Бусдаас суралцаж, танилын хүрээгээ тэлэхийг хүсссэн 18-26 насныханд зориулсан “Z Networking Conference 2022” арга хэмжээг “Youth Identity” сэдвийн хүрээнд энэ сарын 19-нд “ЦойлогсоZ” төслөөс зохион байгуулах гэж байна. Арга хэмжээний талаар мэдвэл зохих бүхнийг хүргэе.
ХӨТӨЛБӨРийн давуу тал
Хүрэлцэн ирсэн хүн бүхнийг Харвард бизнес академийн албан ёсны түргэвчилсэн сургалтад хамруулж, батламж гардуулан өгөх юм. Харин нэг хүнийг сонгон 1500$ үнэтэй танхим болон онлайн хосолсон албан ёсны сертификаттай, ментор хөтөлбөрийн сургалтын эрх бэлэглэнэ. 4.5 сар үргэлжлэх энэ сургалтанд өөрийгөө, бусдыг, бизнесээ удирдах гэсэн үндсэн гурван бүлгээс бүрдсэн 42 модуль багтаж байна. Мөн "Walmart", "Apple", "Amazon", "Nike" зэрэг дэлхийн компаниудын бодит кэйс дээр ажиллах боломж олгож буйгаараа онцлогтой.
Сургалт орж дууссаны дараа сурсан мэдлэгээ газар дээр нь ашиглан 700 гаруй залуустай хамт нэтворкинг хөтөлбөрт оролцож танилын хүрээгээ тэлэхээс гадна салбарын мэргэжилтнүүдийн биечилсэн болон виртуал илтгэлийг сонсоно.

панелист илтгэгчид
Арга хэмжээнд 30 мянган орчим залуу цахимаар, 700 гаруй залуу биетээр цуглаж, “ONDO” компанийн маркетинг хариуцсан захирал Б.Мандуул, “MMCG” судалгааны компанийн гүйцэтгэх захирал Д.Бум-Эрдэнэ, Metaforce компанийн гүйцэтгэх захирал С.Батцэнгэл, On’n Off продакшны гүйцэтгэх захирал Т.Нансалмаа зэрэг эрхмүүд хүрэлцэн ирж, нээлттэй ярилцан, өөрсдийн түүх туршлагаа хуваалцах юм.

Арга хэмжээний хөтөлбөр

ЦойлогсоZ төсөл нь Z үеийн залуусын онцлог, чадвар, авьяаст үндэслэн залуусыг хөгжүүлэхэд оновчтой шийдэл санал болгож, ирээдүйд дотоод болон олон улсын хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөхөд шаардлагатай чадвар, хандлагуудыг эзэмшсэн баялаг бүтээгчдийг бэлтгэх, энтрепренер хандлагатай шинэ үеийн бизнес эрхлэгчдийг төрүүлэн гаргахад чиглэсэн залуусын хамтын ажиллагааг дэмжих төсөл юм.

Сэтгэгдэл бичих

