Өнөөдрийн дугаарт бид ерөнхий зориулалтын агаарын хөлгийг хөгжүүлэх зорилготой, Монгол, ОХУ, АНУ-ын хамтарсан "MAИ" компанийн angel investor Б.Мөнхбаатарыг урилаа. Уул уурхай, газрын тосны салбарт олон жил бизнес эрхэлж буй тэрээр Уул уурхайн логистик парк төслийг санаачилж, Монгол Улсын газрын тостой холбоотой бүтээн байгуулалтад 10 жилийн турш зүтгэж яваа эрхэм юм. Тэрээр нийгэмд эерэг нөлөө дагуулах төрөл бүрийн бизнесийг хөгжүүлж буй залуустай тогтмол уулзан, тэдний санал санаачилгыг дэмжин эхлэлийн санхүүжилтээр хангаж, гарааны компаниудыг дараагийн алхмаа хийхэд нь туслах ирмүүн хүсэл эрмэлзэл тээн явдаг гэдгийг бид түүнтэй болон түүний хамтран ажиллагсадтай уулзах үедээ анзаарсан учир angel investor хэмээн түүнийг тодотгохыг хүслээ.
Байршил: Монгол, Улаанбаатар
Эрхэлдэг ажил: "Ойл констракшн" компанийн ТУЗ-ийн дарга, Уул уурхайн логистик парк төслийн санаачлагч, "МАИ" ХХК-ийн ТУЗ-ийн дарга
Хэрэглэдэг гар утас: iPhone XS Max
Хэрэглэдэг компьютер: iMac

1. ТАНЫ КАРЬЕРААС БИД ЮУ, ЮУГ МЭДЭХ ЁСТОЙ ВЭ?
Би 1993 оноос эхлэн Германаас Монгол руу 10 мянган км зам туулж, автомашин зөөн анхны бизнесээ эхлүүлж байлаа. Энэ бизнесээ 2002 он хүртэл үргэлжлүүлээд 2008 он хүртэл жижиг, дунд бизнесүүд эрхэлсэн юм. Ингээд 2008-2012 онд уул уурхайн салбарт орж, анхан болон дунд шатны хайгуул хийж, санал тавьсан уул уурхайн компаниудад хайгуулын мэдээллээ өгдөг байсан. Тухайн үед уул уурхай салбар тээвэр, шатахууны хэрэглээ, зардал маш өндөр байдгийг олж мэдсэн учраас тээвэр, логистикийн төв байгуулах санаа төрсөн л дөө. Үүний дагуу Монголын логистикийн холбоотой хамтран Монголын анхны уул уурхайн логистик паркийг байгуулахаар ХБНГУ-аас энэ чиглэлийн мэргэжилтнүүдийг урьж, зөвлөгөө авсны эцэст хамгийн зөв байрлалд үйл ажиллагаа эхлүүлэх гэж байсан "108 ойл" компанийн хувьцааг худалдан авч төслийг эхлүүлсэн юм.
Тээвэр, шатахуун, тослох материал зэрэг уул уурхайтай холбоотой логистикийн бүх үйлчилгээг нэг дор цогцоор үзүүлэх зорилготой энэхүү паркийг Говьсүмбэр аймгийн Чойр хотод 2011 онд онд байгуулсан. Уул уурхайн томоохон компаниудын ихэнх нь олборлолт явуулдаг нутагт төв зам дагуу байршилтай. Уул уурхайд хамгийн хэрэгтэй бүтээгдэхүүн бол яах аргагүй шатахуун учраас логистик төвийн анхны төсөл болох шатахууны агуулах барихаас эхэлсэн хэрэг.
Газрын тос, ачаа тээврийн бизнесээ улам тэлэх зорилгоор уг төсөлтэй зэрэгцэн "Ойл констракшн" компанийг байгуулж, дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдын захиалгаар нефтийн барилга байгууламжийг иж бүрнээр нь барих ажлыг 10 гаруй жил гүйцэтгэж байна. Энэ хугацаанд Монгол Улсын газрын тостой холбоотой бүтээн байгуулалтын 40 гаруй хувийг дангаар гардан хийгээд байна.
