Миний нэг танил “наадахыг чинь би найз охиноосоо асуугаадахъя, тэр бол ChatGPT” гэж хошигноход нь түүнтэй ярилцаж байсан эмэгтэй өөдөөс нь “тэгвэл чиний найз охин хүн бүрийн найз охин юм байна шүү дээ” гээд инээлдэж байсан явдал санаанд орлоо. Өдөрт хоёр тэрбум хүртэлх асуулт, хариулт боловсруулж буй ChatGPT-г хэрэглээгээр нь авч үзвэл үнэхээр л хүн бүрийн “найз охин” болсон. Би хувьдаа хүн төрөлхтнийд айлчилсан шинэхэн мэт эчнээ зочин болох хиймэл оюуныг мэдээллээр тэтгэгч, хөгжилд хөтлөгч гэхээс гадна “дэлхийчүүд”-ийн сониуч байдлыг өрдөж буй буянтан гэж үздэг. Бодоод үзье, хачирхалтай асуултаа илгээгээд хариулт авч чадах хиймэл оюун байгаагүй бол бид тэрхүү галзуу бодлоо дотроо л тээгээд үлдэх байсан биз. Угтаа бүхий л ололт амжилтын язгуур нь гагцхүү сониуч зан юм шүү дээ. Гэхдээ хиймэл оюун гэдэгт зөвхөн “найз охин” тань хамаарахгүй гэдгийг бүү мартаарай.  


Нэг үеэ бодвол бид хиймэл оюун ажлыг минь булаана гэж айхаа болиод эсрэгээрээ эв найрамдлын цагаан тугаа өргөж, хэрхэн ухаалгаар ашиглах вэ гэдэгт анхаардаг болсон нь сайшаалтай. Энэхүү үзэл санааны дэвшил нь яван явсаар хиймэл оюун миний ажлыг булаах биш, харин хиймэл оюуныг надаас сайн ашиглаж сурсан хүн миний ажлыг булаах эрсдэлтэй юм байна гэдэг ойлголтод хүрч, энэ нь ч бараг л бат нот болсон. Тэгвэл бид өдөр тутамдаа ChatGPT-тэй л харилцаж байгаа нь хангалттай юу? Бид хиймэл оюун бүхий хувийн туслахтай болох боломжтой юу? Хэрэв тэгж чадвал би чадварлаг талентуудын нэг болж чадах уу? Эдгээр асуултад гарц олцгооё.



Хиймэл оюуныг ашиглах чадварыг ойшоохгүй байх нь яг л хурдны зам дээрх автомашинуудтай нэг зүгт уралдах хэрнээ унадаг дугуйтай явах гэж байгаатай агаар нэг. Уралдаанд түрүүлдэггүй юм гэхэд ядаж эн зэрэгцэж явахын тулд машин жолоодож сурах нь өнөө цагт зайлшгүй. Хэдийгээр та технологид сонирхолгүй, уламжлалт ажлын арга барилд дуртай байж болох ч тантай ижил барианд хүрэх гэж буй хүмүүсийн ихэнх нь автомашинтай хөдлөх гэж байгааг санах хэрэгтэй.

тэгвэл хэрхэн зэрэгцэж давхих вэ?

Хэрэв та ажлынхаа хажуугаар суралцахыг илүүд үзэж байгаа бол онлайн сургалт хамгийн тохиромжтой. Бидний зүгээс санал болгоход, Монголд анхдагч, практик хэрэглээг түлхүү баримталсан “Generative AI Master Skills” онлайн сургалт. Тус сургалтын анхны элсэлт энэ сарын 5-нд эхлэх бөгөөд энгийн нэг онолын сургалт биш, харин AI-ийг өдөр тутмын ажилдаа шууд хэрэглэх, workflow-оо автоматжуулах, өөрийн AI туслахтай болох, ажлын бүтээмжээ 5-10 дахин өсгөх бодит сургалт гэдгээрээ онцлогтой.

