"Өртөөлөгчид" бол салбартаа шинэчлэл хийхээр, тоглоомын дүрмийг өөрчлөхөөр тэмүүлж буй залуу мэргэжилтнүүд, шинэ үеийнхнийг онцлон танилцуулах хөрөг-цуврал юм.
Unread Media
Хүн болж төрнө гэдэг их хувь заяа. Хүүхэд төрүүлнэ, хүн болгоно гэдэг нарийн ухаан, урт удаан процесс билээ. Хэвлийдээ хүүхэд тээж эхэлснээ мэдсэн цагаас энэ талаар мэдээлэл сайтай, бэлтгэл хангалттай байх учиртай. Саяхныг болтол Монголд жирэмсэн ээжүүд, залуу хосууд хүүхэд төрүүлж өсгөхтэй холбоотой мэдээлэл, зөвлөгөөг голдуу л ам дамжуулан авдаг байж ирлээ. Ам дамжсан энэ хандлага бум бужигнасан сошиал медиад ч нэг их өөргүй.
Шинэ хүнийг эсэн мэнд угтах энэ талбарт технологи нэвтэрч, мэдээллийг илүү системтэйгээр, найдвартайгаар хүргэх нь цаг хугацааны л асуудал байв. Тэр цаг, тэр нөхцөл бүрдсэний илрэл нь “Hellobaby” аппликейшн юм. Анх жирэмсэн ээжийн хөтчийн хувиар нэг жил хагасын хугацаанд 100 мянган хэрэглэгчтэй болж амжсан энэ аплликейшний дараагийн бүтээгдэхүүн – төрсний дараа хэрэглэх “Hellobaby” 0-2 насны хүүхдийн хөгжлийн апп нээлтээ хийхэд бэлэн болжээ.
Тус аппликейшнийг хөгжүүлэгч “Фемтек Солюшн” компани орчин цагийн технологийн стартапын зарчмаар амжилттай ажиллаж, хөрөнгө оруулалт татаад, өдгөө гурван тэрбум төгрөгийн үнэлгээнд хүрээд буй нь гайхалтай. Нийгэмдээ ээлтэй дээрх шийдлийг авчрахын зэрэгцээ эрчүүд голлосон технологийн салбарт компани байгуулан, амжилтын шатаар өгсөж буй хоёр бүсгүйн үүх түүхийг өнөөдөр хүүрнэюү.

ОЛОН ХҮНИЙ БОДДОГИЙГ ЗОРИГЛОН ЭХЛҮҮЛСЭН НЬ
Б.Манд 2018 оны тавдугаар сард анхны хүүхдээ өлгийджээ. Тэр өөрийгөө мэдээлэл сайтай байж, явдал чирэгдэлгүй төрчихнө гэж бодсон ч санаснаар амар байсангүй. Жирэмсэн эмэгтэйчүүд, шинэ ээжүүд гол төлөв фэйсбүүк группүүдээр мэдээлэл солилцох ч түүнд энэ арга хэлбэр жаахан замбараагүй, бужигнасан, ер найдаж болмооргүй санагджээ. Хөх бугласан үед шар цэцэг нааж аргалах, хүүхэд нь өвдсөн үед шээс уулгахаас өгсүүлээд үеэ өнгөрөөсөн олон хуучны зөвлөгөө амь бөхтэй, ээжүүд өөрсөд дээрээ болон хүүхэд дээрээ туршилт хийсэн байдалтай, цаг хугацаа, санхүү, сэтгэл зүй зэргээрээ хохирох магадлалтай нөхцөл байдал харагдав.
Улмаар, бизнес хөгжүүлэлтийн чиглэлээр 10 орчим жил ажилласан Б.Манд өөрт тулгарсан энэ бэрхшээлийг боломж болгоё хэмээн шийдэж, жирэмсэн ээжүүдэд апп, вэбээр дамжуулан найдвартай мэдээлэл зөвлөгөө өгөх бизнес санаагаа хүмүүст танилцуулж эхэлжээ. Бүр 2019 оны аравдугаар сард Солонгосын “Kstartup” хэмээх гарааны бизнесийнхний хамгийн том фестивальд очиж, хөрөнгө оруулагчдад санаагаа зориглон танилцуулж санал зөвлөгөөг нь сонсжээ.
