Ярилцлагынхаа энэ дугаарыг бид Улаанбаатараас 400-аад километрийн зайд орших нэгэн малчны хотоос бэлтгэн хүргэж байна. Тэр бол нүүдэлчин соёлын өвийг тээж, малч удмаа үргэлжлүүлэн яваа Өвөрхангай аймгийн Хужирт сумын малчин Ш.Ёндон юм. Зочин маань мал маллаад 20 гаруй жилийн нүүрийг үзэж буй бөгөөд энэ хугацаанд “Аймгийн сайн малчин”-аар тодорч байсан хашир туршлагатай эрхэм билээ. Ингээд түүний мал маллах арга ухаантай танилцацгаая.
Байршил: Өвөрхангай аймаг, Хужирт сум
Эрхэлдэг ажил: Малчин
Хэрэглэдэг гар утас: Samsung Galaxy A7
1. таны аЖИЛЛАЖ ХӨДӨЛМӨРЛӨСӨН ЖИЛҮҮДЭЭС бид юу юуг мэдэх ёстой вэ?
Хүүхэд байхдаа хөдөө өсөж торнин, аав ээжийгээ даган малын захтай болж байлаа. Тэр цагаас л малчин гэдэг дүрийг таньж мэдсэн. Бусдын адил сургууль соёлоо төгсөж, цэргийн алба хааж ирээд эхнэртэйгээ танилцсан юм. Амьдралаа зохиогоод удаагүй байхдаа бид хоёр ганзагын наймаа сонирхон, бизнес хийх гэж хэсэг оролдсон. Тухайн үед амьдралд минь гайгүй нэмэр болсон шүү.
Тэгээд 2000 оны эхээр нутагтаа байгаль хамгаалагчаар ажиллахын хажуугаар мал маллаж, өсгөж эхэлсэн дээ. Одоо бол зөвхөн малаа маллаж, ашиг шимийг нь хүртэж явна. Манайх хонь, ямаа, адуу, үхэртэй.
2. таны дундаж нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?
Ер нь л ажил ихтэй. Өглөөнөөс орой хүртэл борви бохисхийхгүй өнгөрөх үе ч бий. Дамаан хавар, өвлийн цагт. Зун ч гэсэн ялгаагүй ажил ундраад л байна. Гэхдээ уур амьсгал нь сайхан юм даа. Өглөө дөрвөн цагт босно. Хонио бэлчээнэ. Гүү малаа уяна. Тэгээд л ар араасаа ажил ургаад ирнэ.
Өвөл бол өглөө арай илүү унтчихна. Тэгээд л мөн адил малаа бэлчээхээс өгсүүлээд хөдөөний ажил барагдахгүй шүү дээ. Өдөр бүр тогтсон нэг юмаа хийнэ гэж байхгүй. Улирал, цаг уураас хамаарч янз бүр. Арай залуу байхдаа ажил ихтэй энэ тэр гэж боддоггүй байж. Одоо бол ядарч эхэлж байгаа шүү (инээв).
3. таны ажлын нөү-хау?
Малчин хүнд тодорхой хэмжээтэй, тогтсон орлого гэж байдаггүй. Тэгэхээр малыг өсгөж үржүүлэх, зөв зохистой зарж борлуулах, түүнээсээ ашиг олох ухаан чухал. Ямар үед яаж хэдэн цаас олох вэ гэдгээ сайтар төлөвлөх асуудал. Бид чинь үүгээрээ л амьдралаа залгуулдаг улс шүү дээ. Үүнээс гадна миний хувьд ажлаа алдаж хойш тавих дургүй. Цаг тухайд нь шийдээд явбал амар санагддаг.
4. таны хамгийн их ашигладаг, ажлын хэрэгсэл?
Гар утас. Дуран. Морь мал, унаа тэрэг. Ногт чөдөр, уурга, бугуйл. Энэ бүхэн хөдөөний айл болгонд байдаг, зайлшгүй хэрэгтэй зүйлс л дээ.
