Дэлхийд гуравдугаарт тооцогдох аппликэйшний платформ болох "Huawei AppGallery"-д монгол аппликэйшнүүд оржээ. Дэлхий даяар 170 гаруй улсад 470 сая гаруй идэвхтэй хэрэглэгчтэй AppGallery Хятадын зах зээл дээр анх 2011 онд танилцуулагдсан түүхтэй бөгөөд дэлхийн зах зээлд 2018 оны дөрөвдүгээр сард нэвтэрсэн юм.
Шинэ аппликэйшнүүдийг үндсэн хоёр шатлал, хамгаалалтын дөрвөн механизмаар шалгасны эцэст "App Gallery" санд хүлээн авдаг. Дөрвөн шатлалт хяналтын механизм нь тухайн апп вирус болон гаднын аюултай биетээс хамгаалалттай эсэхийг шалгаж, хэрэглээний аюулгүй байдлыг тодорхойлж, хэрэглэгчдийн мэдээллийн нууцлалыг хамгаалж чадах эсэхийг тодруулж, гарын авлага нь бүрэн эсэхийг шалгасны эцэст нэвтрүүлдэг иж бүрэн тогтолцоо аж. Монгол инженерүүдийн ур ухаанаар бүтсэн ямар аппликэйшнүүд энэхүү шалгуураар нэвтэрч "Huawei App Gallery"-д орсныг танилцуулъя.

Smart Bank - Ухаалаг утсаа ашиглан "Голомт" банкны бүх төрлийн үйлчилгээг авах боломж олгодог апп бол "Смарт Банк". Үлдэгдэл, хуулгаа харахаас өгсүүлээд бүх төрлийн гүйлгээ хийх, хадгаламж, харилцах данс нээх болон хаах, зээл авах зэрэг үйлдлийг түргэн гүйцэлдүүлэх боломжтой.
TDB Online - Банк, даатгал, үнэт цаас гэсэн санхүүгийн гурван тулгуур баганын үйлчилгээг хослуулан, цогцоор хүргэдэг уг аппликэйшнийг ашиглан улс хоорондын мөнгө гуйвуулга ч хийж болно. Банкны үндсэн үйлчилгээг авахаас гадна хүссэн даатгалын компаниа сонгон даатгуулах, гаалийн татвар төлөх зэрэг нэмэлт боломжууд зөндөө.
Хас Bank Online: "ХасБанк"-ны харилцагчид тус банкны данс хоорондын шилжүүлэг хийх, дансны үлдэгдэл шалгах, хуулга авах, зээлийн эргэн төлөлтөө хянахад хураамж, шимтгэлгүй байдаг нь амар.
Khan Bank: ХААН Банкны аппликэйшнийг ашиглан дансны мэдээллээ харах, харилцах данс, хадгаламж шинээр нээж, карт шинээр захиалж, нөхөн авах, түүнийгээ хүссэн газраа хүргүүлэх, төрөл бүрийн хэрэглээний төлбөрөө төлөх, зээл авах зэрэг өргөн үйлчилгээтэй.
SocialPay - Утасны дугаар, имэйл хаяг, Facebook болон GPS байршлаар дамжуулан хурдан, хялбар мөнгө илгээх болон нэхэмжлэх, олон улсын эрхтэй картуудыг аппликэйшнээсээ шууд идэвхжүүлэх, дэлгүүр болон онлайн худалдааны сайтуудаас бараа бүтээгдэхүүн худалдан авах зэргээр ашиглаж болно.
Monpay - Monpay Market цэсэнд өөрийн онлайн дэлгүүрээ нээж болохоос гадна хоол хүнс, хувцас, ном, кино жүжиг үзвэрийн тасалбар, галт тэрэгний тасалбар захиалга хийж болно. Хүнсний дэлгүүр, худалдаа, үйлчилгээний газруудад QR код уншуулан төлбөрөө хийх, 50’000 төгрөгийн худалдан авалт хийхэд 5000 төгрөгийн ваучер авах зэрэг урамшуулал эдлэх боломжтой.
Pass.mn - Уг аппликэйшнд ХААН Банкны картуудаа холбосноор 10 мянга гаруй байгууллагын ПОС төхөөрөмж дээрх QR кодыг уншуулан алсаас, өндөр нууцлалтайгаар төлбөр тооцоогоо хийх боломжтой юм.
Hi-Pay - Энгийн болон олон улсын төлбөрийн бүх картаа утсандаа аюулгүй хадгалж, төлбөр тооцоогоо хийхээс гадна "U Money" картаа утаснаасаа цэнэглэх, e-баримтуудаа автоматаар бүртгүүлж болно.
Pocket.mn - Хиймэл оюун ухааны технологид суурилсан эл апп-ийг ашиглан бэлэн мөнгөний, худалдан авалтын, оюутны зээл авч, шилжүүлэг хийж, төлбөр тооцоо хийж болдог.