Б.Манд 2019 оны 12 дугаар сараас хамтын оффисд ширээ түрээслэн сууж, аппликейшнийг нь бүтээлцэх хөгжүүлэгч, дизайнеруудыг фэйсбүүк группт зар тавин олов. Аппликейшнийхаа эхний дизайн, бүтцийг гаргахын тулд дүүргийн нэгдсэн эмнэлгүүдээр явж, жирэмсэн эхчүүдээс танд ийм бүтээгдэхүүн байвал ямар байна, ийм мэдээлэл хэрэгтэй юу гэх зэргээр судалгаа хийв. Ингээд бүтээгдэхүүнээ нэлээд хэдэн сар хөгжүүлж, бүтээсэн хувилбараа арав хоног Фэйсбүүк дээр арван доллараар сурталчилж үзтэл 1000 хүн бүртгүүлж, тун ч эрэлт хэрэгцээтэй шийдэл барьж авсныг нь мэдрүүлжээ.
Гэвч 2020 оны зургаадугаар сар гэхэд стартапдаа зориулж гаргасан гэр бүлийн хадгаламж нь ч дуусаж; энерги, нөөц нь ч шавхагдаад ирж. Аз болоход, гацалтын байдалд орсон энэ үед нь зуны аялал нь цааш үргэлжлүүлэх томоохон итгэлийг хайрласан хэмээн ярив. Юу болсон бэ гэхээр, Б.Манд гэр бүлээрээ Булганы Сайхан суманд аялж явахдаа нэлээд бийлэгжүү малчин айлд бууж л дээ. Тэгээд саяхан нярайлсан эзэгтэйтэй нь хөөрөлдөж суутал өөрийнх нь хөгжүүлсэн “Hellobaby” аппликейшнийг үзүүлж, төрөхөд нь их хэрэг болсон, идэвхтэй ашиглаж байгаа гэж сонирхуулсан байна. Малчны хотонд аппликейшнийг нь ашиглаж байна гэдэг үг түүнд ямар их урам зориг өгснийг төсөөлж ядах юусан билээ.
Б.Манд MIU-г бизнес удирдлагаар төгсөөд “Таван Богд”-ын Д.Хулан захирлын туслах болж ажлын гараагаа эхэлсэн юм. Захирлын туслах болон гадаад харилцааны менежерээр гурван жил хагас ажиллаад Хятадын засгийн газрын тэтгэлгээр магистрт суралцжээ. Түүний дараа эм, эрүүл мэндийн салбарт удирдах түвшинд гурван орчим жил ажиллаад өөрийн бизнесийг босгох энтрепренерийн адармаатай замд орсон нь энэ.

ТОГТОЛЦООНЫ ӨӨРЧЛӨЛТ ТИЙШ
Б.Ариунсанаа Б.Мандтай адил Монгени цогцолборыг дүүргээд МУИС-д олон улсын харилцаагаар суралцсан юм. Гэр бүл зохиож, анхны хүүхдээ 2011 онд төрүүлсэн ч охин нь тун ховор тохиолддог ургийн гажиг болох нугасны эвэрхийтэй байсан нь түүнийг амьдралыг олон талаар өөрчилжээ.
Тэр барилга, эрчим хүчний салбарт дэд бүтцийн хийцлэлүүдийг үйлдвэрлэдэг “Гүнгэрваа” компанид долоон жил удирдах ажил эрхэлж, түүний дараа “ISO 9001” стандардын аудитор, зөвлөх, "Mercy Corps" олон улсын байгууллагад санхүүгийн хүртээмж хариуцсан мэргэжилтэн зэрэг ажлыг хийсэн туршлагатай. Б.Ариунсанаа үндсэн ажлаа хийхийн зэрэгцээ нугасны эвэрхийтэй хүүхдүүд, тэдний ээжүүдэд туслах “Марал Элч” хэмээх ТББ-ын гүйцэтгэх захирлаар таван жил ажиллажээ. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ээжийн хувиар туулсан он жилүүд, сурсан зүйлсээ TED Talk-оор хуваалцаж байсан тэрээр ирээдүйд хандив суурьтай, төслийн шинжтэй ажлаас илүүтэй эх, хүүхдийн эрүүл мэндэд чиглэсэн, тогтолцооны өөрчлөлт хийхэд хувь нэмрээ оруулахыг хүсэх болжээ.
