"E-Mongolia" гэх төрийн бүх үйлчилгээг нэг дор төвлөрүүлсэн апп нээлтээ хийгээд цөөхөн хонож байна. Төрийн хүнд суртлыг багасгаж, иргэдийн амьдралыг хөнгөвчлөх энэ төслийг Мэдээллийн технологи, харилцаа холбооны газар гардан хэрэгжүүлж буй. Өнөөдрийн ярилцлагадаа бид тус газрын даргаар энэ зун томилогдсон Б.Болор-Эрдэнийг урьсан юм. Тэрээр бакалавраа Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуульд олон улсын харилцаагаар, магистраа БНСУ-ын Хандонгийн их сургуульд бизнес удирдлага, Оксфордын их сургуульд нийтийн удирдлагаар хамгаалан төгсжээ. Б.Болор-Эрдэнэ Азийн Хөгжлийн Банк, Мянганы Сорилтын Санд ажиллаж, Дэлхийн Банк, НҮБ-ын Хөдөө аж ахуйн байгууллага зэрэг байгууллагад зөвлөх хийж байсан туршлагатай. Ингээд мэдээллийн технологи, харилцаа холбоо гэх чухал салбарт төрийн бодлогыг хэрэгжүүлэх хариуцлагатай ажлыг эрхэлж буй түүний ажлын арга барилтай танилцъя.
Байршил: Монгол, Улаанбаатар
Эрхэлдэг ажил: Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга
Хэрэглэдэг гар утас: iPhone 11 Pro
Хэрэглэдэг компьютер: Macbook Pro
Сошиал хуудас: Obuna Battsengel (Facebook), @obuna (Instagram)

1. ТАНЫ КАРЬЕРААС БИД ЮУГ МЭДЭХ ЁСТОЙ ВЭ?
Манайх намайг дөрөвдүгээр ангид байхад хотод шилжиж ирсэн юм. Сайн сургалттай сургуульд сууриа сайн тавьсных болов уу, шилжиж ирснээсээ хойших хэдэн жилд гурван анги үсэрч, үр дүнд нь их сургуулиа 18 настай төгссөн. Тэгээд Азийн Хөгжлийн Банкны төсөлд нийгэм, жендерийн мэргэжилтнээр орж байв. Олон улсын харилцаагаар сурч төгсөхдөө би "Жендер ба дипломат ажиллагаа" гэсэн сэдвээр дипломоо бичсэн юм л даа. Энэ судалгааны ажилдаа яагаад бараг бүх элчин сайд эрэгтэй байдаг хэр нь бусад дипломат ажилтнуудын дийлэнх нь эмэгтэй байдгийн учрыг судлах гэж оролдсон. Тэгтэл дипломат ажиллагаа явуулахад юм ууж, сигар татаж ярилцах, хамт морь унах гэх мэт олон арга ашиглагддаг, тэр нь голдуу эрчүүдийн хийдэг зүйлс гэсэн үр дүн гарч байв. Энэ судалгаагаа АХБ-нд төсөл болгон илгээснээр тэнд ажиллах болсон хэрэг. Дараа нь Мянганы Сорилтын Сан, Дэлхийн Банк зэрэг байгууллагад ажилласан. Мөн Дэлхийн Банкны АНУ дахь салбарт болон Австрали дахь салбарт хэд хэдэн сар ажилласан туршлагатай. Британийн Засгийн газарт бас дадлага хийж байлаа. Дараа нь өөрөө стартап компани эхлүүлэн, Оксфордын их сургуультай хамтран дижитал шилжилт, цахимжилтын сэдвээр судалгаа хийсэн. 2018 оноос Л.Оюун-Эрдэнэ сайдын орон тооны бус зөвлөхөөр ажиллах болж, энэ зунаас төрийн албанд бүрэн шилжээд байна.
Өнгөрөгч долоодугаар сард одоогийн ажлаа аваад, багаараа маш шаргуу хоёр сар ажилллан, төрийн байгууллагуудын үйлчилгээг нэг дороос хүргэх "E-Mongolia" апп-аа нээлээ. Сайдын орон тооны бус зөвлөхийн хувиар энэ төсөл дээр өнгөрсөн оны сүүлчээс ажилласан юм. "E-Mongolia" төсөл энэ оны эхэнд Эстонийн Цахим засаглалын институтээр үнэлгээ хийлгэн замын зургаа гаргасан. Тэр дагуу ажиллан аппаа сая, энэ сарын 1-нд нийтэд хүргэлээ. Энэ хугацаанд 17 мянган хүн үйлчилгээ аваад байна. Өнгөрсөн даваа гарагт л гэхэд гадаад паспортыг шинээр захиалах үйлчилгээ нэмэгдлээ. Төрийн бүх л үйлчилгээг иргэдэд ойртуулж, холбож өгөх апп тул цаашид хийх, сайжруулах зүйлс их бий.
2. ТАНЫ АЖЛЫН ДУНДАЖ НЭГ ӨДӨР ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ?
Би их ажилладаг төрлийн хүн. Өдөрт 12 цаг ажиллах бол хэвийн үзэгдэл. Сүүлийн хоёр жил бүр ч их ажиллаж байна.
