Манай редакцийн зүгээс жил бүр уламжлал болгон гаргадаг шинэ жилийн баярт зориулсан бэлгийн хөтчийг хүлээн авна уу. Он солигдох нандин мөч ойртож, эргэн тойронд буй хайртай дотнын хүмүүстээ өгөх хамгийн онцгой бэлгээ сонгох үе ирлээ. Гэвч тохирсон, зөв бэлэг сонгоно гэдэг тунчиг хэцүү даалгавар. Замын түгжрэл, хүйтэн, жилийн эцсийн тайлангаас эхлээд бөөн бөөн шалтаг яг л энэ үед гараад ирэх нь гачлантай.

Тийм ч учраас Unread-ийн багийнхан бүх насны, бүх төрлийн, янз бүрийн сонирхолтой, янз бүрийн төсөвтэй хүн бүрд зориулан бэлтгэсэн бэлгийн хөтчөө танилцуулж байна. Эргэлзэх зүйлгүй худалдаж авах, санаа аваад хөгжүүлэх бэлгүүд таны сонголтыг хялбар болгоно хэмээн бид итгэж байна.

ДЭЛГЭРЭНГҮЙ ТАНИЛЦАХ: UNREAD GIFT GUIDE 2024

Unread


энэ жилийн бэлгийн хөтчийн онцлог?

Шинэ жилийн бэлэг бол дотнын хүмүүстээ бидний бэлэглэдэг бяцхан ид шид юм. Бэлэг гэдэг зөвхөн эд зүйл төдий бус харин баяр баясал, халуун дулаан сэтгэл, хүндлэлийг дотроо агуулдаг онцгой илэрхийлэл учраас тэр юм шүү дээ. Таны сонгосон бэлэг хайртай хүмүүсийн тань зүрхэнд баярын дулаан илчийг аврах шалтгаан болдог. Тиймдээ ч бэлэгний хэмжээ бус харин шингэсэн сэтгэл нь дотнын хүмүүсийн тань дурсамжид хадгалагдаж, харилцааг илүү дотно, бат бөх болгодог билээ.

Энэ жилийн хувьд таны сонголтод туслах зорилгоор бид giftguide.unread.today сайтыг бүтээлээ. Та тус сайтаас дараах 10 категориос сонголт хийж, санхүүдээ тохирсон бэлгээ тун хялбархан олох боломжтой.

1. Технологийн хорхойтнуудад
2. Эх дэлхийд ээлтэй сонголт
3. Амьдралын чанараа дээшлүүлье
4. Сэтгэлээ илчлэхэд чинь туслая
5. Арьсаа эрхлүүлье
6. Амсаад ханамгүй амттанууд
7. Бяцхан үрсдээ бэлэглэх дурсамж
8. Бүтээмж нэмэх супер туслахууд
9. Халаасанд хэмнэлттэй
10. Редакцийн санал болгож буй.




2024 оны бэлгийн хөтчөөс ОНЦЛОХ 10 БЭЛГИЙН ЖАГСААЛТ:

1. “L'Emissaire”-ийн амтат дарс


Баярын ширээг тань чимэх “L'Emissaire”-ийн дарс

Үнэ: Aérial, IGP Atlantique- 54,500₮
L'Emissaire by Larteau, Bordeaux Supérieur- 23,500₮

Дарс бол баярын ширээгээ чимэх амтат ундаанаас гаднасэтгэл догдлом мөчийг хамтдаа мэдрэх, чин сэтгэлийн мэндчилгээг илэрхийлэх, дурсамжаа нандигнах сайхан шалтгаан юм. Энэ удаад та бүхэн Францын Бордо мужид өөрсдийн 70 га эдлэн газартаа усан үзмээ тариалдаг, Франко–Монгол гэр бүлийн бизнес болох L'Emissaire брэндийн дарсуудыг сонгож, шинэ жилийн баяраа онцгой болгоорой.

