Өнөөдрийн дугаартаа бид дэлхийн 95 улсад эрүүл амьдралын хэв маягийг түгээж буй “Herbаlife Nutrition” компанийн Монгол дахь салбарын суурин төлөөлөгч Г.Дэнзэнийг урилаа. Дипломат гэр бүлд төрсөн тэрээр хүүхэд насаа Японд өнгөрүүлж, дорнын болон дипломат соёлын дунд өсжээ. ОХУ-ын Москвагийн Техникийн их сургуульд инженерээр төгссөн түүний хувьд худалдаа, бизнесийн салбарт олон жил ажилласан туршлагатай. Өдгөө тэрээр "Herbalife Nutrition" компанийн Монгол дахь салбарыг удирдаж, олон мянган хүнийг эрүүл, зөв амьдралын хэв маягт хөтлөхийн сацуу Швейцарын Кумбриа их сургуульд олон нийтийн эрүүл мэндийн удирдлагын магистрын хөтөлбөрт зайнаас суралцаж буй юм.
Байршил: Монгол, Улаанбаатар
Эрхэлдэг ажил: "Herbalife Nutrition" компанийн Монгол дахь салбарын суурин төлөөлөгч
Хэрэглэдэг гар утас: iPhone 11 Pro
Хэрэглэдэг компьютер: Macbook Air
Сошиал хуудас: Denzen Ganbold Tsuukhr (Facebook), Denzen Ganbold Tsuukhr (LinkedIn)
1. ТАНЫ КАРЬЕРААС БИД ЮУ, ЮУГ МЭДЭХ ЁСТОЙ ВЭ?
Эцэг эх маань олон жил дипломат албанд ажилласан. Тиймээс төрснөөсөө хойш Японд амьдарч, хүүхэд насныхаа 7-8 жилийг өнгөрүүлсэн юм. Тухайн үед аав Япон дахь ЭСЯ-ны нэгдүгээр нарийн бичгийн дарга, орлогч элчин сайдаар ажилладаг байсан. Удалгүй аав маань Москвад дипломат академид олон улсын харилцааны чиглэлээр магистр хамгаалахаар болж гэр бүлээрээ ОХУ-д түр хугацаанд амьдарсан. Японд байхдаа өглөөдөө ЗХУ-ын ЭСЯ-ны харъяа орос сургуульд, оройдоо япон сургалт, дамжаанд явдаг байлаа. Ингээд Монголд ирсэний дараа Орос III сургуулийг төгсөөд МУИС-д олон улсын харилцааны чиглэлээр суралцаж байхдаа ОХУ-ын Москвагийн Техникийн их сургуульд тэнцэж, автоматжуулалтын инженерийн чиглэлээр төгссөн. Одоогоор Кумбриа их сургуулийн хөтөлбөрөөр Швейцарын их сургуульд нийтийн эрүүл мэндийн чиглэлээр магистр зэрэг хамгаалахаар зайнаас суралцаж байгаа. Их сургуулиа төгссөнөөс хойш худалдаа, үйлчилгээний салбарт голчлон бизнес хөгжил, борлуулалтыг хариуцан ажилласан юм байна.
"Herbalife Nutrition" компанийн хувьд анх 1980 онд эрүүл амьдралын хэв маягийг дэмжих зорилгын хүрээнд АНУ-д байгуулагдсан. Монголын зах зээлд 2000 оноос борлуулагдах болж, 2011 онд албан ёсны салбараа нээсэн юм. Миний хувьд 2008 оноос хойш тус брэндийн бүтээгдэхүүнүүдийг хэрэглэж, эрүүл мэндийн хувьд бодитой өөрчлөлт, үр дүн гарсан учраас Монгол дахь салбарыг удирдах ажлын саналыг хүлээн авч, өнөөг хүртэл хариуцан ажиллаж байна.
2. ТАНЫ АЖЛЫН ДУНДАЖ НЭГ ӨДӨР ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ?