Mobicom - "Мобиком"-ын 20 гаруй үйлчилгээг нэг дороос авч, өрхийн интернэт, MNP75 болон VOO-ийн үйлчилгээний төлбөрийг төлж, өөрийн РД дээр бүртгэлтэй дугааруудын хэрэглээг хянаж болно. Датагүй хэрэглэгчид ч эл апп-д чөлөөтэй хандан үйлчлүүлэх боломжтой.
Unitel - "Юнител", "Юнивишн", "Гэр интернэт", IP77 зэрэг үйлчилгээг ашигладаг бол энэ апп танд гарцаагүй хэрэгтэй. Хэрэглээгээ шалгах, дата багц, нэгж авах, төлбөрөө төлөхөөс өгсүүлээд U-Point оноогоо зарцуулах, салбарын байршил мэдээлэл авах зэргээр үйлчлүүлэх өргөн боломж энд бий.
Voo - Сард нэг удаа төлөөд тухайн багцад дагалдах бүх контент болон ТВ сувгийг хязгааргүй үзэх боломжтой Voo үйлчилгээг ашиглаж үзээгүй бол Free HD багцийг нь туршаад үзээрэй. Дотоод болон гадаадын сувгуудийн контентийг 96 цаг хүртэл ухраах, нөхөж үзэж болно.
Look TV- Олон төрлийн контентийг эх хэл дээрээ дуу дүрсний өндөр чанартайгаар үзэгчдэд хүргэдэг эл апп Видео сан, Багцууд, ТВ гэсэн үндсэн гурван хэсгээс бүрддэг. Гэртээ "Юнивишн"-тэй бол LookTV-тэйгээ холбоод, гар утсаараа зурагтаа үзэж мөн болно.
CallPro - Гар утсандаа байгууллагынхаа дуудлагыг хүлээн авах, байгууллагынхаа дугаараар гадагш дуудлага хийх, байгууллага дотроо үнэгүй видео/аудио дуудлага хийх, дуудлага шилжүүлэх, байгууллагын нэгдсэн утасны дэвтэр ашиглах, ярианы бичлэг хадгалах гэхчлэн өргөн боломжтой.

Jig Jug- Монголын анхны цогц livestream платформ болох эл апп анхлан сонирхогчоос авахуулаад мэргэжлийн түвшинд хүртэлх бүх хүнд зориулсан контентийн нээлттэй талбар билээ. Сонирхолтой контентуудыг үзэхийн зэрэгцээ өөрөө ч гэсэн лайв хийж, ур чадвараа олонд хүргэх боломжтой.
M Plus - Цахим ном, аудио ном, подкастын баялаг сантай М Plus апп-аас монгол хэл дээрх олон зуун номыг авч унших боломжтой. Та Монголынхоо сайхан бүтээлийг аудио хэлбэрээр сонсож, цагаа үр бүтээлтэй өнгөрүүлээрэй.
M Plus Music - Эндээс та бүх цаг үеийн Монголын шилдэг уран бүтээлчдийн мянга мянган дууг албан ёсны эрхтэйгээр сонсох боломжтой. Оффлайнаар буюу утсан дээрээ татаж аваад сонсох учир интернэтгүй үедээ ч дуртай дуунуудаа сонсож болно.
World Plus: "Inc", "New York Magazine", "The Guardian Weekly", "Harper’s Bazaar", "Maxim", "Cosmopolitan" зэрэг дэлхийд тэргүүлэгч болон дотоодын шилдэг сэтгүүлүүдийг интерактив хэлбэрээр үзэх, унших боломж олгодог эл апп-ийг эхний сардаа үнэ төлбөргүй ашиглаж болно.
Onefit - Фитнес клуб, бялдаржуулах төв, иог, аэробик, бүжиг, бие хамгаалах урлаг, теннис, балет зэрэг олон төрлийн бялдаржуулах, спортын үйлчилгээг нэг гишүүнчлэлээр авахыг хүсвэл "Onefit" аппликэйшнийг утсандаа суулгаарай.
Yomo - Манга комик контентуудыг зохиогчийн эрхтэйгээр хүргэдэг эл апп монгол, япон, англи хэлний сонголттой. Адал явдалт, инээдмийн, драм, романс гэхчлэн олон төрлөөс сонголтоо хийн сонирхолтой манга унших боломж энд бий.

Shuurkhai 119 - Дэлхийн аль ч өнцгөөс COVID-19-ийн лавлах төвтэй шууд холбогдож, үнэ төлбөргүй зөвлөгөө авч, ДЭМБ-аас баталгаажсан асуумжийн тусламжтайгаар өөртөө болон бусдад анхан шатны онош тавих зэрэг үйлчилгээг эл апп-аар дамжуулан хүргэж байна.
T-Test - Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтад бэлтгэхэд зориулсан энэхүү апп Хууль дүрэм, Тест, Шалгалт гэсэн үндсэн гурван хэсгээс бүрддэг. Төрийн албан хэрэг хөтлөлтийн заавар, монгол хэл бичгийн зөв бичих дүрэмтэй танилцах, компьютерын мэдлэгээ шалгах, чиглэл чиглэлийн тест бөглөх боломжтой.
Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл:
Вэб: https://consumer.huawei.com/mn/
Фэйсбүүк: Huawei Mobile Mongolia
Холбогдох утас: 7777-7722
Huawei Mongolia