Үүнээс гадна, зурагт, нарны үүсгүүр, хөлдөөгч гээд төв суурин газар ашигладаг бүх л зүйл хөдөөний айлуудад ч байдаг болоод удаж байна. Технологийн дэвшлээ дагаад аливаа ажлыг механикаар биш, аль болох хөнгөвчилж, хурдан шуурхай хийхийг хичээдэг юм. Хадлан бордооны үеэр л гэхэд цахилгаан хадуур хэрэглэчихнэ. Бас айргийн бүлүүр ч гараад ирсэн байх жишээтэй. Гэхдээ надад гар утас хамгийн чухал санагддаг. Хаа холын хүн амьтантай холбогдож, нутаг бэлчээр ямар байгааг асууж, эрлийн сургаа ч гаргачихна. Олон түмэнтэй эвтэй, танилын хүрээ сайтай байж л сайхан нутаг руу оторлож, малдаа тарга тэвээрэг авна шүү дээ. Ер нь одоо цагт хаа газар байхгүй юмгүй болж дээ.
5. МАЛ МАЛЛАХАД цаг хэмнэх ЧУХАЛ УУ, ЧУХАЛ БИШ ҮҮ?
Ер нь бол цэвэр малынхаа үржил шим, тарга тэвээргийг бодох юм бол цаг хэмнэх гээд байх шаардлагагүй гэж боддог. Хаана илүү өвс ногоо, хужир устай ойр байна, тэр газар руу л малаа бэлчээнэ. Тэгэхээр энэ бол цагийн аясаар явдаг зүйл байхгүй юу. Бусад ажил алба шиг түргэн шуурхай гүйцэтгээд, үр дүнг нь харах гэсэн ойлголт байхгүй. Малынхаа аяыг дагана аа л гэсэн үг.
Харин бусад ахуйн ажлуудаа бол цаг агаар, байгалийн араншинтай уялдуулж, сайтар төлөвлөж хийлгүй яах вэ. Хадлан бордоо гэхэд л найман сар гарахтай зэрэгцээд, хүйт орохоос өмнө амжуулахгүй бол өвөлжөө бууцны цаг тулаад ирнэ. Бидний амьдралд цаг агаарын нөхцөл байдал шууд нөлөөлдөг учраас бүх ажил яг л ийм жишгээр явдаг.
6. АМЬДРАЛ АХУЙГАА хэрхэн төлөвлөдөг вэ?
Хөдөөний ажил аяараа л ар араасаа гараад ирдэг юм. Хавар мал төллөнө. Төл малаа бүрэн бүтэн авах гэж хаваржаандаа бууна. Цаг хэцүү бол нэлээн зүтгүүлнэ. Зун гүү малаа уяна. Тэрний бэлтгэл гэж ногт чөдөр хийнэ. Намар бол хадлан бордоогоо зэхэж, хүйтэнд бэлдэнэ. Тэгээд идэш хоол гээд л цаг цагийн ажил аяараа л урсаад ирнэ дээ.
Харин өдөр тутмын ажлуудаа эхнэртэйгээ ярилцаж зөвлөлддөг. Бас хүүхдүүдийнхээ саналыг ч сонсоно. Тэдэнтэйгээ багаас нь л их нээлттэй харилцаж өсгөсөн болохоор одоо ямар нэгэн томоохон шийдвэр гаргахад заавал саналаа хэлдэг юм.
7. эрч хүчээ хэрхэн сэлбэдэг вэ?
Сайхан хоол идэж, нойр авч л сэлбэнэ дээ. Хамгийн чухал нь энэ. Дараагаар нь сэтгэл санаа тайван, зовох зүйлгүй байх. Заримдаа их ажлын хажуугаар хүн амьтан гэрт хүрээд ирвэл их баярлана. Зориод ирсэн хүнийг байгаагаараа угтаж аваад гаргах шиг сайхан зүйл хаа байх вэ.
