Сүүлийн жилүүдэд дэлхийн автомашины салбарт "Ногоон хувьсгал" эрчээ авч, цахилгаан хөдөлгүүртэй автомашинууд хэрэглээний шинэ стандартыг тогтоож байна. Гэвч хэрэглэгчдийн дунд "Цэнэг нь дуусвал яах вэ?", "Хүйтэнд хэр тэсвэртэй бол?" гэсэн эргэлзээ байсаар буй. Яг энэ асуултын хариулт болж, олон улсын зах зээлд EREV (Extended Range Electric Vehicle) буюу "Уртгасан зайн цахилгаан автомашин"-ы технологи жинхэнэ трэнд болж байна.

Манай Монгол шиг эрс тэс уур амьсгалтай, цэнэглэх станцын дэд бүтэц бүрэн гүйцэт бүрдээгүй нөхцөлд энэхүү технологи нь ухаалаг шийдэл юм. Тиймд бид энэхүү нийтлэлээр EREV технологийн ажиллах зарчим болон энэ салбарт цахиур хагалж буй Li Auto брэнд яагаад монголчуудын хэрэгцээнд төгс тохирох талаар хуваалцъя.


EREV ТЕХНОЛОГИ ГЭЖ ЮУ ВЭ?

Бидний сайн мэдэх Prius зэрэг хайбрид автомашинууд бензин хөдөлгүүр болон цахилгаан моторыг ээлжлэн ашигладаг бол EREV (Extended Range Electric Vehicle) технологи нь энэхүү ойлголтыг цоо шинэ шатанд гаргасан гэж хэлэхэд болно. Тун энгийнээр тайлбарлавал, EREV бол 100% цахилгаан автомашин бөгөөд нэг том давуу талтай. Түүнд "явуулын цахилгаан станц" буюу бензин генератор суурилуулсан байдаг.

Илүү ойр жишээгээр тайлбарлавал, таны гар утсыг автомашин гэж бодъё.

Tesla шиг BEV (Battery Electric Vehicle) буюу цэвэр цахилгаан машиныг зүгээр л том батарейтай гар утас гэж төсөөлөөрэй. Батарей нь дуусвал та заавал цахилгааны залгуур хайж, цэнэглэж байж л утсаа дахин ашиглана шүү дээ. Мэдээж залгуур олдохгүй бол утас унтарна. Харин EREV технологитой бол гар утасныхаа ард Powerbank наачихсантай яг ижил юм. Онцлог нь энэ Powerbank нь бензинээр ажилладаг жижигхэн мотортой гэсэн үг.



ХАМГИЙН ГОЛ НЬ МОНГОЛЫН НӨХЦӨЛД ТОХИРОХ УУ?

Өвлийн -40 хэмийн хүйтэн, хөдөө орон нутгийн бартаат зам, шатахуун түгээгүүр хоорондын хол зай зэрэг нь ямар ч техникийн хувьд том шалгуур. Тэгвэл Li Auto энэ бүх асуудлыг нэг дор шийджээ.

Цэнэг дуусах айдасгүй аялал: Тоон үзүүлэлтээр харьцуулаад харвал, цэвэр цахилгаан (BEV) автомашинууд нэг цэнэглэлтээр дунджаар 400-500 км туулдаг бол Li Auto-ийн EREV загварууд 1200-1400 км хүртэл зам туулах чадвартай аж. Энэ нь Улаанбаатараас Баян-Өлгий аймаг хүртэлх замын бараг 80 хувийг ганцхан дүүргэлтээр туулна гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл, Монголын эрс тэс уур амьсгал, цэнэглэх станц хомс орон нутгийн замуудад энэ технологи нь "Цэнэг дуусах" айдсыг бүрэн арилгаж, хамгийн бодит бөгөөд найдвартай шийдэл болж чадна.



Эрс тэс хүйтнийг ажрахгүй: Цэвэр цахилгаан (BEV) машинууд өвлийн хүйтэнд цэнэгээ хурдан алддаг бол EREV технологи нь энэ асуудлыг шийджээ. Доторх бензин генератор нь батарейг цэнэглэхээс гадна моторын дулаанаар салоныг болон батарейг халааж, өвлийн тэсгим хүйтэнд ч тав тухтай, найдвартай байдлыг хангах гэнэ.

Бартаат замд торохгүй: Манай улсын хөдөө орон нутгийн замд хамгийн хэрэгтэй үзүүлэлтүүд болох ухаалаг дөрвөн дугуйн хөтлөх систем, кузов өргөх хийн амортизатортой. Тодруулбал, дөрвөн дугуйн хөтлөх систем нь шавар, цас, мөстэй замд зүтгэх чадварыг дээд зэргээр хангах бол хийн амортизатор нь замын нөхцөлөөс хамааран тэрэгний өндрийг тохируулж, ямар ч саад бартааг ажралгүй туулах аж.



