Хиймэл оюуны ноён оргил Nvidia компанийн гүйцэтгэх захирал Женсен Хуанг эргэн ирлээ. Түүнийг тус компанийн ТУЗ санал нэгтэйгээр гүйцэтгэх захирлын албан тушаалд нь томилох шийдвэрийг гаргажээ. Уг мэдээллийн дараа тус компанийн нэгж хувьцааны ханш 27 хувиар огцом өслөө.

Ж.ХУАНГ ХЭРХЭН ЭРГЭН ИРЭВ?
Nvidia-ийн Төлөөлөн удирдах зөвлөл Хуантай хэд хэдэн удаа уулзаж, ярилцсаны эцэст уг шийдвэрийг гаргажээ. Уг нь өнгөрсөн 7 хоногт ТУЗ-ийн гишүүд түүнийг эргүүлэн томилох сонирхолгүй байгаа гэдгээ албан ёсоор мэдэгдэж байсан юм. Гэвч Nvidia компанийн зах зээлийн үнэлгээ огцом уруудсаар байсан нь нөхцөл байдлыг эргэн харахад хүргэсэн байх магадлалтай.
Үүнээс гадна зарим эх сурвалжууд АНУ-ын өндөр түвшний албан тушаалтнуудын байр суурийг сонссон гэж мэдээлж байна. Тухайлбал Ерөнхийлөгч Д.Трамп түүнийг “Ажлынхаа төлөө тэмц” гэж хүртэл уриалж байсан юм. Түүнчлэн Ж.Хуаныг Nvidia-ийн гүйцэтгэх захирлаар эргүүлэн томилох нь “үндэсний аюулгүй байдалд эрсдэл учруулахгүй” гэдэгт итгэлтэй байгаагаа ТУЗ илэрхийлжээ.
Хуан гэр бүлээс гадуур хэд хэдэн хүнтэй дотно харилцаатай байсан, тэдний нэг нь Хятадын тагнуул байж болзошгүй гэх дуулиант мэдээллүүд ар араасаа гарсны дараа энэ сарын эхээр гүйцэтгэх захирлын албан тушаалаасаа огцорсон юм.
ХУАНГИЙН СУРГААР ХУВЬЦААНУУД ОРГИЛ ӨӨД ОГЦОМ МАЦЛАА
Ж.Хуангийг эргэн ирэх сургаар хөрөнгийн зах зээл огцом өслөө. Өнгөрсөн хоёр долоо хоногийн турш унасан голлох индексүүд хүчтэй сэргэв. Хэдхэн минутын дотор АНУ-ын гол индексүүд ингэж өсөөд байна.
- S&P500 5 хувиар өсөж нээгдэв.
- Nasdaq 100 шууд 7.4 хувиар огцом өсөв.
- Nvidia-ийн хувьцааны ханш 31%
Хэдхэн минутын дотор Nvidia-ийн зах зээлийн үнэлгээ бараг 1 их наяд доллароор нэмэгдлээ.
Энэ бол "AI King" эргэн ирсний тод нотолгоо юм.
Уг нийтлэл "шуурхай мэдээ" учир мэдээлэл шинэчлэгдэж байна...

