…Цаг хугацаа хаана оршдогийг ганцаархнаа мэддэг атлаа
Цасны ширхэг бүрийг нэрлэж чаддаг атлаа
Гайхамшигт, гүн нууцлаг амьдралаас айдаггүй мөртлөө
Галд гараа дүрэхээс буцдаггүй атлаа
Ганцхан чиний л өмнө үл дүрэлзэн гэрлээ хумьж
Гарт чинь буй сарнай адил нам гүмхэн юунд бөхийнө вэ?...

– Л.Өлзийтөгс

Хайр гээч хүнийг эгнэшгүй зоригт, энэрэнгүй сэтгэлт, энгүй итгэлт нэгэн болгож чадах цорын ганц увидаст зүйл. Магад хайр үгүйсэн бол бид тэгтлээ их жаргал мэдэрч, ингэтлээ их гуньж гутрахгүй байсан биз. Тиймээс хайр гэдэг хүн төрөлхтөнд тохиосон хамгийн агуу бэлэг билээ.

Уншигч та бүхэнтэй ээлжит бэлгийн хөтчөөрөө уулзаж буйдаа таатай байна. Гэгээн хайрын баяраар хайртай хүндээ бэлэг өгөх шиг догдлом мэдрэмж өөр хаана бий гэж? Юунд хайртайг нь, яавал догдолдгийг нь, юухнаас баярладгийг нь бодон бодон бэлгээ зэхэж суугаа танд оновчтой сонголт хийхэд нь бид тусалъя. Зөвхөн түүнд зориулах 100 бэлгийн санааг таалан болгооно уу.


1. Үндэсний кофе шопын сүлжээ Caffe Fonte-оос барьж буй ээлжит бэлгийн багцыг санал болгож байна. Хайртай түүнийгээ гэсэн халуун илчит сэтгэлийн илрэл болгож, бяцхан цэцгийн баглаа, моча бялууны хослол LOVE IN A BOX бэлгийн багцыг сонгоорой. Амьд цэцэг, аманд хайлах амттанаас буцах эмэгтэй гэж хаа байх билээ. Энгийн хэр нь эгдүүтэй эл багцыг авахыг хүсвэл Хүннү 2222-ийн Caffe Fonte салбарыг зорих эсвэл тэдний сошиал хуудсаар холбогдон урьдчилан захиалах боломжтой.

Багцын үнэ: 30,000₮


2. Evelynsoven- ийн хайрын амтыг мэдрүүлэм мини бялуу, макарон, лаатай бэлгийн багц (40,000₮)

3. Codaron macaron-ийн зүрхэн хэлбэрт амтат макароны цуглуулга (40,000₮)

4. Rainbow_store-ийн амтат Валентины шоколад болон давсан сарнайтай бэлгийн багц (25,000₮)

5. Very Berry Mongolia-ийн шоколадаар бүрсэн гүзээлзгэнэтэй сарнайн баглаа (325,000₮)

6. Godiva Mongolia -ийн гоёмсог хайрцагтай, олон төрлийн шоколадны цуглуулга (155,800₮)

7. 153.macaron брэндийн Гэгээн хайрын өдөрт зориулан гаргасан зүрхэн хэлбэрт амтат макароны багц (50,000₮)

8. Belchika Dessert-ийн Японы алдарт мочи бялууны цуглуулга (40,000₮)

9. Amadei.mongolia.darmadari-ийн Италийн Тоскан бүсийн дээд зэрэглэлийн Артисан шоколадны цуглуулга (84,500₮)

10. The Jove Cake & Coffee-ийн мини бялуу, цэцгийн баглаа, лаа, мэндчилгээний хуудастай “Dreamy Bow” багц (96,900₮)


11. Хайраа илэрхийлэх хамгийн нандин бэлэг хайж байна уу? Тэгвэл L’Ooccitane брэнд-ээс цөөн тоогоор худалдаанд гаргасан Cherry Strawberry Blossom цувралын бүтээгдэхүүнүүдийг санал болгож байна.

