Баяраас баярын хооронд урсах жилийн энэ л үеийн нэг гол дүр нь олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр. Хайртай дотнын эмэгтэйчүүдээ баярлуулах, тэднийг хүндлэн хайрлаж явдгаа илэрхийлэх тохиромжтой, донжтой бэлгийн эрэлд гарч, сайхан санаа хайн бодлогоширч суугаа хэн бүхэнд зориулан бид ээлжит “Бэлгийн хөтөч”-өө бэлтгэлээ. Энэ удаад ч бид уламжлал ёсоор нийт бэлгүүдээ сонгоход хялбар байлгах үүднээс таван бүлэгт 50 бэлгийг багцлан ангилсан билээ. Уншигч таны бэлгийн сонголт мэргэн байг.


1. "Дэлхийн хүнсийг өрх бүрд хүргэх" уриатай "Наран Дистрибюшн" мартын 8-ны баярыг тохиолдуулан дараах бэлгийн багцыг худалдаанд гаргажээ. Үүнд, хамгийн эртний бөгөөд сайн чанарын дарс гэгдэх Гүрж улсын 8000 жилийн түүхт Dugladze дарс, 100 жилийн турш өөрчлөгдөөгүй жороор бүтээгдсэн Baci шоколад, сайтар шалгагдан сонгогдсон түүхий эд, нэг бүрчлэн ороосон алтлаг цаас бүхий Merci шоколадыг гоёмсог цэцгийн хамт хослуулжээ. Хайртай дотнын хүндээ бэлэглэх эртний заншилтай эдгээр бүтээгдэхүүнүүдийг "Наран Молл" салбарт гуравдугаар сарын 4-8-ны хооронд 140,000₮-өөр худалдаалах аж.

2. "Титэм" брэндийн чамин хийцлэл бүхий хүзүүний зүүлт, дурсамжаа сийлэх бугуйвч зэргийг худалдан авах боломжтой бэлгийн карт (50,000₮ - 200,000₮)
3. Бие болон үс арчилгааны цогц бүтээгдэхүүнүүд бүхий "Lhamour" брэндийн 12 төрлийн гоёмсог багц (25,000₮ - 139,000₮)
4. Tech Store технологийн дэлгүүрт худалдаалагдаж буй дөрвөн төрлийн дарс, лонх онгойлгогч бүхий содон болоод хэрэгцээт бэлэг (125,000₮)
5. Eco Bar-ийн хаана ч авч явахад тохиромжтой, цэвэрхэн загвартай, модон халбага, сэрээ, савхны багц (14,000₮)
6. Германы Lamy брэндийн загварлаг дизайн, удаан эдэлгээ бүхий гарт эвтэйхэн тосон бал (+199,000₮)
7. Бүсгүйчүүд болон өсвөр насны охидод зориулсан витамин, төмрийн бэлдмэл зэргийг багтаасан NaturePlus-ийн эрүүл мэндийн багц (285,700₮)
8. Butter салоны арома спа, бүтэн биеийн бариа, халуун чулуун бариа зэрэг долоон төрлийн үйлчилгээний бэлгийн карт (45,000₮ - 120,000₮)
9. Amura Naturals-ийн эрүүл ахуйн дөрвөн төрлийн багц (28,000₮ - 50,000₮)
10. Gift Garden-ийн улаан, бор, хар өнгөний сонголттой дарсны хайрцаг (170,000₮ - 180,000₮)


11. Эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, Испани улсын "Cumlaude Lab" брэнд нь судалгаа туршилтаар нотлогдсон бүтээгдэхүүнүүдийг бүсгүйчүүддээ санал болгож буй. Эмзэг хэсгийн арьсыг чийгшүүлэх, тайвшруулах, зөөлрүүлэх зэрэг гоо сайхны үйлчилгээтэйгээс гадна халдваргүйжүүлэх, үтрээний PH-ийг тэнцвэржүүлэх, үрэвслийн эсрэг, бактерын халдвар, мөөгөнцрөөс урьдчилан сэргийлэх гэх мэт эрүүл мэндийн ач холбогдолтой. Эмзэг хэсгийн арьс хуурайшилтын асуудал бүх насны эмэгтэйчүүдэд тохиолддог бөгөөд энэхүү гүн чийгшүүлэх багц нь чийгшлийг удаан хугацаанд барьж, үтрээний PH-ийг тэнцвэржүүлэх үйлчилгээтэй юм. Багцын үнэ 110,490₮. Мөн ээж охины багц, халдвараас хамгаалах багц, эмчилгээний багцууд ч худалдаалагдаж буй бөгөөд зориулалт болон хэмжээнээсээ хамаарч 48,000₮ - 108,000₮ хүртэлх үнээр GGI Beauty-ийн бүх салбарууд болон Монос эмийн сангаар худалдаалж байна.

