Минимал, байгальд ээлтэй эко хандлага ноёлох болсон энэ үед утасгүй чихэвчийн хэрэглээ эрс нэмэгдэж байгаа нь санамсаргүй хэрэг биш. Ухаалаг утас үйлдвэрлэгчид чихэвч байтугай цэнэглэгч дагалдуулахгүй байх шийдвэр гаргаж, утастай чихэвчнээс зайлсхийх болсон нь үүний шалтгаан.

Тиймдээ ч бид энэ удаагийн бүтээгдэхүүний тоймоороо утасгүй чихэвчийн зах зээлд давуу тал, онцлогоороо ялгараад буй Huawei Freebuds 4i-ийг онцоллоо. Энэ чихэвч бол хамгийн боломжийн үнээр хүчирхэг бас таатай төхөөрөмжтэй болох боломж юм.  


хамгийн том давуу тал нь юу вэ?

Huawei Freebuds 4i-ээс заавал онцлох ёстой гурван зүйлийг дурдъя. Энэ бол дуу тусгаарлагч технологи, цэнэгээ барих чадвар, тавтай хэрэглээ.

Дуу тусгаарлах технологи тансаг хэрэглээ байхаа больсныг энэ чихэвч танд мэдрүүлэх болно. Дуу хоолой болон эргэн тойрны чимээг намсгах зориулалттай хоёр ч микрофоноор тоноглогдсон, тухайн орчинд тохирсон орчны шуугиан дарагч ухаалаг аудио мэдрэгчтэй учраас тэр. Хурууныхаа үзүүрээр удаан дарахад л горим шилжчихэж байгаа нь тун хялбар шийдэл болсон байна.

Цэнэгээ сайн барьдаг учир бүтэн өдрийн хэрэглээг төвөггүй хангана гэдэгт эргэлзэх хэрэггүй. Чихэвч бүрд суурилагдсан 55mAh-ийн батарей нь бүрэн цэнэгтэй үедээ 10 цагийн ашиглалтыг даана. Угаас Huawei-ийн хамгийн гол давуу талуудын нэг түргэн цэнэглэх технологи энд ч нэвт шингэж, 10 минут цэнэглэхэд 4 цаг ашиглах боломжтой болжээ. Цэнэг дууслаа, цэнэглэх хэрэгтэй боллоо гэдэг үг бараг л мартагдах нь.

Сүүлийнх нь, тавтай байдал. Энэ хэсэгт би дизайн, хийцийг нь онцлохыг хүссэн юм. 10 мянган өөр хэлбэр, онцлогтой чихний 3D модель дээр туршилт хийсний эцэст хамгийн тавтай загварыг бүтээсэн гэх тодотголтой энэ чихэвч хөнгөн, авсаархан тул чихэнд ачаалал өгөхгүй. Нэгэнт цэнэг сайн барьдаг учраас тавтай тухтай байвал заавал тайлах шаардлагагүй, өдөржин зүүчхэж болохоор санагдлаа. Мөн хайрцаг дотроо гурван төрлийн чихэвчний зөөлөвчтэй ирдэг гэдгийг онцолъё.

Цэнэглэгч хайрцаг нь өндөг шиг хэлбэртэй, хавтгай гадаргуу дээр тогтвортой байхуйц эргономик загвартай аж. Гэхдээ дундаж өндгөөс 10 хувь хөнгөн гэнэ шүү.



Хэн хэрэглэвэл зохих вэ?

Huawei Freebuds 4i оюутан залуус, залуу мэргэжилтнүүдийн хувьд төгс сонголт байх болно. Үнийн хувьд утасгүй чихэвчийн зах зээл дэх хамгийн хүчирхэг үзүүлэлттэй хэрнээ боломжийн үнийг тэд санал болгож буй. Монголд борлуулагдаж эхэлж буйтай холбоотойгоор нээлтийн урамшуулал зарлажээ. Хэрэглэгчид өндөр үзүүлэлттэй энэ чихэвчийг 200 мянган төгрөг хүрэхгүй үнээр авах боломжтой аж. Энэ төрлийн бусад төхөөрөмжтэй үзүүлэлт, чанарын хувьд өрсөлдөхүйц хэр нь ийм үнэтэй байна гэдэг Huawei-ийн зэрэглэлийн компанийн л санал болгож чадах зүйл мэт.