L'Emissaire брэндийн тухайд Францын Бордо мужид байрлах Ларту шилтгээнд үйлдвэрлэгдэж, монголд худалдаалагддаг дарс билээ. Франц, Монголын түүхэн харилцааг хүндэтгэн нэрлэсэн 'L'Emissaire by Larteau' буюу Лартогийн Элч хэмээх улаан дарс шинэ жилийн өдрүүдээр 44,000₮-23,500₮, харин Атлантын далай болон Ландес ойн дундах өвөрмөц терруарт ургасан усан үзмээр хийгдсэн, хамгийн өндөр чанартай Aérial, IGP Atlantique ягаан дарс 68,750₮-54,500₮ болон хямдарчээ.

Усан үзмийн талбайн тухайд:

Тус брэндийн дарсны гол түүхий эд болох усан үзмээ тариалдаг Ларту шилтгээн нь 12,8 гектар эдэлбэр газар бөгөөд Дордонь голын эрэгт, Арвейрт (Бордо, Франц) оршдог. Хортон шавж, ургамлын өвчинтэй тэмцэхдээ ‘100% Lutte Raisonnée’ стандартын дагуу пестицид, фунгицидийг зөвшөөрөгдсөн хэм хэмжээгээр ашигладаг төдийгүй хүн, хүрээлэн буй орчин, хөрсийг эрүүл байлгахад чиглэсэн үйлдвэрлэлийн органик тогтолцоотой гэдгээрээ давуу талтай.

Сошиал хуудас: Вэб, Фэйсбүүк, Инстаграм


2. “Coffee Namu Mongolia”-ийн амтат бялуу


Одод тойрох мөч: Ширээ тойрон амтлах “Coffee Namu Mongolia”-ийн бялуу

Үнэ:
54,800-119,800₮ хооронд

Одод бол ертөнцийн бүх зүйлийн үндэс. Тэд орших орон зайдаа орчиж, сар тэнхлэгийнхээ дагуу бүтэн эргэхэд "нэг сар", дэлхий нарыг бүтэн тойроход "нэг жил" өнгөрдөг. Бид хуанлийнхаа хуудсыг эргүүлсээр, нарыг нэг бүтэн тойрох мөчдөө шинэ оноо угтах нь ээ. Амьдрал бол бидэнд бэлэглэсэн мөчүүдийн хосгүй цуглуулга. Тэр мөчүүдийг анзаарч, амталж амжихгүй өнгөрвөл, ширээн дээрх амтат бялууг амсахгүй өнгөрсөнтэй утга нэг. Тийм ээ, амьдрал бол энэ мөч. Бид үүнийг л амтлах гэж одод тойрох мөчийн нэг хэсэг болсон билээ.

Он солигдох мөчид халуун ам бүлээрээ хамтдаа ширээ тойрон амтлах амтат бялуугаа хараахан сонгож амжаагүй бол бидний зүгээс Coffee Namu -г санал болгож байна. Их хотын залуусын дунд бялууныхаа амтаар хэдийн эчнээ танил болсон тэдний хамт олон энэ жил шинэ жилийн бялуундаа урьдчилсан захиалга авч мөн 12-р сарын 30,31-ны өдрүүдэд салбаруудаараа худалдаалах юм байна.

Яг л гэрийнхээ зууханд жигнэсэн мэт хэт нялуун биш цөцгийний амт давамгайлсан зөөлөн крем, чийглэг бүтэцтэй хөвсгөр кекс нь аманд ороод л уусам. Нэг удаа амссан хүн заавал дахин амсахаар зорин ирдэг болохыг тэдний үйлчлүүлэгчид баталдаг. Гэр бүлийн гишүүн бүрд таалагдах часхийсэн амттай, энгийн хэрнээ нэг л гоёмсог Coffee Namu-ийн бялуу таны баярт мөчийг онцгой болгоно.