8. ӨӨР дурлаж хийдэг ЗҮЙЛ ГЭВЭЛ?
Би анд их дуртай. Хүүхэд байхаасаа л хорхойсож явсан. Үнэг хярс, тарвага зурам, чоно зэргийг бол агначихна аа.
9. хИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?
Цаг агаар тааруу үед бол хэцүү санагдах үе бий шүү. Харин цаг сайхан байвал энэ шиг жаргалтай ажил байхгүй. Мал гэдэг чинь өөрөө байгалиасаа бэлэн хооллодог болохоор тэр болгоныг бэлдэх шаардлагагүй. Тэгэхээр ерөөсөө байгаль дэлхийн араншин, жилийн дөрвөн улирлаас л бүх зүйл шалтгаалдаг. Мэдээж хэрэг, хөдөлмөрийн үр шим, ашиг тус нь сайхан юм даа.
Мал маллахад хүн бүл их хэрэгтэй. Манайх гэдэг айл бүл муутай. Тэгэхээр заримдаа жаахан хэцүү санагддаг юм. Одоо цагт туслах малчин олдохоо байж. Яах вэ, нэг үеэ бодвол ажлын байр ихсээд, хүмүүс дор бүрнээ л тогтмол орлоготой болсны илрэл байх. Дамаан манай сум олон рашаан сувилалтай, аялал жуулчлалын зам дагуу болохоор хөл хөдөлгөөн ихтэй, амьдрах нөхцөл сайтай газар.
10. СҮҮЛИЙН ҮЕД ЮУ ТАНЫ ЦАГ, АНХААРЛЫГ ИХ АВЧ БАЙНА ВЭ?
Дулаан цаг дөхөж байна. Удахгүй мал төллөж эхэлнэ. Нутаг сэлгэж буугаад, төл малаа бүрэн бүтэн авч, сайхан хаваржих л чухал байна даа. Тэр л нэг олз болох гээд байна. Ер нь сүүлийн үед хаа сайгүй мал их өсөж, бараг айл болгон л мянгат болж. Гэхдээ миний хувьд өөрт таарсан цөөн хэдэн малтай байх нь зөв юм байна гэж бодох болсон. Урьд нь бол мянгат малчин болж явсаан явсан.
11. ТА ӨӨРИЙГӨӨ ХЭРХЭН ХӨГЖҮҮЛЖ, СУРАЛЦДАГ ВЭ?
Хүн хүнээсээ л суралцаж явдаг юм шиг санагддаг. Хөгшин ч бай, залуу ч бай хүн бүрд авууштай тал бий. Залуу үеийнхэн л гэхэд миний мэдэхгүйг мэддэг хүмүүс. Заримдаа бүр жаахан хүүхдүүд хүртэл “нээрэн ч тийм дээ” гэмээр, санаанд оромгүй юм ярина шүү дээ.
Үүнээс гадна, байгалиас их зүйлийг сурч мэдэрдэг. Байнга хөдөө нутагтаа амьдраад ирэхээр хүн байгалийн араншинг гадарлаад ирдэг юм байна. Дээр нь өөрөөсөө суралцаж явна. Хүн бүрд алдаж оносон арвин туршлага бий шүү дээ.
12. САНАЛ БОЛГОХ КИНО, НОМ, ХӨГЖИМ?
Монголын түүхэн кино болох “Тунгалаг тамир”-ыг хүн бүр үзэхэд буруудахгүй байх. Харин ном бол би нэг их уншдаггүй дээ.
Хөгжмийн тухайд тийм ийм гэхгүй. Шинээр гарч ирж байгаа дуучид, уран бүтээлчдийн дууг сонирхоод сонсоод л үзнэ. Ихэвчлэн машин барьж явахдаа л тогтож сонсдог.
13. АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙХАН ЗӨВЛӨГӨӨ?