Миний хувьд цаашид Монгол Улсын нийгэм, эдийн засагт өндөр ач холбогдолтой төслүүд дээр хөрөнгө босгох, хамтран ажиллах боломжийг эрэлхийлэхээс гадна гарааны бизнесүүдийг дэмжин ажиллаж байгаа. Тухайлбал, Монгол, ОХУ, АНУ-ын хамтарсан "MAИ" компанид хөрөнгө оруулж, "Легенда-570" онгоцны монгол загварыг богино хугацаанд угсарч, туршилтын нислэгүүдээ хийж эхлээд байна. Ингэснээр Монгол Улсад ерөнхий зориулалтын нисэхийн салбарын хөгжил түргэсэж, бага оврын онгоц үйлдвэрлэгч-экспортлогч орон болох учиртай.
2. ТАНЫ АЖЛЫН ДУНДАЖ НЭГ ӨДӨР ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ?
Өглөө ажил дээрээ ирээд тухайн өдөр шийдэх ёстой хамгийн чухал асуудлаа барьж авна. Үлдсэн цагт хүмүүстэй уулзаж, ярилцаж өнгөрдөг дөө.

3. ТАНЫ АЖЛЫН НӨҮ-ХАУ?
Хурдтай, чанартай, чанд зохион байгуулалттай ажиллах нь миний гол арга барил. Асуудлыг цаг алдалгүйгээр барьж авч, шийдэмгий, тууштай ажиллахыг зорьдог. Тэгээд чаддаг хүнээр чаддаг юмыг нь хийлгэхийг эрмэлзэнэ. Хэн ч юм болгоныг ганцаар хийж чадахгүй учраас чадварлаг, мэргэжлийн хүмүүсийг сонгож ажиллуулах нь цаг хугацаа, эдийн засгийн хувьд хэмнэлттэй.
Хамтрагчид маань намайг бууж өгдөггүй зантай гэдэг юм. Би зорилго тавьсан л бол ямар ч асуудал гарсан түүнийг шийдэх арга хэмжээг аль болох түргэн авахыг эрмэлздэг дээ.
4. АШИГЛАХГҮЙ БАЙЖ ЧАДДАГГҮЙ АПП, ХЭРЭГСЛҮҮД ЮУ ВЭ?
Утас ширтэж, компьютерын ард суух сонирхолгүй. Цаг үеийн, өөрт хэрэгтэй мэдээллийг авах зорилгоор өглөө, оройд мэдээллийн сайтуудад зочилдог. Бусдаар бол элдэв сошиал апп, хэрэгслүүдээс тун хол доо.


5. ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?
Цаг хугацааг төлөвлөж тооцохгүйгээр юм хийнэ гэдэг маш эрсдэлтэй. Ямар ч ажлын төлөвлөгөөг өдөр, хоногтой нь уяж чадвал гүйцэтгэл, үзүүлэлтүүд нь явцын дунд ил, бодитой харагдана.
6. ХИЙХ АЖЛАА ХЭРХЭН ТӨЛӨВЛӨДӨГ ВЭ?
Ямар ч бизнес санхүүгийн нөөц бололцооноос хамааралтай учраас мөнгө, санхүүжилтийг оновчтой зарцуулах, үр ашгаа хүртэх хугацааг сайтар төлөвлөхийг эрмэлздэг. Гэхдээ бусдаас хөрөнгө мөнгө татаж, санхүүгийн асуудлаа шийдэх боломжууд зөндөө бий. Зөвхөн мөнгөтэй хүн л юм хийдэг гэх ойлголт байхгүй.