Ажлын дундаж өдөр гэвэл өглөө ирээд ажлынхантайгаа хуралдаж, хийж буй зүйлсэд нь санал сэтгэгдлээ хэлдэг. Мэдээж олон уулзалт хийнэ. Тиймээс долоо хоногийн хоёр өдөрт нь ихэнх уулзалтаа шахахыг хичээж байгаа. Мөн төрийн хурал, чуулганд дуудагдах тохиолдол их гардаг. Тэр болгонд бэлдэж очих шаардлагатай. Мөн төрийн байгууллагад удирдах ажил хийхэд бэлгэдлийн гэмээр ажлууд цөөнгүй байдаг юм байна. Үйл ажиллагааны нээлт, хаалтад оролцох гэх мэт. Тийм болохоор өглөө 8-аас өмнө, орой 17 цагаас хойш л яг төвлөрч суух, бичиг цаасны ажлуудаа хийдэг.

3. ТАНЫ АЖЛЫН НӨҮ-ХАУ?
Олон улсын байгууллагуудад ажиллаж байсантай холбоотойгоор ажлаа сайн төлөвлөхөд онцгой анхаардаг. Гэхдээ Монголд нарийн төлөвлөхөд амаргүй. Мөн би өөрийгөө ч, бусдыг ч нэлээн шахаж ажилладаг. Туршлагаас харахад, монголчууд голдуу цагийг нь тулгаж аливааг хийдэг. Тэгэхээр нэг даалгаврыг 10 хоногийн хугацаатай өгөх, 3 хоногийн хугацаатай өгөх нь онцын ялгаагүй болчихдог талтай. Тиймд аливаа ажлыг богино хугацаанд дуусгахаар төлөвлөхийг илүүд үздэг болсон. Эцэсцэг (deadline)-ээ хол тогтоочхоор дунд нь явц шалгах нь өөрөө том ажил болоод төвөгтэй.
Манай байгууллага Засгийн газрын тохируулагч агентлагийн статустай. Энэ нь бусад хэрэгжүүлэгч агентлагтай харьцуулахад, бодлогоо өөрөө гаргах, хэрэгжүүлэх гэсэн хоёр үүрэгтэй буюу илүү ажилтай гэсэн үг. Тэгсэн атлаа манай агентлаг 30 гаруй ажилтантай буюу хамгийн цөөн хүнтэй агентлагуудын нэг. Иймд бага нөөцөөр их ажлыг хэрхэн хийх вэ, ажилтнуудаа яаж урамтай зоригтой ажиллуулах вэ гэдгийг сайн бодох ёстой. Ер нь дэлхийн хандлагыг дагаж ажлыг хүний олноор биш, бүтээмж өндөртэй цомхон бүрэлдэхүүнээр нугалах нь зөв гэж үздэг.
4. АШИГЛАХГҮЙ БАЙЖ ЧАДДАГГҮЙ АПП, ХЭРЭГСЛҮҮД ЮУ ВЭ?
Лаптоп болон ажлын суурин компьютер дээр ажлаа явуулна. "Google Calendar"-ийг байнга ашигладаг. "Fitbit"-ийн ухаалаг цагийг зүүж, алхалтаа хэмждэг. Сүүлийн үед фитнесд явж чадахгүй байгаа болохоор алхах чухал болчхоод байна. "McKinsey Insights" гэх аппаас мэдээлэл унших дуртай. Бас подкаст их сонсож, "Netflix" үзэх дуртай. Сошиал медиагаас гэвэл мэдээлэл хүргэх зорилгоор фэйсбүүкийг түлхүү ашиглаж байна. Тэгээд мэдээж "E-Mongolia" апп-ийнхаа үйл ажиллагааг хянах зорилгоор байнга ашиглаж байгаа.

5. ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?
Сайн төлөвлөх нь цаг хэмнэх сонгодог арга. Төлөвлөхгүй бол ажил ихтэй үед шууд л бухимдана шүү дээ. Мөн уулзалт их хийж буй тул нэг бүрийг нь 20 минутаас хэтрүүлэхгүй байх бодлого барьж байгаа.
6. ХИЙХ АЖЛАА ХЭРХЭН ТӨЛӨВЛӨДӨГ ВЭ?
Хийж буй ажлаа төсөл гэж үзэн төлөвлөж заншсан. Төрийн албаны хувьд жилийн эхэнд төлөвлөгөө гаргаад, жилийн эцэст хянуулаад, гүйцэтгэлээрээ үнэлгээ авдаг. Төлөвлөгөө биелээгүй бол дарга, удирдах ажилтнуудтай хариуцлага тооцдог. Энэ систем бол тоглоом биш учраас төрийн албаныхан төлөвлөгөөгөө нэлээд ерөнхий гаргаад, гүйцэтгэлээ ч гэсэн ерөнхий тайлагнадаг юм уу гэж анзаарсан. Миний бие ажлаа аваад ажлынхаа 30 гаруй хүнтэй уулзаж, он дуустал тус бүрээр нь төлөвлөгөө гаргуулсан. Би Дэлхийн Банкинд мониторингийн ажил хийдэг байсан учраас төлөвлөх, хянах тал дээр мэргэшсэн гэж болно. Энэ туршлага маань одоогийн ажилд давуу тал болж байна.