Прованс нутгийн Интоорын цэцгийн сэтгэл татам үнэрийг гүзээлзгэнэтэй хослуулсан уг цуврал нь хаврын улирлыг санагдуулж, анхилам бөгөөд дурлам мэдрэмжийг төрүүлэх аж. Мөн савлагааг 50 хувь дахин боловсруулагдсан материалаар үйлдвэрлэсэн гэдгийг онцлууштай.

Багцын үнэ: 272,700₮


12. Ulemj Grease салоноос санал болгож буй эрчүүдэд зориулсан гурван үйлдэлт үс, сахал болон гоо сайханд зориулсан бэлгийн багц (Багц 29 - 147,330₮)

13. Wolarsen брэндийн гоо үзэсгэлэнг тодотгох нүүр будалтын багц (80,000₮)

14. Glowbox.mn-ээс охидод зориулан бүтээсэн “Арьс арчилгааны бяцхан ном” (39,900₮)

15. Zaya Bilgee-ийн арьсанд гүн чийгшил өгөх “Энгүүн багц” (39,900₮)

16. Yves Rocher брэндийн өвлийн улиралд зориулсан биеийн арьс арчилгааны бүтээгдэхүүн (21,900 - 46,000₮)

17. Shiseido брэндийн нүүр цэвэрлэгч хөөс, зовхины тос, цайруулах тос бүхий бэлгийн багц (376,400₮)

18. Cosmix Beauty Mongolia-аас гаргасан цэвэрлэгч пад, тонер, ампуль бүхий цэнхэр сувдны багц (128,600₮)

19. Cloud Nine-ийн чийгшүүлэх, цайруулах, тайвшуулах, арьс чангалах үйлчилгээ бүхий дөрвөн төрлийн маскны багц (33,900 - 36,900₮)

20. Mimi corner-ийн зовхи, дух, хамар уруул, хүзүүн дэх нарийн үрчлээс, хар хүрээг арилгах фито коллагентай нүдний серум (68,900₮)


21. “Эрүүл, Эерэг, Урлаглаг” уриан дор 2019 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж буй Little Heaven in UB-ийн хайр дурлал, үнэнч сэтгэл, бат бөх харилцааг бэлгэдэн гаргасан гоёмсог цэцгийн баглаануудаас сонголтоо хийгээрэй. Бид “Heavenly” 11 цэнхэр алтанзул, “Mi amor” улаан сарнайн баглаа, “Grace” 21 ягаан сарнайн баглааг онцлон санал болгож буй. Мөн эдгээр гоёмсог цэцгийн баглаанаас гадна өөр олон төрлийн цэцгийн сонголт бий бөгөөд өхөөрдөм бяцхан сахиусан тэнгэрүүд, амтат шоколад нэмээд багц болгон авах боломжтой.

Heavenly blue tulip - Үнэ: 150,000₮
Mi amor - Lovely red roses with black box - Үнэ: 220,000₮
Grace - Үнэ: 240,000₮
Сахиусан тэнгэр - Үнэ: 30,000-35,000₮
Зүрхэн хэлбэрт лаа - Үнэ: 30,000₮
Шоколад - 30,000₮
Жижиг шоколад - Үнэ: 9,900₮


22. Floralfloralstudio -ийн долоон төрлийн хэмжээнээс сонгох боломжтой сарнайн баглаа (51,900₮)

23. Цэцэгт мэндчилгээ Цэцэг хүргэлт -ийн “Нандин мөч” нэртэй сарнай, гвоздика цэцгийн гоёмсог хослол (61,000₮)

24. Lumipremiumflower-оос санал болгож буй зүрхэн хэлбэрт сагстай VALENTINE ARRANGEMENТ анхилам цэцгийн баглаа (1.223.000₮ )

