"Хөх тэнгэрт хүржигнээд байдаг Хүч ихтэй луу жил айсуй".2024 оны Unread-ийн эхний баярын хөтөч болох Цагаан сарын бэлгийн жагсаалтад тавтай морил.
Өрнийн тооллоор шинэ оноо эхлүүлээд хэдийн нэг сарыг үдээд буй бид дорнын тооллоор шинэ жилээ угтахад хэдхэн хоног үлдээд байна. Гэр бүлээрээ цуглан буузаа хийн, идээ ундаагаа бэлтгэж, улс даяар хөл хөдөлгөөн эрс нэмэгддэг эдгээр өдрүүдэд азай буурлууд, ахан дүүс, айлчин гийчдэдээ өгөх бэлэг сонгоно гэдэг төлөвлөснөөс нүсэр ажил болох нь бий.
Тэгвэл манай баг энэ удаа ч мөн адил уншигч таны ажлыг хөнгөлж, “Уламжлалт баяраараа үндэсний бүтээгдэхүүнээ" дэмжихийг уриалахын ялдамд зөвхөн үндэсний үйлдвэрлэгч, дотоодын брэндүүдийн сар шинийн баярт зориулан гаргасан тусгай багц, онцгой бүтээгдэхүүнүүдээс бүрдсэн 100 бэлгийн жагсаалтаа бэлтгэлээ. Өдрөөс өдөрт чанар чансаа нь өссөөр буй монгол бүтээгдэхүүнээрээ айлчин гийчдээ баярлуулах нь хэзээд үнэ цэнтэй, бахархам сонголт байх нь лавтай.


1. Бурам, зөгийн бал, барагшуны найрлагатай DONOR брэндийн эрүүл мэндийн ундаа нь азай буурлуудаа баярлуулах чанартай сонголт болж чадна. Алтайн нурууны өндөрлөг уулсад ургадаг ховор барагшун, зэрлэг зөгийн балын найрлагатай тус бүтээгдэхүүн цус шингэлж, даралт тогтворжуулах, нойр булчирхай, цөсний үрэвсэл намдаах онцгой үйлчилгээтэй бөгөөд уг бүтээгдэхүүн нь 40 гаруй төрлийн эрдэс бодис, 10 гаруй уураг, амин дэм, витаминаас бүрдсэнийг онцлууштай. Хайрцагтаа 16 ширхэгтэй, шууд ууж хэрэглэж болох уг бүтээгдэхүүнийг сар шинийн баярыг тохиолдуулан 5+1 давхар урамшууллаар 18,000₮-өөр худалдан авах боломжтой аж.

2. Гэр коллекшнийн өвлийг өнтэй давах эсгий углааш (хүүхэд 42,000₮, том хүн 52,000₮)
3. Nogoodoi Organic-ийн найман настай балчраас 80 настай буурай хүртэл бүх наснынханд зориулсан дархлаа дэмжих таван төрлийн бэлдмэл (10ш-15,000₮, 30ш-39,000₮)
4. "Мөнгөн мод" брэнд-ийн өвөрмөц хийцтэй мөнгө, зэсэн дотортой гангар шаазан аяга (мөнгөн дотортой аяга 310,000₮, зэсэн дотортой аяга 110,000₮)
5. Хоймор минимал авдар-ын өргөө гэр, ажлын оффисоо тохижуулах чамин хийцтэй минимал авдар (800,000₮)
6. Монгол кальци-ийн ясны хугарал, бэртэнгийн эдгэрэлт, бороололт сайжруулах бэлдмэл (29,700₮)
7. Ноос Ирээдүй-н цэвэр хонины ноосоор урласан зөөлөн дэр (6000₮)
8. Увсын цагаан улт гутал-ын зөөлөн, дулаан, тухтай бүтээгдэхүүнүүд (150,000₮-250,000₮)
10. Urban Jeans-ийн олон төрлийн сонголттой дээлний өнгө, баярын ширээний бүтээлгүүд (39,600₮-49,900₮)
11. Чакра брэнд-ийн зэрлэг чацаргана, нохойн хошууны витамин С амин дэмээр баялаг хүнсний нэмэлт бүтээгдэхүүн (60ш 40,000₮, 120ш 75,000₮)
12. Томокогийн зөгийн бал-ны дархлаа, тархины үйл ажиллагаа, зүрх судасны системийг дэмжих бүтээгдэхүүн (100гр 8000₮, 170гр 19,800₮)
13. Hermosa Mongolia-ийн гараар урласан байгалийн чулуун гоёмсог ээмэг, зүүлт (160,000₮)
14. Kukh Urlan LLC -ийн хүрэл цутгууран аралтай, дээлийн арьсан бүс, давхар арьсан тэлээ (60,000₮-350,000₮)