7. ЭРЧ ХҮЧЭЭ ХЭРХЭН СЭЛБЭДЭГ ВЭ?
Би их ажиллаад сайн амрахыг хичээдэг. Нэг төслийн ард өдөр шөнөгүй ажилласныхаа дараа гадагшаа аялж сэргэдэг дадалтай. Өөрийгөө урамшуулах арга гэх юм уу. Жишээ нь, өнгөрсөн жилийн есдүгээр сарын 17-нд том хурал зохион байгуулаад 20-нд нь Европоор аялахаар гарч байв. Аялах нь хэдий бие махбодын хувьд сүйдтэй амралт болохгүй ч оюун санааг үнэхээр сэргээж, амрааж чаддаг. Олон улсын байгууллагуудад ажилладаг байхад ажиллангаа аялах боломж их олддог байж. Одоо тийм боломж алга. Гэртээ сайхан кино үзэх, дасгал хийх, найзуудтай уулзах, салхинд гарах гэх мэтээр эрч хүчээ сэлбэж байна. Сүүлийн үед эргээд хамтлаг дуучдын тоглолтууд хийгдэх болж. Үзнэ дээ.

8. ҮНДСЭН АЖЛЫНХАА ХАЖУУГААР ДУРЛАЖ ХИЙДЭГ ТӨСӨЛ/АЖИЛ ЮУ ВЭ?
Би судалгааны ажилд их сонирхолтой. Оксфордын их сургуулийн профессоруудтай хамтраад COVID-19 малчдад хэрхэн нөлөөлж байгаа талаарх судалгааны ажилд оролцож байгаа.
Монголд судалгааны аргачлалууд илүү нарийсаж хөгжөөсэй, суурь судалгаанууд сайн хийгдээсэй гэж хүсдэг. Улс орны брэндингээр мэргэшсэн судлаач "The Good Country Equation" номдоо "Монголчуудын талаар судалгаа хийхэд хамгийн хэцүү байсан. Учир нь монголчууд хэн гэдгээ мэддэггүй. Өөрсдийнхөө ялгамжит чанарыг тодорхойлж чаддаггүй. Түүнээс шалтгаалаад олон улсад ямар брэндингээр гарахаа мэддэггүй" гэсэн байна лээ. Тэгэхээр өөрсдийнхөө хэн болохыг сайн судалж мэдэхээс эхлээд энэ тал дээр хийх зүйлс их байгаа гэж боддог.
9. ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?
Одоогийн ажил маань нийгэмдээ томоохон эерэг өөрчлөлт авчрах боломжтой хариуцлагатай ажил. Төрийн албанд мөн өөрөө л сайн ажиллах юм бол таатай боломжууд гарч ирдэг юм шиг санагдсан. Тийм болохоор би боловсролтой залуучуудыг төрд хэсэг хугацаанд ч болов ажиллаасай, төрийн ажил хэрхэн явагддагийг ойлгоосой гэж хүсэх болсон. Дараа нь хувийн хэвшилд ажиллалаа гэхэд төр хэрхэн ажилладгийг мэддэг байх нь олон талаар тустай болов уу. Бизнесийн өндөр түвшинд гарсан хүмүүс бол үүнийг сайн ойлгодог юм билээ. Төрийн ажил удаан гэдэг, ороод ажиллахаар зарим талаар удаан байх нь аргагүй байдаг санагдсан шүү.
Нөгөөтээгүүр, хэцүү бэрхшээлтэй зүйлс бас бий. Төрийн албаныханд сонгуулийн дараа ч юм уу өөр нэг дарга ирээд халчих вий гэсэн айдас байдаг. Ажил ихтэй хэр нь цалин хөлсний хувьд ямар байдгийг хүмүүс мэдэх байх. Төрд ажиллагсдыг үнэлэх үнэлэмж бага байгаа нь бас ажиглагддаг. Ингэхээр тэр хүмүүс тодорхой хэмжээний золиос гарган төрд зүтгэдэг.
Залуу эмэгтэй ингээд удирдах албанд ирэхээр ажлын агуулга руу орж харалгүй жижиг сажиг, өнгөн зүйлс дээр өөлөөд шүүгээд байх нь хэцүү юм билээ. Ийм хувцас өмсчихөж гээд л. Хийж буй ажлаар минь л дүгнээсэй гэж хүсдэг дээ.

10. ТА ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ БАЙГАА ВЭ? ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ?
Манай газар "E-Mongolia" апп-ийн ард реформын шинжтэй томоохон өөрчлөлтүүдийг хийхээр төлөвлөж байгаа. Үүний хүрээнд Мэдээллийн аюулгүй байдлын тухай хууль, Өгөгдөл хамгаалах тухай хууль, Төрийн цахим харилцааны тухай хууль зэрэг хэд хэдэн хууль дээр ажиллаж байна. Мэдээллийн аюулгүй байдалд өндөр ач холбогдол өгөхөөс өөр аргагүй. Иргэд төрд өөрийнх нь ямар ямар мэдээлэл байгааг хардаг, тэр мэдээллийг нь төрийн албан хаагчид хэзээ, юунд зориулж ашиглаж вэ гэдгийг мэддэг байх хэрэгтэй. Өөрийнх нь датаг хэрхэн ашиглаж буйг мэдэх нь ардчилсан улсын иргэний нэг үндсэн эрх гэж үзэж байгаа. Мөн төрийн байгууллагууд хоорондоо мэдээлэл чөлөөтэй солилцдог болно. Тоон гарын үсгийг хэрэглээнд нэвтрүүлэх ажил хийж байна. Тоон гарын үсгийн хэрэглээ нэмэгдвэл том үсрэлт болно.