12. Гоо сайхны төрөлжсөн үйлчилгээ үзүүлэгч "Ulemj Grease" салоны 100,000₮-өөс дээш хүссэн дүнгээрээ цэнэглэх боломжтой Premium бэлгийн картууд
13. Үндэсний үйлдвэрлэгч "Tavan Nuden" брэндийн зэвэрдэггүй ган, хөнгөн цагаан материалаар урласан дарс онгойлгогч (180,000₮)
14. Холын аянд ч хээнцэр төрхөө алдахгүй байхад туслах "Байгаль" брэндийн үнэт эдлэлийн аяллын сав (239,980₮)
15. "Оношмед" лабораторийн хавдрын өвчлөлийг бууруулах, хүндрэлээс урьдчилан сэргийлэхэд туслах хавдрын багц шинжилгээ (550,000₮ - 700,000₮)
16. Стрессийн түвшинг бууруулж, нойргүйдэлд сайнаар нөлөөлөх "TARA" брэндийн хүндрүүлэгчтэй хөнжил (350,000₮)
17. "Flora" цэцгийн дэлгүүрийн үнэр ялдам баглаа, үзэмж төгс таримал цэцэгсийн төрөлжсөн сонголт (+19,900₮)
18. "Говь" брэндийн 100 хувь ноолууран материалтай, монгол хатны дүрслэл бүхий шааль (249,000₮)
19. Өнгөө алдаж, үрчлээтэж, нөсөө толбо үүссэн арьсанд зориулсан "Topicrem"-ийн хөгшрөлтийн эсрэг багц (386,820₮)
20. Арьс, гоо заслын бүх төрлийн үйлчилгээ үзүүлэгч "Meliora Clinic"-ийн эрхийн бичиг (300,000₮, 500,000₮)


21. Германы алдарт мэргэжлийн үс арчилгааны Wella Professionals брэндийг оруулж ирдэг ВэллБий ХХК-ийн хамт олон шилдэг үс арчилгаа болон арьс арчилгааны бүтээгдэхүүнүүдийг багтаасан бэлгийн багцууд гаргасан нь ажлын хамтрагчийн тань зайлшгүй авахыг хүсэх бэлгүүдийн нэг болов уу. Мэдээж цэцэг шиг хөөрхөн бүсгүйчүүддээ зориулсан бэлэг учраас багц бүрд өхөөрдөм цэцгийн баглаа дагалдах бөгөөд бидний онцолж буй,
- 39,900₮-ийн үнэ бүхий “Ажлын хөөрхөнд” багцад нь макадамиа болон авокадо жимсний найрлагатай үсийг зөөлөн, гялалзсан харагдуулах үсний үзүүрийн тос багтаж байгаа бол,
- 49,900₮-өөр борлуулагдаж буй “Крашдаа” багцад арьсны гүнд хүртэл үйлчилж, богино хугацаанд арьсыг гэрэлтсэн, толигор болгох үйлчилгээтэй уудаг коллаген багтах юм.
Хэрэв та ээждээ, эхнэртээ, найз бүсгүйдээ бэлэг сонгож амжаагүй байгаа бол өхөөрдөм чамдаа, хайртай түүндээ, эрхэмсэг тандаа багцуудаас сонголтоо хийхийг санал болгож байна. Эдгээр багцууд 69,900₮ - 229,900₮-өөр Шангри-Ла молл болон Централ таурын хоёрдугаар давхарт борлуулагдаж байгаа ба wellbeeshop.mn сайтаар зочлон захиалга өгөх боломжтой.

22. "Sarana Goods" брэндийн зөгийн лаван уруул өнгөлөгч, зөгийн бал, модон халбага бүхий багц (21,000₮)
23. "Амурай" брэндийн ханын чимэглэл болгон ашиглах боломжтой сэтгэлийн үгс, гоёмсог сийлбэр бүхий модон эдлэл (95,000₮ - 135,000₮)
24. Эгдүүтэй, эмэгтэйлэг хийц, тансаг амтат "Amita cake studio"-ийн бялуу (24,800₮ - 68,000₮)
25. "Eelt massage the flower Ulaanbaatar" төвийн алжаал ядаргаа тайлах багц үйлчилгээ болон амьд цэцэг бүхий бэлгийн карт (94,800₮)
26. “Цомхон” эко дэлгүүрийн цай, коктель хийн уух боломжтой хатаасан жимс, цайны цуглуулга (4,000₮ - 6,000₮)
27. Айл гэр, албан байгууллагын цэвэрлэгээний бүхий л ажлыг даатгаж болох “Цэмцгэр хатан зөгий” гэр цэвэрлэх үйлчилгээ (метр квадрат 5,000₮)
28. Ladies room-ийн минимал, биед эвтэйхэн, хатуулгагүй дотуур хувцас (+33,000₮)
29. "Utopia self-portrait"-ийн зураг авалтын нэг цагийн үйлчилгээ (60,000₮)
30. Оюуныг тэтгэх ном, амтат бялуу, усан үзмийн дарстай бэлгийн багц (109,000₮)