15. Монгол үндэсний өв соёлыг илэрхийлсэн чамин бэлэг "Наад" брэндийн угсардаг гэрийг гадны жуулчид, зочид төлөөлөгчид, хилийн чанадад амьдардаг хол, ойрын төрөл садан, найз нөхдөдөө бэлэглэхэд нэн тохиромжтой. Туурга, дээвэр, цагаан бүрээс, өрх, хошлонгоос бүрдэх уг жижигрүүлсэн өргөө цагаан гэрийг гэр бүлээрээ барихад нэн сонирхолтой тул сар шинийн баяраар монгол зан заншлаа өвлүүлсэн хамгийн гоё бэлэг байх болно. 50 хэсэгтэй,тавилгагүй гэр 89,900₮, 225 хэсэгтэй, тавилгатай, тулганаасаа гэрэл асдаг гэр 179,900₮

16. Amurai-ийн өргөө гэр, ажил албаа чимэх модон бэлэг дурсгал (110,000₮-135,000₮)
17. Соёолжхон брэнд-ийн цусан дахь хорт нэгдлүүд гадагшлуулах, бөөр, элэгний үйл ажиллагааг дэмжих эрүүл мэндийн ундаа (27,000₮)
18. Helen-ийн хонины сүүлний тос, зөгийн балны найрлагатай хүүхдэд зориулсан саван, тэжээлийн тос (9000₮-16,750₮)
19. IVEEL-ийн олон өнгөний сонголттой, хээтэй бүстэй монгол цамц (85,000₮)
20. V.A.D art studio-ийн үндэсний өв уламжлалаа шингээн урласан, давтагдашгүй хийцтэй бичгийн хэрэгсэл (12,000₮)
21. B.E.L-ийн бүсгүйчүүдэд зориулсан өдөр тутамдаа үүрэх цүнх (25,000₮)
22. Lhamour-ийн органик саван, уруул өнгөлөгч, гарын тос (26,250₮)
23. Pure foods LLC-ийн хаана ч хэрэглэх боломжтой дархлааг дэмжих зөгийн балны ханд (21,000₮)
24. Sodon craft Mongolia-ийн сайн сайхны үүдийг нээх түлхүүрийн оосор (18,000₮)
25. Ээлтэй баялаг дундын хоршоо-ны малчдын урласан зөөлөн, дулаан ноолууран багц (166,000₮)
26. Amore-ийн байгалийн гаралтай, химийн орц найрлагагүй биеийн саван, ванны давс (28,900₮)
27. Борголжин брэнд-ийн бүх насныхан өмсөхөд тохиромжтой цамц, хантааз (55,000₮- 95,000₮)
28. Цагаан солонго-ын эсгийгээр урласан шагайн наадгайн ширдэг (100,000₮-139,900₮)


29. Сар шинийн баярын амралтыг ашиглан дулаан гэртээ тухлан суунгаа амтат кофе нэрэн ууж, тансаг үнэрийг нь таашаахыг хүсдэг хэн бүхэнд хамгийн сайхан бэлэг Caffe Fonte байх болно. Монголын уламжлалт хэв маягийг Европ соёлтой хослуулан дотоодод хуурсан Арабика сортын долоон төрлийн хуурсан кофе, хэрэглэхэд хялбар дрипбаг кофе, өтгөрүүлсэн кофе зэрэг 10 гаруй нэр төрлийн кофег хэрэглэгчдэдээ санал болгодог. Caffe Bene, Caffe Fonte салбарууд болон сүлжээ жижиглэн дэлгүүрүүдээс авах боломжтой юм байна. Ташрамд дурдахад тэд амарч тухлан үйлчлүүлэх боломжтой шинэ салбараа нээснийг дуулгая. (500гр-39,900₮, 250гр-21,800₮, Drip bag-13,900₮)