Би анх эхнэрийн хамт хөрөнгө мөнгөгүй явах үедээ жижиг гэлтгүй янз бүрийн ажил эхлүүлсэн. Гол нь эхнээсээ зөв явсан учраас л өдийг хүрсэн болов уу. Үүнд эхнэрийн маань мэргэжил, амьдралын ухаан их хэрэг болсон. Эдийн засагч мэргэжилтэй учраас аливааг бодитоор харж, сэтгэж, надад зөвлөсөөр ирсэн юм. Бид хоёрын эхлүүлсэн хамгийн том төсөл бол 2011 оны Уул уурхайн логистик парк. Энэ төслөөс хойш газрын тосны бизнесийг сонирхож орсон.
7. ЭРЧ ХҮЧЭЭ ХЭРХЭН СЭЛБЭДЭГ ВЭ?
Заримдаа ажлын хаалгаар ч орох сонирхол төрөхгүй, толгойд олигтой бодол орж ирэхгүй үе байна. Тийм үед гэр бүл, хайртай хүмүүстэйгээ хамт байхаар сэтгэл сэргэж, эрч хүчээ сэлбээд авдаг.

8. ҮНДСЭН АЖЛЫНХАА ХАЖУУГААР ДУРЛАЖ ХИЙДЭГ ТӨСӨЛ/АЖИЛ ЮУ ВЭ?
Ажлаас гадуурх цагийг гэртээ хөгжим сонсож эсвэл кино үзэж өнгөрүүлдэг дээ. Хоббины хувьд дуртай машинаа унаад давхих сайхан байдаг.
9. ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?
Бизнес эхлүүлнэ гэдэг амаргүй. Ер нь амар байсан удаагүй шүү. Уул уурхайн логистик парк байгуулах төсөл гэхэд 2012-2016 онд бараг дампуурахаа шахаж, бүх үйл ажиллагаа зогссон. 1993 оноос хийж бүтээсэн бүхнээ тэнд алдсан. Энэ төслөөс гадна өөр бизнес давхар эрхэлж байсан тулдаа 2016 оноос хойш бүгдийг нь эргэн босгож, өнөөг хүртэл амжилттай ажиллуулж байна. Цагаа олоогүй үед эхлүүлсэн бүхэн эрсдэлтэйгээс гадна улс төр, орон нутгийн удирдлагууд зэрэг гаднын нөлөө их байдгийг ойлгосон учраас нөхцөл байдлаа мэдэрч, маш сайн судалгаа, тооцоотой ажилладаг болсон. Дээр нь, сүүлийн жилүүдэд төр засаг, улс төрийн тогтворгүй байдал, алсын хараагүй бодлого, шийдвэрийн улмаас уул уурхайн хайгуулын ажлууд зогсож, шинэ төсөл, гаднын хөрөнгө оруулалтууд бүгд гацаад байна.
Бид тусгаар тогтносон, бүрэн эрхт улсад амьдарч буйн хувьд өөрсдөө нефтиэ боловсруулж, дотоодын хэрэгцээгээ хангадаг байх ёстой. Гаднын орнуудаас хараат хэвээр байвал шатахууны үнэ хэзээ ч буурахгүйгээс гадна хүссэн хүсээгүй хомсдолд орно. Тиймээс бид дотооддоо нефть боловсруулах үйлдвэр байгуулах зайлшгүй шаардлагатай. Угтаа, тийм ч өндөр өртөг, зардал, асуудал болохгүйгээр барих боломжууд бий.
Нөгөө талаас харвал, дэлхий нийтэд дизель түлш, шатахууны зах зээл бага багаар хумигдаж, газ, цахилгаан хөдөлгүүр ирээдүйн чиг хандлага болоод байна. Бид газ ашиглах гэсээр байтал цахилгаан хөдөлгүүрт автомашинууд ороод ирлээ. Гэхдээ Монгол Улсын хувьд богино хугацаанд оновчтой шийдвэр гаргаж, энэ асуудлыг шийдэх хэрэгтэй болов уу.
10. ТА ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ БАЙГАА ВЭ? ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ?
