Өөрт эрхэм нэгэнд бэлэг сонгоно гэдэг заримдаа математикийн томьёо ойлгохоос ч хэцүү санагдаж магад. Шуудхан хэрэгцээтэй зүйлийг нь асууя гэхээр “төмс” гэж хочлуулах гээд, шулуухан зоригтой зан гаргаад өгье гэхээр тохиромжгүй бэлэг сонгочих гээд… Үнэхээр хайртай эмэгтэйгээ баярлуулмаар байвал улиг болсон уламжлалт бэлгүүдээс татгалзах хэрэгтэй гэж зөвлөмөөр байна. “Эмэгтэй хүн юм чинь” гэж бодсоор өөрт нь хэрэгцээгүй, мэдрэмжгүй бэлэг өгөхийн оронд хувь хүн нь юунд дуртай, ямар сонирхолтой, яг одоо юу хэрэгтэй байгаад нь илүү төвлөрөөрэй. 

Ингээд энэхүү нийтлэлдээ танд тус болж магадгүй 8 бэлгийн санааг хүргэж байна. Хүйсэнд бус хүнд нь зориулж сонголтоо хийх хэрэгтэйг дахин сануулъя. 

1. Пянз 

Энэ бэлэг таныг хамгийн мэдрэмжтэй нэгэн болгож магадгүй л юм. Учир нь дуу хөгжмийн ертөнцөд пянз эргэн ирж байгаа билээ. 1986 онд хамгийн өндөр борлуулалттай байсан пянз 2020 оноос эхлэн эргэн хүчээ авч эхэлжээ. Дуу хөгжим үйлдвэрлэгчдийн хувьд ч уран бүтээлчдийнхээ цомгийг пянз хэлбэрээр гаргаж байгаа нь үүний нэг жишээ болов уу. Хэрэв бэлгийн эзэн тань дуу хөгжимд сонирхолтой бол дуртай хамтлагийнх нь пянзыг бэлэглэж түүнийг баярлуулаарай.



2. Иогийн хэрэгсэл

Ердөө 5000 жилийн өмнө зөвхөн хаад ноёд, сэхээтнүүдэд зориулж нууц урлаг хэлбэрээр заан, эмчилгээний зориулалтаар хийдэг байсан иогийг өнөө цагт дэлхий даяар 300 сая орчим хүн бие болоод сэтгэлийн амар амгалангийн төлөө хийж байна. Харин үүнээс 72 хувийг эмэгтэйчүүд эзэлж байгаа аж. Төгс биеийн галбирыг бүтээж, төрөл бүрийн өвчнийг анагаах чадвартай иогоор хичээллэхийг хүсэж буй түүндээ яагаад иогийн хэрэгсэл бэлэглэж болохгүй гэж?



3. Тасалбар

Амьдралд өнгө нэмдэг олон зүйл бий ч тэдгээрээс хамгийн гайхалтай нь урлаг. Тэр тусмаа амьд хөгжмийн тоглолтод очих, театрт жүжиг үзэх, уран зургийн үзэсгэлэн сонирхох гээд урлагаас хүртэхүйн олон янзын хэлбэрээр сэтгэл ханамж авч болно. Тэгвэл энэ жилийн баяраар нь үзэхийг хүсдэг жүжиг эсвэл очмоор байгаа хөгжмийн фестивалын тасалбарыг нь бэлэглэж, хамтдаа явах санал тавибал ямар вэ?


4. Дуу өсгөгч

Ажлын завсарлагаанаар түр амсхийх, амралтын өдрөөр гэрээ цэгцлэхэд дуу хөгжим шиг сайн найз гэж үгүй. 2021 оны Spotify-ын судалгаагаар нийт сонсогчдын 43 хувь нь тархиа амраах болон бүтээлч сэтгэлгээгээ нэмэгдүүлэх зорилгоор хөгжим тоглуулдаг гэсэн дүн гарчээ. Хэрэв түүний амьдралд дуу хөгжим чухал байр суурь эзэлдэг бол түүнд яагаад дуу өсгөгч бэлэглэж болохгүй гэж?



