Э.Мөнх-Эрдэнэ
Уран бүтээлч
Бодолдоо хэт автаж, төөрөлдсөн үед “Би хэн бэ? Би хаана байна? Би юу хийж байна вэ?” гэх гурван асуултыг өөрөөсөө асуудаг.
@young.mo.g
1Компьютер
Одоогоор энэ компьютер дээр 100 гаруй дуу хийсэн байна. Ая, mixmaster, хоолой бичихээс эхлээд бүх ажлаа хийдэг.
2Дуу өсгөгч
Дуу бичихэд хамгийн чухал төхөөрөмжийн нэг бол яах аргагүй дуу өсгөгч. Mixmaster-ийг заавал дуу өсгөгч дээр хийдэг. 
3Sound card, Preamp
Sound card нь мэргэжлийн түвшний хоолой бичлэгт ашигладаг, микрофоноор дамжин орж ирж байгаа дохиог компьютер руу дата болгон хөрвүүлдэг төхөөрөмж.

Харин Preamp-ын хувьд бичигдэж байгаа хоолойнд хүч нэмж, ижил түвшинд дуугаргадаг.
4AirPod
Гадуур явж байхдаа аль болох байгалийн, хотын чимээ сонсохыг хичээдэг. Харин хөгжим сонсох, дуу хийхдээ AirPod-оороо аяа сонсож байгаад үгээ бичнэ.
5Сүрчиг
Christian Dior брэндийн Fahrenheit. Намайг бага байхад аав маань энэ үнэртэнд дуртай байсан болохоор би ч дуртай.
6Бээлий, шилбэний хамгаалалт
Ойрын үед Kickboxing-оор хичээллэх сонирхолтой болоод байгаа. Мэдээж хамгийн чухал нь бээлий, шилбэний хамгаалалт.

Гарын бэртлээс болоод үзгээр юм бичихэд хүртэл чилж өвдөөд байсан болохоор ясаа хурдан бэхжүүлэхийн тулд ийнхүү хичээллэж эхэлсэн. Маш их таалагдаж байгаа шүү.
7Бөгж
Би тэгж их гоёл чимэглэл зүүдэггүй ч сүүлийн үед бөгж сонирхож байгаа.
8Цэцэг
Миний хайртай хүний хамгийн дуртай цээнэ цэцэг. Ургуулаад нэг сар орчим болж байна.
9Ороолт
Үс муухай үед байнга малгай өмсөх тохиромжгүй болохоор хааяа ороолт толгой дээгүүрээ ороочихдог.
10Энерги цэвэрлэгч
Энерги цэвэрлэх үелзэлээр дуугардаг. Бясалгаж хийх үедээ ихэвчлэн ашилана.