Б.Ариунсанаа 2019 онд Английн засгийн газрын “Чевенинг” тэтгэлгийг хүртэн Сассексын их сургуульд Хөгжлийн бодлогын магистр хамгаалахдаа нийгэмд ээлтэй бизнесийн чиглэлээр суралцсан байна. Цар тахал ид дэгдэж айдас дагуулсан цагаар нялх хүүхэдтэй тэр сургуулиа дүүргээд 2020 оны зургаадугаар сард Монголдоо буцаж ирсэн юм.
Монголд ирэхэд нь түүнийг ажлын олон санал угтав. Нийгэмд ээлтэй бизнес, тэр дундаа эмэгтэйчүүдийг эрх мэдэлхжүүлэх процесс нь нийгэмд ээлтэй бизнест хэрхэн нөлөөлдөг тухай Монголын кейсүүдийг судалсан Б.Ариунсанаад зарим том компани нийгмийн нөлөөлөл хариуцсан захирал гэх мэт албан тушаал санал болгож, олон улсын байгууллагууд ч мөн сонирхож байлаа. Харин түүний зориглон гаргасан шийдвэр нь “Hellobaby” байсан юм.

ЭВЛЭСЭН ХАМТРАЛ
Хоёр бүсгүйн ганзага нийлсэн нь 2020 оны долоодугаар сард. Б.Манд Булганаас урам зориг дүүрэн буцаж ирснийхээ дараа Фэйсбүүк дээр бизнесийн хамтрагч хайж байна гэсэн бичвэр оруулжээ. “LEAD Mongolia” буюу “Ардчиллыг бэхжүүлэгч залуу манлайлагчид” хөтөлбөрийн төгсөгчид гэдгээрээ Б.Мандыг зүс мэддэг байсан тул Б.Ариунсанаа сонирхож хариу бичсэнээр энэ түншлэл эхэлсэн түүхтэй.
Уулзах үеэр Б.Манд мөнгөн хөрөнгө оруулалт хийх, тэгээд бас цалингүй мөртлөө өндөр ачаалалтайгаар нэг жил ажиллах хамтрагч хайж байгаагаа ний нуугүй хэлж, Б.Ариунсанаа ч түүнийг нь хүлээн зөвшөөрчээ. Б.Ариунсанаа хөрөнгө оруулах 25 сая төгрөгөө аавынхаа байрыг барьцаалан гаргаж авсан бөгөөд энэ бол найзуудын романтикаар эхлүүлсэн төсөл бус ул суурьтайгаар гаргасан шийдвэр, нухацтай хамтрал байсан гэдгийг Б.Манд онцлон хэлсэн.
Б.Ариунсанаа өөрийнх нь хувьд эрхэм чухал эх, хүүхдийн эрүүл мэндийн асуудлыг барьж авсан, дээр нь тогтолцооны шинжтэй өөрчлөлт хийх боломжтой төсөлтэй учирсандаа баяртай байсан бол бизнес хөгжүүлэлтээр мэргэшсэн Б.Мандын хувьд энэ бизнесийг нийгмийн нөлөөлөл талаас нь харж чадах, төсөөлсөн төлөвлөсөн зүйлдээ яаж ийгээд хүрэх ёстой гэж зүтгэдэг, өндөр шаардлагатай өөрөөс нь зарим талаар ялгаатай, уян хатан арга барилтай хамтрагчтай болсон нь аз завшаантай хэрэг болжээ.

