Дөрвөн жилийн өмнө Истанбулаас Улаанбаатар луу нисэж ирсний дараахан Орос-Украйны дайн хурцдаж, тэр хавийн агаарын зам хэсэг хугацаанд аюултайд тооцогдож байсан юм.
Харин энэ жил мөн л Истанбулаас Улаанбаатартаа ирсний хэдхэн хоногийн дараа Ойрхи Дорнодод асуудал хурцдаж, тэр хавийн агаарын зам тэр чигтээ хаагдаад байна. Сонин тохиолдол шүү.
Энэ удаагийн сонины дугаар дээр ажиллаж байхдаа дээр дурдсан Орос-Украйны дайн эхлээд дөрвөн жил болж буйг анзаарлаа. Анх сонсохдоо цочирдож байсан тэр мэдээтэй одоо ч бараг дасал болж дээ.
Бидний үеийн залуус том хэмжээний дайн дажин, мөргөлдөөн тулалдаан мэдрээгүй өссөн нь үнэн. Гэхдээ сүүлийн үед болоод байгаа үймээн самууныг харвал бидний мэдэх энх тайван цаг өөрчлөгдөж, том жижиг дайн тулаантай дасал болох цаг ойртож байх шиг.
Мэдээж хүн бүр айх аюулгүй, амар жимэр амьдралыг хүсэх ч нэгэнт бидний мэдлээс хэтэрсэн нөхцөл байдал дэлхийн өнцөг булан бүрд бүрэлдээд байгаа тул бид наад зах нь зөв мэдээлэлтэй байх чухал болоод байна.
Иймд сонины 80 дахь дугаартаа өдгөө эхлээд хоёр дахь долоо хоног руугаа орох гэж буй Америк-Израил болон Ираны мөргөлдөөнийг аль болох ойлгомжтой, үнэнтэй ойр байдлаар тайлбарлахыг хичээлээ.
Ингэж бэлдэхэд ТэнГэр ТВ-ийн хамт олны бэлтгэж буй гадаад мэдээ, мэдээллийн хөтөлбөрүүд ихэд тус болсныг онцгойлон дурдъя. Уншигч та энэ сэдвээр цаг үеийн мэдээллийг авч байхыг хүсвэл тэдний YouTube сувгаар заавал ороод гараарай.
Мөн энэ ташрамд уншигч та бүхэнд өчигдөр тохиосон Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэндийг дэвшүүлж, жилийн ганцхан өдөр биш бүх өдөр нь эрхээ хамгаалж бас бусдын эрхийг хүндэтгэж байгаарай хэмээн уриалж байна. Өнгөрсөн Пүрэв гаргийн англи сонины 30 дахь дугаараа бид уг тэмдэглэлт өдөрт зориулан гаргасан билээ.
Улирал солигдох эдгээр өдрүүдэд дархлаагаа дэмжиж, нойроо сайн авч байхыг сануулаад энэ удаагийн редакцын зурвасаа өндөрлүүлье.
Эх дэлхий маань энх тайван байх болтугай.
Дугаарын эрхлэгч,Д.Түшигт-Эрдэнэ

ОНЦЛОХ НИЙТЛЭЛҮҮД
Шинэхэн байраа худалдан авсан бидний түүх: Өөрийн гэсэн орон сууцтай болно гэдэг олон хүний амьдралын хамгийн сайхан мөч билээ. Тиймээс бид энэ удаагийн нийтлэлдээ шинэхэн байртай болоод ердөө хэдхэн сарыг үдэж буй зочдыг урин оролцууллаа. Унших
Pokemon: “Халаасны мангас”-уудын дэлхийг эзэлсэн хагас жаран: 1996 онд Японд нээлтээ хийсэн нэгэн тоглоом гучин жилийн дараа дэлхийн поп-соёлын томоохон бэлгэ тэмдэг болно гэж тухайн үед хэн ч төсөөлөөгүй биз ээ. Унших
Даавартаа дарлуулж биш хоршиж амьдрах нь: Хүний биед байдаг 50 гаруй төрлийн даавраас сарын тэмдгийн мөчлөг, жирэмслэлт гээд эмэгтэйчүүдэд амьдралын бүхий л үед нөлөөлдөг, хамгийн олон дурдагддаг гурван дааврыг онцлон тайлбарлав. Унших
Цаасаар боломжгүй бол цахимаар унш: newspaper.mn
ТҮГЭЭЛТИЙН ЦЭГҮҮД
- 21 аймгийн Монгол Шуудангийн салбарууд
- Caffe Bene: Өглөөний гудамж, Төрийн ордон, M Plaza, Тэнгис /KFC/, Макс Молл, Улсын Их Дэлгүүр, Улаанбаатар Их Дэлгүүр, Хүнсний 20, Наадам төв, Миллениум Плаза, Сансарын Emart, Их Монгол Төв, Соёлын төв өргөө, Худалдаа Хөгжлийн Банк
- Arig Anya: 1-р сургууль, Blue Sky, Улаанбаатар зочид буудал
- Coffee Namu (бүх салбар)
- Jack’s Coffee (бүх салбар)
- Ulaanbaatar Coffee Culture
- Cosy Club
- Coffee Bean & Tea Leaf Наран Молл
- Tous Les Jours /Central Tower/
- Segafredo /Яармаг, River Tower/
- Sega coffee shop (Сант асар)
- Sipster /Blue Sky/
- Casa del Cafe /Blue Sky/
- Lotus Cafe
- Grace Coffee House
- Laazy
- Fika Coffee & Wine
- Cafe 44 50
- Double Shot (Туушин, Энканто)
- Tums Coffee Shop
- Ten Cafe
- Coffee Vibes
- Music Cafe
- Coffee M /Regis Place/
- Philosophy Bookstore
- Төв номын сан /11-р хороолол салбар/
- МУИС-ийн номын сан
- ШУТИС-ийн номын сан
- ХУИС-ийн номын сан
- СЭЗИС-ийн номын сан
- UN House
- Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим (MCCI)
- UG Arena /4-р давхар/
- 976 Crossfit
- UBcab Taxi
- News Cafe
- Kino Cafe

Сэтгэгдэл бичих

