Гацуур модныхоо доор шидэт захиа үлдээж, цан хүүргээ татуулсаар цас мөсний орноос айлчлан ирдэг Санта өвөөг хүсэн хүлээж буй бяцхан үрсээ та энэ жил хэрхэн баярлуулахаа шийдэж амжсан уу?
Шинэ он солигдох мөчийг хоног тоолон жаргалтайгаар хүлээх нь зөвхөн хүүхэд насанд л илүүтэй байдаг юм шиг. Шинэ жилийн бэлгийн хариуд тодрох ид шидэд итгэж ядсан гэгээхэн инээмсэглэлийг багачууд л бидэнд харамгүй илгээдэг шүү дээ.
Ингээд хойд туйлд амьдардаг Санта өвөө үнэнч туслах эльфүүд, тэнгэрт дүүлэн нисдэг шидэт бугануудынхаа хамт хичээнгүйлэн бэлдсэн бэлгүүдийг хамтдаа задалцгаая.
ШИМТ+ БОЛОВСРОЛ – МАРГААШИЙН БОЛОВСРОЛЫГ ХАМТДАА БҮТЭЭЦГЭЭЕ
Оюуны хөрөнгө оруулалт бол амттан чихрээс илүү үнэ цэнтэй бэлэг билээ. Робот угсарч, тоо бодож, физикийн шинжлэх ухаан, хөдөлгүүрийн үндсийг ойлгож, логик сэтгэлгээ, орон зайн мэдрэмжээ хөгжүүлэхэд туслах дөрвөн төрлийн тоглоомыг сониуч сэргэлэн хүүхдүүдэд зориулж байна.
Үнэ:
Тоон тэнцвэр багц – 55’000₮
Залуу зохион бүтээгч багц - 65’000₮
Роботын үйлдвэр багц – 75’000₮
Зугаатай физик багц – 165’000₮
Сошиал хуудсууд: Вэб, Фэйсбүүк
Утас: 9091 6666

galleria souvenir store
Үндэсний үйлдвэрлэгчдийн ур ухаан, сэтгэл шингэсэн бүтээгдэхүүнүүдийг нэг дороос авахыг хүсвэл Галлериа Сувенирийн дэлгүүрээр зочлоорой. Дотоодын бизнесийг дэмжин ажиллах зорилготой тэд энэ жил 100 хувь гар урлал тэргүүтэй бэлгүүдийг санал болгож буй.
A&A ЭСГИЙ УРЛАН – ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ БҮТЭЭГДЭХҮҮН
Эсгийгээр хийсэн эгдүүтэй гацуур болон чимэглэл, тоглоомыг төсөөлөөд үзээрэй. Сонсох төдийд сонирхол татаж байгаа биз? Манай орны экспортын чухал бүтээгдэхүүний нэгд тооцогддог ноосыг ашиглан хийсэн өлгөдөг гацуурын хувьд их бие нь тааран материалтайгаас гадна байгальд төдийгүй хүүхдэд ээлтэй тул таны сонголтод нийцнэ гэдэгт итгэлтэй байна.
Үнэ:
Өлгөдөг гацуур – 450’000₮
Тоглоом – 12’900-26’000₮


X.A.J – ЭНД БИЧИГДСЭН БҮХЭН БИЕЛДЭГ
Цаг төлөвлөлт, хийх ажлын жагсаалт, урмын үгс, тэмдэглэл зэрэг бүгдийг нэг дор багтаасан энэхүү дэвтэр нь бүтээмжээ нэмэгдүүлж, зорилгодоо хүрэхэд тань туслахын зэрэгцээ хамгийн дотнын найз чинь байх болно.
Үнэ: 30’000₮

MONGIFT ЦАСАН БӨМБӨЛӨГ – ОЮУНЛАГ МОНГОЛЫН ТӨЛӨӨ
Нүүдэлчин ард түмний ахуй амьдралыг бяцхан шилэн бөмбөлөгт багтаасан энэхүү бэлэг багачуудын анхаарлыг татах нь гарцаагүй. Таван хошуу мал, хоточ нохойн дуу гарч, цас будрах нь монгол ахуйн соёл, уламжлал, хэв маягийг мэдрүүлнэ.
Үнэ: 95’000₮

MARY & MARTHA – МАРТАГДАШГҮЙ БА ДАВТАГДАШГҮЙ
Шинэ жилийн баярын хамгийн догдлом хэсгүүдийн нэг нь бусдад бэлэг өгөх болон авах мөч гэдэгт эргэлзэх аргагүй. Ялангуяа хайртай дотнын нэгэндээ бэлэг бэлдэж, баярлахыг харах нь үнэ цэнтэй мөч билээ. Тэрхүү гайхалтай цаг хугацааг илүү утга учиртай болгоход энэхүү бэлгийн оймс, ил захидлын хоршил туслах болно.
Үнэ: 29’900₮

MAGNIFICENT MONGOLIA – ХАМГИЙН БҮТЭЭЛЧ БЭЛЭГ
Гэр бүл болон өөрийнхөө төрсөн жилийг хүссэн өнгөөрөө будаж, 12 жилийн магтаалыг дуулж сурангаа монгол хээ, монгол зургийн талаар ойлголттой болоорой. Мөн будсан зургаа жаазлаад өлгөх боломжтой. Энэ бол багачуудад зориулсан хамгийн бүтээлч бэлэг.
Үнэ: 25’000₮

BSK8 SHOP – ЧАМАЙГ ИЛЭРХИЙЛЭХ ЧИНИЙ СКЕЙТБОРД
Тэртээ 1950 оноос эхтэй скейтборд нь өдгөө Олимпын спортын албан ёсны нэгэн төрөл болтлоо хөгжиж, залуусын амьдралын хэв маяг, өөрсдийгөө илэрхийлэх чухал хэрэгсэл болжээ. Хэрэв та хамгийн мэдрэмжтэй, күүл бэлэг хайж байгаа бол таны сонголт маргаангүй скейтборд байх болно.
Үнэ: 165’000₮
Сошиал хуудас: Фэйсбүүк, Инстаграм
Утас: 8801 0616


Сэтгэгдэл бичих

