Сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд Монгол Улс эдийн засаг, улс төрийн шилжилтийн хүрээнд чамгүй ахиц гаргасан хэдий ч төрийн үйлчилгээ нийт иргэдэд, ялангуяа ядуу болон зорилтот бүлгийн иргэдэд шаардлагатай хэмжээнд хүрч чадахгүй хэвээр байна. Энэхүү асуудлыг шийдэх эрмэлзэл танд бий бол нааш анхаараарай. 

Энэхүү асуудлыг шийдэх шинэчлэл, дэвшлийг илүү үр дүнтэй хэрэгжүүлэхийн төлөөх нийт талууд, иргэний нийгмийн байгууллага, иргэдийн бүлгүүдийн оролцоог хангах зорилготой "Монгол улсад нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлж ил тод байдал, оролцоог нэмэгдүүлэх төсөл" 2015 оноос эхэлсэн юм. Эл төслийн хоёрдугаар шатыг Швейцарын хөгжлийн агентлаг, Нийгмийн хариуцлагын дэлхийн түншлэл (GPSA)-ийн санхүүжилтээр Дэлхийн банк хэрэгжүүлэн, эрүүл мэндийн салбарын үүрэг гүйцэтгэгчдэд хяналт тавих, төрөөс хариуцлага нэхэх, төрийн байгууллагын шийдвэр гаргах болон гүйцэтгэлийг үнэлэхэд иргэдийн оролцоог хангахаар ажиллаж байна. Үүний дагуу, эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, төсвийн ил тод байдлыг нэмэгдүүлэх зорилго дор иргэний нийгмийн байгууллагууд болон "Стартап Монгол", "Анрид"-ийн баг хамт олон нэгдэж, “HealthTech Hackathon - Анхан шатны эрүүл мэндийн үйлчилгээг иргэдэд ойртуулах нь” цахим хакатоныг энэ сарын 18-20-нд зохион байгуулахаар боллоо.

ЦАХИМ ХАКАТОН ГЭЖ ЮУ ВЭ?

Хакатон нь товчхондоо богино хугацаанд үр дүн, шийдэлд хүрэх гэсэн утгатай. Тодорхой өгөгдсөн сэдвийн хүрээнд төрөл бүрийн мэргэжил, чадвартай хүмүүс баг бүрдүүлэн, богино хугацаанд өгөгдсөн датаг боловсруулж, шинэ санааг хөгжүүлж, асуудлыг оновчтой, бүтээлчээр шийдвэрлэх уралдаант үйл ажиллагаа юм. Энэ удаагийн хакатоныг цаг үеийн онцгой нөхцөл байдлын улмаас цахим хэлбэрээр зохион байгуулж байна.

"Health Tech: Анхан шатны эрүүл мэндийн үйлчилгээг иргэдэд ойртуулах нь" ЦАХИМ ХАКАТОНЫ ТУХАЙ

Эрүүл мэнд болон технологийн мэргэжилтнүүдийг нэгтгэж, мэдлэг туршлагаа солилцон, улмаар салбарын хөгжилд ахиц гаргах, 54 цагийн хакатон. Бид энэхүү тэмцээнээр Монгол Улсын өнцөг булан бүрд үйлчилгээ үзүүлж буй анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудын мэдээллийг ил тод, ээлтэй хэлбэрээр хүргэн, иргэдээс санал хүсэлт хүлээн авах, үнэлгээ өгөх боломж бүхий платформын загварыг гаргахаар зорьж байна. Ил тод байдал гэдэг нь нийтэд зориулагдсан мэдээлэл хүртээмжтэй, иргэд нь мэдээлэл олж авах боломжоор хангагдсан, өгч буй мэдээлэл нь үнэн зөв, алдаа мадаггүй, энгийн иргэнд олгогдохуйц мөн ашиглагдахуйц, цаг үеэсээ хоцроогүй байхыг хэлнэ.

хакатоны үе шатууд

Багууд анхан шатны эрүүл мэндийн үйлчилгээний ил тод байдалтай холбоотой асуудлыг шийдэх санаа гарган өрсөлдөх юм. Оролцогч баг нь 3-5 хүний бүрэлдэхүүнтэй байх ба хөгжүүлэгч, дизайнер, эрүүл мэндийн салбарын чиглэлийн мэргэжилтэн, судлаачид, дата аналист, сонирхогчид гэх мэт төрөл бүрийн салбарын залуусаас бүрдэнэ. Бүртгүүлсэн багуудийн мэдээллийн тэгш байдлыг хангах зорилгоор сэдвийн хүрээнд хийгдсэн судалгаа, асуудлуудыг тайлагнах юм. Түүнчлэн хакатоны эхний өдөр тус арга хэмжээнд амжилттай оролцоход шаардлагатай сургалтуудыг зохион байгуулна. Оролцогчдыг хакатонд оролцох хугацаанд тус салбарын туршлагатай мэргэжилтнүүд зөвлөж дэмжих болно.

шагналын сан


бүртгэл

Хакатонд бүртгүүлэхийг хүсвэл ЭНД дарна уу.

Эвентийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл болон удирдамжийг ЭНЭ хаягаас аваарай.

Холбоо барих дугаар: 86778607, 95327212