Тэд БНСУ-ын Coffee Namu мастер франчайз эрхийнхээ дагуу Солонгос, Франц, Бельги, Унгар, Америк, Швейцар, Герман зэрэг орноос түүхий эдээ нарийн шалгуураар сорчлон авдаг бөгөөд амтных нь нууц жор нь тогтворжуулагч бодис агуулаагүй, ургамлын бус амьтны гаралтай крем чийз болон сүүн крем голчлон ашигладагт оршдог аж.

Энэ жилийн баяраар Coffee Namu -ийн зүгээс нийт долоон нэр төрлийн бялууг жижиг, том хэмжээгээр "15 см, 21 см диаметр" хэмжээний сонголттойгоор худалдаалж буй бөгөөд хэдийн зарим бялууны захиалга нь эхнээсээ дүүрчээ.

Баярын бялуугаа урьдчилан захиалахыг хүсвэл энд дарж, захиалгаа үүсгээрэй. Энэ сарын 25-ныг дуустал урьдчилсан захиалга үргэлжлэх тул мартаагүй байгаа дээрээ яг одоо захиалгаа баталгаажуулаарай хэмээн зөвлөе. Мөн дараах салбаруудаар бялуу цөөн тоогоор шууд худалдаанд гарна.

Хаанаас худалдан авах вэ?
Салбар 1: IC Tower, 2-р давхар, Буянгийн зам дагуу
Салбар 2: Central Tower, 2-р давхар
Салбар 3: Gerlug Vista, 58/7
Салбар 4: Altan Joloo Tower, 1-р давхар
Салбар 5: Tara Center, 2-р давхар
Салбар 6: Цэнгэлдэх хотхон М Март салбар

Холбоо барих: 7772-4422
Сошиал хуудас: Вэб, Фэйсбүүк, Инстаграм


3. "Говидара"-ийн эко бэлгийн багц

Эх дэлхийд ээлтэй бүтээгдэхүүний сонголт Говидара

Үнэ:
20,500-26,500₮ хооронд

Шинэ жилийн баяраар хайртай дотнын хүмүүсдээ баярлуулангаа эрүүл мэндэд тустай, хүрээлэн буй орчинд ээлтэй, дахин ашиглахад тохиромжтой бэлэг хайж буй бол “Говидара” брэндийн бэлгийн багц хамгийн зөв сонголт байх болно.

Өдөр тутмын завгүй амьдралд хэрэг болох, халаасанд ч ээлтэй, тун практик бүтээгдэхүүнүүдээс бүрдсэн дөрвөн төрлийн бэлгийн багцийг тэд хэрэглэгчдэдээ санал болгож байгаа юм.

“Энгийнээс эрүүл” уриатай тус брэнд нь уламжлалт анагаах ухаан, орчин үеийн эмзүйн шинжлэх ухааныг хослуулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэгээрээ дотоодын хэрэглэгчдийн дунд хэдийнээ танигдсан билээ. Тэдний хамгийн бестселлер бүтээгдэхүүн болох ариун гангын цацлагаар нүдний шил, утасны дэлгэц мөн гараа ариутгахаас гадна агаарыг хүртэл цэвэршүүлж болно.

Шинэ жилийн бэлгийн багцын уут нь л гэхэд Монголын уламжлалт хэв маягийг илэрхийлэх өвөрмөц дизайнтай бөгөөд ганцхан удаа ашиглаад өнгөрөх бус олон дахин хэрэглэх боломжтойгоороо онцлог.

