2016 оноос хойш зохион байгуулагдаж буй Хөрөнгө Оруулагч Үндэстэн 2024 Чуулган найм дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа. Тэд уламжлал ёсоор санхүү, хөрөнгө оруулалтын салбарын өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн талаар хэлэлцсэний сацуу Ард Санхүүгийн Нэгдлийн бүрэлдэхүүн компаниуд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулж, харилцагчдадаа зөвлөгөө, урамшуулал хүргэсэн юм.
Ингээд бүтэн өдрийн турш хөрөнгө, санхүүгийн сэдвээр амьсгалсан тус чуулганаас онцлох үйл явдлуудыг танилцуулж байна.
Энэ удаагийн чуулганыг Ард Санхүүгийн Нэгдэл болон Unread медиа компани хамтран зохион байгуулсан бөгөөд Ард Санхүүгийн Нэгдлийн ТУЗ-ийн дарга Ч.Ганхуягийн видео мессежээр чуулган эхэлсэн билээ. Тэрээр өнгөрсөн хугацаанд уг чуулганыг яагаад зохион байгуулах болсон, юуг зорьж төлөвлөсөн, мөн чуулганаар дамжуулж ямар үнэ цэн түгээж ирсэн тухайгаа хуваалцсан юм.
Үргэлжлүүлэн Ард Санхүүгийн Нэгдлийн Гүйцэтгэх захирал Б.Золбоо “Баяртай, 2024” нээлтийн илтгэлээ танилцуулав. Тэрээр илтгэлдээ өнгөрсөн 11 жилийн хугацаанд Ард Санхүүгийн Нэгдэл нь 44 компанийн нэгдэл болтлоо өргөжсөний зэрэгцээ сүүлийн таван жилийн хугацаанд цахим шилжилтийг амжилттай гүйцэтгэж, 2024 онд цахим банкны үйлчилгээ үзүүлэгч компани болсон талаар онцолсон юм.
ХЭЛЭЛЦҮҮЛГЭЭС ОНЦЛОХ ЭШЛЭЛҮҮД
Чуулганы эхний хэлэлцүүлэг “Сайн уу, 2025” сэдвээр өрнөсөн ба хөрөнгийн зах зээлийн шинэ оныг угтан салбарын мэргэжилтнүүд санал бодлоо хуваалцсан юм. Тодруулбал, аль ч салбарт нөхцөл байдал маш хурдтай өөрчлөгдөж, түүнээс урган гарах эрсдэлүүдийг зайлшгүй тооцох ёстой болсон өнөө цагт төр, хувийн хэвшил хэрхэн хамтран ажиллаж, эдийн засгийн тогтвортой бөгөөд тэсвэртэй өсөлтийг яаж хангах тухай чухал санаанууд яригдсан билээ.
Удаах хэлэлцүүлэг “Ирээдүй өөд: Технологи санхүүгийн хоршил” сэдвээр үргэлжиллээ. Тус хэлэлцүүлгээр технологийн хурдацтай хөгжил санхүүгийн салбарт ямар эерэг нөлөө, өөрчлөлт шинэчлэл үзүүлж буй талаар ярилцсан төдийгүй өдөр тутмын төлбөр тооцооноос эхлээд хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүн авах бүхий л үйл явцад технологийн үүрэг асар өндөр буйг талаар ярилцсан юм. Нөгөөтээгүүр үүнийг хийж, хөгжүүлж байгаа буюу технологийн ард байгаа байгууллагад ямар сорилт бэрхшээл тулгарч, тэдгээрийг хэрхэн шийддэг тухай нээлттэй хуваалцсан билээ.
“Хүртээмжтэй бизнес - Хүн бүрийн боломж” сэдэвт гурав дахь хэлэлцүүлгээр төр, хувийн хэвшил болон олон улсын төрийн бус байгууллагын гурван төлөөлөл ярилцлаа. Тэд бизнесийн орчныг цаашид сайжруулж, таатай нөхцөлийг бүрдүүлэхийн тулд тухайн салбар, чиглэл өөрсдийн асуудлыг өмчлөх бус харин хамтын оролцоотойгоор харилцан бие биедээ туслах аваас хүсэж буй хүртээмжтэй бизнесээ бий болгох боломжтой гэсэн үндсэн санаан дор өрнөв.
Чуулганы сүүлийн хэлэлцүүлэг “Ухаалаг хөрөнгө оруулагч” сэдвээр үргэлжиллээ. Нэг талаас хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүн санал болгогч компаниудын төлөөлөл, нөгөө талаас хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигч талууд энэ сэдвийн хүрээнд ярилцсан юм. Тодруулбал, ухаалаг хөрөнгө оруулагч гэж хэн болох, хөрөнгийн зах зээлд ухаалаг тоглохын тулд хэрхэх талаар хувьцаа эзэмшигч Х.Нямбадраа бодит туршлагаа хуваалцсан бол эрсдэлийг хамгийн бага, өгөөжийг хамгийн өндөр байлгахын тулд Ард Санхүүгийн Нэгдлийн зүгээс харилцагчдадаа хэрхэн зөвлөж, яаж чиглүүлдэг талаар үнэ цэнтэй хэлэлцүүлэг болов.
Арга хэмжээний тайзнаа өрнөсөн цорын ганц ярилцлага “Цахим залилангаас зайлсхийх нь” сэдэвтэй байлаа. Тус ярилцлагын гол санаа нь сүүлийн үед гаарч буй цахим залилан та биднээс хол зүйл огт биш, өдөр тутам тохиолдох өндөр магадлалтай аюул гэдгийг сануулсаны зэрэгцээ үүнээс өөрийгөө болон хайртай дотнын хүмүүсээ хамгаалахын тулд ямагт мэдээ мэдээллээ хуваалцах хэрэгтэйг уриалж байв. Мөн цахим залиланд өртсөн тохиолдолд хаана хандах талаар үнэ цэнтэй зөвлөгөө өгч байсан юм.
ИЛТГЭЛЭЭС ОНЦЛОХ ЭШЛЭЛҮҮД
Тэд “Баяртай 2024”, “Өгөгдлийг өгөөж болгох нь”, “Крипто ба Ирээдүй”, “Цахим банк - Цагийг хэмнэнэ”, “Ирээдүйн Итгэлт баян” зэрэг сонирхолтой сэдвээр илтгэлээ танилцуулсан юм.
Сэтгэгдэл бичих