Олон хүнтэй холбогдож, хамтарч ажилладаг хүмүүст тусгайлан санал болгоё. Та утсаар ярих эсвэл видео дуудлагад орохдоо дуу тусгаарлагчаа идэвхжүүлж ярьж болох ч хүнтэй нүүр тулж уулзахдаа заавал чихэвчээ авах гэж яарах шаардлагагүй. Ердөө ганцхан товч удаан дараад л өөр нэг онцлог болох "Awareness" горимыг идэвхжүүлж, тухайн хүний яриа, орчны дуу чимээг бүр илүү тодоор сонсох боломжтой. Чихэвчээ тайлж, энд тэнд тавиад мартаж орхино гэж санаа зовох хэрэггүй л гэсэн үг.

Нөгөө талаас, хөгжим их сонсдог эсвэл аудио подкаст сонсож өөрийгөө хөгжүүлэх сонирхолтой залуучуудад ч таатай сонголт. 10мм-ийн динамик драйвер нь видео тоглоом тоглох, нягтаршил сайтай хөгжмийн дуугаралтыг бараг студийн түвшин рүү дөхүүлж чаджээ. Дурын төхөөрөмжтэй bluetooth-ээр шууд холбогдож, синхрон дуугарч байгаа нь бас л нэг давуу тал.

Түүнчлэн гадаа гүйдэг, дасгал хийдэг идэвхтэй амьдралын хэв маягтай хэрэглэгчдэд тохиромжтой. Хийцийн хувьд салхины дуу чимээг бууруулах боломжтойгоор бүтээгдсэн, мөн дуу салгагч технологи нь байгалийн чимээг улам илүү тод болгож байгаа мэт сэтгэгдэл төрүүлж байв. Салхинд гарч голын эргээр зугаалах, ой модоор аялах үедээ "Awareness" горимоо идэвхжүүлэхийг санал болгоё. Та байгальтай улам л ойртсон мэт сэтгэгдэл төрнө.



Unread-ийн үнэлгээ

Миний хувьд утасгүй чихэвчийг харьцангуй сүүлд хэрэглэж эхэлсэн гэж хэлж болно. Хэтэрхий тансаг хэрэглээ гэж үздэг байсан, сонголт ч тийм их байгаагүй учраас утасгүй чихэвчийг хэрэглэх тухай бодол огтоос төрдөггүй байсан үе бий. Анхны утасгүй чихэвч маань Bose байсан учраас зөвхөн оффис дээрээ, лаптоп ашиглах үедээ л хэрэглэхээс хэтэрдэггүй байв. Гэтэл төрсөн өдрөөрөө гар утсанд хэрэглэж болох утасгүй чихэвчтэй болсон минь миний ажлын хэв маягийг тэр чигт нь өөрчилсөн билээ.

Хэтэрхий сүртэй сонсогдож магад. Гэхдээ утсаар ярих шаардлага ихтэй, эсвэл аудио контент их сонсдог хүмүүсийн тав тухыг бүрдүүлэхээс гадна олон ажил зэрэг амжуулж цаг хэмнэх боломжийг олгоно гэдэгт эргэлзэх хэрэггүй.

Утасгүй чихэвч авч арай амжаагүй байгаа бол авах цаг яг одоо мөн.


Бүтээгдэхүүнийг худалдан авахыг хүсвэл, Huawei Mongolia албан ёсны борлуулагчид болох

- Технозон (есдүгээр сарын 14 хүртэл)

- Сайн Электроникс (есдүгээр сарын 7 хүртэл)

- Smart Store (есдүгээр сарын 1 хүртэл)

- Солар Стар гэсэн байгууллагуудаар зарагдаж байгаа бөгөөд нээлтийн урамшууллын хүрээнд 199,000 төгрөгөөр авч болох ажээ.

Unread