Бүгд л улс төржиж, бөөнөөрөө давлагаалсан жил өндөрлөлөө. Улсын Их Хурал, орон нутгийн сонгуультай жил хүн бүрийн улс төрийн идэвх сэргэж, "хурган" улстөрчид болсон нь гарцаагүй.

Гэхдээ бид гол сэдэв рүүгээ үнэхээр өнгийж чадсан билүү? Бодлого, алсын хараа, залуусын оролцоо, сонгогчдын боловсрол зэргээр энэ жагсаалт үргэлжилнэ. Гэхдээ анхаарал хандуулах учиртай өөр нэгэн чухал асуудал бол улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоо билээ. Хамтдаа бүгдээрээ энэ асуудлыг илүү ойлгож, нөхцөл байдлын талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэлтэй болцгооё.



2020 онд Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэнгээс (IRI) хийсэн судалгаанд 18-40 насны 2494 залуус ийм хариулт өгчээ. Тэгвэл бодит байдал дээр эмэгтэйчүүдийн шийдвэр гаргах түвшин дэх оролцоо ямар байдаг бол?


Энэхүү жагсаалтад манай улс 2006 онд 101, 2010 онд 124, 2014 онд 103 дугаар байрт жагсаж байжээ.

УИХ-д нэр дэвшсэн байдлыг сонгуулийн жилээр харвал


Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлын 430 депутатаас сонгогдсон 50 гишүүнтэй Улсын Бага Хурал нь 1990-1992 онд бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд ердөө 2 эмэгтэй гишүүнтэй байв.

Үүний дараагаар Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдан парламентын тогтолцоонд шилжихэд явагдсан анхны Улсын Их Хурлын сонгуульд 1992 онд 293 хүн нэр дэвшиж, 76 гишүүн сонгогдсоноос 4 нь л эмэгтэй байлаа.

УИХ-д сонгогдсон байдлыг сонгуулийн жилээр харвал

 

Орон нутагт нөхцөл байдал бараг л ижилхэн. Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо төдийлөн хангалттай биш байсаар л байна.

Төрийн албанд эзлэх эмэгтэйчүүдийн хувь тийм их биш. Хэдий их, дээд сургууль төгсөгчдийн 61 хувь нь эмэгтэйчүүд байдаг ч боловсролын салбарыг эс тооцвол дийлэнх салбарт эрчүүд давамгайлдаг юм.

Та мэдэх үү? Манай улсын ардчилсан түүхэнд нэг ч эмэгтэй хүн аймаг, нийслэлийн засаг даргаар ажиллаж байгаагүй аж.

Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын гишүүд (хүйсээр)

Боловсролын карьераар эмэгтэйчүүд илүү суралцаад, мэргэжил дээшлүүлээд байгаа мөртлөө бодит байдал дээр ажлын байранд удирдах албан тушаалд ихэвчлэн эрэгтэйчүүд байдаг. 

Жендэрийн Үндэсний Хорооны Нарийн Бичгийн Дарга бөгөөд ажлын албаны дарга Т.Энхбаяр

McKinsey-ийн тооцоогоор хэрвээ улс бүр тухайн бүс нутгийнхаа жендэрийн тэгш байдлыг хамгийн хурдацтай хангаж буй улстай адил хөгжилтэй явбал 2025 он гэхэд дэлхийн ДНБ 12 их наяд ам. доллараар нэмэгдэх боломжтой аж. Энэ нь одоогийн Герман, Япон, Их Британийн эдийн засагтай дүйцэхүйц юм. Мөн энэхүү судалгаагаар жендерийн тэгш бус байдлыг даван туулахын тулд зургаан төрлийн арга хэмжээг авах нь зүйтэй хэмээн үзжээ. Үүнд:

1. Санхүүгийн тусламж, урамшуулал
2. Ур чадвар хөгжүүлэлт
3. Дэд бүтэц болон технологийн дэвшил
4. Хандлагын өөрчлөлт
5. Эдийн засгийн боломжийг нэмэгдүүлэх
6. Хууль журмын өөрчлөлт багтах аж.

Манай улсын хувьд сонгуульт албан тушаалд өрсөлдөж буй эмэгтэйчүүдийн тоо цөөн байгаа шалтгааныг судалгаанд оролцсон залуус дараах байдлаар тайлбарлажээ.

ЗурагТайлбар











Нийгмийн хөгжил улам бүр үсрэнгүй хөгжиж, тэгш байдлын төлөөх тэмцэл улам өрнүүн үргэлжилсээр. Эмэгтэйчүүдийн тэгш оролцоо, ялангуяа улс төр дэх идэвх бол хүн бүрийн зайлшгүй анхаарал хандуулж, нийгмийн давхарга бүрд дэвшил дагуулах учиртай тэмцэл билээ.

Энэ нийтлэлийг уншаад таны эмэгтэйчүүдийн улс төрийн оролцооны талаарх  ойлголт нэмэгдсэн үү?

Ашигласан эх сурвалжууд

  • "Залуучуудын санал бодлын судалгаа," БНОУХ, 2020.
  • "Улс төрд Монгол эмэгтэйчүүдийн оролцоо: Бэрхшээлийг даван туулах нь", БНОУХ, 2016
  • "Шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоо," Үндэсний статистикийн хороо, 2019.
  • "Global Gender Gap Report 2006-2020," World Economic Forum.
  • "A McKinsey Global Institute report: the power of parity," McKinsey & Company. 2015.  
  • "Нүүдэл Шийдэл: Улс төр дэх эмэгтэйчүүдийн манлайлал," Монгол ТВ. 2020.

Энэхүү нийтлэлийг АНУ-ын Ардчиллын төлөө үндэсний сан дэмжлэгтэйгээр Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэнгийн хэрэгжүүлж буй DREAM хөтөлбөрийн хүрээнд хүргэж байна. Нийтлэлд илэрхийлэгдсэн үзэл санаанууд нь уг байгууллагуудын албан ёсны байр суурь биш болно.
#DreamYouthPoll