Сургалтыг зохион байгуулагч “AI Academy Asia” нь хиймэл оюуныг анхан шатнаас нь гүнзгий шат хүртэл буюу инженерийн түвшинд хүртэл эзэмшүүлэх боловсролын чиглэлийн тэргүүлэх инновацын академи юм. Generative AI, Prompt Engineering, Automation, Машин сургалтын инженер зэрэг ур чадвар, туршлагыг системтэйгээр олгохоос гадна AI-ийн боловсролыг олон нийтэд хүргэх нийгмийн хариуцлагын төслүүдийг санаачлан хэрэгжүүлсээр иржээ.



Академийн онцлог:

- Олон улсын стандартад нийцсэн AI сургалтын хөтөлбөр

- Бодит хэрэглээ, workflow automation төвтэй арга зүй

- Насанд хүрэгчдэд зориулсан богино хугацааны өндөр бүтээмжийн сургалтууд

- Байгууллага, баг, хувь хүмүүст зориулсан AI чадваржуулалтын шийдлүүд

- Prompt Engineering, AI Productivity, Automation чиглэлийн туршлагатай тренерүүд

- Байнга хөгждөг community ба AI мэдлэгийн сан

Энэ сургалтын гол зорилго нь насанд хүрэгчдэд зориулсан тусгай хөтөлбөр:

- Generative AI-ийг суурь түвшнээс мэргэжлийн хэрэглээний түвшин хүртэл эзэмшүүлэх

- Prompt Engineering-ийг бодит кейсүүд дээр дадлагажуулах

- Ажлын байр бүрд тохирсон AI automation workflow бий болгох

- Сургалтын төгсгөлд өөрийн “AI Automation Project”-ийг бүтээж, ажилдаа шууд нэвтрүүлэх зорилготой.



Яагаад энэ сургалтыг сонгох ёстой вэ?

- 5–10 минутын дотор бүтээмжийн ажлуудыг AI-аар автоматжуулах арга барил сурна

- Хичээл бүр дээр бодит жишээ, файл анализ, workflow design хийж сурна

- Өөрийн AI туслах (Personal AI Assistant) бий болгоно

Сургалтын цаг
Эхлэх өдөр: Арванхоёрдугаар сарын 5
Хичээл: Даваа, Лхагва, Баасан
Цаг: Өглөө бүр 07:30–09:00
Нийт: 12 удаагийн онлайн хичээл

Сургалтын агуулга нь 12 хичээл - 18 цагийн практикт суурилсан сургалт
AI & GenAI Basics
Prompting Fundamentals
Advanced Prompt Frameworks
AI Productivity Skills
Applied AI for Work
Document Intelligence
Chain-of-Thought Mastery
Creative AI (Image/Video)
AI Tools Ecosystem
No-Code Automation
Build Your AI Assistant
Capstone: Job Automation Project

Суралцагч юу эзэмших вэ?

- Генератив AI-ийг ажил, бизнес, судалгаа, контент, маркетинг, HR, санхүү зэрэг олон салбарт ашиглах чадвар

- Prompt engineering-ийг ахисан түвшинд хэрэглэж, AI-ийг удирдах чадвар

- Баримт, PDF, Excel, дүрслэл, тайлан боловсруулалтыг AI-аар автоматжуулах

- Workflow automation-ын үндсэн ойлголт

- Хамгийн гол нь ажлын байрныхаа нэг том ажлыг AI-аар бүрэн автоматжуулсан, бие даасан систем бүтээнэ

Энэ сургалт хэнд тохирох вэ?

- Ажлын бүтээмж өсгөхийг хүсдэг мэргэжилтнүүд

- Байгууллагын менежер, HR, маркетер, төсөл хэрэгжүүлэгч

- Багш, судлаач, бичиг баримт ихтэй ажил хийдэг хүмүүс

- Бизнес эрхлэгчид

- AI хэрэглээг ажилдаа төгс нэвтрүүлэхийг хүссэн хүн бүрд

Сургалтад бүртгүүлэх бол энд дарна уу.

Дэлгэрэнгүй мэдээлэл: ai-academy.asia (Website) | AI Academy Asia (Facebook) | aiacademyasia (Instagram) | AI Academy Asia (LinkedIn)

Холбоо барих: 7505 1055 | info@ai-academy.asia