Манай газраас жил бүр зохион байгуулдаг мэдээлэл, харилцаа холбооны технологийн салбарын "ICT экспо" болох гэж байна. Аравдугаар сарын 8-нд форум, 9-11-нд экспо болж, салбарынхан чуулна. Бид "E-Mongolia" аппаа дэлгэрэнгүй танилцуулна. "Facebook" компани зарим бүтээгдэхүүнтэйгээ оролцоно, операторууд шинэ бүтээгдэхүүнүүдээ танилцуулна. Мөн бид нийгмийн асуудал шийдэх зорилготой зургаан стартапыг шалгаруулан үнэгүй оролцуулж байгаа. Энэ жил экспогийн үеэр элдэв шагнал урамшуулал гардуулахгүй гэж шийдсэн.
Мөн ирэх жилээс яамд, төрийн байгууллагуудын мэдээллийн технологийн гүйцэтгэлийг хянах, нэгдсэн стандартаар хангах ажлыг эхлүүлэх төлөвлөгөөтэй байгаа. Энэ төрлийн ажлуудад байгууллагуудад багагүй төсөв гаргадаг ч гүйцэтгэл хангалттай түвшинд тэр бүр хүрдэггүйг өөрчлөх нь зүйтэй болов уу.

11. ТА ӨӨРИЙГӨӨ ХЭРХЭН ХӨГЖҮҮЛЖ, СУРАЛЦДАГ ВЭ?
Түрүүн дурдсанчлан, судалгаа хийх байдлаар өөрийгөө хөгжүүлдэг. Мөн сүүлийн үед юм сурах гол арга маань подкаст болчихоод байна. Ялангуяа "Freakeconomics" подкастыг их сонсдог. Мөн "Goldman Sachs"-ийн зах зээлийн судалгаа, анализуудтай тогтмол танилцдаг. Шинэ ажилд ороогүй удаагүй болохоор хүмүүстэй уулзаж ярилцах, мэдээлэл цуглуулах байдлаар ихийг сурч байна. Ажлаа авсан эхний сардаа өдөрт л арав гаруй уулзалт хийдэг байлаа.
12. САНАЛ БОЛГОХ НОМ, ХӨГЖИМ, КИНО?
Сүүлийн үед хөнгөхөн кино үзэхийг эрмэлздэг болсон байна лээ. Ажил ихтэй үед хүнд кино үзэх хэцүү. "Netflix"-ээр хоолны шоу их үздэг. Жишээ нь хоолны тухай "Salt, Fat, Acid, Heat" нэртэй баримтат контент их таалагдсан. "Friends"-ийг бол байнга л үзнэ, заримдаа юм хийж байхдаа тавиад орхичихдог. Англид байсан болохоор "The Crown" цувралд дуртай.
Хөгжим гэвэл хуучны хөгжимд илүү дуртай. Фитнес хийхдээ бол мэдээж цоглог, хэмнэлтэй хөгжим сонсоно. Австралийн "5 Seconds of Summer" хамтлагт дуртай. Сүүлийн үед стэнд-ап комеди үздэг болоод байгаа. Стэнд-ап хошин шогийн мэдрэмж, илтгэх урлаг, тэгээд ямар нэг мессежийг хүмүүст ойлгуулах гэх зэрэг хэд хэдэн чадварыг шаарддаг нарийн урлаг юм билээ. Грэм Нортоны шоуг бас нэрлэж болно.

13. АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ?
Аав ээж маань бага байхаас л сайн хөдөлмөрлөх ёстойг үлгэрлэж харуулсан. Түүний хүчинд би тууштай хөдөлмөрлөхийг гол зарчмаа болгосон гэж болно. Залуу хүнд туршлага дутах зүйл гарна. Харин туршлага суухын тулд ихийг хийх ёстой.
14. БУСДАД ШИДЭХ САНАА?
Бусдыг аливаа зүйлийг өөрөөр хардаг, өөрөөр хийж болох уу гэж эрэлхийлдэг байгаасай гэж хүсдэг. Энэ зүйл ийм л байсан, ингээд болоод л ирсэн юм гээд байвал нийтээрээ хөгжихгүй шүү дээ. Ялангуяа залуу хүн аливааг өөр өнцгөөс харах, зөв тал руу нь өөрчлөхийг байнга эрмэлздэг байх хэрэгтэй болов уу. Өөрчлөх гээд бүтэлгүйтэж, дутаж болно. Гэхдээ туршдаг л байх ёстой байх. Манай монголчууд ер нь харьцангуй нээлттэй хүмүүс. Тэгэхээр зөв зүйтэй санаануудыг туршаад л явах хэрэгтэй гэж боддог доо.