Өглөө 6 цагт босоод өглөөний цайгаа уусны дараа 20 минут тогтмол ном уншдаг. Дараа нь, тухайн өдөр хийх ажлуудаа тогтоож нэг хараад ажилдаа гарна. Олон улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг бизнесийн нэг хэсгийг удирдаж буйн хувьд ажил дээр гадаад, дотоод уулзалтууд тогтмол хийдэг. Заримдаа цагийн зөрүүний улмаас ажлын бус цагаар цахим уулзалт, хурал хийх нь бий.
3. ТАНЫ АЖЛЫН НӨҮ-ХАУ?
Хийхээр бодож, төлөвлөсөн зүйлсээ цаасан дээр бичиж тэмдэглэхээс гадна шинэ санаа, сэдэл төрсөн үед дуу хураагууртаа бичээд хадгалчихдаг. Дасгал хөдөлгөөн хийхээс гадна тархи толгойгоо амраах, ой санамжаа дэмжих, цусан хангамжаа сайжруулах үүднээс тохирох амин дэмүүдийг сонгож хэрэглэдэг. Миний хувьд Омега, Витамин Е зэрэг олон төрлийн шим тэжээлтэй нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэж, бие, сэтгэлзүйн хувьд эрүүл, чийрэг байхад анхаардаг.
4. АШИГЛАХГҮЙ БАЙЖ ЧАДДАГГҮЙ АПП, ХЭРЭГСЛҮҮД ЮУ ВЭ?
Манай хамтрагчид ёстой л дэлхийн өнцөг булан бүрд байдаг учраас байнга холбоотой байж, үр дүнтэй уулзалт хийх хэрэгтэй байдаг учраас дижитал технологи өргөн ашигладаг. Үүний тулд цагийн менежмент сайтай байх хэрэгтэй. Суурин болон зөөврийн компьютер, iPad, гар утас зэргийг өдөр тутамд хэрэглэж, Microsoft-ийн байгууллагад зориулсан програмуудыг түгээмэл ашиглана. Үндэсний статистикийн хорооны 1212.mn аппаас нийгэм, эдийн засгийн тоо баримтыг сонирхож уншдаг. Бизнес эрхлэгчид эргэн тойрондоо юу болж буйг анзаарч, цаг үетэйгээ хөл нийлүүлж явах шаардлагатай учраас мэдээллээс хоцрохгүйг хичээнэ.
5. ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?
Цаг ашиглаж сурна гэдэг том ухаан. Түүний учрыг олж чадахгүй бол ямар ч давааг давахад хэцүү, тэгвэл бие, сэтгэл зүйн бүх эрч хүчээ алдана. Тэр нь зөвхөн танд биш, хамт олон, хажууд байгаа хүмүүст хүртэл нөлөөлөх учраас цагийг зорилготой уяж төлөвлөх нь тун чухал.
6. ХИЙХ АЖЛАА ХЭРХЭН ТӨЛӨВЛӨДӨГ ВЭ?
Дижитал, цаас хослуулан хийх зүйлсээ тэмдэглэдэг. Бид хийх ажлын төлөвлөгөөгөө жилийн өмнөөс нарийн тооцож гаргадаг учраас гэнэтийн, төлөвлөгөөгүй ажил барагтай гардаггүй.
7. ЭРЧ ХҮЧЭЭ ХЭРХЭН СЭЛБЭДЭГ ВЭ?
Өөрт олдсон цагийг тултал нь ашиглахыг хичээх нь зүйтэй. Ажлаа хийж байхдаа өөр зүйлд санаа зовоод байвал ажлаа ч, асуудлаа ч шийдэж чадахгүй хоёрын хооронд өнгөрнө. Амарсан үедээ амарсан шиг амарч, дуртай зүйлээ хийх хэрэгтэй. Мөн фитнесээр тогтмол хичээллэж, гэр бүлтэйгээ цагийг өнгөрөөнө гэдэг эрч хүчээ сэлбэх хамгийн чухал зүйл гэж боддог.