САЙН УУ, ҮР МИНЬ
“Hellobaby” бол ээжүүдэд хэвлийдээ үрээ олсон эхний мөчөөс хүүхдээ хоёр нас хүртэл нь 1000 хоногийн турш туслах, хөтөч байх зориулалттай апп юм. Энэ 1000 хоногийг хүний хөгжлийн хамгийн чухал үе гэдэг. Учир нь дөнгөж төрсөн хүүхдийн тархи насанд хүрсэн хүний тархины 20 хувьтай тэнцүү байж байгаад гурван нас хүрэхэд 80 хувьтай болж ирдэг нь хүүхдийн хөгжил энэ үедээ ямар гайхамшигтай дахин давтагдашгүй хурдаар хөгждөгийг харуулдаг. Тийм ч учраас хүний сайн сайхан, чанартай эрүүл амьдралаар амьдрах, өндөр потенциалтай байх эсэх нь энэ үед авсан асаргаа халамжаас ихээхэн шалтгаалдаг аж.
“Hellobaby” апп хүүхдийн хөгжлийг долоо, долоо хоногоор нь бүртгэж харах, хүүхдийнхээ нойр, хоол тэргүүтэй дадал зуршлуудыг бүртгэх, өдөр бүр хүүхэдтэйгээ хамт хийх нэг хөнгөн даалгавар авах зэрэг үйлдлүүдтэй. Монголын шилдэг эмч мэргэжилтнүүдийн боловсруулсан мастерклассуудыг үзэн эрүүл мэндийг мэдлэгээ дээшлүүлж, нярайн шинж тэмдэг, онош, өвчин эмчилгээг бүртгэх дижитал ягаан дэвтэр болгон ашиглах боломжтойг нь онцлууштай. Өндөр боловсрол, мэргэшилтэй гадаад дотоодод буй 15 эмч бүхий эмч нарын зөвлөл ажилладаг бөгөөд тэд апп дээрх мэдээлэл, зөвлөгөөг боловсруулж, эцсийн хяналтыг хийдэг.
Энэ төрлийн дэлхийн тэргүүлэгч аппликейшнууд бүгд л хэрэглэгчийн датаг цуглуулж, түүнийгээ хиймэл оюуны тусламжтайгаар ирээдүйн үзүүлэлтийг таамаглаж, учирч болох эрсдэлүүдийг сануулдаг. “Hellobaby” технологийн яг л энэ боломжуудыг ашиглан хүүхдийн бие махбод, зан төлөв хэрхэн өөрчлөгдөж буйг бүртгэж, тэрхүү өгөгдлөөс амьдралд нь эерэг өөрчлөлт авчрах үнэтэй мэдээллүүдийг гаргаж өгөх боломжтой юм.

ХУРДТАЙ ӨССӨН НЭГ ЖИЛ
Тэд 2020 оны долоодугаар сард нийлж, аравдугаар сард компаниа байгуулсан нь өдгөө жилийнхээ ой дээр ирж. Энэ нэг жилийн хугацаанд тэд ихийг туулж, олныг амжуулжээ. Стартап компаниудын дэлхийн номер нэг хурдасгуур “Founders Institute”-ийнхэн Монголд анх удаа хөтөлбөрөө зохион байгуулахад хамрагдах хүсэлтээ өгсөн 240 орчим баг/компанийн нэг нь тэд болжээ. Харин шалгарч үлдсэн 44 баг/компани 4 сарын хугацаанд “шүүсээ шахуулж”, хөтөлбөрөөс ердөө дөрөвхөн төгсөгч компани шалгарч үлдсэн нь Б.Манд, Б.Ариунсанаа хоёр байв. Энэ үеэр долоо хоног болгон даалгавар биелүүлэн, танилцуулгаа сайжруулж, 40 гаруй менторуудаас туслалцаа авч байсан нь үнэхээр л бизнесийг нь хурдасгаж чадсан хэмээн тэд ярилаа.
Өөр нэг амжилтыг нь онцолбол, тэд саяхан Монголд анх удаагаа зохион байгуулагдсан, технологийн салбар дахь эмэгтэйчүүдийн дэлхийн хамгийн тэмцээн "She Loves Tech"-ийн тэргүүн байрыг эзэлж, олон улсын тэмцээнд орох эрхээ авчээ.