Давхар баталгаа: Цэнэг дуусахгүй байлаа гэхэд замын дунд бензин дуусвал яах вэ? Тэгвэл нэмэлт 200-300 км туулах цэвэр цахилгаан нөөц бий. Энэхүү харилцан нөхөх "Double System" нь Монголын нөхцөлд хамгийн аюулгүй, бодит сонголт болох нь дамжиггүй.

Ногоон технологи: Хот доторх замын хөдөлгөөнд 100 хувь цахилгаан горимдоо ажилладаг тул хорт утаа огт ялгаруулахгүй. Мөн ямар ч дуу чимээ гаргадаггүй нь орчны чимээг багасгаж, хотын соёлыг шинэ шатанд гаргах "Ногоон" хэрэглээний төгс илэрхийлэл болж буй.

Эрүүл мэндэд ээлтэй: Салон доторх агаар цэвэршүүлэгч систем нь PM2.5 тоосонцор болон бактерийг 99 хувь хүртэл шүүж, аяллын турш цэвэр цэнгэг агаараар хангах ажээ. Тодруулбал, "Green House" стандартын дагуу химийн хорт бодис ялгаруулдаггүй эко материалаар доторлосон нь харшилтай хүмүүс болон бага насны хүүхдүүдэд хамгийн ээлтэй, эрүүл орчныг бүрдүүлэх юм.



ТӨГС ТӨЛӨӨЛӨЛ LI AUTO L7, L9

Li Auto-ийн "L" цувралын автомашинууд нь бүгд ижилхэн хүчирхэг EREV технологиор тоноглогдсон боловч гэр бүлийн гишүүдийн тоо болон хэрэглээний хэв маягаас хамааран дараах хоёр сонголтыг санал болгож болох юм.

L7 – Залуу гэр бүлийн тансаг хэрэглээ

Хэрэв танай гэр бүл 3-4 гишүүнтэй, хотын хөдөлгөөнд авсаархан атлаа хөдөө орон нутгийн аялалд хүчирхэг хүлэг хайж байгаа бол Li L7 хамгийн зөв сонголт.

Суудлын зохион байгуулалт: Хоёр эгнээ бүхий таван хүний суудалтай, хойд эгнээ нь маш цэлгэр бөгөөд Queen Mode нь хөлөө бүрэн амрааж, хэвтээд явах боломж олгодог.

Зориулалт: Спортлог дизайнтай тул хотын хөдөлгөөнд оролцох, зогсоолд тавихад илүү хялбар. Мөн дотор салон нь суудлын массаж, халаалтаар тоноглогдсон тул тухтай мэдрэмж төрүүлнэ.



L9 – "Нүүдлийн гэр"

Энэ загвар бол тус брэндийн хамгийн том, хамгийн тансаг 6 хүний суудалтай жийп юм. Top Gear-ийн шинжээчид үүнийг "Дугуйтай ухаалаг гэр" хэмээн тодорхойлсон байдаг.

Суудлын зохион байгуулалт: Гурван эгнээ бүхий зургаан хүний суудалтай, дунд эгнээний хоёр суудал нь бие биеэсээ тусдаа (Captain seats) тул нисэх онгоцны бизнес ангилалд аялж буй мэт мэдрэмж төрүүлнэ.

Нэмэлт тав тух: Зөвхөн L9 загварт байдаг таазны дэлгэц болон хөргөгч/халаагчтай хайрцаг бий.

Явдал: "Li-Magic Carpet" буюу замын гадаргууг секунд бүр мэдэрч, зөөлрүүлдэг хамгийн дэвшилтэт хийн амортизатор нь Монголын бартаат замыг үүлэн дээр хөвж буй мэт туулах нөхцөлийг бүрдүүлжээ.


BBC-ийн Top Gear-ийн шинжээчид энэ машиныг "BMW X7 эсвэл Mercedes GLS-ийн түвшний тав тухыг бага үнээр санал болгож буй гэр бүлийн төгс хүлэг" хэмээн тодорхойлжээ.

ХААНААС ХУДАЛДАН АВАХ ВЭ?

Хэрэв уншигч та худалдан авахаар сонирхож буй бол Жапан Туан хотхоны зүүн талд байрлах EMC Үзэсгэлэнгийн танхимаас бүх банкны хөнгөлттэй ногоон зээлээр худалдан авах боломжтой.

Урьдчилсан захиалга хийх: liauto.mn/order

Ташрамд дуулгахад, урьдчилсан захиалга бүрд урамшуулал зарласан бөгөөд хосоороо гадаад аялах эрх, хамгаалалтын хуулга, өвлийн дугуй, тээврийн хэрэгслийн даатгал, суурин цэнэглэгч, iPhone 17, iPad, PS5 зэрэг супер бэлгүүдээс сонгох боломжтой юм байна.