Эцэст нь, нэг уриалга хэлэхийг хүсэж байна. "E-Mongolia" бол төрийн үйлчилгээг цахимжуулах төдийгүй Монгол Улсыг дэлхийн хэмжээнд цахим үндэстэн болгох том алхам учраас иргэдийн оролцоо, ялангуяа залуучуудын дэмжлэг их хэрэгтэй байна. Тиймээс залуучууд маань энэ апп-ийг ээж аав, эмээ өвөөдөө сайн зааж өгөөрэй. Бүгдээрээ цахим үйлчилгээ аван цагаа хэмнэж, хэмнэсэн цагаа илүү хэрэгтэй зүйлсэд зарцуулцгаая.


Сэтгэгдэл бичих (48)


З Зочин 2021.09.21 202.131.243.186
Ярилцлагыг нь сонссон. Англи хэлийг сурах гэж өөрийгөө хэрхэн дайчилсан, хэрхэн голж байсан тухайгаа 80-д онд ЗХУ-д төгссөн ах нар шиг хагас монгол хэлээр сайхан ярьж байна лээ. Монгол хэл дээр тэр чанараа ашиглаарай.
З Зочин 2021.06.11 202.131.243.186
Улс нээрээ сайхан хөгжиж байнаа, янхан хүртэл ажлынхаа талаар ярилцлага өгдөг байх гэж. Оюун-эрдэний боовыг яаж хөхдөг өө яруу тодоор ярихгүй.
Z Zochin 2021.04.20 103.229.123.208
Ene odoo jaahan icheesei. Mongoliin heden startup iin darga nar ni bugsiig ni unschih geed ywah umda. Ternii orond doroo bga IT engineer zaluusaa demjeed uram uguud ywah heregtei.
з зочин 2021.03.14 66.181.184.75
Өмнө нь ажиллаж байсан АН-ы чалчаа жадамба түүнийг дагасан тэс өөр мжргэжлийн золбин цүнх баригчдаас хамаагүй дээр. Хяналт нэрээр ийш тийш зугаалдаг, кино хийх нэрээр мөнгө завшдаг АН-ын хулгайчууд яагаад шорон яваагүйн бэ? мөнхтулга, алтансүх гээд өөрийгөө ч авч явах чадваргүй хэдэн золбин юмнууд байсан шорон явах ёстойшт
З Зочин 2021.01.28 130.43.152.193
ene ohinii career arai l itgemeergui sonsogdood bnadaa... humuunlegiin diplomiin ajlaa yavuulanguut Aziin hugjliin bank shuud ajild avaal te... Zaluuchuud tsalingaaraa huvtsas ch avch umsuhud hetsuu bhad tusluu duusgaad ayladag ch geh shig! Taalagdsangui
З Зочин 2021.01.28 130.43.152.193
e-mongolia neg todorhoilolt uguhud 5000 tugrug! wtf! udurt heden hun todorhoilolt avah ve? turiin uilchilgee iim unetei baih n zugeer uu te? eniig unegui esvel 500 tugrug bolgohgui bol turiig biznesiin baiguullaga bolgoson bna lee.
З Зочин 2020.12.11 66.181.187.118
ЗААВАЛ НЭГ IT МЭРГЭЖИЛТЭН ЭНЭ ГАЗРЫН ДАРГА БОЛОХ АЛБАГҮЙ Л ДЭЭ УГ НЬ. ШАХААС БАЙНА УУ НӨХӨӨС БАЙНА УУ ЗАЛУУ ХҮН БАЙНА ДАА ШИНЭ ЮМ СЭТГЭЭД БАГААРАА САЙН АЖИЛЛАХ БАЙЛГҮЙ ДЭЭ. И-МОНГОЛИА- Р ТҮРИЙ БАРИАД Л СУУГААД БАЙЛГҮЙГЭЭР ӨӨР БАС ОЛОН ЮМ СЭТГЭЖ ХИЙГЭЭРЭЙ ГЭЖ ХҮСЬЕ
з зочин 2020.12.03 64.119.27.148
Мэргэжлийн хүн энэ салбарт алга уу энчодоо. Арай дэндэнэ ээ. Ардын нам ч улсыг хэцүүдүүлж байна даа.
I IRGEN 2020.11.08 5.231.149.200
Unitel Kompany yrianii tarif-n une ortog ni Europa-n uuren holboonii adilhan uilchilgee ybuuldag ulsaas bagadaa 2-3 dahin ondor une hereglegchideesee avah um .Tolboroo l delhiin zah zeelees ondor uneer avaad bhaas uilchilgeegee 100 % yagaad uzuuldeggui baij ondor une avaad baidagiig Hariltsaa holboonii zohitsuulah horoo une -n tarif-g yaj zohiodog baih uu? ene hariltsaa holboonii zohitsuulah horoo bolon Medeelel Technelogi gazar yag yu hiideg baiguulga baidag um bol? Mon
i irgen 2020.11.08 5.231.149.200
Hariltsaa holboonii zohitsuulah horoo gej yag yamar baiguulga baidag um be? Unitel Kompany-n hereglegchidees avdag utasnii yrianii ortog bolon une-n tarif-g yamar undeslel deer suurilaj iim ondor yrianii tolbor hereglegchidees avdagiin lavlahad Unitel Kompany hariult ni Bid ogt une-n talaar medehgui shd dee Toroos ulsaas Hariltsaa holboonii zohitsuulah horoonooos l bidnii iim ondor une ortog hereglegchideesee avaadah gej l shaardddag gazar baidag gehees oor hariult helj meddegguim baina Unitel!!!! Yagaad Hariltsaa holboonii zohitsuulah Horoo Unitel-n uilchilgeenii tolboriig Zohiodog um bol? undesleleer ni medeh hun bn uuu?????