Энэ жилийн хувьд ерөнхий зориулалтын агаарын тээврийн салбарын стартап болох "МАИ”-тай хамтран Монгол Улсыг агаарын хөлөг үйлдвэрлэгч орон болгох зорилготой ажиллаж байна. Өнгөрсөн есдүгээр сараас бид холбогдох патентыг эзэмших эрхтэй болж, Монголын орчин нөхцөлд тааруулан шинэчилж, “Легенда 570” агаарын хөлгийн туршилтын нислэгүүдээ хийсэн. Онгоцны бүх технологи, нэмэлт шинэчлэлүүд нь FAA/EASA зэрэг олон улсын байгууллагуудын стандарт, журмууд, түүн дотор Part 23-ийн хүрээнд хийгдэж байгааг онцлох нь зөв болов уу.
Сүүлийн үед "МАИ"-ийн үйл ажиллагаанд төвлөрч, хамтран ажиллах гэрээ, хэлцэл байгуулж, энэ чиглэлийн дөрвөн онгоц нисгэхээр төлөвлөөд байна. Цаашид ч ерөнхий зориулалтын нисэхийг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байгаа.
Олон жил машин техниктэй харьцаж буй хүний хувьд бага оврын онгоцны төсөл тун сонирхолтой санагдсан. Гэхдээ хөрөнгө оруулалт талаас бус, Монголын нийгэм, эдийн засагт үзүүлэх ач холбогдлыг нь харгалзан хамтрахаар шийдсэн хэрэг. Урьд нь, бага оврын онгоцоор олон зуун км-ийн зайд шуудан зөөж, ой мод, тариалангийн талбайн усалгаа, хоргүйжүүлэлт хийх зэрэг гамшгаас хамгаалах, хүнс, хөдөө аж ахуй, эрүүл мэндийн түргэн тусламжийн үйлчилгээ үзүүлж ирсэн нь энэ салбарт эрэлт хэрэгцээ байгааг харуулж байгаа. Бид тэр бүх үйлчилгээг цогцоор үзүүлэх, Монголд үйлдвэрлэсэн онгоц удахгүй нисгэх гэж байна. Онгоц нийлүүлэхээр зогсохгүй засвар үйлчилгээг нь бүрэн шийдэж, энэ салбарыг цааш хөгжүүлэн авч явахад шаардлагатай боловсон хүчин бэлтгэхээр зорьсон. Товчхондоо, ерөнхий зориулалтын агаарын тээврийг байнгын хэрэглээнд нэвтрүүлэхийн төлөө экосистемийг нь бүхэлд нь шийдэж байна гэсэн үг.
Газрын тосны хувьд одоогоор "VS Oil" компанийн захиалгаар Монголд хамгийн том буюу 50 мянган метр кубын багтаамжтай шатахууны агуулах барих ажлын явц 40 гаруй хувьтай үргэлжилж байна. Газрын тосны агуулах барина гэдэг өртөг өндөр, хугацаа шаарддаг том төсөл юм. Сүүлийн 10 жилд агуулах барих стандарт өөрчлөгдсөөр бүрэн автоматжиж, аюулгүй ажиллагааг хангах шинэ технологиуд гарч ирж байгаа. Арван жилийн өмнө нэг агуулах барихад 18 сарын хугацаа зарцуулдаг байсан бол одоо 6-8 сарын дотор гүйцэтгэдэг болсон байх жишээтэй.


11. ТА ӨӨРИЙГӨӨ ХЭРХЭН ХӨГЖҮҮЛЖ, СУРАЛЦДАГ ВЭ?
Ерөөсөө л аливааг цаг тухайд нь сайтар судалж, төлөвлөх юм. Нэгийг хоёр болгосон хүнд хоёрыг дөрөв болгох амархан. Мөнгө гэдэг хүссэн, хүсээгүй хийж чаддаг хүнд орж ирдэг болохоос амар хялбар аргаар ирдэг зүйл биш. Гол нь анхнаасаа зөв зүйл хийхийн төлөө зорих юм. Буруу замаар орж ирсэн бүхэн асуудал дагуулдаг учраас зөв зүйлийг зорьж, зөв замаар мөнгө олж чадвал тэр хэрээр аз жаргал, сэтгэл ханамж ирнэ.