Нэг жилийн хугацаанд тэд хөрөнгө оруулалт татахаар нийт 50 орчим танилцуулга (pitch) хийсний үр дүнд эрүүл мэндийн асуудалд үнэнхүү санаа тавьдаг, үнэт зүйлс нэгтэй хөрөнгө оруулагчийг олж чадсан байна. Тэдний хоёр хамтрагч нэг нь мөнгөөр хөрөнгө оруулагч бол нэг нь технологийг нь хөгжүүлэгч баг юм. Өдгөө компанийн өдөр тутмын үйл ажиллагаанд таван хүн ажиллаж, технологийн багийнхан болоод гэрээт хүмүүсийг оруулбал хориод хүн хүчин зүтгэж буй ажээ.
ХӨШИГНИЙ АРД
Монголд дүүргийн эмнэлгийн эмч нарын ачааллыг тооцоход, өдөрт 200 жирэмсэн буюу нярай хүүхэдтэй ээжийг үзэх, өөрөөр хэлбэл тэдэнд 5 хүрэхгүй минутыг л зарцуулах боломжтой байдаг. Хөгжилтэй оронд энэ тоо 45 минут байдаг гэнэ. Тэгвэл “Hellobaby” ээжүүдийн хэчнээн их явдал чирэгдлийг, эмч нарын хэчнээн их цаг, нөөцийг хэмнэж байгаа бол? Үнэхээр л их эрэлт хэрэгцээтэй учраас “Hellobaby” нэг жил хагасын дотор 100 мянга орчим хэрэглэгчтэй болсон биз. Монголд жилд 74-80 орчим мянган эмэгтэй амарждаг гээд тооцвол ухаалаг утас, интернэтэд холбогдох боломжтой ихэнх ээжүүд хэрэглэж байгааг, мөн аавууд бас хэрэглэж буйг энэ тоо харуулж байна. Цар тахлын хүндрэл, хөл хорио ч мөн хүмүүст технологи хэрэглэх хэрэгтэйг ойлгуулсан нь гарцаагүй.
Гэвч энэ бүх амжилт тийм амархан буй болоогүй юм. Богино хугацаанд олон мянган хэрэглэгчтэй болж, компани нь өндөр үнэлгээнд хүрсэн мэт харагдавч “хөшигний ард” өч төчнөөн үйл явдал өрнөнө. Б.Манд хоёр нялх хүүхэдтэй бол Б.Ариунсанаа гурван охинтой. Б.Манд бага хүүхдээ төрүүлээд 14 хоногийн дараа л ажилдаа орсон бөгөөд эмнэлгийн орон дээр хөрөнгө оруулалтын гэрээнийхээ ард гарч байсан гэнэ.
Б.Ариунсанаагийн том охин өнгөрсөн өвөл гурван ч хагалгаанд орсон. “Бүх юм сайхан яваа мэт байвч бидний ар гэрийн амьдрал ёстой л бөөн хаос шүү дээ. Нус нулимс ч зөндөө урсана. Бид хэчнээн энтрепренер боллоо гээд арын гэрийн ажил биднээс явахгүй. Нойр байнга дутуу. Дээр нь тек салбарт орно гэдэг шал өөр аялал юм байна” хэмээн Б.Манд ярив.
Ажил, амьдралаа тэнцүүхэн авч явах энэ том сорилтын зэрэгцээ энтрепренерийн сэтгэлгээнд шилжинэ, суралцана гэдэг тийм ч амар байсангүй. MVP буюу анхны хувилбараа гаргах, бүтээгдэхүүнээ богино хугацаанд хөгжүүлэх “аgile” арга барил, хэрэглэгчийн зан төлөвт нийцүүлэн хийх “user experience” гээд л алхам тутамд нь шинэ ойлголт, мэдлэг тааралдаж; дасан зохицоход, шалмаг хийгээд тэсвэртэй байхад суралцаж иржээ.
Бүрхэг өдрүүдийг давахад зөв зүйл хийж байгаа гэсэн итгэл үнэмшил нь тусална. Үе үе хэрэглэгч ээжүүдээс болон эргэн тойрныхноос нь ирэх халуун дулаан үгс, талархалд урамшина. Ажил нь алхам алхмаар урагшилж, бодсон нь бага багаар бүтэхэд урьд шөнийн дутуу нойр мартагдана.

ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ТӨЛӨӨХ ЭМЭГТЭЙЧҮҮД
"Female Technology" гэсэн үгийн нийлэмж болох фемтек нь эмэгтэйчүүдийн эрүүл мэндийг технологиор шийддэг салбарын нэршил аж.