25. Madampremiumflower-ийн 13 улаан сарнай болон туузан дээрээ хүссэн үгээ бичүүлэх боломжтой цэцгийн баглаа (200,000₮)

26. Adorepremiumflower-ийн ялдам ягаан өнгөтэй сарнай цэцгийн баглаа (143,000₮)

27. lilgardenflowers -ийн Сараана цэцэг болон мэндчилгээний дугтуйтай баглаа (159,000₮)

28. madinaflowerbar-ийн үзэсгэлэнт цэцэгсийн цуглуулга (105,000₮)

29. Roseandco.flower-ийн хайртай хүндээ бэлэглэх сарнай цэцгийн чамин баглаа (250,000₮)

30. White.lab-ийн гар урлалын аргаар эх орондоо үйлдвэрлэсэн хөвөн цэцгийн баглаа (25,000₮)


31. BDSM сонирхогчид болон харилцаандаа шинэ зүйл туршиж үзэхийг хүссэн бүх хосуудад тохиромжтой бэлгийн багцыг Wild cherry-ээс санал болгож байна. Дотно харилцааны үед нүдээ боож, гар хөлийг нь гавласнаар урьд өмнө мэдэрч байгаагүй шинэлэг мэдрэмж төрөх болно. Тэр тусмаа гоёмсог хайрцаг, веган арьсан материал, гал улаан болон хар өнгөний хослол та хоёрт романтик агаад тансаг мэдрэмж бэлэглэх нь гарцаагүй. Ташрамд, эл багцаас гадна өөр олон “дүрсгүй” бэлгүүд хүлээж байгааг дуулгая.

Багцын үнэ: 60,000₮


32. Жаргалант салоноос хайрт хосуудад зориулан гаргасан алжаал тайлах багц (300,000₮)

33. Love game 666-ийн санал болгож буй хосуудын хамтдаа дүрсгүйтэх даалгаврууд (25,000₮)

34. Cumlaude lab брэндийн эмэгтэйчүүдийн эмзэг эрхтний ариун цэвэрт зориулсан багц бүтээгдэхүүн (261,000₮)

35. Sexual education-ээс бүсгүйчүүддээ зориулан гаргасан "Таны секс дотно харилцааны хөтөч" (26,000₮)

36. Wet trust-ийн эмэгтэйчүүдийн дотоод гоо үзэсгэлэнд зориулсан онцлох гурван бүтээгдэхүүнтэй багц (106,900₮)

37. Minicakes-ийн дэггүй бяцхан бялуу (25,000₮)

38. Цомхон эко дэлгүүр / Tsomhon eco shop-ийн 5-10 жил ашиглах боломжтой сарын тэмдгийн аяга (28,000₮)

39. Azi beauty-ийн эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй дотуур хувцасны үнэртэй ус (35,000₮)

40. bizi.lingerie.sex.store -ийн дүрд хувирах боломжтой дотуур хувцасны багц (35,000₮)


41. Гоёл чимэглэл гэдэг хэзээд тансаг бөгөөд үнэ цэнтэй мэдрэмжийг өгдөг. Тиймдээ ч өгч буй хүндээ, авч буй эзэндээ гарцаагүй таалагдах сонголт болж чаддаг.

Тиймээс бид Pegasus.mn-ий Валентины тусгай багц бүхий гоёмсог ээмэг, зүрхэн хэлбэрт хүзүүний зүүлтийг санал болгож буй. Сонирхуулахад тэд олон давхар уут сав ашиглахгүйгээр монголдоо минимал загвараар оёсон дахин ашиглах боломжтой тааран уут дагалддаг юм билээ.