30. Felt Аrt-ийн айл гэрт өнгө нэмэх, авсаархан эсгийн урлалын бүтээгдэхүүн (21,000₮-45,000₮)
31. Amura Naturals-ийн байгалийн гаралтай, аяга таваг угаагч төрөл бүрийн багцууд (13,000₮-25,000₮)
32. Urban Jeans-ийн өвөрмөц хээтэй хүзүүний шааль, тэлээ (14,900₮-24,900₮)
33. Moilkhon Craft shop-ийн өрхийн үйлдвэрлэлээр хийж буй өхөөрдөм загвартай, аяга угаагч багц (9800₮)
34. Ts leather brand-ийн үхрийн арьсаар урласан чамин картны гэр, түлхүүрийн оосор (40,000₮)
35. GOO brand-ийн байгалийн гаралтай шавран маск, гангатай үсний серум, чацарганатай гарын тос (20,000₮)
36. Азхур номын их дэлгүүр-ийн оюунлаг уншигчдадаа зориулсан шилдэг борлуулалттай номын багц (15,000₮-40,000₮)
37. Urgana-ийн арьс, үс арчилгаа, гоо сайхан, ахуйн цэвэрлэгээний бүтээгдэхүүн (15,000₮)
38. Цог-ын эх орондоо үйлдвэрлэсэн өргөн сонголттой эсгий гутлууд (хүүхэд 15,000₮, том хүн 20,000₮)
39. Монгол Алтайн Барагшун-ы эрүүл мэндэд тустай бэлдмэл (10ш-12,000₮, 30ш-30,000₮)
40. Ялгуун брэнд-ийн цэвэр даавуун хэвлэлтэй гэр ахуйн бүтээгдэхүүний цагаан сар коллекц (175,000₮)
41. Nomadicbeaumn-ийн гэр бүлийн хэрэгцээнд тохиромжтой байгалийн гаралтай шингэн, хатуу саван (7900₮-11,800₮)
42. Дулаан хөөвөр-ийн сарлаг, хонины ноосоор хийсэн өдөр тутамдаа зүүх гурвалжин алчуур (11,000₮)


43. Бүтээлч хүүхдүүд бидний гэрэлт ирээдүй. Бага насны хүүхдүүдийн сониуч, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх Хасуй креaтив төвийн хамт олон алдрай багачуудад зориулан оюунлаг, олон төрлийн бэлгийн багц гаргажээ. Үүнд:
- Монгол ахуй, соёлыг сонирхолтой үйл явдал, баатарлаг дүрүүд, өнгө будгаар баяжуулан тайлбарласан танин мэдэхүйн ном, өхөөрдөм Нахиатай наадаг зурагтай багц 11,500₮
- Нярай хүүхдийн хараа, ой тогтоолт, уран сайхны мэдрэмжийг хөгжүүлэх нэн ховордож буй амьтад болон таван хошуу малын зурагтай карт 17,900₮
- БҮТЭЭЛЧ тоглоомын шагнал хүртсэн АНУ-ын Clixo® брэндийн АНХНЫ уян хатан, соронзтой тоглоомыг гэр бүл, ажлын найзуудаараа ч тоглох боломжтой 99,000₮



44. Тэрэм-ийн ой тогтоолт хөгжүүлэх, таван хошуу малын зүс цээжлэх эвт тоглоом (25,000₮)
45. Mangaa kids book-ийн хүүхдийн танин мэдэхүйн карт, шүлэг, үлгэрийн ном (16,000₮-50,000₮)
46. IQ museum-ийн хүүхдийн оюун ухаан, сэтгэн бодох чадвар хөгжүүлэх оньсон тоглоом (5900₮-39,900₮ )
47. Монгол шагай наадгай-н хүнсний будгаар будсан 108 шагай, шоо шүүрэг, эсгийн хөлөгт тоглоом (65,000₮)
48. Бунжаахай модон тоглоом-ын гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг илэрхийлэх эвлүүлдэг тоглоом (30,000₮-50,000₮)
49. Монти-ийн биед эвтэйхэн, төрөл бүрийн сонголттой охидын трико, оймс, эгдүүтэй унтлагын хувцас (2000₮-25,000₮)
50. V.A.D art studio-ийн луу жилийн дүртэй хүүхдийн бэлгийн уут, дэвтэртэй багц (7500₮)
51. Roux.mn-ийн арьсан хавтастай, чамин оосортой, гараар урласан тэмдэглэлийн дэвтэр (50,000₮-65,000₮)
52. Ямх охин-ы бага насны хүүхдийг тоо тоолж, цаг хэлж сургах бүтээлч үлгэрийн ном (30,000₮-35,000₮)
53. Moileye-ийн байгальд ээлтэй, дахин ашиглах эко чихмэл тоглоом (55,000₮-82,500₮)
54. Boza үр тариа-ны химийн найрлагагүй, дархлаа дэмжих үр тарианы тэжээллэг ундаа (3500₮)
55. GOO brand-ийн хүүхдэд зориулсан зөөлөн бүтэцтэй, байгалийн гаралтай, гоо сайхны багц (45,000₮- 65,000₮)
56. Sirene Mongolia-ийн гэр бүлээрээ хослон гангарах, загварлаг хантаазууд (56,000₮-84,000₮)


57. Ажлын найзууддаа өгөх хамгийн халамжтай бэлэг бол гарцаагүй Бадарчин бэлгийн багц. Хуян хөөрөх, толгой өвдөх, хүзүү толгойн бариаг харааны бэрхшээлтэй мэргэжлийн бариа засалчид хариуцан байгаа газарт нь очин хийж үйлчилнэ. Зургаагаас дээш багцад дуудлагаар очиж үйлчлэх тул багийн найзууд, хэлтэс нэгжийн хамт олонд яг тохирно. Хэрэв тусад нь авч бэлэглэх бол 21,000 төгрөгийн үнэтэй багцад нь барианы эрхийн бичиг, тайвшруулах ногоон цай, бяцхан шоколад багтах юм.