U Unshigch 2020.11.02 27.32.209.89
Ooriigoo, yu hiihee, yu hiij chadahaa sain meddeg, tegeed hiideg Mundag emegtei baina. Amjilt husey!
У Урангоо 2020.10.30 64.119.21.82
Хөдөөнийх болохоороо ч тэр юмуу юм хүнээс дутчихвий гэсэн зантай, show-off санагдсан. Ажлаа л сайн хийж байвал дүүрч дээ!
З Зочин 2020.10.12 49.0.167.14
Өөрийгөө магтаж, шоу хийгээд ирэхээр л худлаа санагддаг. Хийдэг бүтээдэг хүн дуугүй, шоугүй ажиллаж амьдардаг. Сүр ихтийн дуу ии байдаг гэдэг
З Зочин 2020.10.11 108.51.54.198
Энэ охин тэхдээ арай л жоохон далдага юм уу. ТҮЦ машиныг хэн хариуцаж ажиллаж байсныг Идэрээгийн ярианаас л олж мэдсэн. Гэхдээ ямар хүн байдгийг нь ч мэдэхгүй, ямар ч байсан хэрэглээнд сайн нэвтэрсэн.
З Зочин 2020.10.11 108.51.54.198
ЗГХЭ Оюун-эрдэнэ улс төрийн ар тал нь юм биш үү. ICT экспо дээр бас нээлтийг нь хийж өгөөд байсан. Ер нь зөндөө чадвар мэдлэгтэй хүмүүс байдаг хэрнээ тэр бүр амархан дарга болчихдоггүй ш д. Яаж ч яваад зөвлөх нь болсын, ямар замаар танилууд болсноо ил болгосон нь дээр байх өө. Солонгосчууд шиг л байцгаая. Худлаа л юм битгий зохиож хэлээрэй. Бас сонин нь захын дүүргийн сургуулиуд анги дэвшихийг зөвшөөрдөг юм уу? Ойлгомжгүй харанхуй байгаа зүйлсийг асуусан гээд битгий худлаа атаарх нтр гээд асуудлыг дараад байгаарай. Хүн асууж мэдэж байж л итгэдэг дэмждэг болно шд.
Д Дэмжигч 2020.10.10 192.82.74.41
Түүнийг би мэдэхгүй танихгүй гэхдээ ярьж хийж байгаа зүйл нь манай төрийн албанд яг л дутагдаад байгааг нөхөж чадах шинэ агаар авчрах юм байна гэж харсан шүү амжилт хүсье чадлаараа дэмжинэ
Э Эрчүүд ичих хэрэгтэй 2020.10.10 217.117.227.97
Хамгийн эхэнд би өөрийгөө эрэгтэй гэдгээ хэлчихье. Дараа нь, анзаараад байхад залуучууд, 40-50 насны эрчүүд энэ бүсгүйг маш их муулсан сэтгэгдэлүүд маш олон харсан, энэ доор ч байна. Удирдах түвшиний мэдлэгтэй хүн ямар нэг төслийг авч явж, та нарын хэлээд байгаа инженерүүд буюу гүйцэтгэх ажилтнууд гүйцэтгэдэг юм. Бүх ажлыг багаар хийдэг гэдэгтэй санал нийлнэ. Гэхдээ зөвхөн эмэгтэй хүн болохоор нь хүлээн зөвшөөрөхгүйгээр багийн инженерүүд нь хийсэн гэдэгтэй бол санал нийлэхгүй. Энд тэндхийн маш олон төсөлд ажиллаж, судалгаа хийсэн хүний англиар А ч үгүй гэж бичсэн ахын профайлруу ороод харахад уул ус, морь мал, эсвэл нөгөө приуснийхээ зургийг тавьсан "хэн ч биш" л байсан. Хог асгах, аяга угаахад хийморь доройтлоо гэсэн бодлоо давж чадахгүй хэвтэж байх хооронд Монгол бүсгүйчүүд чинь тасраад алга боллоо. Энд муулж бичиж, хүйсийн ялгаанаас бол элдвээр хэлж байгаа эрчүүд өөрсдөөсөө ич.
H Huurhii 3 ni baina oo 2020.10.09 192.82.74.41
3 bish l dee З шдээ зочин гэж байгаагийн товчлол юм байгүй юу ок уу??????????????????????????????????????????
h huurhii 3 2020.10.09 103.136.254.8
ene 3 gsn comment-n ezen huurhii ih l uzen yadaj dee, chi tegeed Oxford tugsuud ir l dee, tegvel chamaig iim alban tushaal dr taviad ugii
З Зочин 2020.10.09 192.82.74.41
Тэр апп ыг сая хийсэн юм биш аль дээрээс хийж байсан нээлт нь энэ даргын үед болсон. Одоо нээх би тэгж ажилладаг энэ тэр худлаа баахан бурчихаад тэрийгээ мөрдөх гэж бусад хүмүүсийн хөлдөө чирдэг хүмүүс их болж.