12. САНАЛ БОЛГОХ НОМ, ХӨГЖИМ, КИНО?
Ном, хөгжим, кино гэдэг хүний амьдралыг олон талаас нь харуулдаг учраас тухайлсан ном санал болгох нь тийм ч оновчтой биш. Хүн сонирхсон зүйлээ өөрөө олж мэдэх нь чухал.
13. АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ?
Бусдаас айхтар зөвлөгөө авч, өгсөн удаа цөөн. Харин хэн юу хийж, ямар арга барилаар ажиллаж байна вэ гэдгийг харж судалж, өөртэйгөө ажилладаг. Санхүүгийн хувьд ч хүнээс тусламж гуйж явсан удаа цөөн. Гол нь, байгаа зүйлээ хэрхэн үр ашигтай болгох вэ гэдэгт анхаардаг. Би 30 гаруй жил бизнес эрхлэхдээ юу ч үгүйгээс, өчүүхэн багаас бүхнийг эхлүүлж босгосон.
14. БУСДАД ШИДЭХ САНАА?
Ямар ч хүнтэй зөв, хүндэтгэлтэй харилцах хэрэгтэй. Гэхдээ чөлөөтэй санал бодлоо илэрхийлж сурах нь зөв. Олон хүнтэй харилцах тусам шинэ санаа, бодол орж ирнэ. Бусадтай мэдлэг, туршлага солилцож байж л хүн хөгжинө шүү дээ.

Сэтгэгдэл бичих (21)


z zochin 2020.10.31 59.153.112.229
uneheer bayartai bn hiine gesen yumaa hiij chaddag zaluus bainlee harsan uzsen ta buhen udahgui harah baih amjilt
З Зочин 2020.08.28 180.149.98.134
Odoonii zaluus ymiig ooroor harj ireeduinhee hogjild huvi nemree oruulaad oorsdiinhoo horongiig oruulaad ajilaa ajil hereg bolgood yavj baihad sorog muuhai ym bodoj bichdeg humuus odoo bolimoor ym! Huniig yadaj ugeeree ch demjij chadahgui amdralaasaa uidsan humuus oorsdiigoo ch olj chadaagui humuus baih ym daa. Amdral chamaig gaihshruulahiin tuld baigaa ym shuu dee Amjilt !!
З Зочин 2020.08.28 202.126.90.121
AN2iig l saijruulah geed bga bololtoi tegvel aylgui baidlaa ih anhaarah heregtei Mongold sayhan l osol bolson gedgiig martaagui baihgaa biz de
З Зочин 2020.08.28 49.0.167.14
Mongold hezee ch iim ongotsnii business amjilt olohgui ee yadaj mashinaa hiideg bolchood ongots exportlono gej muruuduh heregtei shuu zaluusaa tsagaa demii ureh hereggui gej ahmad hunii uudnees zuvlumuur baina
З Зочин 2020.08.28 49.0.167.14
Tanai baiguullaga haana bairladag holbogdoh bolomjtoi sonirholtoi tuslud deer sanal soliltsoh sanaltai baina bayrlalaa UTG
W Warly 2020.08.27 49.0.167.14
Hi, Аngel investor geheer yadag hun gesen ug ve? Todorhoiloltiig ni tailbarlaj ugj boloh uu bayrlalaa
З Зочин 2020.08.27 49.0.167.14
Мөнхбаатар захиралд амжилт хүсье. Танай хамт олонтой нэг өдөр хамтран ажиллах өдөр ирнэ гэдэгт эргэлзэхгүй байна
З Зочин 2020.08.27 180.149.98.134
Iim goe tom tom tosluudiig ooroo udirdaj hiij baigaa hun bol yaltchgui Angel ym! Yag ner n tohirson bna aa. Amjilt Amjilt !
