Мобикомын баталгаат засварын төв хэрэглэгчдэдээ дэлхийн томоохон брэндүүдийн албан ёсны засвар үйлчилгээг үзүүлээд 20 гаруй жилийг ардаа үджээ. Харин энэ жил Huawei брэндтэй хамтын ажиллагаагаа эхлүүлсний 6 жилийн ой тохиож байгаа юм. Үүнтэй холбоотойгоор 10-р сарын 7-ноос 9-ний өдрүүдэд “Huawei Customer Experience Day” өдөрлөгийг зохион байгуулж байгаа юм. Тус арга хэмжээнээс онцлох үйл явдлуудыг өнөөдрийн нийтлэлээрээ тоймлон хүргэж байна. 

Тоглолт

Арга хэмжээ эхлэх үеэр “San Juniper” хамтлаг ирж уран бүтээлээ толилууллаа


Сонирхолтой туршилтууд

Арга хэмжээний хамгийн сонирхолтой хэсэг болох туршилтын хэсэгт Huawei Pura 70 цувралын утсан дээр туршилт хийж үзэх байлаа. Нийт дөрвөн төрлийн туршилтыг хийж, хэрэглэгчдээр өөрсдөөр нь мөн туршиж үзүүлэв.

Камерын хурд

Тоглолт, үзвэр үзэх үед эсвэл найз нартайгаа хөгжилдөх үедээ зураг авахад тэр олон зургуудын тал нь хөдөлсөн, бүрсийсэн байдаг. Тэгвэл ямар ч мөчийг алдалгүй камерт буулгах чадалтай утас Huawei Pura 70 үнэхээр тийм мундаг хурдтай камертай гэж үү? Үүнийг арга хэмжээний үеэр туршихдаа дээрээ зурагтай эргэлддэг тоглоомыг эргэж байх үед нь авч үзүүлсэн юм. Ингэхэд зургийг тогтож аваад зогсохгүй авсан зураг нь төсөөлснөөс ч өндөр чанартай байлаа. Бүр 300 км/цагийн хурдтай давхиж буй автомашины хөдөлгөөнийг хүртэл Pura 70 утасны камер барьж авч, буулгадаг нь үнэхээр үнэн ажээ.


Дэлгэцийн бат бөх чанар

Pura 70 утас нь Huawei компанийн боловсруулсан тусгай кунлун дэлгэцтэй. Энэ нь ердийн дэлгэцийн материалтай харьцуулахад өндөр хатуулагтай учраас түлхүүр, зоос зэрэгт зурагдахгүйгээс гадна доргилтод маш тэсвэртэй гэсэн үг. Үүнийг Pura 70 утасны дэлгэцэн дээр хушга хагалан үзүүлж туршлаа. Ингэхэд ямар ч эвдрэл, сэв, зураас гараагүй нь үнэхээр сонирхолтой.

Судлаад үзэхэд өмнөх туршилтуудаар ч мөн кунлун дэлгэц нь хамгийн сүүлийн үеийн горилла дэлгэцтэй харьцуулахад 20% илүү бат бөх юм байна. Дэлгэц бат бөх байна гэдэг утасны эдэлгээг сайжруулж, яваандаа мэдрэгч нь муудах, дэлгэцийн дүрс, нягтрал муудах зэрэг асуудлаас сэргийлдэг учраас энэ туршилт сонирхолтойгоос гадна Pura 70 утасны хамгийн энгийн бөгөөд чухал үзүүлэлтийг баталсан юм.


Камерын өсгөгч

Яаж ч томруулсан зургийн чанар алдагдахгүй яг л мэргэжлийн камер мэт утасны камерыг туршиж үзэв. Их биеэс урагш гарч ирж, буцаж эвхэгддэг линз, 35 дахин томруулах хэт гэрэлтүүлэгтэй макро камер нь туршилтын үед ашигласан цэцгийн тоосонцрыг хүртэл тод томруунаар харуулж чадаж байсан нь арга хэмжээний үеэр цугласан хүмүүсийг хамгийн их гайхшируулсан юм.



Усны хамгаалалт

Гар утсаа усанд унагааж үзээгүй хүн ховор биз ээ, унагаасан утсаа тор дүүрэн будаанд хэдэн өдрөөр хатааж байсан хүмүүс ч олон бий. Усанд ороод жаахан удсан ч зүв зүгээр ажиллах утас байж болох уу? гэдгийг савтай усанд Pura 70 утсыг хийж туршсан юм. Ингэхэд утас гацах, speaker болон мэдрэгч нь ажиллахаа болих зэрэг асуудал үүссэнгүй. Тиймдээ ч хоёр метрийн гүнд ч ашиглаж болох усны хамгаалалттай хэмээн Huawei брэнд итгэлтэйгээр хэлдэг юм билээ.


Баталгаат засварын үйлчилгээ 

Арга хэмжээний үеэр баталгаат засварын бүүт дээр очиж үнэгүй засвар, оношилгоо, тохиргоо зэрэг үйлчилгээ авч буй хүмүүс олон байсан юм. Үйлчлүүлэгчдийн цаг, зав, мөнгийг хэмнэх хамгийн өгөөжтэй хэсэг энэ байсан нь гарцаагүй.


Бэлэг, урамшуулал

Нээлтийн үйл ажиллагааны үеэр QR уншуулаад бэлэг хожих үйл ажиллагаанд Тэди төвийн нэг давхраар зөрж явсан хүмүүс ч сонирхон оролцож байлаа. Үйл ажиллагааны дунд хэсэгт Huawei брэндийн гар утас, чихэвч, ухаалаг цаг, Мобикомын Баталгаат засварын төвөөс үйлчилгээ авах 1 сая төгрөгийн эрхийн бичиг зэрэг бэлгийн нийт 19 ялагч тодорчээ.


Арга хэмжээний дараа?

Өдөрлөг маргааш, нөгөөдөр буюу 10-р сарын 8 болон 9-нд үргэлжлэх бөгөөд дараах үйлчилгээг мөн хөнгөлөлттэй үнээр авах боломжтой юм байна.

- Гар утасны оношилгоо, цэвэрлэгээ, тохиргоо, зөвлөгөө - үнэгүй
- Дэлгэцийн хамгаалалтын нано наалт - 60% хөнгөлөлттэй
- Дэлгэцийн засвар үйлчилгээ - 60% хөнгөлөлттэй
- Түүнчлэн төлбөртэй засвар үйлчилгээ авсан эхний 60 хэрэглэгч гарын бэлэгтэй
- Huawei брэндийн гар утас, таблет худалдан авсан хэрэглэгчид 1 жилийн хугацаанд дэлгэцээ үнэгүй солиулах эрх + 5 хоногийн 5GB дата бэлэглэнэ.


Ташрамд дурдахад 10 сарыг дуустал Huawei брэндийн дэлгэцийн засвар үйлчилгээ 60% хямдралтай ба Huawei брэндийн гар утас шинээр авсан хэрэглэгчид дэлгэцийн хамгаалалтын нано наалт 60% хямдралтай юм байна шүү!