58. Аgasta-ийн өргөө гэр, ажлын байраа чимэх лааны суурь, тавгийн идээний орой (15,000₮- 35,000₮)
59. Танин мэдэхүйн номын сан-гийн стресс тайлах, тайвшруулах буддаг хуанли (30,000₮)
60. Gima brand-ийн хүссэн зургаа захиалж, өдөр тутамдаа үүрэх боломжтой даавуун цүнх (48,000₮)
61. Garbalia Mongolia-ийн төрөл бүрийн сонголттой картны хэтэвчнүүд (60,000₮- 110,900₮)
62. Nogoonly-ийн байгальд ээлтэй, олон удаа хэрэглэх боломжтой хулсан халбага, сэрээ, соруул (12,000₮-20,000₮)
63. Сорхонгоо брэнд-ийн дархлаа дэмжих спа, тоглоомтой бөмбөлөг, лаа (1300₮-55,000₮)
64. Дүртэн брэнд-ийн үндэсний уламжлалыг, өвөрмөц хээ угалзаар чимсэн өдөр тутамдаа өмсөх цамц (120,000₮)
65. Vzegharandaa.decor-ийн гипсэн гар урлал, гэрийн декор, тавиур (10,000₮- 25,000₮)
66. Dr.Una-ийн байгалийн гоо сайхны бүтээгдэхүүнүүд (16,000₮-23,000₮)
67. Цомхон эко дэлгүүр-ийн олон төрлийн жимсний найрлагатай, хатаасан жимсний цай (25,000₮)
68. Оюу даавуун уут, эко тор-ны үндэсний хэв маягийг илэрхийлэх даавуун цүнх, гоо сайхны уут (5000₮ -15,000₮)
69. U.D.A craft-ийн цэвэр модон материалтай, дахин ашиглагдах эко сагс (40,000₮)
70. Алтай оймс-ны 100 хувийн тэмээ, хонины ноосоор үйлдвэрлэсэн оймс (2000₮)


71. Францын хаан XVI Луисын хөлөг баатар Аресын гүн Франсуа де Бельсьеийн XVII зуунд байгуулсан Ларту шилтгээнийг өдгөө монгол гэр бүл эзэмшдэг аж. Жилдээ 80 мянган лонх дарс үйлдвэрлэдэг уг шилтгээний бүтээгдэхүүн болох L’Emissaire баярын ширээний тань чамин чимэг байх нь гарцаагүй. Монгол түмний уламжлалт наадгай болох алаг мэлхийнээс сэдэвлэсэн энэхүү "Дөрвөн бэрх" багцийн чамин арьсан гэр, шагайн богц, найрах суурийг Amidaria Studio урлажээ. Царс модон торхонд 14 сар хадгалсан амтат дарсны багцийг 150,000₮-өөр худалдаалж буй аж.

72. Богц брэнд-ийн үндэсний хэв маягийг шингээн үйлдвэрлэсэн цэвэр сүү, сүүн бүтээгдэхүүний багц
73. Хонин нуга-ын монголд үйлдвэрлэсэн, баялаг орцтой цэвэр бяслаг (51,000₮)
74. Mont-Yak-ийн гүзээлгэнэ, карамель, лаймийн амттай сарлагийн аарцан амттан (3200₮)
75. Содон хатгамал-ийн гоёмсог хатгамалтай, ширээний бүтээлэг (75,000₮)
76. HushKan-ийн үйлдвэрийн аргаар ариутгаж савласан хуш модны самар, чөмөг (42,400₮)
77. Jargalant Milk-ийн химийн бодисгүй, органик цагаан идээ (12,000₮)
78. Mongol made gourmet-ийн хоормог, айраг, аарц, тараг, зөгийн бал зэрэг есөн төрлийн бүтээгдэхүүн багтсан ГУРМЭ багц (400,000₮)
79. Зоос Одон Тэмдэг-ийн идээний ууцны цар, зэс домбо (200,000₮-500,000₮)
80. Талын Монгол брэнд-ийн бэлчээрийн үхэр, хонины махтай, баялаг орцтой бууз (115,629₮)
81. MonKondi-ийн шар сүүний чихэр, төрөл бүрийн амтны сонголттой хатуу, зөөлөн чихэр (21,000₮)
82. Nomuda-ийн баярын ширээгээ чимэх бүтээлэг, тавагны суурь, амны алчуур (10,000₮-89,000₮)
83. MonBeef-ийн үйлдвэрийн аргаар машиндсан бяруу, шүдлэнгийн мах (12,000₮)
84. Хунчир-ийн чихэр өвснөөс гарган авсан амин дэмийн бэлдмэл (29,000₮)