“Шинэ жилийн бэлгийн багц”-ын сонголтууд:

Цэмцгэр багц-22,500₮
Ариун ганга-1ш
Саван-1ш
Гангатай салфетик 10ш-1ш
Лаа-1ш

Хайрыг түгээгч багц-20,500₮
Ариун ганга-1ш
Гангатай салфетик 30ш-1ш
Гангатай салфетик 10ш-1ш
Лаа-1ш
Шоколад-1ш

Эрүүлийг түгээе багц-26,500₮
Ариун ганга-1ш
Гангатай салфетик 30ш-1ш
Лаа-1ш
Халбаг, савх багц-1ш

Оргилуун багц- 34,000₮
Ариун ганга-1ш
Гангатай салфетик 30ш-1ш
Оргилуун дарс-250мл-1ш
Халбаг, савх багц-1ш

Сошиал хуудас: Вэб, Фэйсбүүк, Инстаграм


4. “Cosmix Beauty Mongolia”-ийн бэлгийн багц


Secret Santa-г чинь баярлуулах “Cosmix Beauty Mongolia”-ийн багц

Үнэ: 82,090₮

Хэрэв таны сонгосон монита арьс арчилгаа, гоо сайхны бүтээгдэхүүний орц найрлагыг харж судалдаг нэгэн бол эргэлзэлгүй энэ багцыг сонгоорой. Учир нь энэ багцад энэ жилийн Солонгосын гоо сайхны ертөнцийн хамгийн од хоёр бүтээгдэхүүн багтсан юм. Өмнө бид маскыг 10-20 минут нүүрэндээ тавиад л авдаг байсан бол бүтэн шөнөжин тавьдаг нүүрний маск худалдаанд гарсан нь Biodance байлаа. Уг маск нь нүхжилт агшааж, арьсны гүнд хүртэл чийгээр хангах үйлчилгээтэй ба тавьсны дараа шинэ арьс нөмөрсөн мэт арьсыг шөнийн турш тэжээдэг.

Түүнчлэн өндөг шиг өөгүй арьстай харагдуулах өөр даралт өндөртэй өөрөө ч өндөг шиг хэлбэртэй улаан күшнийг мэдэхгүй хүн бараг байхгүй биз ээ. Энэ күшний нэг асуудал нь өөрийн арьсанд таарах өнгийг сонгож авахад хүндрэлтэй байдаг явдал, харин уг бэлгийн багцад яг энэ күшний жижиг хэмжээтэй нь багтсан тул дараа нь өнгөө тохируулан авахад мөн бүтцийг нь мэдэрч, туршихад тусална.

Эдгээр хоёр бүтээгдэхүүн дээр нэмээд нүүр угаагч саван, уруулын тинт, ванны бөмбөлөг зэрэг хамгийн түгээмэл ашиглагддаг бүтээгдэхүүнийг багтаасан тул таалагдах болов уу гэж санаа зовж цагаа алдахгүй, дэмий юм авчхав уу? гэж санаа зовохгүй байж болно ????

"Secret Santa” багцад юу юу багтсан бэ?

1. Tir tir mask fit red cushion (mini)
2. Үсний хавчаар
3. Ванны бөмбөлөг
4. Etude house water gel tint
5. Модон чихэр
6. Biodance bio collagen нүүрний маск
7. Ноосон оймс
8. Skinfood vege garden нүүр угаагч саван

Сошиал хуудас: Вэб, Фэйсбүүк, Инстаграм


5. "Азхур" номтой бэлгийн багц


Хамгийн гоё номтой бэлгийн багцыг Азхураас

Үнэ: 25,000₮

Шинэ жилийн баярын хамгийн аюулгүй, хүн бүрд таалагдах бэлэг бол “ном” гэж хэлэхэд маргах хүн цөөн биз ээ. Гэхдээ хүүхдийн нас, сэтгэхүйн онцлог, сонирхолдоо тохирсон номыг сонгоно гэдэг олон төрөл, түм буман сонголт дунд төөрөх вий гэж санаа зовниулдаг. Харин Азхур брэнд энэ асуудлыг хялбарчлах, танд хамгийн зөв, тааламжтай бүтээгдэхүүнийг олж өгөх зорилгоор “Хамгийн гоё номтой бэлгийн багц”-аа худалдаанд гаргажээ.

Багц бүрд:
Хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт тохирсон хоёроос дээш ном ????
Сахарын агууламж бага, эрүүл амттан ????
Хамгийн боломжит үнэлгээ, хүртээмжтэй байдлыг харгалзсан үнэ ????