О Оргил 2020.10.09 192.82.74.41
Иймэрхүү том ажилд яг IT нь нийт ажлын 30% л бгаа. 70% нь хууль журам, зохицуулалт, менежмент, судалгаа шүүдээ. Тиймээс IT -н хүнээс илүү хууль, менежментийн бөгөөд олон улсад ажилласан туршлагатай, IT -г тодорхой хэмжээнд ойлгодог, залуу хүн тохирно. Энэ яг тийм хүн бналээ
А Азжаргал 2020.10.09 192.82.74.41
Хийе бүтээе гэсэн хүсэл эрмэлзэлтэй, боловсролтой, мундаг хүн санагдсан. Сайн дэмжээд өөрийнх нь санаа, сурсан мэдсэнийг нь бүрэн дүүрэн ашиглах хэрэгтэй.
C Cardiologist 2020.10.09 192.82.74.41
Угаасаа л шахааны хүн штээ. Нэг гишүүний сонгуулийн сурталчилгаанд морь нохой мэт зүтгэсний ач гавьяа. Тэгснээ би хэрхэн ажилладаг вэ ч гэх шиг ????????????????????????
И Идэвхтэн 2020.10.09 192.82.74.41
салбарыг нь 20 жил инженерээс нь топ оргилоор нь дүүргэсэн хүнтэй өрсөлдсөн байдаг тэгээд энэ хүн ялсан юм даа ккккк
L Lhagvasuren 2020.10.09 192.82.74.41
Оролцсон нэвтрүүлгүүдийг нь үзсэн. Бага наснаасаа л мундаг байсан бүсгүй байна лээ .
З Зочин 2020.10.09 192.82.74.41
Иймэрхүү хүн харахаар шахааны хүн шиг санагдахым. Ер нь Сайханбилэгээс хойш энэ газрыг сайн удирдсан хүн байхгүйэ. Уул нь гоё салбар штэ.
З Зочин 2020.10.09 49.0.167.14
Аа энэ нөгөө 10 саяын нийтлэл үү тэээээ аргагүй аргагүй угаасаа тийм л үнийн санал өгдөг юм байна лээ
З Зочин 2020.10.09 23.106.249.34
Зиаг хэлэхгүй бол болохгүй нь.. Нийтийн албанд ажиллаад, нийтийн удирдлагаар боловсрол эзэмшсэн хүн байж БИ ТӨРИЙН ХҮН нтр гэж болохгүй ээ. Наад Ардчиллийн амин сүнсээ сайн ойлгож уншаарай л гэе дээ.. оюукаг дагаж намирагчдын нэг бол хэцүү шүү харвардаас юм сонссон л гэдэг гээд төрийн хар хүн болж комунизм хийх гээд наачдаг гаршдэ Данхар Төрийн хар хүн болчив доо.. Ардчилсан улсын нийтийн албан хаагч байгаарай
ү үнэн 2020.10.09 59.153.114.91
аар саархан апп нтр гэж байхаар жирийн иргэд буюу дундаж давхрагийг туйлдуулж байгаа гар утасныхаа дугаарын асуудлыг шийдээ ч болсон болоогүй 9911 барих гэсэн хүмүүс өр зээл тавиад дугаар авч байна нийгэм ийм ядуу сэтгэлгээтэй байна ийм учраас дугаарлалтаа 10 оронд шилжүүлэх хэрэгтэй
z zochin 2020.10.09 66.181.190.72
Ajilaal hiij baival boloo shd uur turshlagatai hunee tavilaa geed yag odoo hiiisen yumtai baih bsanuu gheer bas l snin shd. Turiin uilchilgeeg oichirloj bish zahimaar avdag bololoo ene chine tsag hemnene tgeed amar shd bud heded.
З Зочин 2020.10.08 202.126.89.208
Turd neg ch jil ajillaj uzeegui hun agentlagiin darga hiij boldog yumu? 10 jiliin turiin albanii turshlaga ene ter n hereggui bolson yumuu? Nuguu dargiin songon shalgaruulalt ene ter n bolood tavihdsan yumuu zugeer l hen neg dargiin shahaa yu? Uuruu business bosgotso yum shig l PR hiichiimaa. End tend o/u tusuld tislah ajiltan bsnaa l zuvluh bsn geed sh**g**d baidag
З Зочин 2020.10.08 64.119.22.166
IT-giin suuri medleggui, buhniig tor hiih yostoi gesen uzeltei, busdiig sonsdoggui het medemhii tiim l hun bna lee dee. Huviin hevshilteigee hamtarna gecheed buh yamdiin ajliig ICT agentlag deeree tataj ireed, AstaVision, Newsonic geed 2-hon kompaniar hiilgeh geed dairaad baih ni ashig sonirhliin zorchil bish uu tegeed? Ter hoyor kompani ni yadjaahad tendereer shalgaraagui gej bga
З Зочин 2020.10.08 202.21.108.57
Maniusiin munguur Unread d 10 say tulj bichuulsen niitlel n neg iimerhuu. Daraagiin Anujin baih daa ene ch. chanariin huvid umnuh hugshin tahianuudaasaa surtei iluu ur dun uzuulehgui bizdee.