8. ҮНДСЭН АЖЛЫНХАА ХАЖУУГААР ДУРЛАЖ ХИЙДЭГ ТӨСӨЛ/АЖИЛ ЮУ ВЭ?
Ажлын хажуугаар зав зай гарвал найз нөхөд, таньдаг хүмүүстээ бизнес хөгжлийн зөвлөгөө өгч, ярилцдаг даа.
9. ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?
Бизнес эрхлэхэд нийгэм, эдийн засгийн янз бүрийн нөхцөлд ажиллах шаардлага гардаг учраас сорилтоор дүүрэн. Иймд үед бизнесийн давуу тал, нөөц, боломжоо ашиглаж, үр дүнтэй ажиллахыг хичээдэг. Бид бүтээгдэхүүн, үйлчилгээгээрээ дамжуулан олон хүний амьдралыг өөрчилж, зөв, эрүүл чиг хандлагыг түгээж буйдаа урамтай байдаг.
10. ТА ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ БАЙГАА ВЭ? ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ?
Бид нийгмийн хариуцлагад өндөр ач холбогдол өгч ажилладаг. Бүтээгдэхүүнээрээ дамжуулан хэрэглэгчдэд эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлж, хүн бүрийг эрүүл, аз жаргалтай байхад туслах мэдлэг, боловсролыг олгоно гэж итгэдэг Өдгөө дэлхий 95 улсад үйл ажиллагаа явуулж байгаа Herbalife Nutrition компани маань 40 жилийн түүхтэй. 300 гаруй эрдэмтнийг багтаасан эрдэм шинжилгээний багийг Нобелийн шагнал хүртсэн доктор, профессорууд ахалж ажилладаг. Тэдний хийсэн судалгааны ажлууд, зөвлөмжийг олон нийтэд хүргэхийн тулд Эрүүл амьдралын клубээрээ дамжуулан хүмүүст зөв хооллох, шим тэжээл гэж юу болох тухай олон хэрэгтэй мэдээллийг түгээж, хэрэглэгчдийнхээ амьдралын чанарыг дээшлүүлэхийг зорьж ажилладаг. Манай бизнесийн хамтрагч болох боломж хэн бүхэнд нээлттэй. Цар тахал нүүрлэж, хөл хорио тогтоосонтой холбогдуулан бид нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Эрүүл мэндийн яаманд 51.7 сая төгрөгийн хандив өргөөд байна.
11. ТА ӨӨРИЙГӨӨ ХЭРХЭН ХӨГЖҮҮЛЖ, СУРАЛЦДАГ ВЭ?
Нэг таньдаг ах маань гурван тооройн тухай үлгэрийг уншаад өөрт нь ямар санаа, бодрол төрснийг ярьж билээ. Ах дүү гурван тороой тоглож наадан зуныг хөгжилтэй өнгөрөөсний дараа намар болж сэрүүсэхэд өвөлжих байшингаа барих хэрэгтэй болдог шүү дээ. Ингээд чоно гарч ирээд гурван байшинг ээлжлэн үлээхэд өвс, мөчрөөр хийсэн байшин хийсэж, тоосгоор хийсэн нь үлдсэн тухай гардаг. Үлгэрт гардаг чоно бол бидний амьдралын бэрхшээл, даваа гэж харж болно. Өөрийгөө боловсруулж, хөгжүүлэхгүй өдөр хоногийг аргацааж өнгөрүүлсээр байвал ганц давааг ч давж чадахгүй бүдэрнэ гэсэн санаа. Харин хийж буй зүйлдээ цаг гаргаж, ирээдүйгээ бодож чадвал зөвхөн өөрийгөө гэлтгүй бусдыг дэмжиж, хамгаалж чаддагийн жишээ бол тоосгоор байшин барьсан тооройн үйлдэл юм. Энгийн үлгэр мэт боловч амьдралын олон сургамжтай. Энэ мэтчилэн хүнээс, номоос, хийж буй зүйлээсээ алхам тутам суралцахыг хичээдэг дээ.
