Та сайхан шинэлсэн үү? Гал морин жилийнхээ сонины тэргүүн дугаарыг уншигч таны гарт өргөн барьж буйг минь хүлээн авна уу.
Бид энэ дугаартаа айл гэр бүрийн “шүдний өвчин” болсон багачууд, өсвөр насныхны сошиал медиа хэрэглээний талаар хөндлөө. Учир нь 2025 оны 12-р сарын 10-наас эхлэн Австрали Улсад нэгэн шинэ хориг хэрэгжиж эхэлсэн нь 16-аас доош насны хүүхдэд сошиал медиа ашиглуулахыг бүрмөсөн хуулиар хориглосон явдал байв. Үүдэл шалтгаан нь цахим гэмт хэрэг тэргүүтэй хүүхдийн сэтгэлзүйд нөлөөлөх олон сөрөг үр дагавар гарч буйтай холбоотой ажээ. Хамгийн гол нь тус хориг хэрэгжиж эхэлснээс хойш тодорхой тоон үр дүнгүүд гарч эхэлсний сацуу энэ санаачилгад элсэн нэгдэх улсуудын тоо нэмэгдсээр байгаа юм.
Иймд бид энэ асуудлыг том зургаар нь харж, ямар суурь шалтгаан, бодит нөхцөл байдлаас үүдэн ийнхүү хориглосон, цаашлаад уг хоригийг эсэргүүцэгч талуудын байр суурь, үндэслэл шалтгааныг нь дэлгэрэнгүй тайлбарлалаа. Мэдээж Монгол Улс дахь өнөөгийн нөхцөл байдлыг ч орхигдуулсангүй.
Үргэлжлүүлэн “Цочир үнэ” гэх танил үгийг гаргаж ирэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан Имартын Маркетинг хариуцсан дэд захирал Т.Алтанхундагын ярилцлагыг энэ удаагийн сониноос шимтэн уншаарай. Тэрээр 2014 оноос хойш Имартаар овоглож буй.
Өвлийн олимп албан ёсоор өчигдөр өндөрлөж, түүхэнд бичигдэх олон амжилт гарлаа. Тэдгээрээс онцлох арвыг нь А10-р нүүрт сорчиллоо. Мөн саяхныг хүртэл онол төдий байсан “Machine to Machine” гэх харилцаа бодит амьдрал дээр биелж болохыг батлан үзүүлсэн Moltbook-ийн талаар сонирхолтой нийтлэлийг бүү алгасаарай.
Мөн морь жилээ угтан авсан үе үеийн морь жилтнүүдийн 10 ертөнц, 10 өнцөг нийтлэлээс Цагаан сартай холбоотой тэдний нандин дурсамжуудыг унших боломжтой. Магад уншигч таны бага насыг санагдуулам танил дотно түүх байх ч юм бил үү.
Гал морин жил гарсных “Адуу” хэмээх амьтны тухай өгүүлэх нэгэн сонирхууштай номыг А13 нүүрт санал болголоо. Адуу, хүн хоёрын харилцаа, түүхийг монголчууд бидэнгүйгээр хүүрнэх боломжгүй тул та бидэнд тун ойр санагдах нь лавтай.
Ингээд сониныхоо 78 дахь дугаарыг тухлан сууж, таалан уншина уу.

ОНЦЛОХ НИЙТЛЭЛ
“Скай хайпермаркет" ХХК-ийн Маркетинг хариуцсан дэд захирал Т.Алтанхундага: Түүний хувьд маркентингийн салбарт 2002 оноос эхлэн ажиллаж байгаа бөгөөд 2014 оноос бидний сайн мэдэх Имарт хэмээх гэр бүлийн гишүүн болжээ. Унших
AI ботуудын сошиал медиа Moltbook-ийг тайлбарлах нь: Moltbook гэх нэртэй тус платформд хүн нэвтрэх боломжгүй бөгөөд зөвхөн AI ботууд л хоорондоо харилцаж, мэдээлэл солилцож болох гэнэ. Унших
Морь жилийн босгон дээрх морь жилтнүүд: Морь жилээ угтан авсан үе үеийн морь жилтнүүдийн 10 ертөнц, 10 өнцөг нийтлэлээс Цагаан сартай холбоотой тэдний нандин дурсамжуудыг хуваалцах боломжтой. Унших
Цаасаар боломжгүй бол цахимаар унш: newspaper.mn
Түгээлтийн цэг
- 21 аймгийн Монгол Шуудангийн салбарууд
- Caffe Bene: Өглөөний гудамж, Төрийн ордон, M Plaza, Тэнгис /KFC/, Макс Молл, Улсын Их Дэлгүүр, Улаанбаатар Их Дэлгүүр, Хүнсний 20, Наадам төв, Миллениум Плаза, Сансарын Emart, Их Монгол Төв, Соёлын төв өргөө, Худалдаа Хөгжлийн Банк
- Arig Anya: 1-р сургууль, Blue Sky, Улаанбаатар зочид буудал
- Coffee Namu (бүх салбар)
- Jack’s Coffee (бүх салбар)
- Ulaanbaatar Coffee Culture
- Cosy Club
- Coffee Bean & Tea Leaf Наран Молл
- Tous Les Jours /Central Tower/
- Segafredo /Яармаг, River Tower/
- Sega coffee shop (Сант асар)
- Sipster /Blue Sky/
- Casa del Cafe /Blue Sky/
- Lotus Cafe
- Grace Coffee House
- Laazy
- Fika Coffee & Wine
- Cafe 44 50
- Double Shot (Туушин, Энканто)
- Tums Coffee Shop
- Ten Cafe
- Coffee Vibes
- Music Cafe
- Coffee M /Regis Place/
- Philosophy Bookstore
- Төв номын сан /11-р хороолол салбар/
- МУИС-ийн номын сан
- ШУТИС-ийн номын сан
- ХУИС-ийн номын сан
- СЭЗИС-ийн номын сан
- UN House
- Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим (MCCI)
- UG Arena /4-р давхар/
- 976 Crossfit
- UBcab Taxi
- News Cafe
- Kino Cafe

Сэтгэгдэл бичих