Эдгээр багцууд нь анхны номоо дөнгөж бэлгэнд авч буй нярай бяцхан дүүдээ ч, сонирхлынхоо дагуу унших, эрэл хайгуул хийх дуртай өсвөр насныханд ч тохирох бэлэг гэдгээрээ давуу талтай. Хөвгүүд тэр тусмаа өсвөр насныханд бэлэг сонгоно гэдэг хэзээд амаргүй даалгавар байдаг шүү дээ. Тиймээс ч бидний зүгээс таны сонголтод туслах зорилгоор 10-14 насны хөвгүүдэд зориулсан бэлгийн багцийг онцолж байна.

Номтой бэлэг (10-14 насны хөвгүүдэд зориулсан)

1. Макс Крамблийн бүтэлгүй явдал (I, II цуврал сонголтоор)
2. Өсвөр насны хөвгүүдийн ном
3. Дэвтэр artbook
5. Түлхүүрийн оосор
6. Бэлгийн хайрцаг

Сошиал хуудас: Вэб, Фэйсбүүк, Инстаграм


6. Онцгой дурсамжуудыг мөнхлөх "DJI Neo"


Онцгой дурсамжуудыг мөнхлөх DJI Neo-г “Hobbyzone”-оос

Үнэ: 1,242,000₮

Технологийн хорхойтон хэн бүхэнд шинэ жилийн баяраар онцгой, шинэлэг зүйл бэлэглэхийг хүсдэг шүү дээ.Тэгвэл ердөө 135 гр жинтэй хэр нь 18 минут нисэж, 6-10 км зайд дүрс дамжуулж, 4K бичлэг хийж, 8м/с салхийг тэсвэрлэх чадалтай DJI Neo нь яг л эдгээр хэрэглэгчдэд таарсан, дэвшилтэт технологиудыг нэг дор багтаасан бэлэг байх болно.

Эхлээд хамгийн том давуу тал болох 4K нягтаршилтай камер, 2 тэнхлэгт тогтворжуулагч нь өнгө дүрслэл, хөдөлгөөн бүхнийг мэргэжлийн түвшинд бичлэг, гэрэл зураг болгон буулгахад тусална. Харин саад мэдрэгч болон ActiveTrack, QuickShots зэрэг ухаалаг горимууд нь алдаатай нислэг, зураг авалтын боломжит эрсдэлийг багасгаж, хэрэглэгчдэд урьд өмнө нь туршлагагүй байсан ч хамаагүй санаа зовох зүйлгүйгээр сонирхолтой бичлэг, зураг авах нөхцөл бүрдүүлдэг.

Нэмж хэлэхэд, авсаархан хийц нь дроныг хаана ч авч явахад өвөрмөц бөгөөд амархан болгосон бол 18 минут хүртэл нислэгийн хугацаа нь шинэ жилийн шөнийн догдлол, өргөн цар хүрээтэй томоохон арга хэмжээг ч бүтэн бүрэн буулгах боломжтой. Тиймээс технологид дурлагсдын хувьд дэвшилтэт шийдэл, ухаалаг нислэгийн горимууд, өндөр чанарын дүрслэл гээд бүхнээр хангагдсан DJI Neo бол шинэ жилээр барих хамгийн гайхалтай сюрпризүүдийн нэг юм.

