Ирээдүйд хот суурин ямар байх бол гэдэг асуулт хүмүүст олон зууны турш төрсөөр ирсэн биз ээ. Өмнөх зууны уран зөгнөлт кинонуудаас л харахад 20-р зууны иргэд ирээдүйг утасгүй технологитой, нисдэг машинтай байхаар төсөөлж байж. 

Тэгвэл 21-р зууны Улаанбаатар хотын иргэдээс ирээдүйн хот ямар байгаасай гэж асуувал түгжрэлгүй, утаагүй, явган хүний замтай, дугуйн эгнээтэй гээд л олон шаардлага тавих нь мэдээж. Гэхдээ бид олон хүн суурьшин амьдардаг их хотын хамгийн суурь шаардлага болох аюулгүй байдлыг мартаж үл болно. 

Тэрхүү аюулгүй байдлыг сахин хамгаалахад үнэтэй хувь нэмрээ оруулж байгаа технологи бол хяналтын камер буюу ССTV. Бараг 100 жилийн өмнө ЗХУ-д үүсэж улмаар дайны он жилүүдэд сайжирсаар 1970-аад оноос эхлэн нийтийн хэрэглээнд орсон уг технологийг бид өдөр тутамдаа ашиглаж, ач тусыг нь хүртсээр байна. 

Олон нийтийн газар ямар нэг эд зүйлээ алдсан эсхүл ямар нэг байдлаар хохирсон хүмүүс байвал камер гээч хэчнээн чухал зүйл болохыг хэлүүлэлгүй мэдэх биз ээ. 

Анхлан хар цагаан, нягтшил муутай, дүрсийг хадгалах биш зүгээр л дамжуулж чаддаг байсан хяналтын камерууд өдгөө цас бороог үл ажран, 24 цагаар ажиллаж, бүх дүрсээ хадгалж, дэлхийн хаанаас ч өөр нэг газарт юу болж буйг хүргэж чадаж байна. 

Түүнчлэн хяналтын камерууд зөвхөн гудамж талбайд бус аж үйлдвэр, оффисын барилга, автомашины зогсоол, лифт гээд бидний амьдралын нэг хэсэг болсон маш олон чухал цэгүүдэд энх тайвныг сахиулдаг болсон байна.

Сүүлийн үед хиймэл оюуны нөлөөгөөр бүр л илүү ухаалаг болж, хэрэглээ ба хүртээмж нь тэлсээр. Жишээ нь, томоохон хотуудад хяналтын камеруудыг хүн биш хиймэл оюун хянаж, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлж байгаа бол өөр бусад хотуудад хэрэг үйлдсэн этгээдүүдийг илрүүлэхдээ хүнээс хэд дахин үр дүнтэй ажиллаж чадах автомат систем бүхий камеруудыг ашиглах болж. 

Дэлхийн ямар улсын аль хотын иргэн байхаас үл хамааран бүгдээрээ энх тайван цагийг хүсэмжлэх болсон энэ цаг үед Монгол Улсад камержуулалт болон холбогдох технологийн цогц үйлчилгээгээрээ тэргүүлэгч BCT-тэй энэхүү дугаараа хамтран бүтээлээ. 


ОНЦЛОХ НИЙТЛЭЛҮҮД

“Очир Ундраа ОМЗ ББСБ”-ын Гүйцэтгэх захирал Г.Цогтгэрэл: Банк, санхүүгийн салбарт 20 орчим жилийн туршлагатай, тэргүүлэх ББСБ-уудын нэгийг удирдаж буй гүйцэтгэх захиралтай ярилцав. Унших

Flor de Caña ромтой, Эх дэлхийн өдөрт зориулсан коктейлуудыг хаанаас уух вэ?: Эх дэлхийн өдөрт зориулсан, байгальд ээлтэй арга, орцоор хийсэн коктейлуудыг онцлов. Унших

unread.games-ийн “Сүлбээ”-г амжилттай давах 5 шифи: Сонины уншгчдын хайртай "Цайны цаг"-ийг тоглоомууд цахим хувилбартай болж эхэллээ. Тоглох

Цаасаар боломжгүй бол цахимаар унш: newspaper.mn

Түгээлтийн цэгүүд

- 21 аймгийн Монгол Шуудангийн салбарууд
- Caffe Bene: Өглөөний гудамж, Төрийн ордон, M Plaza, Тэнгис /KFC/, Макс Молл, Улсын Их Дэлгүүр, Улаанбаатар Их Дэлгүүр, Хүнсний 20, Наадам төв, Миллениум Плаза, Сансарын Emart, Их Монгол Төв, Соёлын төв өргөө, Худалдаа Хөгжлийн Банк
- Arig Anya: 1-р сургууль, Blue Sky, Улаанбаатар зочид буудал
- Coffee Namu (бүх салбар)
- Jack’s Coffee (бүх салбар)
- Ulaanbaatar Coffee Culture
- Cosy Club
- Coffee Bean & Tea Leaf Наран Молл
- Tous Les Jours /Central Tower/
- Segafredo /Яармаг, River Tower/
- Sega coffee shop (Сант асар)
- Sipster /Blue Sky/
- Casa del Cafe /Blue Sky/
- Lotus Cafe
- Grace Coffee House
- Laazy
- Fika Coffee & Wine
- Cafe 44 50
- Double Shot (Туушин, Энканто)
- Tums Coffee Shop
- Ten Cafe
- Coffee Vibes
- Music Cafe
- Coffee M /Regis Place/
- Philosophy Bookstore
- Төв номын сан /11-р хороолол салбар/
- МУИС-ийн номын сан
- ШУТИС-ийн номын сан
- ХУИС-ийн номын сан
- СЭЗИС-ийн номын сан
- UN House
- Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим (MCCI)
- UG Arena /4-р давхар/
- 976 Crossfit
- UBcab Taxi
- News Cafe
- Kino Cafe