Цаана намайг шинэ гэр барьж байхад манай нутгийн нэг хөгшин “Бий гэж бэлбэлзэж, байна гэж балбилзаж яваарай” гэж ерөөж байсан нь одоог хүртэл санаанаас гардаггүй юм. Ухаандаа, элбэг дэлбэг, дүүрэн явахыг ерөөсөн хэрэг л дээ. Хүнд үгүй, байхгүй гэж хэлэлгүй, болж өгвөл “бий бий, байна, байгаа” гээд л явах хэрэгтэй гэсэн үг болов уу.
14. БУСДАД ШИДЭХ САНАА?
Хүн өөрөө өөртөө эзэн байх чухал. Ямар ч хүн жаахан л сэргэг, цовоо, аминдаа арчаатай, амьдрах ухаантай байвал болно доо.
Л Лхагвадулам 2020.08.09 150.129.141.157
Уянгын халилгүй, бодит сайхан юм уншчихлаа. Туслах малчнаар ажиллах хүн олдохгүй байгаа нь асуудал юм гэдгийг хүртэл онцолсон нь таалагдав. Баярлалаа Unread!
D DR MAXWELL 2020.06.14 129.205.124.30
Бөөр, Биеийн эрхтнүүдийг худалдаж авахыг хүсч байна уу, эсвэл бөөр, Биеийн эрхтэнээ зарахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралаас болж бөөрөө мөнгөөр зарах боломжийг хайж байгаа бол өнөөдөр бидэнтэй холбоо бариарай, бид таны бөөрөнд 500,000 долларыг бэлгэнд өгөх болно. Намайг доктор Максвелл гэдэг нь Билл Рот эмнэлэгт мэдрэлийн эмч юм. Манай эмнэлэг нь бөөрний мэс заслын чиглэлээр мэргэшсэн бөгөөд холбогдох донортой хамт бөөр худалдаж авах, шилжүүлэн суулгах мэс засал хийдэг. Бид Энэтхэг, АНУ, Малайз, Сингапурт байрладаг. Хэрэв та бөөр зарах, худалдаж авах сонирхолтой байгаа бол бидэнд мэдэгдээрэй Орган бидэнтэй холбоо барина уу, имэйлээр холбоо бариарай. Имэйл: birothhospital@gmail.com Whats програмын дугаар: +33751490980 Сайн сайхныг хүсье МЭДЭЭЛЛИЙН ДИРЕКТОР DR MAXWELL
D DR MAXWELL 2020.06.04 129.205.113.52
Бөөр, Биеийн эрхтнүүдийг худалдаж авах уу, эсвэл бөөр, Биеийн эрхтнүүдээ зарахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралаас болж бөөрөө мөнгөөр зарах боломжийг хайж байгаа бол өнөөдөр бидэнтэй холбоо бариарай, бид таны бөөрөнд 500,000 долларыг бэлгэнд өгөх болно. Намайг доктор Максвелл гэдэг нь Билл Рот эмнэлэгт мэдрэлийн эмч юм. Манай эмнэлэг нь бөөрний мэс заслын чиглэлээр мэргэшсэн бөгөөд бид холбогдох донортой хамт бөөр худалдаж авах, шилжүүлэн суулгах мэс засал хийдэг. Бид Энэтхэг, АНУ, Малайз, Сингапурт байрладаг Бөөр, эсхүл органик бүтээгдэхүүн зарах, худалдаж авах сонирхолтой байгаа бол бидэнд мэдэгдээрэй. Имэйл: birothhospital@gmail.com Whats програмын дугаар: +33751490980 Сайн сайхныг хүсье МЭДЭЭЛЛИЙН ДИРЕКТОР DR MAXWELL
У Уншигч 2020.05.18 203.91.118.53
Сайхан ярилцлага болжээ. Энэ мэт ажилсаг, сайхан хүмүүсийг оруулж, залуу үед үлгэр дууриалал үзүүлэх хэрэгтэй санагддаг шүү.