5. Үнэртэн

Зуухнаас гарсан шинэхэн талх, аяга дүүрэн халуун кофе, зөрж өнгөрөх танихгүй нэгний анхилам үнэр… Бидэнд үнэр яагаад тийм чухал байдаг юм бол? Тархины үнэр боловсруулдаг хэсэг нь дурсамж болон сэтгэл хөдлөлийн хэсэгтэй нягт холбоотой байрладаг нь үүний шалтгаан.

Perfume: The Story of a Murderer” романы зохиолч Патрик Зюскинд “Үнэр нь үг, гадаад төрх, сэтгэл хөдлөл, хүсэл зоригоос илүү ятгах чадвартай. Үнэрийн ятгах хүчийг няцаах боломжгүй. Энэ нь бидний уушгинд амьсгал шиг нэвтэрч, биднийг дүүргэж, бүрэн шингээдэг. Үүнийг арилгах ямар ч арга байхгүй” хэмээн үнэр бидэнд хэчнээн чухал болохыг илэрхийлжээ.


6. Аяллын хувцас, хэрэгсэл

Цар тахал дэлхий дахинд аажмаар хумигдаж бид хүссэн газар руугаа аялах өдрүүд урин цагтай хамт наашилж байна. Аялал гэдэг аливаа хэцүү асуудлаас зугтахад бус өөрийгөө таньж мэдэх, шинэ зүйлс туршиж үзэхэд зориулагдсан тул бид ямагт шинэ адал явдалд бэлэн байх хэрэгтэй. Харин үүнд аяллын хувцас, хэрэгсэл чухал үүрэг гүйцэтгэнэ. Хэрэв таны бэлгийн эзэн энэ зун аялалд гарахаар шийдсэн бол түүнд хэрэгтэй зүйлсийг нь бэлэглэж болно шүү дээ.


7. аудио төхөөрөмж 

Дуулах дуртай хэн бүхэнд гарцаагүй хэрэгтэй эд зүйлс бол аудио төхөөрөмжүүд. Заавал мэргэжлийн студийнх шиг байх албагүй ч гэрийн нөхцөлд бичлэг хийх боломжтой микрофон, чихэвч болон түүний дагалдах хэрэгслүүдийг бэлэглэвэл ямар вэ?



8. зургийн хэрэгсэл

Зураг зурах нь санаа зовнилыг арилгаж, стресс бууруулах давуу талтай. Тэр тусмаа бодлоо цэгцлэхэд хамгийн их тус болдог бөгөөд богино хугацааны ой тогтоолтыг 29 хувиар нэмэгдүүлдэг аж. Чөлөөгүй завгүй өрнөх нийгмийн амьдралаас түр ч атугай амсхийхэд туслах үүднээс түүнд зургийн хэрэгсэл бэлэглэж болох юм.



та мэдсэн үү?

Дижитал зээлийн энгийн, хурдан үйлчилгээг санал болгодог "Simple" болон Монголын анхны хиймэл оюунд суурилсан онлайн худалдаа, маркетингийн цогц систем Shoppy.mn-ий хамтарсан “Хүйст биш хүнд нь” кампанит ажлын хүрээнд та дээрх бараа бүтээгдэхүүнүүдээс сонголтоо хийх боломжтой. Тодруулбал, та хүссэн бараа бүтээгдэхүүнээ цаг алдалгүй Shoppy.mn-ээр хүргүүлж, Simple-ээр төлж болно.

Ингэхдээ Simple-ийг ашиглан дараах нөхцөлөөр худалдан авалт хийх боломжтой.

– 30 хоногтоо төлөх

– 4 болон 6 хуваах

– 3-24 сарын хугацаатай лизингээр худалдан авах

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.