“AI Academy Asia”-аас санаачилсан, Монгол Улсад хиймэл оюуны боловсролыг түгээн дэлгэрүүлэх, энэ салбарын ирээдүйн мэргэжилтнүүдийг төрүүлэх зорилготой “Үндэсний хиймэл оюуны аян” албан ёсоор эхэллээ. Аяныг Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн Сан болон М банкны дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж байгаа бөгөөд таван жилийн хугацаанд нийт 2,250 AI багш, 250 AI инженер бэлтгэх юм.

Аяны эхний алхам болох 450 AI багш бэлтгэх хөтөлбөрийн бүртгэл амжилттай явагдаж дууссан бөгөөд одоо харин “AI Engineer – Changemakers” хөтөлбөрийг танилцуулж байна. Энэхүү хөтөлбөр нь хиймэл оюуны мэргэжилтэн болох хүсэлтэй залуусыг үнэ төлбөргүй гүнзгийрүүлсэн сургалтад хамруулж, бодит өөрчлөлт авчрах чадвартай инженерүүдийг бэлтгэх зорилготой.

Хөтөлбөрт хамрагдсанаар:

- Хиймэл оюуны салбарын дотоод болон гадаадын тэргүүлэх экспертүүдийн сургалтад үнэ төлбөргүй хамрагдах
- Өөрийн салбар, байгууллагад AI шийдлийг нэвтрүүлж, бүтээмжээ нэмэгдүүлэх
- Хиймэл оюуны хүрээлэлд нэгдэж, харилцан туршлага солилцох
- Хувийн сонирхолдоо тулгуурласан AI төсөл хэрэгжүүлэх
- Хиймэл оюуныг заах, бусдад түгээх чадвартай мэргэжилтэн болон төлөвших

Тавигдах шаардлага:

- 18-35 насны
- Програмын ахисан түвшний мэдлэгтэй
- 2025 оны 6-9 дүгээр сарын хооронд хөтөлбөрт идэвхтэй оролцох боломжтой
- Багаар ажиллах болон төслийн менежментийн суурь мэдлэгтэй
- Англи хэлний дунд ба түүнээс дээш түвшний мэдлэгтэй
- Програмчлалын суурь мэдлэгтэй, тэр дундаа Python хэлний мэдлэгтэй
- Хөтөлбөрийг дүүргэсний дараа AI инженерээр ажиллах хүсэл, зорилготой

Дэлгэрэнгүй мэдээллийг www.ai-academy.asia/mn вебээр болон “Үндэсний хиймэл оюуны хөтөлбөр” фэйсбүүк хуудас, 75051055 дугаараас аваарай.

Бүртгүүлэх холбоос