12. САНАЛ БОЛГОХ НОМ, ХӨГЖИМ, КИНО?
Юун түрүүнд, төрийн шагналт зохиолч, академич Ш.Нацагдорж буюу өвөөгийнхөө бичсэн Халхын түүх номыг онцолъё. Өвөө маань “Мандухай сэцэн хатан”, “Болор толь” роман, “Хубилай сэцэн”, “Чингис хааны цадиг” зэрэг Монголын түүхийн чиглэлээр олон арван бүтээл туурвиж, Монгол Улсад түүхийн шинжлэх ухааныг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулсан хүн.
Би алдартай эрхмүүдийн намтар түүх, олны өмнө тавьсан илтгэлүүдийг сонирхон судлах дуртай юм. XX зууны нэрт зүтгэлтэн, БНХАУ-ын дарга асан Дэн Сяопин Оросын анхны эзэн хаан I Петрийн үйл хэргийг сонирхон судалдаг байсан гэдэг. Орчин үед Орос гүрэн бий болох зам мөрийг эхлүүлсэн гэгддэг I Пётр хааны тухай номыг уншихыг санал болгоё.
Мөн АНУ-ын 40 дэх Ерөнхийлөгч Роналд Рейганы The Last Best Hope, Ерөнхийлөгч Барак Обамагийн We are change We seek: The Speeches of Barack Obama, Католик сүмийн тэргүүн, пап лам Францискийн The Path to Change and Thoughts on Politics and Society, Жэки Чаны Би аз жаргалтай хүн гэхчлэн алдартай эрхмүүдийн тухай бүтээлийг уншиж байна.
Би энэ мэтчилэн хүний амьдралын түүх, сургамж, утга учрын тухай сонирхож уншсаар философи сонирхдог болсон юм. Философи сонирхдог хүмүүст Уильям Джеймс Дюрантын The Story of Philosophy номыг санал болгомоор байна. Аристотель, Сократаас эхлээд орчин үеийн философичдын түүх, үзэл санаа, урсгалыг цэгцтэй тайлбарласан сайн бүтээл.
Хөгжмийн хувьд метал (thrash metal) болон сонгодог хөгжим сонсох дуртай. Сонгодгоос сүүлийн үед Голландын хийлч Андре Рьёгийн бүтээлийг шимтэн сонсож байна. Харин металын хувьд Metallica, Megadeth, Anthrax, Slayer хамтлагийн дуунд дуртай.
13. АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ?
Аавын хэлсэн “Ухаалаг байгаарай” гэдэг үгийг үргэлж санаж явдаг. Ухаантай байна гэдэг нь бусдад садаа болохгүйгээр аливааг зөв, ёс зүйтэй хийхийг хэлсэн санаа. Үүнийг зах зухаас ойлгож, амьдралдаа хэрэгжүүлэхийг хичээж явна.
14. БУСДАД ШИДЭХ САНАА?
Бат бөх, гэрэл гэгээтэй амьдралыг бий болгохын төлөө дор бүрнээ хичээгээрэй. Хүн юу хийж чадах вэ гэдгээ бага боддог юм шиг. Юу хийж чадахаа мэдсэн цагаас бүх зүйл эхэлдэг. Тэр нь том, жижиг байх нь хамаагүй. Өнөөдрийн жижиг зүйл ирээдүйд том болохын эхлэл юм.
Г Гэрэлчулуун 2020.09.30 202.55.188.42
Сайхан ярилцлага өгсөн Дэнзэн захиралдаа баярлалаа. БИД ДЭЛХИЙГ ИЛҮҮ ЭРҮҮЛ, ИЛҮҮ АЗ ЖАРГАЛТАЙ БОЛГОДОГ. HERBALIFE -ын БДГ болсондоо талархадаг. Компаныхаа удирдлагуудаараа бахархадаг. Жинхэнэ өөрийнхөө үнэ цэнийг олсон удирдагч, манлайлагч, үлгэр жишээ, хайр дүүрэн хүмүүс байдаг. Баярлалаа
З Зочин 2020.09.21 202.21.107.114
Одоо бүр байнга төлбөртэй контент ордог болжээ. Ямар ч пост орсон сүүлд нь заавал нэг сурталчилгаа. Мэдээж орлого олох ёстой гэдгийг ойлгож байна. Гэхдээ ингэж чанараа, эрхэм зорилгоо алдаж болохгүйшдээ.