Ээмэг: 54,000₮

Хүзүүний зүүлт: 62,000₮

Үнэт эдлэлийн хайрцаг: 29,000₮


42. Home Select- Mongolia-ийн мөнхжүүлсэн сарнай болон ээмэг зүүлтний шуургуулгатай гоёмсог багц (29,000₮)

43. Purle spre-ийн дахин боловсруулсан мөнгөөр урласан байгальд ээлтэй хос бөгж (103,000₮)

44. ujin.goyol брэндийн минимал хийцтэй сувдан ээмэг, бөгж, хүзүүний зүүлтний хослол (340,000₮)

45. misuaccessorjewelry брэндийн ган төмрийг гоёлын монетоор бүрсэн өнгөө алдахгүй зүрхэн хэлбэрт ээмэг (25,000₮)

46. baigalofficial брэндийн “Хайр” цуглуулгын чарм, бугуйвч (293,000₮)

47. garbaliamongolia-ийн эрчүүдэд зориулсан дээд зэргийн арьсаар урласан хэтэвч (93,000₮)

48. dansranmongolia брэндийн "Хайр" нэртэй үрлэн гоёлоор чимэглэсэн бугуйвч (245,000₮)

49. RnB Design Studio-ийн Валентины баярт зориулан урласан салгаж зүүх боломжтой ээмэг (70,000₮)

50. anarerdene jewelry-ээс хүссэн загвар, хийцээрээ урлуулах боломжтой монет болон мөнгөн зүүлт (100,000₮)


51. Ажил, гэрийн алинд ч тохирох Bubble Plus ус хийжүүлэгчийг манай редакцын зүгээс санал болгож байна. Тог цахилгаан шаардлагагүй уг төхөөрөмжөөр хийжүүлсэн уснаас гадна жимсний өтгөрүүлсэн шүүс нэмээд амтат ундаа, коктейль хийх боломжтой. Зуны аагим халуун өдөр амны цангааг тайлж, зуу зуун хуванцар хаягдал бий болохоос сэргийлж буй энэхүү ус хийжүүлэгч нь гарцаагүй байгальд ээлтэй бөгөөд халамжтай бэлэг байх болно.

Oceana I загвар - Үнэ: 330,000₮

Oceana II загвар - Үнэ: 385,000₮


52. Utopia гэрэл зургийн студид нандин мөчөө мөнхлөх 30 минутын үйлчилгээ (50,000₮)

53. Wellbee-ийн эрчүүдэд зориулсан үс арчилгааны багц (Багц 1 - 50,000₮)

54. 93kidult брэндийн хоёр төрлөөр үүрэх боломжтой минимал даавуун цүнх (66,000₮)

55. Чандмань брэндээс гаргаж буй эрчүүдийн гоёл (38,000-96,000₮)

56. Guzeelzgene брэндийн тансаг мэдрэмж өгөх торгон дэрний уут, нүдний хаалт, үсний боолт (82,500₮)

57. Nina Brelette-ийн гаргаж буй Валентины баярт зориулсан дэгжин хослол (104,000₮)

58. Macharella-ийн цэцгэн хатгамалтай хайр татам ягаан корсет (168,000₮)

59. lussbyrg-ийн Hollywood Romance нэрт гал улаан даашинз (180,000₮)

60. Thehomeofstrawberry_official дэлгүүрийн зүрхэн хэлбэртэй зуушны таваг (38,000₮)


61. Хүмүүн бид баяр гуниг ээлжлэн хөврөх амьдрал хэмээх их далайг гатлан туулдаг. Гагцхүү хүмүүний амьдралын шаргал хуудас болсон эгэл өдрүүдийн дурсамж, хайр дурлал, хагацал гуниг, дур тачаал, хошигнол, хорсол, тэсвэр тэвчээр, ганцаардал, худал хуурмаг, үнэнч сэтгэл, төсөөлөл мөрөөдөл гээд амьдралын олон өнгө, мэдрэмжийг Нэгдүгээр биеийн ганц тоо номд өгүүлэх аж. Харилцан адилгүй цаг хугацаанд амьдралынх нь нэгээхэн хэсэгт тохиосон үйл явдал болон нууцлаг, өвөрмөц дүрүүдийг дуу хөгжим, спорттой холбон дүрсэлсэн нь нандин мэдрэмж төрүүлэх биз ээ.