85. Хадны зургуудыг зүүмэл урлалаар оёж, түүхээ шингээсэн нэхий олбог үйлдвэрлэж буй Бүүвэй брэнд сар шинийн баярын содон бэлэг байх болно. Хонины нэхийгээр хийсэн тус бүтээгдэхүүн нь стресс бууруулж, биеийг тайвшруулан, ажил, гэрийн орчинд тав тухтай, дулаан мэдрэмж төрүүлдэг гэдгийг бид редакцаараа мэдэрсэн юм. Үс унахгүй, үнэр гарахгүй нэхий олбогийг 65,000₮-өөр худалдаалж буй бөгөөд арьсан буйдан, паркетан шалан дээр дэвсэж хэрэглэхэд чийг татахгүй, хайрахгүй давуу талтай.

86. Anumade-ийн өнгө, загварын өргөн сонголттой, олон төрлөөр хэрэглэх боломжтой даавуун уутнууд (9500₮)
87. Согоон урлан-гийн бүх улиралд үүрэхэд тохиромжтой арьсан цүнх, содон загвартай паспортын хавтас (73,000₮)
88. Сувдан гоёл-ын охид, бүсгүйчүүдэд зориулсан толгойн гоёл (25,000₮)
89. Үзэмчин брэнд-ийн ажил, гэр, аялалд хаана ч хэрэглэхэд тохиромжтой ядаргаа тайлах зургаан төрлийн цайны багц (20,000₮-40,000₮)
90. Suutan brand-ийн бага насны хүүхдийн оюуныг хөгжүүлэх флашкард (25,000₮)
91. Cozynestmongolia-ийн баярын ширээгээ чимэх гоёмсог аяга тавагны суурь (24,000₮)
92. DEER брэнд-ийн залуусын гангараа, загварлаг монгол цамц (199,000₮)
93. Baigali-ийн өлзий хээтэй цуглуулгын дарсны бөглөө (45,999₮)
94. Тулга гоёл-ын 12 жилийн бэлгэдэлтэй, зэсэн дотортой гангар шаазан аяга (85,000₮)
95. Gumuda-ийн найзууд, гэр бүлээрээ хослох загварлаг хантаазнууд (125,000₮)
96. INJIR home style-ийн айл гэр, албан байгууллагадаа зориулан хүссэн загвар, хэмжээгээрээ захиалах боломжтой дэр, ширээний гоёл (30,000₮-68,000₮)


97. ХААН Банк-ны бүх төрлийн кредит карт болон Priority, Signature дебит картаа ашиглан сонгогдсон 19 төрлийн байгууллагаар үйлчлүүлж, 10-30 хүртэлх хувийн хөнгөлөлт эдлэх аян зарлагджээ. Энгийндээ А байгууллага дээр 2,000,000₮ худалдан авалт хийхэд 30 хувь буюу 600,000₮ хөнгөлөлт авна. Аяны хугацаанд нэг харилцагч хамгийн дээд тал нь 900,000₮ хөнгөлөлт эдлэх боломжтой. Уншигч та дараах байгууллагуудаар кредит картаараа үйлчлүүлж сар шинийн баяраар онцгой хөнгөлөлтөө эдлээрэй. Golden Gobi, Янмал, Зосон, Улаанбаатар хивс, Dear Lumiere, Lhamour, Gerplace, Wellbee, Beauty secrets, Bishrelt Beauty Shiseideo, Ferragamo, Next mebel, Next electronics, Говь, Godiva, Sisley Mongolia, Lacoste Mongolia, Gant Mongolia, Prestige Brands Mongolia

98. After school-ийн дансаа цэнэглэж, давтлага дугуйландаа хамрагдах оюунлаг бэлгийн карт
99. Stora-ийн Амазоноос хүссэн бараагаа захиалан авах бэлгийн карт
100. mobicom-ийн дататай, бэлэгтэй, Хайнань явах эрхтэй бэлгийн карт

Сэтгэгдэл бичих