З Зочин 2020.09.21 202.126.89.135
Gaa ni gartsan bohi gej onoj hellee. Utgaa aldsan bulan bolson. Unshigchdaa hundlehee bgaa ym shig ch sanagdah ym daa. Ghdee l tnai ajliig demjij yvna shuu
Ш Шал инээдтэй юм 2020.09.18 192.82.74.244
Юу юу зүүцийн бээ? Эрүүл хэв маягийг эрхэмлэгч хүний шинж зүгээр л өмссөн зүүсэн, орчин тойрноос нь харагдахгүй байна. Шууд унших хүсэл төрсөнгүй
N Nandin 2020.09.18 87.79.101.87
Oird uuriiguu surtalchlah geben Humus ih orj bgaa ym shig sanagdaj baigaa. Songuuliin uyeer bas hummus iheer l ene buland yriltslaga ugch bsan. Ene hunii ajliin arga bariliig n medehiin tuld oruulsan gsn ch shuustei saihan yaria bolsongui dee. Unread maani bodno biz ee.
З Зочин 2020.09.17 66.181.161.26
vnheeriin gaihaltai kompani ... gaihaltai udirdagch.... Bi uuriiguu hairlah uurtuu itgeltei bhiig klubeesee l olj awsan.Bi amidraliinhaa chanart itgeltei bolson shvv. Gaihaltai......
З Зочин 2020.09.17 49.0.167.14
Herbalife zuv buruu sain muu gedeg ugasa l tom asuudal l daa gol ni tohiromjtoi hereglee gej oilgodog end bol huniig ni sain ontsolj harah ystoi yaria gej oilgoloo
B Buno 2020.09.17 202.21.120.102
Herbalife-д ажлын ярилцлагад орохдоо анх таараад ямар мундаг хүн бэ гэж бодож билээ. Маш цэгцтэй бодолтой хүн юм аа.
Б Баска 2020.09.17 192.82.68.121
Эрүүл амьдралын хэв маяг гэж юу байдгийг Хербалайф компаний Эрүүл амьдралын хэв маягийн клубд олж авсан. Бодит үр дүн, шинжлэх ухааны үндэслэлтэй бүтэээгдэхүүнүүд, дэлхийн хэмжээний эрдэмтэдийн зөвлөмжийг авч байгаадаа баяртай байдаг.
Р Рагва Эрдэнэцэцэг 2020.09.17 66.181.161.77
Өөрийгөө засаад, гэрээ зас, гэрээ засаад төрөө засхад маш их үүрэг гүйцэтгэж байдаг кампан .Бүх бдг-дээ баяраллаа..
З Зочин 2020.09.17 130.219.10.92
Анх гарахдаа хичнээн гоё булан байлаа. Одоо сонирхолгүй, бүүр нэг гаа нь гарцан бохь шиг болчжээ .....
з зочин 2020.09.17 103.212.119.86
Амьдралынхаа хэв маягийг эрүүл амьдралын хэв маягаар сольсноор өнөөдөр эрч хүчтэй амьдарч байгаадаа маш их баяртай байгаа. Таны хэлсэн өвчин тусахгүй амьдран гэдэг гэр бүлийнхээ өмнө миний хүлээсэн үүрэг гэдэг үг маш их таалагддаг. Ийм байхыг хичээж явна. Баярлалаа
З Зочин 2020.09.16 66.181.161.37
Баярлалаа. Herbalife nutrition daa. Iim saihan ahim tejeeltei hooloor hvmvvsiin amidraliin hew mayg,ervvl zow hoolloltiig medrvvlsen. Sudalgaa shinjilgee deer vndeslesen gaihaltai bvteegdehvvn. Hvmvvsiig zow zamruu chiglvvlj bgaa hamt olondoi bayrllaa????