Номын үнэ: 24,900₮


62. Мэдисон нутгийн гүүрнүүд - Хоёр хүүхдийн ээж, гэрийн эзэгтэй Франческа Жонсон, ганц бие гэрэл зурагчин Роберт Кинкей нарын хайр сэтгэлийн тухай зохиол (16,900₮)

63. Намайг бүү явуулаач - Хайр сэтгэлийн адал явдал, адармаатай түүх (29,900₮)

64. Хайрын дөчин дүрэм - Хүн бүрийн мэддэг ч хүлээн зөвшөөрдөггүй хайрын тухай хатуу үнэн (26,000₮)

65. Энэ хорвоод бид зуурхан л үзэсгэлэнтэй - 23 наснаасаа бичиж тэрлэсэн Ж.Тэгшзаяагийн анхны шүлгийн түүвэр (20,000₮)

66. Хайрын магтуу - Хүний амьдралын салшгүй хэсэг болох хайр сэтгэлийн сайн, сайхан бүхний тусгал (12,000₮)

67. Жамиль - Жамиль гэх бүсгүйн хайр сэтгэлийн амьдралын тухай өгүүлэл (12,900₮)

68. Хайр: Цэгцрээгүй сэтгэл - Хайр хэдий сайхан ч хүмүүн биднийг тоймгүй олон цэгцгүй бодолд хөтөлдөг болохыг өгүүлсэн зохиол (14,900₮)

69. Хайрлах урлаг - Хайрыг гэнэт учирдаг тэгээд л өөрөө цааш яваад өгдөг мэдээжийн үйл явдал биш гэдгийг анхааруулсан зохиол (7,900₮)

70. Хайрын таван хэл - Хэвлэгдсэн даруйдаа шилдэг борлуулалттай болж, олон хосын амьдралд үнэтэй хувь нэмэр оруулсан ном (18,000₮)


71. Хайртай бүсгүйн тань сарын тэмдэг ирэх үед хэвлий болон нуруугаар нь зовуурилдаг уу? Тэгвэл өвчин намдаах эмнээс илүү үр дүнтэй Сарын тэмдгийн өвдөлт намдаах Momi аппарат-ыг түүнд бэлэглээрэй. Гурван янзын халуун массажийг нэг төрлийн төхөөрөмжөөс мэдрэх боломжтой ба энэхүү бүтээгдэхүүнийг хэрэглэснээр сарын тэмдэг ирэх үеийн өвдөлт намдаж, зангирсан булчин суларна. Мөн гэдэс дүүрч цанхайх үедээ ч хэрэглэхэд тохиромжтой.

Momi аппаратын үнэ: 179,000₮


72. Tamirfit брэндийн АНУ-д үйлдвэрлэсэн, хаана ч хэрэглэхэд тохиромжтой гар холигч (89,000₮)

73. techzone.ub-ийн санал болгож буй Монгол дахь хамгийн хямд Apple-ийн iPad Pro (128gb, 12.9” = 3,780,000₮)

74. Next.mn брэндийн амны хөндийн эрүүл мэндийг хамгаалах автомат шүдний сойз (329,900₮)

75. ganganbox-ийн хаана ч хэрэглэж болох дарс онгойлгогчтой бэлгийн багц (75,000₮)

76. comfystudioub-ийн ажлын үр бүтээмжийг үлэмж нэмэгдүүлэх ширээний багц (300,000₮ )

77. Coffeinemn-ээс санал болгож буй кофены хэрэгсэлтэй бэлгийн багц (89,300₮)

78. comfie.blanket брэндийн нойр хулжих асуудалтай хүмүүст зориулсан хүндрүүлэгчтэй хөнжил (198,000₮)

79. Зөвхөн түүнд брэндийн Cat kiss хос мууртай аяганы багц (90,000₮)

80. skinwand.official-ийн арьсыг гүн чийгшүүлж, үрчлээ багасгах арьс арчилгааны 4 үйлдэлт бүтээгдэхүүн (109,000₮)

донж маягийг тодотгох дотуур хувцаснууд 


81. Өөрт тохирсон, биед эвтэйхэн дотуур хувцас гэдэг эмэгтэй хүний өөртөө итгэх итгэлийг үлэмж нэмдэг шидтэй зүйл билээ. Тэгвэл Гэгээн хайрын баяраар онцгой түүндээ бэлэглэх дотуур хувцсыг michid_lingerie-ээс сонгоорой. Гал халуун хайрыг илэрхийлэм ялдам улаан өнгөтэй Valentino set тэргүүтэй олон загварыг тэд эх орондоо үйлдвэрлэж буй.