З Зочин 2020.10.08 202.21.108.144
Tech салбарт А үсэг ч байхгүй охиноор дарга хийлгэж нтр. Энэ бол мэргэжлийн салбар. Хэнийг доромжлоод байгаан болдоо.
З Зочин 2020.10.08 103.26.195.118
Podcast sonsoj baina geheer ih l zavtai yum daaa.........Yun stand up comedy, FRIENDS, bodlogiin shinjtei zuild tuvlurvul zohino, udii naslachihaad shiljiltiin nasniihnii zuil yarij baih gej dee.....
З Зочин 2020.10.08 203.169.48.34
Мэдээллийн Технологийн салбарын дарга хүн, салбартаа хэрэгтэй юм одоогоор хийсэнгүй, e-Mongolia-р үсрээд ганц компаний л халаас түнтийсэн байх, дарга нь тууз хайчлах сэдэвтэй болсон байх. Салбар бол ганц компани биш, салбарын эрх ашиг хохироосон зүйлсүүд e-Mongolia-ын далбаан доор явж л байгаа, залуу хүн нийтийн эрх ашгийг харж өөрөөр шийдэх байлгүй гэсэн хүлээлт байна, харж л байя даа, дүгнэхэд эрт байна
З Зочин 2020.10.08 202.179.26.55
Залуу үе ийм л байх ёстой санагдаж байна. Доор байгаа хүмүүс дарга марга болох сонирхолтой , жоохон атаархуу байна уу гүү юу, бас мэдээж IT инженерүүд хийж байгаа гэхдээ тэд нарыг чиглүүлж зангидах хүн гэж бас өөр хүн байх хэрэгтэй. Машиныг инженер хүн хийсэн гээд зүтгээд байдаг гэхдээ жолооч байж л хөдөлж явна шүү дээ...
З Зочин 2020.10.08 202.126.90.101
EMongolia-г баахан сайд дарга нар бүгд л өөрсдөө хийсэн гээд нялж өгч бна даа кк. Дарга нарын яриаг уншихаар бараг л бүгд би хийсэн гээд бх юм. БИД, БАГ гэдэг сураачээ, эсвэл хийгээгүй улс хийсэн гэхээ боль!
l lol 2020.10.08 103.57.94.196
haha ter iPhone-oo zaaval doosh ni haruulj 3n cameratai gej medegduuleh gej bgaa ni ineedtei blaa. iim yuman deer iimerhuu setgehguitei bgam bol ch hetsuu dee.
З Зочин 2020.10.08 73.170.88.202
Tusliig ni udirduulaad l bailgaj baihgui. E-mongolia s uur hiih ajlaa meddeg baigaa. Gazar udirdaj baigaa hun shuu dee.
N Nandia 2020.10.08 49.0.167.14
Төрийн албаны дарга гэдэг стереотипээс шал өөр залуухан, өндөр боловсролтой, үзэсгэлэнтэй бүсгүй байна лээ.
G Gumpaa 2020.10.08 49.0.167.14
би яаж дарга болсон бэ гэж гарчигласан бол алаантай унших бсан даа. Ер нь эр эмгүй их сонирхолтой доо
I IT 2020.10.08 202.21.108.144
IT-н туршлагатай хүнийг биш. Өөрийнхөө таалдаг годгоносон охиныг тавьчихаж байгаа юм уу. Чаддаг чаддагаа хийвэл Монгол хөгжинө.
З Зочин 2020.10.08 49.0.167.14
Уналтанд ороод байсан мэдээллийн технологийн салбарыг сэргээж олны анхаарлыг татах боломжтой хүн гэж харж байна амжилт хүсье
B Be honest 2020.10.08 178.162.214.49
E mongolia ene ohin hiigeegui ee, ard gol ajliig hiideg IT ENGINEER uud l bgaa. Ene yahav tsarai zus saitai sergelen gar PR aa hiigeed yavj bn. Delhiin bankind ch orohdoo ter tusliin udirdugch ni huurhun ohiduud avah taltai hun bsan. Uneheer sergelen ohin ternees mundag it tal uruugaa bish. Humuunlegiin olon ulsiin hariltsaa gej bgaa. Uursduu dugne
. ... 2020.10.08 14.39.129.107
E Mongoliad odoo boltol heregtei zuiiee avch hereglej bolohguil bga bngal udahgui oruulna gesen bichig gardag...
З Зочин 2020.10.08 203.91.115.49
Амжилт хүсье, гэхдээ харилцаа холбооны салбараа зөвхөн э монголиа -р харж болохгүй шүү, маш том өргөн хүрээний салбар хариуцаж байгаа хүн гэдгээ сайн ойлгоорой
a amaraa 2020.10.08 202.21.100.210
Amjilt xusie. zaluu xun gxd buteelch, ajillaj sursan shiniig sedej alivaag oor ontsgoos xardag ni mashi ix taalagddag