“Фолийн хүчлийг жирэмсэн үедээ сайн уусан бол миний охины өвчин бүрэн сэргийлэгдэх байсан. Өөрт тохиолдсон энэ мэт харамсалтай явдал өөр бусдад тохиолдохгүй байхад бидний хийж буй ажил туслах байх. Мөн технологийн салбарт боловсролтой, бизнес ба технологийг ойлгодог эмэгтэйчүүд үнэхээр хэрэгтэй, давуу талтай байдгийг онцлохыг хүсэж байна. Эмэгтэй хүний уян хатан байдал, холбох чадвар, олон зүйлийг зэрэг хийх чадвараар дутсан салбар” хэмээн Б.Ариунсанаагийн ярьсан нь фемтек салбарын онцлог хийгээд ач холбогдлыг илтгэх шиг.
Тэд энэ талбарт цогц бүтээгдэхүүн хийхээр төлөвлөсний эхнийх нь “Hellobaby” юм. Тэдний ирэх жил хөгжүүлэн гаргахаар зорьж буй “Hello Lady” аппликейшн ашиглалтад орсноор эмэгтэй хүн өсвөр насанд нь сарын тэмдэг ирэхээс эхлээд ахимаг насанд хүрч цэвэрших хүртлээ хэрэглэх боломжтой, эрүүл мэндэд нь тустай, технологийн цогц бүтээгдэхүүнүүд бэлэн болох юм.
Эмэгтэйчүүдийн төлөө яваа эмэгтэйчүүдийн тухай өгүүлэхэд ийм буюу. Тэдний өөрсдийн замнал хийгээд барьж авсан асуудлынх нь агуулга хүрээ дэндүү баялаг юм. Алсын хараа, зорилго нь ч бахархмаар том юм. Энэ цөөн хуудсанд тэр бүхнийг багтаах боломжгүй ч тэдэнтэй дараа дараагийн нийтлэл, контентуудаар дахин учирна, уншигчидтайгаа уулзуулна гэдэгтээ итгэлтэй байна.
Монгол бүсгүйчүүдийн маань тод төлөөлөл; үг яриа хийгээд үйл ажлаас нь хүсэл зориг, манлайлал, сэтгэлийн хат үнэртэх та хоёрт баярлалаа.
Тэдний сошиал хуудастай танилцах:
Б.Манд – Mand Bat (Фэйсбүүк)
Б.Ариунсанаа – Ariunsanaa Batsaikhan (Фэйсбүүк)

Сэтгэгдэл бичих (61)


d dd 2022.11.24 45.87.213.198
dd
d dd 2022.11.24 45.87.213.198
dd
d dd 2022.11.24 45.87.213.198
dd
d dd 2022.11.24 45.87.213.198
dd
d dd 2022.11.24 45.87.213.198
dd
d dd 2022.11.24 45.87.213.198
dd
d dd 2022.11.24 45.87.213.198
dd
d dd 2022.11.24 45.87.213.198
dd
d dd 2022.11.24 45.87.213.198
dd
d dd 2022.11.24 45.87.213.198
dd
d dd 2022.11.24 45.87.213.198
dd
d dd 2022.11.24 45.87.213.198
dd
d dd 2022.11.24 45.87.213.198
dd
d dd 2022.11.24 45.87.213.198
dd
d dd 2022.11.24 45.87.213.198
dd
d dd 2022.11.24 45.87.213.198
dd
d dd 2022.11.24 45.87.213.198
dd
d dd 2022.11.24 45.87.213.198
dd
d dd 2022.11.24 45.87.213.198
dd
d dd 2022.11.24 45.87.213.198
dd
d dd 2022.11.24 45.87.213.198
dd
d dd 2022.11.24 45.87.213.198
dd
d dd 2022.11.24 45.87.213.198
dd
d dd 2022.11.24 45.87.213.198
dd
d dd 2022.11.24 45.87.213.198
dd
d dd 2022.11.24 45.87.213.198
dd
d dd 2022.11.24 45.87.213.198
dd
d dd 2022.11.24 45.87.213.198
dd
d dd 2022.11.24 45.87.213.198
dd
