Арванхоёрдугаар сар дундаа орж, жилийн хамгийн сэтгэл догдлом үе эхэлж байна. Хайр бялхсан энэ үеэр бид гэр бүл, найз нөхөд, ажлын хамт олноороо цуглаж, бүтэн жилийн ажил амьдралын сонин сайхнаа хуваалцаж, дурсамж дүүрэн цаг мөчийг бүтээлцдэг. Энэ л баярт мөчүүдийг маань ногоон гацуур, халуун зоог, амтат дарс маргаангүй чимдэг билээ. Иймээс ч ээлжит нийтлэлдээ бид хэрэглэгч танд шинэ туршлага, шинэ мэдрэмжийг гарцаагүй мэдрүүлж чадах хатуулагтай хийжүүлсэн ундаа White Claw-ийг танилцуулахаар бэлтгэсэн юм. Зах зээлд 2016 онд танилцуулагдсан шингэн хүнсний энэ төрөл монголчууд бидэнд тийм ч танил биш тул бид өөрсдийн туршлагаа уншигчидтайгаа хуваалцахаар шийдсэн нь энэ. 


хатуулагтай Хийжүүлсэн ундаа гэж юу вэ? 

Hard Seltzer, Hard sparkling water гэдэг нь шууд утгаараа "хатуу ундаа" буюу спирт ба хийжүүлсэн амтат усны хослол юм.

(Алкохол + Хийжүүлсэн амтат ус) - Спиртийн амт = Хатуулагтай хийжүүлсэн ундаа

АНУ-д энэ төрлийн ундааг нишингийн элсэн чихэр эсвэл соёолжтой арвайг исгэж үйлдвэрлэдэг бол бусад орнуудад саармагжуулсан спирт болон исгэсэн жимсээр хийдэг аж. Хатуулагтай хийжүүлсэн ундаа гэх соньхон тодотголтой уг ундаа соёолж, цавуулаггүй, үр тарианаас гарган авдаг учраас спиртийн хэмжээ нь 4-5 хувь, илчлэгийн агууламж харьцангуй багатайгаараа бусад төрлийн согтууруулах ундаанаас ялгардаг. Яг л жимстэй ус шиг амтагдах тул шар айраг, коктейль зэрэг градус багатай бусад ундаануудтай харьцуулахад торох юмгүй зөөлөн амттай аж.

WHITE Claw-тай танилцах нь

Сүүлийн үед шингэн хүнс үйлдвэрлэгч брэндүүд энэ төрлийн хийжүүлсэн ундааг шинээр танилцуулан, зах зээлээ өргөжүүлсээр буй.

1990-ээд оноос концепт нь хөгжиж эхэлсэн уг ундаа Монголд анх удаа шингэн хүнсний зах зээлд нэвтэрч, уух зүйлсийн эгнээнд нэгдэхэд бэлэн болсон байна. Энэ бол White Сlaw брэнд бөгөөд ердөө хоёр грамм сахар агуулсан, жимсний амттай тус бүтээгдэхүүнийг МСМ группийн Бетастар ХХК-аас Сante спорт салбарт танилцуулсан юм.



WHITE CLAW-ийн үүслийн тухай

White Сlaw брэнд нь шингэн хүнсний салбарт хатуулагтай хийжүүлсэн ундааны нэр төрөл бий болоход том нөлөө үзүүлсэн энэ төрлийн анхдагч брэндийн нэг юм. Спиртийн агууламжтай хэр нь огтхон ч согтууруулах ундааны таагүй амтыг мэдрүүлэхгүйгээр барахгүй эсрэгээрээ жимсний амтыг мэдрүүлж, хийжүүлсэн уснаас ялгарах зүйлгүй санагдах тул 2016 онд нээлтээ хийсэн даруйдаа тэсрэлт хийж, эрэлт нь тасралтгүй өссөөр зах зээлээ тэлж, өдгөө манай улсад орж ирж байгаа нь энэ.

Тодруулбал, 2019 он буюу нээлтээ хийснээс хойш ердөө гурван жилийн дотор АНУ дахь нийт хатуулагтай хийжүүлсэн ундааны талыг White Сlaw хангаж байв. 2020 он гэхэд тус бизнес дөрвөн тэрбум ам.долларын орлоготой үйл ажиллагаа явуулах болсныг Forbes-оос мэдэгдсэн юм. Түүнчлэн “Claws-ийг уух үед ямар ч хууль үйлчлэхгүй” гэх идэвхжүүлэлт нь олны анхаарлыг татаж, Youtube-д 4.2 сая хандалт авснаар хэрэглэгчдэд хүчтэй танигдаж эхэлсэн байна. Харин одоо White Сlaw нь анх 12 төрлийн амттайгаар үйлдвэрээс гарч байсан бол өдгөө 4.5-8 хувь хүртэлх хувийн спиртийн агууламжтай 28 төрлийн амттай болж өргөжжээ.


хэрэглэгчийн сэтгэгдэл

АМТ: Гаднах төрхөөсөө эхлээд л согтууруулах ундааны агууламжтай гэдэг нь огтхон ч мэдэгдэхгүй дизайнтай энэ ундааны эхний бөгөөд ээлжит балгалтууд ч тун таатай хэвээр байлаа. Градустай гэхээр л спиртийн гашуун нясуун амт ямар нэг хэмжээгээр заавал шингэсэн гэдэг ойлголттой байсан би анх удаа хатуу ундааг ийм таатай, элдэв ярвайлтгүй ууж үзсэн нь энэ. Ерөөс жимсний амттай хийжүүлсэн ус ууж буй мэдрэмж эхлэхээс дуусах хүртэл дагах тул найзуудтайгаа уулзах, халуун яриа өрнүүлэхдээ сонгох хамгийн таатай хувилбар White Clow байх болов уу. Элдэв, амт үнэргүйг заавал тодотгох хэрэгтэй.

МЭДРЭМЖ: Зарим төрлийн ундаатай харьцуулахад гэдэс болон давсаг дүүргээд байдаггүй нь хамгийн том давуу тал. Мөн элдэв хурц үнэргүй тул мэдрэг хүмүүст тохиромжтой. Шар айраг, дарс, тоникны хэрэглээг жимсний амттай ус уугаад л нөхнө гэхээр догь биш гэж үү?