З Зочин 2020.08.27 49.0.167.14
Уул уурхай газрын тос логистик агаарын тээвэр гээд л аргагүй том бизнесээр оролддог том хүн байна шүү бүр сүрдчихлээ хаха
З Зочин 2020.08.27 203.98.77.136
Yamar goe hun be, zow uzel bodoltoi hun amjiltiig daguuldag bh amjilt huseye , mna zaluuchuud mundag bna tor zasgaas iluu
У Ундраа 2020.08.27 203.98.77.136
Монголд ийм хүн ховор шүү, мундаг хүн байна, Монгол улсад маш том хөрөнгө оруулалт байна , амжилт хүсье
U Uran Gasa 2020.08.27 150.129.140.158
Sain baina uu tantai uulzaj startupdaa zuvluguu avah gesen yum nadad tanii sonirhliig tatah tusul baina
Б Баяртулга 2020.08.27 150.129.140.158
Маш сонирхолтой зочин байна гарчгаас нь л хараад сонирхол татаж бүгдийг нь уншлаа аргагүй том хүрээнд далайцтай сэтгэж байгаа хүн байна амжилт хүсье
З Зочин 2020.08.27 150.129.140.158
Munhbaatar zahiraltai herhen holbogdoh ve ene hund business tusluu taniulaj yriltsmaar baina bayrlalaa
Ц Цоогий 2020.08.27 180.149.98.134
Баяр хүргэе!! Ан 2 юм уу? Хүүхэд байхдаа суудаг л байлаа. Одоо ирвэл дахиад суучмаар л байна шдээ. Улам их амжилт!!
N Nomingoo 2020.08.27 180.149.98.134
Mash Saihan yariltslaga boljee! Ene tosold itgej ami oruulsand tand mash ih bayarlalaa. Ooriigoo neej olon tumendee tanigdaj baigaad mash ih bayartai baina aa. Ajiliin ulam ih amjilt husye!! Legenda 570 ongots Mongoliin hoh tengert mash olnooroo duulen nisehiig erooe!!
E Erka 2020.08.26 180.149.98.134
Yag zov ih mundag er hun baina!!! Ene l zaluug demjneer baina. Amjilt Andaa... zugeer l uragshaaa er hun zorigtoi bol chono chatsga aldna!
T Transporter 2020.08.26 192.82.67.135
Suuliin uyed yaridag tsetsen tuulainuud heterhii ih bolson. Ene hun dan yaridag bus daruuhan, eldev tsetsen mergen uggui zugeer l hiideg, uuriinhuuruu hun sanagdlaa
Т Таня 2020.08.26 180.149.98.134
Йим чадалтай даруухан эвдрээгүй нууцлаг залуусыг гаргаж танилцуулж байгаа танай хамт олонд талархлаа. Одоо улс орныхоо ирээдүйн хөгжил цэцэглэлд тэр тусмаа агаарын тээвэрийн салбарт, хувь нэмрээ оруулж явж байгаа ийм хөдөлмөрч, эрч хүчээр дүүрэн шинэ зүйлийг эрэлхийлсэн, өөдрөг үзэлтэй, аливаа асуудлыг бодитой харж чаддаг, Аавын хүү мундаг залуусыг бид бүх талаар дэмжмээр байгаа юм. Ажлын өндөр амжилт хүсье. Бүр сэтгэл хөдөлчихлөө ...
Т Тунгалаг 2020.08.26 180.149.98.134
Монголд маань ийм мундаг залуучууд бгаа нь ямар гайхалтай вэ? Оюун ухаан, агуу хөдөлмөр, хүсэл тэмүүлэлээр тань бахархаж бна. Амжилт хүсье! Сайн сайхныг хүсэн ерөөе!!
Z Zochin 2020.08.26 180.149.98.134
Unheer baharhaj bna aa ene mundag zaluugaar iim chadaltai hodolmorch zaluuchuud olon boloosoi uls orniig iim l zaluuchuud tsaash n avch yavna gedegt itgeltei baina!! Unshaad unheer baharhlaa yag ooriinhooroo energy saitai hun bna shuu!!