Монголын технологийн салбарын тэргүүлэгчдийн нэг, найман жилийн туршлагатай "Эрксис Монголиа" багийнхан "Bootcamp to Work 2022" дадлагажих хөтөлбөрийг зарлажээ.
Хөтөлбөрийн зорилго нь залууст "Эрксис" платформ дээр суурилан Монголын топ компаниудын үйл ажиллагааг автоматжуулж, дижитал шийдлүүдийг хөгжүүлэн мэдлэг, ур чадвараа ахиулах боломжийг олгох юм.
"Эрксис" нь цахиурын хөндийд технологи боловсруулалтаараа өрсөлдөж буй монгол инженерүүдийн бүтээсэн маркетинг, борлуулалт, хэрэглэгчтэй харилцах үйл ажиллагааг удирдах цогц платформ билээ. Мэдээллийн технологийн чиглэлээр суралцаж буй оюутан, залуусыг "Эрксис" платформ дээр ажиллах боломжийг ашиглан, уг хөтөлбөрт оролцохыг урьж байна.
хэн, хэрхэн оролцох вэ?
Хөтөлбөрийн зорилтот оролцогчид нь мэдээллийн технологийн чиглэлээр сурч буй оюутнууд байна. Нийт оролцогчдоос 20 баг буюу 100 оюутныг сонгон шалгаруулна. Оролцогчид хамгийн дээд талдаа таван гишүүнтэй багаар бүртгүүлэх боломжтой. Сонгогдсон багт "Тоглоомын дүрэм" буюу хөтөлбөрт дүгнэгдэх журам, шагналын сангуудыг зарлах аж. Сонгон шалгаруулалтад тэнцсэн оролцогчид гурван сарын турш "Эрксис" болон дадлагажигч байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, хөгжүүлэлтийн шийдэл, багийн идэвх оролцоогоор өрсөлдөх юм.
Багийн бүрэлдэхүүн:
- Нэг Front-End Developer
- Гурван Back-End Developer
- Нэг Product Manager
хөтөлбөрийн үр өгөөж
- Цахиурын хөндийн стандартыг хангасан "Эрксис"-ийн туршлагатай хөгжүүлэгчдээр plug-in хөгжүүлэлтийг хэрхэн хийхийг заалгана.
- Монголын шилдэг компаниудын мэдээллийн технологийн бүтээгдэхүүнийг хөгжүүлэхэд гар бие оролцож, туршлага хуримтлуулна.
- Дижитал шийдлийг нь хөгжүүлсэн байгууллагадаа ажиллаж, карьерээ эхлэх, өөрчлөх боломжтой.
- Мэдээллийн технологийн ур чадвараа хөгжүүлж, таниулснаар олон улсын зах зээлд ажиллах эхний алхмаа хийнэ.
- Дижитал шийдлийг нь хөгжүүлж буй байгууллагын ажилтнуудтай нэг баг болж ажиллана. Бизнесийн үйл ажиллагааны талаар мэдлэгээ нэмэгдүүлэн, танилын хүрээгээ өргөжүүлж, ирээдүйн харилцагчидтайгаа танилцана.
- Сонирхол нэгт залуустай сагсан бөмбөг, "Dota" тэмцээнд оролцож, цагийг хөгжилтэй өнгөрүүлнэ. Идэвх чармайлт, ур чадвараа дайчилсан суралцагч болон багт гэнэтийн бэлэг, шагналын сантай.

дадлагажих байгууллагууд
"АПУ" ХК, "Yoshinoya" ресторан, "Жүр Үр" бэйкери, "Номин Моторс", "Голомт банк", "Очир Ундраа" Групп, "Apex Capital" ҮЦК зэрэг байгууллагуудад дадлагажих боломжтой.
хөтөлбөрт бүртгүүлэх
“Bootcamp to Work 2022” хөтөлбөрт бүртгүүлэхийг хүсвэл ЭНД дарж, анкет бөглөөрэй. Бүртгэл 6-р сарын 1 хүртэл явагдана. Хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг доорх хаягаар холбогдон авах боломжтой.
Холбогдох утас: 98932222
И-мэйл хаяг: info@erxes.io