d dd 2022.11.24 45.87.213.198
dd
d dd 2022.11.24 45.87.213.198
dd
d dd 2022.11.24 45.87.213.198
dd
d dd 2022.11.24 45.87.213.198
dd
d dd 2022.11.24 45.87.213.198
dd
d dd 2022.11.24 45.87.213.198
dd
d dd 2022.11.24 45.87.213.198
dd
d dd 2022.11.24 45.87.213.198
dd
d dd 2022.11.24 45.87.213.198
dd
d dd 2022.11.24 45.87.213.198
dd
d dd 2022.11.24 45.87.213.198
dd
d dd 2022.11.24 45.87.213.198
dd
d dd 2022.11.24 45.87.213.198
dd
d dd 2022.11.24 45.87.213.198
dd
d dd 2022.11.24 45.87.213.198
dd
d dd 2022.11.24 45.87.213.198
dd
d dd 2022.11.24 45.87.213.198
dd
d dd 2022.11.24 45.87.213.198
dd
d dd 2022.11.24 45.87.213.198
dd
d dd 2022.11.24 45.87.213.198
dd
d dd 2022.11.24 45.87.213.198
dd
d dd 2022.11.24 45.87.213.198
dd
d dd 2022.11.24 45.87.213.198
dd
d dd 2022.11.24 45.87.213.198
dd
d dd 2022.11.24 45.87.213.198
dd
d dd 2022.11.24 45.87.213.198
dd
d dd 2022.11.24 45.87.213.198
dd
З Зочин 2022.04.15 122.201.17.98
Ямар сайхан сэтгэл, хүүхдүүдийнхээ хажуугаар ямар их хичээл зүтгэл вэ- энэ сайхан 2 Ээжээр бахархаж байна. Түмэнд тустай үйлс нь өргөжин дэлгэрч, амьдрал нь аз жаргалаар дүүрэн явах болтугай :)
h hishgee 2021.10.27 124.110.112.245
udur tutmiin amidrald heregtei tsaashlaad niigemd eeltei urt hugatsaanii nasjilttai goe business ehluuljee bayar hurgie ulam ih amjilt husie mun iim app bdagiig medej avlaa neg l udur hereglegch ni boloh hun bn
З Золзаяа 2021.10.24 103.5.142.232
Энэ апп-г анх удаа мэдэж авлаа. Мэдэж авсандаа үнэхээр баяртай байна. Ямар мундаг хоёр эмэгтэй вэ! Цаана нь бас туслаж дэмжиж байгаа олон сайн санаат хүмүүс байгаа байх.. Үнэхээр бахархмаар эхлэл, түүх, өрнөлтэй бизнес/бизнес гэхээсээ илүү яг одоо өдөр тутамд тулгардаг асуудлыг шийдэх шийдэл гэх байх/ байна. Цаашдынх нь ажил амьдралд амжилт, эрүүл энх, өсөлт дэвжилтийг хүсмээр байна аа : ). Хүүхэдтэй болвол хамгийн эхэнд та хэдийн апп-г татаж авах нь ххэ.
З Золзаяа 2021.10.24 92.203.161.193
Энэ апп-г анх удаа мэдэж авлаа. Мэдэж авсандаа үнэхээр баяртай байна. Ямар мундаг хоёр эмэгтэй вэ! Цаана нь бас туслаж дэмжиж байгаа олон сайн санаат хүмүүс байгаа байх.. Үнэхээр бахархмаар эхлэл, түүх, өрнөлтэй бизнес/бизнес гэхээсээ илүү яг одоо өдөр тутамд тулгардаг асуудлыг шийдэх шийдэл гэх байх/ байна. Цаашдынх нь ажил амьдралд амжилт, эрүүл энх, өсөлт дэвжилтийг хүсмээр байна аа : ). Хүүхэдтэй болвол хамгийн эхэнд та хэдийн апп-г татаж авах нь ххэ.
B BB 2021.10.24 192.82.71.235
Хүчтэй эмэгтэйчүүдээр бахархаж байна ❤️ та 2тоо амжилт хүсье удахгүй мундаг мундаг мэдээ дуулгаарай.