ихээр тулгардаг аж. Үүнд:

  • Тодорхойгүй байдал
  • Инфляц
  • Хамтын манлайлал
  • Талент менежмент

Эдгээр асуудлуудын талаар ярилцах, гарц гаргалаа хайх, туршлага солилцох боломжоор хангах үүднээс МҮХАҮТ-аас энэхүү “EXECUTIVE SUMMIT 2023” гүйцэтгэх удирдлагын дээд уулзалтыг зохион байгуулж байна.


Арга хэмжээний хүрээнд дараах сэдвүүдээр олон улсын судлаач, эрдэмтэд болон үндэсний лидерүүд илтгэл тавьж, сонирхолтой хэлэлцүүлэг, ярилцлага өрнүүлэх юм.

- Сорилт ба өөрчлөлт сэдвээр Пенсильвани их сургууль, Вартон сургуулийн профессор Кэти Милкмэн
- Хамтын манлайлал ба манлайллын чанар сэдвээр Харвард Бизнес Сургууль, Паблишингийн Бүсийн захирал Пердийп Кумар
- Компанийн засаглал сэдвээр Английн Институт Директорын Бодлого, компанийн засаглал хариуцсан захирал Рожер Баркер
- Хариуцлагатай бизнес эрхлэх нь: Зөв болон ухаалаг зүйл хийх нь сэдвээр НҮБХХ-ийн Бизнес ба хүний эрхийн Олон улсын зөвлөх Ливио Сарандреа

Хөгжлийн хурдтай шилжилтэд зохицсон шинэ шийдэл, арга гарцыг хамтдаа тодорхойлж, өөрчлөлтийн менежментийн шилдэг аргаар манлайллын хувьслыг чиглүүлэх удирдагч хэн бүхнийг тус арга хэмжээнд урьжээ. Оролцогчдод 2021 онд хэвлэгдсэн Нью Йорк Таймс сонины эрүүл амьдралын төлөөх шилдэг номоор шалгарсан Хэрхэн өөрчлөх, өөрчлөгдөх вэ? номыг бэлэглэх аж.

Арга хэмжээний дэлгэрэнгүйг ЭНД-ээс аваарай.

Хөтөлбөрийн дэлгэрэнгүй