Энэхүү нийтлэл нь зөвхөн 21-с дээш насныханд зориулагдсан болно. Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх нь таны эрүүл мэндэд хортой.
Сүүлийн үед шар айргийн соёл Монголд дэлгэрч буй. Дэлхий дахинд ч тэр амт, загвар, технологи, инженерчлэл бүхий шар айргийн шинэ амт, исгэлт, технологийг судалсаар байна.
Шинэ амт эрэлхийлж буй энэ зах зээлийн шуурганд зарим брэндүүд амжилттай шинэчлэгдэж, илүү зөөлөн, илүү шинэлэг амтыг хэрэглэгчдэд хүргэхээр ажиллаж буй. Тэдний нэг бол Сэнгүр. Тэд дизайнаас эхлээд найрлага, технологи, амтаа хэрхэн шинэчилж буй аргатай энэ нийтлэлээр танилцъя.
Шинэ амт эрэлхийлж буй энэ зах зээлийн шуурганд зарим брэндүүд амжилттай шинэчлэгдэж, илүү зөөлөн, илүү шинэлэг амтыг хэрэглэгчдэд хүргэхээр ажиллаж буй. Тэдний нэг бол Сэнгүр. Тэд дизайнаас эхлээд найрлага, технологи, амтаа хэрхэн шинэчилж буй аргатай энэ нийтлэлээр танилцъя.
1. Амтны хувьсгал: Дэлхийд нийцсэн шинэ зөөлөн мэдрэмж
Сүүлийн жилүүдэд шар айрагчны зах зээл дэлхий даяар зөөлөн амттай, шимэхэд таатай байлгахад чиглэж байна. Сэнгүр брэнд уг чиг хандлагын дагуу Монголдоо эл өөрчлөлтийг авчирч байгаа юм. Сэнгүр брэнд өөрийн суурь охь, амтыг хадгалахын зэрэгцээ дэлхий дахинаа таашаагдаж буй шар айргийн зөөлөн чанарыг шингээсэн илүү зөөлөн, тунгалаг, сэрүү татам цэвэр шинэ мэдрэмж өгөх амтыг урлаж зах зээлд шинэчлэн танилцуулж байна.
Statista судалгааны байгууллагын мэдээллээр, хөнгөн амттай шар айргийн эрэлт сүүлийн таван жилийн дотор 30%-аар өссөн бөгөөд ялангуяа миллениал болон Gen Z үеийнхэн зөөлөн амтыг илүүд үздэг болжээ. Сэнгүрийн шинэ амтны хувьд та бүхний олон жил дурлаж хэрэглэсэн дуртай амт нь хэвээрээ бөгөөд гашуулгын хэмжээгүй нилээн өндөр хувь 40%-аар бууруулсан нь онцлог болжээ. Сүүлийн жилүүдэд дэлхий нийтээрээ илүү зөөлөн амттай алкохолыг эрэлхийлэх болсонтой холбоотойгоор хэрэглэгчийн тэрхүү хүсэл мэдрэмж, амтлах хэв маягийн өөрчлөлтийг тусган илүү зөөлөн, тунгалаг, чимчигнэсэн шинэлэг амтыг шингээжээ. Зөөлөн таатай амт нь шинэ хэрэглэгчид болон үнэнч хэрэглэгчдийн аль алинд нь шинэлэг мэдрэмж өгөхөөр зориулагдсан байна.
2. Дэлхийн жишиг дизайн
Сэнгүр брэндийн шинэчлэл 2015 онд буюу 10 жилийн өмнөөс эхлэлтэй. Дэлхийд нэртэй брэнд бүтээгдэхүүн цаг үе нөхцөл байдал, трендийг мэдэрч ухаалаг шинэчлэлүүдийг бага багаар хийх нь нэн чухал. Иймд 10 жил шинэчлэл хийгдээгүй Сэнгүр брэнд илүү орчин үеийн эрч хүчтэй өнгө төрхтэй болох эхлэлийг тавьж үүний дагуу дизайн, брэндингийн ажлуудыг ийнхүү эхлүүлж буй.
Аливаа зүйлд өнгөний зохицол, хэрэглээний таатай байдал дизайны ажил заавал хийгддэг.
Шинэ Сэнгүр Австралийн дэлхийн алдарт Boldinc агентлагтай хамтарч хийсэн савлагааны шинэчлэл нь орчин үеийн Монгол хүний зоригтой, бүтээлч, тэмүүлэлтэй зан байдлыг илэрхийлэхүйц. Boldinc нь дэлхийд танигдсан олон брэндүүдтэй ажилладаг туршлагатай дизайны компани бөгөөд тэдний тусламжтайгаар Сэнгүр зөвхөн шинэ баглаа боодол авч, шошгоо сольсон биш, харин шинэ түүхийг өгүүлж буй. Тус дизайн нь Скандинавын минималист дизайныг Монголын үндэсний онцлогтой хослуулсан онцлогтой.
3. Монгол инженерчлэл ба олон улсын инновацын төгс хослол
APU компанийн шинэчлэлүүд зөвхөн амтанд бус, харин технологи, инженерчлэлийн түвшинд ч ихээхэн хөгжлийг авчирсаар ирсэн. Орчин үеийн шар айраг үйлдвэрлэл нь автомат хяналт, нарийн исгэх температур, мэдрэгч бүхий шинжилгээ гэх мэт технологийн дэвшилд тулгуурлаж байгаагийн адилаар APU компани ч мөн энэ бүх технологи, инженерчлэлийг Монголдоо нэвтрүүлсэн билээ.
Тэд шинэ Сэнгүрийн амтыг бий болгохын тулд олон улсын шинжээчидтэй хамтарч, усны найрлага, исгэх хугацаа, температурын тохиргоо гэх мэт нарийн тооцооллыг хийсэн аж. АПУ компанийн зүгээс дэлхийн алдартай Heineken компанийн шар айргийн технологи, түүхий эд хүлээн авахаас эцсийн бүтээгдэхүүн болон гарах хүртлэх 110 чанарын шалгуурыг мөрдөн, олон улсын чанар стандартад бүрэн шаардлага хангасан шар айргийг Монголдоо үйлдвэрлэн хэрэглэгчдэдээ хүргэж байна. Үүний нэг нь СЭНГҮР шар айраг бөгөөд World Beer Awards, Monde Selection, Australian Beer Awards зэрэг дэлхийн томоохон шар айргийн шалгаруулалтаас алтан медалуудыг авч байсан юм.
Шинэчлэгдсэн Сэнгүрийг олон нийтэд албан ёсоор танилцуулах арга хэмжээ 2025 оны тавдугаар сарын 22-24-ний өдрүүдэд Aurug Event Hall-д 3 өдрийн турш зохион байгуулагдсан. Арга хэмжээнд АПУ компанийн менежмент, бүтээгдэхүүн хөгжүүлэлт, брэнд маркетингийн баг, Сэнгүр брэндийн харилцагч, дэмжигчид болон Монгол Улсын сагсан бөмбөгийн багийн төлөөлөл зэрэг зочид оролцсон бөгөөд Сэнгүр брэндийн зүгээс 2025 онд шинэ төрлийн амт, инновацлаг шийдлүүдийг цувралаар зах зээлд нэвтрүүлэхээ мэдэгдээд байна.
СЭНГҮР – Илүү зөөлөн. Илүү шинэ.
Шинэ үеийн Монголчуудад зориулан бүтээсэн үндэсний бахархалт Сэнгүр брэндийн шинэ амт, шинэ мэдрэмжийн аялалд хамт байгаарай.