B Bataa0520 2020.05.15 183.177.100.10
Цастай өдөр цастай сайхан дугаар уншлаа," байгалиас их зүйлийг сурч мэдэрдэг" гоё байлаа. Ёндонгууддаа сайн сайхныг хүсэе
b bataa 2020.05.15 43.242.243.241
zurag bol laajindooo neere ah bas goy ah baina zurh zurag bol laajindooo neere ah bas goy ah baina zurh
З Зочин дугаар 15876431 2020.05.14 202.21.108.213
Зурагчны нэрийг ганц ч дурдаагүй байх юм. Сайн ч бай, муу ч бай, зургийг нь ашиглаж л байгаа бол нэрийг нь дурдах хэрэгтэй гэж бодож байна.
N Nezuko 2020.05.14 202.21.104.98
segtgeld dulaahan niitlel :)) umnu orsn humuusiin yriltslagiig unshaad surddeg bsn bol ene niitlel uneheer dotno tanil bailaa, bayrlalaa
З Зочин 2020.05.14 2.221.44.130
yag zuv hunee oruulj ee, malchid ajilchid injeneruud, programmistuud geed CEOnuudaas uur humuus bvaltun sonirholtoi bhaar bn :)
З Зочин 2020.05.14 203.91.115.53
Сайхан яриа өрнүүлжээ Ш Ёндон удамын малчин хүний хүүхэд болхоор яг л Монголоороо бна даа ажилсаг гэр бүлийнхэнд амжилт хүсье
A ARMY 2020.05.14 103.212.119.230
Ymar ch expectationgui unshsan chini ymar goy niitlel baivaa. Mash engiin hernee unen zuilsiig yrijee. Zarim humuus shig oor hun boloh gej hicheegeegui hernee oorin uhaarch oilgoson zuiliig ingej goy tailbarlaj yrina gej sanasangui. Goy yriltslaga bailaaa :D
с сэтгүүлчид 2020.05.14 140.118.80.37
Сэтгүүлчид: Тунгалаг тамир түүхэн кино биш. зүгээр л хүмүүсийн аж байдлыг харуулсан уран сайхны кино... одоо мөд 37-р точка-г түүхэн гээд бичээд эхлэх вий дээ. Ёндон танд аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. сайхан дугаар болжээ
З Зочин 2020.05.13 66.181.161.61
Өмнө нь дурдагдаж байгаагүй Ёстой сонирхолтой нийтлэл байна. Одоо цаашид хөдөө орон нутагт ажиллаж амьдарч байгаа хүмүүсээс арай илүү оруулвал... Жишээ нь жирийн уурхайчин...
З Зочин 2020.05.13 103.87.255.110
Хариултууд нь нэг тийм дотно санагдлаа. Нутгийн аялга, хотын бидний тэр бүр хэрэглээд байдаггүй үгс тааралдахад яг тэр хүний хоолой сонсогдож байгаа юм шиг гоё байлаа дамаан (гэх мэт). Асуултууд малчин хүнээс асуухад тохиромжгүй мэт боловч амьд яриа байлаа. Баярлалаа
U Unshigch. 2020.05.13 66.181.186.128
Tsever setguul zuin content iim l baidag shu de. Haaya bas not paid content uzeh saihan shu hu. Amjilt
н наранбаатар 2020.05.13 43.242.242.235
Магадгүй энэ булангын форматын дагуу асуусан асуултууд байх гэхдээ асуултууд оновчгүй санагдлаа. Ёндонгуай бол маш сайхан хариултууд өгсөн байна.
M Muugii 2020.05.13 49.0.167.14
Election frenzy ehelj end tendgui nudej baigaa uyd iim engiin content orohiig uzsen chin bur taivshraad saihan bollooo keep up the good work Unread
Н Нука 2020.05.13 49.0.167.14
Зургууд нь ямар гоёын, бас дамаан гэдэг үгийг уншаад өвөөгөө санав. Зургууд нь ямар гоёын, бас дамаан гэдэг үгийг уншаад өвөөгөө санав.