Valentino багцын үнэ: 59,000₮


82. klassylingeriess-ийн хар улаан өнгийн хоршил, халуухан биеийн тодотгол Carmine багц (69,000₮)

83. amourlingerie_shop-ийн сонгодог хар өнгөтэй торон унтлагын хувцас (59,000₮)

84. glamourlingeriesshop-ийн хар хунгийн хүчирхэг төрхийг санагдуулам гурван хос багц (60,000₮)

85. Melodylingerieofficial-ийн өдөр бүр өөртөө дурлах боломж өгч буй гурван хос багц (88,000₮)

86. Eva Lingerie Mongolia брэндийн төгс галбирыг урлах биеийн өнгөтэй хоёр хос багц (79,900₮)

87. Merri Lingerie-ийн эх орны үйлдвэрлэл, минимал хар өнгийн гурван хос багц (69,000₮)

88. DEbra Mongolia брэндийн дур хүсэл өдөөм улаан торгон материалтай гурван хос багц (95,900₮)

89. аprila.lngerie-ийн халуухан бөгөөд эгдүүтэй төрхийг бүрдүүлэх зүрхэн хээтэй гурван хос багц (80,000₮)

90. sikalingerie-ийн биед эвтэйхэн, цэвэр даавуун материалтай хосын багц (48,000₮)


91. Дурлалт түүндээ хувцас бэлэглэхийг хүсэж байгаа ч хэмжээг нь мэдэхгүй байгаа бол bluclothingstore-ийн гурван төрлийн үнийн дүнгийн сонголттой бэлгийн картаас сонголтоо хийгээрэй. Эх орны үйлдвэрлэл, минимал загвартай, чанартай материалтай олон төрлийн загвар таныг хүлээж буй. Энэ бол үгээр бус үйлдлээр хайраа илэрхийлэх боломж шүү.

Gift card - Үнэ: 50,000₮ ; 70,000₮ ; 100,000₮


92. Stora-аас хүссэн бүхнээ худалдан авах боломжтой бэлгийн карт (30,000₮)

93. salondela.vie -ийн хүссэн загвараараа маникюр хийлгэх боломжтой бэлгийн карт (100,000₮)

94. OM-TARA Hospital-ийн ядаргааг анагаах “Эрүүл мэнд - Гоо үзэсгэлэн” бэлгийн карт (150,000₮)

95. Coffeenamumongolia-ийн амтат бялуу, халуун кофены бэлгийн карт (50,000₮)

96. SQIN Beauty salon-ийн хүссэн үйлчилгээгээ авах боломжтой гоо сайхны бэлгийн карт (100,000₮)

97. Zone of Zen - Thai massage-ийн дээд зэргээр алжаал тайлах Тайланд барианы бэлгийн карт (200,000₮)

98. Nura Mongolia эмнэлгийн хайртай дотны хүндээ бэлэглэх “Энх мэндийн бэлэг” эрүүл мэндийн үйлчилгээний карт (500,000₮)

99. glowbeautysalon_massage -ийн Гоо сайхны хүссэн үйлчилгээгээ бичүүлэн авах боломжтой салоны бэлгийн воучиртай карт (100,000₮ )

100. Oyurie брэндийн хайрт бүсгүйдээ бэлэглэх хамгийн чамин бэлгийн карт (300,000₮)

Бидний санал болгож буй 100 бэлгийн санаа танд ашиг тусаа өгнө гэдэгт эргэлзэхгүй байна. Хайрт хосууддаа Гэгээн хайрын баярын мэнд хүргэе!