D Dada 2020.09.16 66.181.161.64
Orj irsen shine sanaagaa bichij temdegleed l yavdag, duu khuraaguurt bichne gedeg kharin dogi sanaa bainaa
У Уншигч 2020.09.16 66.181.161.40
Энэ хүмүүс ямар стресстэй болоо вэ. Сайхан л ярилцлага байнашдээ. Мэдлэг боловсролтой залуусын ажлын арга барилаас хуваалцдаг булан биздээ. Хэн ч орж болдог баймаар юм. Хавийн юм холиод л зандчаад эхлэхийн
З Зочин 2020.09.16 66.181.161.120
Бид хамтдаа олон олон хүмүүст туслаж чадна. Гайхалтай Herbalife-Nutrition kampodaa баярлалаа үргэлж шинэлэг байдаг шүү.
З Зочин 2020.09.16 202.126.89.236
Монгол улсад минь ийм сайхан шим тэжээлтэй хоол байдагт үргэлж баярлаж явдаг шүү .Би 7 жилийн хугацаанд гэр бүлийн хамтаар хэрэглэж эрүүл саруул эрч хүчээр дүүрэн байгаа .Үнэн юм хэзээч үнэ цэнээ алдадгүй шүү.
С Солонго 2020.09.16 103.229.123.183
Маш сайхан тэнцвэртэй чанартай хоол шүү.. Олон хүнийг чанартай эрүүл эрч хүчтэй амьдрахад тусалж байгаа сайхан компани шүү???????????? 7 жил шим тэжээлтэй хоолоо, эрүүл идэвхитэй амьдралын хэв маягийг эрхэмлэн гэр бүлийнхэндээ хайртай хүмүүстэйгээ хамтдаа өөрсдийнхөө буруу хэв маягийг зөв болгон хэвшүүлэхийн хамт хэрэглээд үнэхээр САЙХАН амьдарч байна..Баярлалаа HERBALIFE????????????????????????
А Алтангэрэл 2020.09.16 192.82.71.59
Сайхан ярилцлага байна Тэнцвэржүүлсэн шим тэжээлтэй хоолоор хэдэн мянган хүн гоо сайхнаа олж авч байгааг 8 жил өөрийн нүдээр харлаа Энэ доор юм бичсэн хүмүүст гэж хэлэхэд ойлголтын зөрүү байгаад байна мэдээлэл авч бодролоо цэгцлэх хэрэгтэй
Z Zochin 2020.09.16 66.181.161.83
Odoo tsagt humuust heregtei chuhal medeelel ajliig Herbalife nutrition kompanii klubuud hiij bgaa shuu
U Unshigch 2020.09.16 43.228.130.231
Uuchlaarai. Tanaih buteegdehuunee horigloh zaalt bolon suuri yamar neg uvchtei esvel yamar hyanaltan door uuj baihiig ul haihran zuvhun borluulahaa bodoj, medleg medeelelgui emegteichuud tanai borluulj bui buteegdehuun heregleed chimeeguihen burhanii orond ochson humuus cuungui bdag. Naad goyo ugs chini hudlaa sonsogdoj bna.
G GUEST 2020.09.16 202.21.125.250
Ug n ih goyo bulan baij bilee. Unshih durtai bailaa. Odoo reklamnii bulan bolson yum bainaldaa. Orlogo oloh heregtei l baidag baih gehdee negent iim brand bolchihson brand ee ner turte urgeljluuleh heregtei baijdee
W WTF 2020.09.16 66.181.165.27
Юун Herbalife вэ??? Арай л сонин зочид ордог болчихов уу даа. Уг нь догдлон хүлээж уншдаг булан маань юмсан.