Бидний өдөр тутамдаа хэрэглэдэг электроник төхөөрөмжийн зах зээлд томоохон байр суурь эзэлж буй "Apple" компанийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлтийн тухай таны мэдвэл зохих сонирхолтой баримтуудыг танилцуулж байна. Сүүлийн жилүүдэд "Apple" компанийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлт нь өсөж өнгөрөгч оны ашиг орлого нь 2020 оныхоос 33.26 хувиар нэмэгдэн 365.8 тэрбум долларт хүрсэн нь дэлхийн ухаалаг утасны зах зээлийн 23.4 хувийг эзэлж байна. Ийнхүү iPhone хэрэглэгчдийн тоо нэг тэрбумд хүрснээр засвар үйлчилгээний эрэлт ч дагаад өсжээ.
нэг минутад 350 iphone
"iPhone хот" гэж нэрлэгдсэн Хятадын Жэнжоу хотын үйлдвэр нэг минутад 350, өдөрт 500 мянган iPhone гар утас үйлдвэрлэх хүчин чадалтай аж. 350 мянган ажилтантай Жэнжоугийн үйлдвэрт өнгөлөх, өрөмдөх, гагнах гэх мэт 400 алхамт шат дараалалтайгаар iPhone гар утсыг угсардаг бол уг үйлдвэрийг Тайван улсын "Foxconn" гэх компани эзэмшдэг. Сонирхолтой нь "Apple" төхөөрөмжүүдийнхээ ажиллах систем, дизайн гэх зэргийг өөрсдөө боловсруулдаг ч бүтээгдэхүүнүүдээ угсрах том үйлдвэргүй аж. iPhone утасныхаа эд анги бүрийг өөр өөр улсуудаас татан авж, угсрах ажлыг нь "Foxconn" болон "Pegatron" гэх хоёр Тайвань компани гүйцэтгэдэг байна. Бэлэн болсон iPhone гар утаснуудаа уг хоёр компаниас худалдан авдаг. Нийт худалдаанд гарч буй iPhone утасны талаас илүү хувийг Жөнжоугийн үйлдвэрт угсардаг аж.
30 гишүүнтэй гэр бүл
"Apple" брэндийн бүтээгдэхүүнүүдийг үндсэн таван хэсэгт хувааж болох юм. Үүнд iPhone, iPad, Mac, гэр ахуйн болон аксесcуар бүтээгдэхүүнүүд ордог. Гэр ахуйн болон аксессуар бүтээгдэхүүнд AirPods, Apple TV 4K, Apple Watch, Beats чихэвч, HomePod өсгөгч гэх зэрэг багтдаг бол бүтээгдэхүүн бүр нь гурваас таван төрлийн загварын сонголттойгоор худалдаанд гардгийг бид бүхэн мэднэ. Ийнхүү нийт 30 гаруй төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг.
Үүнээс 2020 онд 230 сая ширхэг iPhone, 71 сая iPad, 20 сая iMac болон Macbook борлуулагдсан аж. "Apple" брэндийн ашиг орлогын 50-иас доошгүй хувийг iPhone эзэлдэг ч сүүлийн таван жилд борлуулалтын хэмжээ буурсан үзүүлэлттэй байна. Харин эсрэгээр гэр ахуйн болон аксессуар бүтээгдэхүүнүүдийн эрэлт ихэссэн нь "Apple" уг салбартаа илүү анхаарал хандуулах болсонтой холбоотой биз ээ.

"apple"-ийн хоёр дахь том үйлдвэрлэл бол үйлчилгээ
iCloud, Apple Music, Apple TV+, Apple Fitness+ гэх зэрэг үйлчилгээнүүдийн захиалга жил ирэх тусам өссөөр "Apple"-ийн нийт ашиг орлогын 18 хувийг эзэлж байна. Энэ нь iPhone гар утасны борлуулалтын дараа орох үзүүлэлт. Судлаачид энэхүү цахим үйлчилгээний салбарыг "Apple" компанийн хамгийн чухал сегмент гэж үзэхийн зэрэгцээ 2025 он гэхэд 50 тэрбумын ашиг олно гэж таамаглажээ. Өнгөрөгч онд уг үйлчилгээнүүдийн нийт захиалга 745 саяд хүрсэн байна. Үүнээс хамгийн их захиалгатай нь Apple Music хөгжмийн апп юм.
ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ БА APPLE
Байгальд ээлтэй, тогтвортой хөгжлийн зорилго, хэрэгжүүлэлт нь бүх л байгууллагуудад тулгарч буй том сорилт. "Apple"-ийн хувьд үйлдвэрлэл, үйлчилгээний хүрээнд дараах өөрчлөлтүүдийг хийжээ.
- Mac-д зориулсан анхны чип болох M1 чип нь өмнөх загваруудтай харьцуулахад бага эрчим хүч ашигладаг. Түүнчлэн дахин боловсруулсан материалуудыг ашиглан iMac-ийн сүүлийн загвар нь нүүрстөрөгчийн ул мөрөө 20 хувиар багассан байна.
- Мөн дээр дурдсан "Apple"-ийн Siri гэх мэт цахим үйлчилгээнүүд нь 100 хувь зөвхөн сэргээгдэх эрчим хүчээр ажилладаг аж.
- "Apple"-ийн бүтээгдэхүүний анхдагч түүхий эд бол хөнгөн цагаан. Одоогоор MacBook Air, Apple Watch, Mac mini болон iPad-н бүх загварууд 100 хувь дахин боловсруулсан хөнгөн цагаан ашиглаж байгаа юм. Ингэснээр "Apple" 2015 оноос хойш хөнгөн цагаантай холбоотой нүүрстөрөгчийн ул мөрөө 72 хувиар бууруулжээ.

албан ёсны засвар үйлчилгээ ба сэтгэл ханамж
"Apple"-ийн анхны өндөр борлуулалттай iPhone 4 худалдаанд гарсны дараа засвар үйлчилгээний эрэлт хоёр дахин өсөж байжээ. Тэр үеийнхээс "Apple"-ийн бүтээгдэхүүнүүдийн борлуулалт зургаа дахин өсөж, засварын төвийн хэрэгцээ ч нэмэгдсээр байна. Одоогийн байдлаар "Apple" 200 гаруй улсад албан ёсны засварын төвийг нээжээ. Ийнхүү хэрэглээнээс үүссэн шинэ зах зээл нээгдсэн аж.
Харин манайд "Мобиком" Корпорацийн баталгаат засварын төв Apple брэндийн албан ёсны засвар, үйлчилгээг зах зээлд нэвтрүүлжээ. Энгийн засвараас ялгарах хамгийн том онцлог нь iPhone, MacBook, iPad, iWatch, AirPods зэрэг төхөөрөмжүүдийг Swap буюу цоо шинэ төхөөрөмжөөр сольж өгөх үйлчилгээг үзүүлэх юм. Тухайлбал, AirPods-ийн нэг хосыг гээсэн тохиолдолд SWAP үйлчилгээг ашиглан зөвхөн гээсэн талаа шинээр худалдан авах боломжтой аж. Мөн гар утасны баталгаат хугацаанд үйлдвэрийн гэмтэл үүссэн бол энэхүү "Tedy" төвд байрлах албан ёсны засварт үнэ төлбөргүй засуулах боломжтойгоороо ялгаатай.


Сэтгэгдэл бичих