Сошиал хуудас: Вэб, Фэйсбүүк, Инстаграм


7. "Амжилтын хөтөч 2025" төлөвлөгч дэвтэр


Зөв дадалд хөтлөх "Амжилтын хөтөч 2025" төлөвлөгч дэвтэр

Үнэ: Хатуу хавтастай 39,000₮
Зөөлөн хавтастай 29,000₮

Гараар бичих нь зүүн тархины үсэг болон хэлний боловсруулалтын хэсгийг, мөн баруун тархины дүрслэл болон бүтээлч сэтгэхүйн хэсгийг идэвхжүүлдэг гэдэг болохыг та мэдэх үү? Гараар бичих явцад үсэг болон дүрсийг гаргаж, тэмдэглэх нь эдгээр хоёр талын тархины идэвхжлийг шаарддаг учраас тархины үйл ажиллагааг илүү тэнцвэржүүлж, гүн төвлөрөхөд давуу талтай байдаг аж. Ингээд бодохоор дижитал төхөөрөмжүүд улам өргөн хэрэглээтэй болж буй ч тэмдэглэлийн дэвтрийн зах зээл жилээс жилд өргөжин тэлж байгаа нь учиртай гэлтэй.

Хэрэв та ирэх жилийн зорилго, төлөвлөгөөгөө илүү тодорхой болгож, амжилт өөд тууштай урагшлахад тань дэмжлэг үзүүлэх тэмдэглэлийн дэвтэр хайж байгаа бол “Амжилтын хөтөч 2025”–ыг сонголтондоо багтаагаарай. Энэхүү дэвтэр нь 2012 оноос эхлэн одоог хүртэл жил бүр тасралтгүй хэвлэгдэж буй, Монголын анхны төлөвлөлтийн дэвтэр юм.

“Амжилтын хөтөч 2025” дэвтэр нь жил, сар, долоо хоногоор зорилгоо тайлбарлан бичихэд маш тохиромжтойн дээр “Амьдралын 8 хүрд”-ээ жигдхэн авч явахыг дэмжих коүчинг дасгалыг багтааснаараа онцлог. Энэ дасгал нь нэн чухал ажлаа тодорхойлсны дараа цагийн менежментийн матрикс ашиглаж тэдгээр ажлаа ангилан, зөвхөн хамгийн чухал ажилдаа төвлөрөх дадалд сургадаг.
Үүнээс гадна байгууллага, анги хамт олон, найз нөхдөөрөө олон тоогоор хамтдаа захиалан авбал дэвтрийг эрхлэн гаргагч Хувь хүний хөгжлийн институт-ээс зохион байгуулдаг “Зорилгодоо хүрэх ур чадвар” сургалтад үнэгүй хамрагдах боломж ч бий.

Сошиал хуудас: Фэйсбүүк


8. "Oil reflections" үс гялалзуулах багц


Гялалзсан, эрүүл үсийг бэлэглэх “Oil Reflections” багц

Үнэ:
163,700₮

Гэрэлтсэн, эрүүл үс нь өөртөө итгэх итгэлийг бэхжүүлж, сэтгэл санааг өөдрөг байлгахын зэрэгцээ гоо сайхныг хамгийн тод илэрхийлдэг билээ. Тиймээс ирэх онд зөвхөн арьс төдийгүй үс арчилгаандаа ч онцгой анхаарлаа хандуулахаар зорьж буй танд зориулан Wella Professionals брэнд өөрсдийн бестселлер Oil Reflections цувралд суурилсан “Гялалзуулах хүслийн багц”-ыг санал болгож байна.

Oil Reflections цувралын онцлог:

Камиллын тос болон цагаан цайны ханд нь үсэнд дээд зэргийн тэжээл өгч, гурав дахин илүү зөөлрүүлэн, гялалзуулах үйлчилгээ үзүүлдэг. Энэхүү найрлага нь үсний өнгийг сэргээж, хуурайшил, гэмтлээс хамгаалах төдийгүй хүчилтөрөгчийн урсгалыг нэмэгдүүлснээр илүү бат бөх, уян хатан болгоно.

“Гялалзуулах хүслийн багц”
1. Wella Oil Reflections Shampoo (250 мл)
2. Wella Oil Reflections Conditioner (200 мл)
3. Wella Oil Reflections Oil (30 мл)

Бэлэг:
Scalp scrubber (Хуйх массажлагч) Хуйханд хуримтлагдсан бохирдлыг цэвэрлэж цусны эргэлтийг сайжруулан эрүүл болгоно. Хагны эсрэг маш сайн үйлчилгээтэй. Үс ургалтыг дэмжиж, үс уналтыг багасгахад тусална. Үс хуйхаа норгосны дараа хуйхандаа шампунь түрхэж сайтар массажлан хэрэглэнэ.