31. Нэг л төрлийн бэлэг өгөхөд жаахан уйтгартай, хомсхон санагдаад, олон нэр төрлийн зүйл бэлэглэе гэхээр үүгээр түүгээр явж цуглуулах ажил гараад байвал энэ бэлэг гарцаагүй тохирно. Монгол хатдын дүрийг урласан уламжлалт дизайн хийцлэлийг орчин үеийн загвар, хэв шинжтэй хослуулан бүтээсэн нүүр будгийн сав, нүдний шилний хайрцаг, түрийвч, тэмдэглэлийн дэвтэр зэрэг эмэгтэйчүүдийн хамгийн ойр дотно найзалдаг бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэдэг "Nomadica" брэндийн бэлгийн багцыг онцолж байна. Тэд Мартын 8-ны баярыг тохиолдуулан бүтээгдэхүүний нэр төрөл болон загварын олон сонголт бүхий 50,000₮ - 75,000₮-ийн хооронд борлуулагдах 12 төрлийн багц гаргажээ. "Nomadica" дэлгүүрийн бүх салбаруудаар худалдаалахаас гадна nomadica.mn сайтаар болон фэйсбүүк чатаар захиалгаа өгөх боломжтой.

32. "Сорхонгоо" брэндийн 100 хувь гараар урласан бие арчилгааны таван төрлийн багц (29,500₮ - 98,500₮)
33. Илүү ялдам, үзэсгэлэнтэй харагдуулах "Kissable" брэндийн уруул бондойлгогч багц (55,000₮)
34. Муу зуршлыг халж, эрүүл дадлыг хэвшүүлэхэд туслах "HabiDo" аппын гурван сарын эрх (17,900₮)
35. Tulip Beauty-ийн бие арчилгааны арвин багц (+49,900₮)
36. Husug брэндийн содон загварт, ноосон материалтай зөөврийн компьютерийн цүнх (78,800₮)
37. "Алтан титэм" брэндийн өглөөний цайг орлох амтат жимс болон шоколадны хосолсон багц (20,000₮ - 30,800₮)
38. Mulberry mongolia-ийн арьс залуу байхад туслах торгон дэрний уут, нүдний хаалт (75,025₮ - 265,890₮)
39. Эрүүл мэнд, тухтай амралтыг бэлэглэх "Тэгри Мед" амралт сувиллын эрхийн бичиг (29,000₮ - 39,000₮)
40. Ээмэг, зүүлтийн хослол, давсан цэцэг, гоёл чимэглэлийн савыг багтаасан "Mossa" брэндийн “Хатан зөгий” багц (160,000₮)


41. Хайрт гэргий тань баярынхаа аз жаргалтай өдрийг Dripbag кофегоор эхлүүлж, уруул дурлам улаан хилэн бялууг амтлан, хамгийн нандин халамжийг мэдрээсэй хэмээн хүсэж байвал "Caffe Bene"-ийн шинэхэн бэлгийн багцыг санал болгож байна. Дээр дурдсан амтат бүтээгдэхүүнүүд цоо шинэхнээрээ үзэсгэлэнт цэцгийн баглааны хамт эзнийхээ гар дээр хүргэгдэх ба "Caffe Bene" фэйсбүүкийн чатботоор холбогдон урьдчилсан захиалга өгөх боломжтой. Багцын үнэ - 44,900₮

42. Lumi Premium Flower-ийн зүрхэн хэлбэрт гал улаан баглаа, машины дүрст ягаан сарнай зэрэг өнгө, хэлбэрийн сонирхолтой сонголтууд бүхий цэцэгс (+55,000₮)
43. Detox fitness Mongolia-ийн халуун тос, амтат чихэр, детокс бүхий эрчимжүүлэн жин хасах нэг сарын бэлгийн багц (600,000₮)
44. Биеийг галбиржуулан жин хасахад туслах Монголын анхны Пилатис дасгалын мэргэжлийн студийн нэг сарын эрхийн бичиг (280,000₮ – 440,000₮)
45. Gobidara Mongolia-ийн гангатай салфетка, шүршдэг ариун ганга, модон халбага, савхны сэт бүхий эрүүл багц (20,000₮)
46. Wettrust store-ийн байгалийн гаралтай эмэгтэйчүүдийн саван, спиртийн агууламжгүй цайруулах тосыг багтаасан органик багц (58,500₮)
47. 20 гаруй төрлийн оёдол бүхий механик болон электрон үйлдэлтэй "Singer" оёдлын машинууд (500,000₮ - 4,600,000₮)
48. Plus tea-ийн өхөөрдөм хандлагч аяга болон цэвэр ургамлын охь цайнуудаас сонгон багц бүрдүүлэх боломжтой бэлэг (24,900₮ - 74,900₮)
49. Nandin tea-ийн "Амармэнд" алтанцэцэгт бор цай болон уур нүдүүр бүхий багц (68,000₮)
50. Asahi-ийн арьсны уураг болон амтат япон латтег мэдрүүлэх багц (52,400₮)

Сэтгэгдэл бичих

