Мэдээллийн технологи, харилцаа холбоо тэргүүтэй олон салбарын шилдэг бүтээгдэхүүн, үйлчилгээтэй нэг дороос танилцах боломжийг олгож буй “Digital Nation” үндэсний арга хэмжээ гурав дахь өдрөө үргэлжилж байна. Халдвар хамгааллын дэглэм чанд захиж, ирсэн зочид халуунаа хэмжүүлж, вакцины гэрчилгээгээ шалгуулсны эцэст гараа ариутган нэвтэрч буй нь энэхүү үйл ажиллагааны зайлшгүй мөрдөх алхмууд билээ. Үндэсний соёл амралтын хүрээлэнг зоривол алсаас харагдах бөмбөлгүүд, үүднээсээ угтах үйлчилгээнүүд нь сонирхол татна. Энэ хүрээнд бид Ардын асрыг онцлон сурвалжилж, сонирхолтой арга хэмжээнүүдийн үйл явцаас хүргэж байна. 

онцлох хэлэлцүүлгүүд 

“Digital Nation” арга хэмжээний хүрээнд банк, санхүү, хөрөнгө оруулалтын чиглэлээр мэргэшсэн олон салбарын экспертүүдийг урьж “Цахим хөрөнгө оруулагч үндэстэн”, “Цахим эрин дэх манлайлал”, “Ардын дараагийн зогсоол: Боломж ба Сорилтууд” зэрэг олон сонирхолтой хэлэлцүүлэг өрнүүллээ. Санхүүгийн зах зээлийн цахим шилжилт, криптовалют, цахим мөнгө зэрэг технологид суурилсан шинэлэг шийдлүүдийг онцолж, мэргэжилтнүүд туршлагаа хуваалцсан нь ирсэн зочдод шинэлэг мэдээллийг түгээж байв.

Мөн шилдэг захиралтай хуучлах "Meet the CEO" арга хэмжээний хүрээнд "Google" компанийн программ хангамжийн ахлах инженер Б.Баттулга хүрэлцэн ирж, цахиурын хөндийд ажиллаж буй туршлагаасаа хуваалцсан юм. Тэгвэл "Fuckup night with Ard" арга хэмжээний үеэр салбартаа амжилттай яваа эрхмүүд хүрэлцэн ирж, өөрсдийн амжилтын цаана орших уналт, бүтэлгүйтэл, олон удаагийн оролдлогынхоо талаар хүүрнэсэн нь амжилт хэзээ ч амархан ирдэггүй гэдгийг ойлгуулсан талархууштай яриа болж өндөрлөсөн юм.

Энэ үеэр блокчэйн, криптовалютын тухай цогц мэдээллийг нэг дор багтаасан "Цахим алт" номын нээлт болсноос гадна UBX Үнэт цаасны биржийн нээлтийн үйл ажиллагаа болсныг онцлох нь зүйтэй.

Харин өнөөдөр Ардын асарт болсон “Би хэрхэн ажилладаг вэ?” ярилцлагын булангийн тусгай дугаарт Ард Санхүүгийн Нэгдлийн Төр засаг, олон нийтийн харилцаа эрхэлсэн захирал Ж.Алтангүний оролцож, өөрийн ажлын арга барил, баримталдаг зарим, үзэл баримтлалаасаа хуваалцлаа.

Тэгвэл өнөөдөр 17 цагаас “Pechakucha night with ARD” үйл ажиллагаанд уригдсан зочид өөрсдийн гэрэл зургаар дамжуулан онцлох түүх, үйл явдал, үзэл бодлоо бүтээлчээр хуваалцах сонирхолтой арга хэмжээ болох юм шүү.

Ингээд арга хэмжээний төгсгөлд Илгээлтийн Эзэд - Санхүүгийн боловсрол түгээх төслийн хаалтын арга хэмжээг зохион байгуулж, Монгол орон даяар 21 аймаг, 330 сумдад санхүүгийн боловсрол түгээхээр ажилласан илгээлтийн эзэд цуглаж, төслийн туршлага, дурсамжаасаа хуваалцах болно.

Сонирхуулах нь 

Ардын асарт зочилбол цугласан олны ихэнхийг нь залуус бүрдүүлж байсан юм. Энэ үеэр АрдКойн хэрхэн худалдан авч, арилжаанд оролцох тухай залуус сонирхож байсан нь залуу үеийнхэн хөрөнгө оруулалтын талаар хэр ойлголттой байгааг тод харуулж байлаа. Энэ хүрээнд хүрэлцэн ирсэн зочдын бүх төрлийн асуултад хариулахаар Ардын залуус зогсож байв.

Түүнчлэн тус асарт урлаг соёлын одод, уран бүтээлчидтэй учруулах боломжийг олгосон нь олон залуусын талархлыг хүлээсэн биз ээ. Энэ үеэр Ардын асарт ирсэн зочдын хурд хүч, авхаалж самбаа, мэдлэгийг сорьж “Quiz night with ARD” арга хэмжээг зохион байгуулсан нь хүрэлцэн ирсэн оролцогчдыг хоорондоо танилцах боломжийг олгохын сацуу хөгжөөж байлаа.

Gaming Station

Ардын асрыг нийт таван хэсэгт хувааж болно. Үүдээр нь орвол, Ардын охин компаниудын үйл ажиллагаа, бүтээгдэхүүнтэй холбоотой мэдээлэл өгөх хэсэг байх бол нөгөө талд нь “Gaming Station” байрлаж буй юм. Энэ хэсэгт NBA, FIFA зэрэг тоглоомуудыг бооцоотой тоглох боломжтой. Мэдээж бооцоо нь АрдКойн. Мөн эргүүлэх тутамд бэлэг өгөх азын хүрдийг байршуулсан тул үзэг, дэвтэр, ном, АрдКойн зэрэг олон бэлгийн эзэн болох боломжтой юм.

DAX, UBx 

Цааш аялбал “DAX booth” биднийг угтах бөгөөд том дэлгэцэн дээр байрлах криптовалютын талаарх нийт найман асуултад хариулснаар гарын бэлэг хожих эрхтэй болох юм. Мөн энэхүү хэсэг DAX гэж юу болох талаар тодорхой мэдээлэл өгч байна лээ. Үүний дараа биднийг “UBX booth” угтана. Эндээс Монголын анхны хувийн хөрөнгийн биржийн талаарх мэдээллийг авах боломжтой.

Энэ үеэр Ардын зүгээс бэлтгэсэн төрөл бүрийн амттан, ус, ундаа, зэргийг авах боломжтойгоос гадна “The Culture Coffee”-ийн амтат кофегоор дайлуулаарай.

тайзны хэсэг

Төгсгөлд нь, хамгийн зугаатай хэсэг болох урлаг, соёлын одуудтай уулзах боломжийг олгож буй Ардын тайз биднийг угтан авна. Сонирхуулахад, тус асраар зочилсноор өдөрт гурван удаа тайзнаа гарах QR кодыг уншуулан арван АрдКойны эзэн болох боломжтой юм шүү. “Digital Nation” арга хэмжээний нэгэн шигтгээ болж буй Ардын асрын үйл ажиллагаатай танилцах аялал маань ийн өндөрлөж байна. Бид удахгүй "Digital Nation" арга хэмжээнээс онцлох бусад бизнес, бүтээгдэхүүн, үйлчилгээний тухай тойм нийтлэлийг хүргэх болно.