Headband (Үсний даруулга) Энэхүү даавуун үсний даруулга нь таны үсийг гэмтээхгүй , арьсанд харшил өгөхгүй зөөлөн , удаан эдэлгээтэй. Нүүрээ угаах , дасгал хийх , өдөр тутамдаа гээд ямар ч үед ашиглах боломжтой. Хэрвээ та монитадаа өгөх бэлэг хайж буй бол Wella-ийн зүгээс бэлдсэн Chill Boyzz (40,000₮), Chil Guurlls (48,000₮) хэмээх багцуудаас мөн сонголтоо хийж болно шүү.

"Chill Boyzz” багцад юу багтсан бэ?
1. Londa Scalp Refresh Tonic 150ml
2. Londa Gel Solidify It 100ml

“Chill Guurlls” багцад юу багтсан бэ?

1. Londa Scalp Refresh Tonic 150ml
2. Londa Velvet Oil 30ml

Мөн үсийг дотор болон гадна талаас нь хоргүйжүүлэн сэргээх үйлчилгээтэй Wella Ultimate цувралаас бүрдсэн “Гэмтэлтэй үсний багц”-ыг (185,000₮) халуун индүү, сэнс, цайруулалт, хими гэх мэт механик гэмтэлтэй үсээ хэрхэн сэргээхээ мэдэхгүй байгаа дотнын нэгэндээ бэлэглэж болох юм. Энэ багцад “Гялалзуулах хүслийн багц”-тай адил бэлэг мөн дагалдах болно.

“Гэмтэлтэй үсний багц”

1. Wella Ultimate / Гэмтэлтэй Үсний Омега 9-Тэй Шампунь 250ml
2. Wella Ultimate Repair Conditioner 200ml
3. Wella Ultimate Repair Masк 15ml

Сошиал хуудас: Вэб, Фэйсбүүк, Инстаграм


9. “Coffeine” кофе чанах иж бүрдэл


Бариста болгох шидтэй “Coffeine”-ийн иж бүрдэл

Үнэ: 91,000₮

Гундсан үед сэргээж, гутарсан үед босгоод ирдэг хүчтэй ундаа бол яахын аргагүй кофе. Хэрвээ дотнын нэгэн тань ирэх жил кофе шоп орох давтамжаа багасгаж, оронд нь гэртээ өглөөний кофегоо бэлдэх зорилт тавьсан бол, магадгүй гэр бүлийн гишүүдийнхээ бариста нь болох далдхан хүсэл тээж яваа бол кофе чанах иж бүрдэл тэдэнд зориулсан төгс бэлэг байх болно. Учир нь кофе бол энгийн нэг ундаа бус, урам зориг, эрч хүч, сэтгэлийн таашаалыг нэг дор бэлэглэдэг ид шидтэй гэдгээрээ онцлог.

Харин хаанаас сонголтоо хийхээ хараахан мэдэхгүй байгаа бол Coffeine-ийг зориорой. 2019 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж буй тус дэлгүүр нь БНХАУ-ын HiBREW брэндийн албан ёсны дистрибьютер бөгөөд та эндээс кофены машин, кофе нэрэх чанах хэрэгслүүд, кофены үр, кофе машин цэвэрлэх бодисууд гээд кофетой холбоотой бүх зүйлсийг нэг дороос худалдан авч болно. Тэд саяхнаас өөрсдийн Coffeine брэндийн Монголдоо хуурсан үртэй болсон тул та өөрийн амтлах таашаал, сонголтод нийцсэн төрөл бүрийн үрээс сонголтоо хийх боломжтой.

Түүнчлэн Coffeine дэлгүүр нь АНУ-ын кофе машин цэвэрлэгээний бодис алдарт брэнд Urneх-ийн дистрибьютер учраас худалдан авсан кофе машиныхаа урсгал засвар, цэвэрлэгээг тэдний гарт бүрэн даатгахад хангалттай.

Бэлгийн багц дотор юу багтсан бэ?

1. 150мл мока пот
2. 50ш филтр
3. 250грам Coffeine-ы шинэхэн хуурсан үр
4. Таяган чих (Шинэ он тань кофе шиг эрч хүчтэй байх болтугай гэсэн ерөөлийн үгтэй)
5. Лаа (Цасан ширхэг эсвэл гацуур гэсэн 2 сонголттой)
6. Дүрстэй бэлгийн хайрцаг
7. Мэндчилгээний хуудас

Сошиал хуудас: Вэб, Фэйсбүүк, Инстаграм


10. "Toki" аппын ухаалаг бэлгийн багц


Хүүхэдтэйгээ илүү ойртоход туслах “T-Family” үйлчилгээ

Эцэг эхчүүд бид хайртай үрсийнхээ төлөө өдөр бүр завгүй ажиллахын зэрэгцээ тэднийхээ нандин цаг мөчтэй хамт байж, ойлгож халамжилж, бас хамгаалахыг ямагт хүсдэг, бас үүний төлөө үргэлж хичээдэг билээ. Тэгвэл энэ хэрэгцээ, шаардлагад нийцэх гэр бүлийн гишүүн бүрд зориулсан “T-Family” үйлчилгээг Toki апп саяхан танилцуулсан юм.

Та энэ үйлчилгээнд 6-15 насны хүүхдээ бүртгүүлснээр:

1. Хүүхдийнхээ байршлыг харах /*зөвхөн 6-11 насны хүүхэд/
Тогтмол очдог газруудыг нь /сургууль, дугуйлан гэх мэт/ хадгалан, хүүхдийг тухайн байршилдаа очих бүрд мэдэгдэл хүлээн авах
2. Утасны цэнэгийг нь харах
3. Хэрэглээний мөнгө шилжүүлэх
4. Гүйлгээний түүх харах
5. Нэгж, датаны үлдэгдэл харах, цэнэглэх
6. Такси дуудаж өгөх зэрэг үйлчилгээг авах боломжтой.

Мөн таны хүүхэд ч мөн адил өөрт хэрэгтэй төрөл бүрийн үйлчилгээг хялбар, найдвартай арга замаар авч болно. Үүнд:

1. Өдөр тутмын төлбөр, тооцоогоо бие даан хийх
2. Эцэг, эх рүүгээ өөрт шаардлагатай мөнгөн дүнгээр нэхэмжлэх илгээх
3. Umoney картаа цэнэглэх, онлайн тасалбар авах, тоглоом цэнэглэх гэх мэт үйлчилгээнүүдийг ашиглах боломжтой.

Гэр бүлийн хамгийн том баяруудын нэг шинэ жил хаяанд ирсэн энэ үед T-Family "Бэлэг дүүрэн шинэ жил" урамшууллыг зарлажээ. Уг урамшууллын хүрээнд T-Family үйлчилгээнд бүртгүүлсэн хүүхэд бүр 10,000₮ бэлэгтэй гэнэ. Түүнээс гадна тус үйлчилгээг ашиглах бүрдээ эрх цуглуулж, супер бэлгийн багцын эзэн болох боломжтой. Урамшууллын хугацаанд нийт гурван гэр бүлд дараах бэлгүүдтэй багцыг бэлэглэнэ ????.

- iPhone 16
- PlayStation 5
- iPad 10th generation
- Dyson агаар цэвэршүүлэгч

Toki аппыг татаад хүүхэдтэйгээ илүү ойр байгаарай.

Апп татах: iOS | Android

Үлдсэн бэлгийн жагсаалттай танилцахыг хүсвэл энд дараарай.