Уншигч та аль нэгэн аймгийн 100 жилийн ой гэж сонсож байсан л биз дээ? Харин үүсгэн байгуулагдаад 100 жилийн нүүр үзэж буй монгол компанийн тухай сонссон уу? Аймгийн дайтай түүхийг бүтээж буй энэхүү компани бол АПУ ХК. 

Манай улс чөлөөт зах зээлийн нийгэмд шилжээд даруй 30 гаруй жил өнгөрч буй. Энэ хугацаанд бид бизнес, хувьцаат компани, групп компани, үйлдвэр гэх зэрэг зах зээлийн олон шинэ ойлголттой танилцаад байна. Тэгвэл энэхүү шинэ нийгэм, шинэ давлагаанаас ч өмнө үүсгэн байгуулагдсан АПУ ХК-ийн 100 жилийн ойн босгон дээрээ шинээр тодорхойлсон уриа үг болон анхаарлаа хандуулж буй зургаан чиглэлийг уншигч танд сонирхуулъя.

ЗУУН ЖИЛ

Нэгэн зууны түүхт АПУ ХК үйлдвэрлэл, мал аж ахуй, тээвэр ложистик, худалдаа, үйлчилгээ тэргүүтэй салбаруудад үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд өдгөө 15 мянга гаруй хамтрагч, ханган нийлүүлэгч, харилцагчтай болоод байна. Үндэсний үйлдвэрлэл, хамтын ажиллагааг эрхэмлэдэг эл компани өдгөө эх орныхоо түүхий эд, олон жилийн инновацын үр дүнд бий болсон бүтээгдэхүүнүүдээ дөрвөн тивийн найман улсад экспортолж байгаа юм.

Энэхүү их айл 100 жилийн ойгоо угтан уриа үгээ “Үргэлж өөдөө” буюу “Always Forward” хэмээн шинэчилжээ. Үүний шалтгаан нь нүүдэлчин бидний соёлтой салшгүй холбоотой.

Бидний өвөг дээдэс олон зууны турш нүүдэллэж, нүүдэллэх бүрээ шинийг харж, амьдралдаа шинэ өнгө, шинэ агуулга нэмдэг байв. Харамсалтай нь, өнөө цагийн амьдралын хэв маяг бидний нүүдэллэх боломжийг үгүй хийж, АПУ ХК-ийн тодорхойлсноор “хараа, бодлыг хаших” болжээ.

Угтаа нүүдэл гэдэг бидний хувьд шинэ газар орон, шинэ талбар, шинэ боломжуудыг нээх нэн чухал үйл юм. Нүүдэлд хөтлөх эрэлч, бүтээлч сэтгэлгээ нь цаг ямагт илүү том зорилгыг бий болгож байдаг. Яг л энэхүү тэмүүлэл, энэхүү нүүдэлд гар бие оролцох нь АПУ-чуудын гол зорилго учир тэд уриагаа нэгэн зууны босгон дээрээ “Үргэлж өөдөө” хэмээн өөрчилсөн аж.

“Тэгш дүүрэн ирээдүйд хөтөлж, эх дэлхийдээ ээлтэй, эрүүл жаргалтай баялаг амьдралыг эрэлхийлнэ. Нүүдэлчдийн цог, хийморийг асааж "ҮРГЭЛЖ ӨӨДӨӨ”


Шинэхэн уриа үгтэйгээ уялдуулан компанийн алсын хараагаа “Дэлхийд танигдах эрхэм Монгол хүмүний оюун чадвар, ур ухаан, шинэчлэл, тогтвортой хөгжлийн ундарга байя” хэмээн тодорхойлжээ. Түүнчлэн нэгэн зууны туршлага дээрээ тулгуурлаж, дараах үндсэн чиглэлүүдэд анхааран ажиллаж байгаа гэнэ.

Монголын хөрсөнд ургасан цэвэр сортын улаан буудай, алтан гагнуур, цээний үндэс, нохойн хошуу зэргийг ашиглаж спирт, пиво, ундааг үйлдвэрлэж байна.


Монгол Улсыг дэлхийд таниулж, ОХУ, БНХАУ, БНСУ, Казакстан, Тайланд, Европын холбооны улсууд, АНУ-д бүтээгдэхүүнээ экспортолж байна.


Малчидтай хамтарч, бүтээмж болон орлогыг нь нэмэгдүүлж, олон улсын туршлагыг нутагшуулан Mont-Yak, Шигүдэри, Honin nuga, Pro+, Baby shark зэрэг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байна.


“Соёлоор гоёно”, “Гайхамшигт жолооч – Уусан бол жолоо барьдаггүй”, “Байгальд биш байх ёстой газар нь” зэрэг эерэг манлайллын төслүүдийг хэрэгжүүлж байна.


“Ready to Drink” буюу шууд ууж хэрэглэх боломжтой, бага градустай коктейл үйлдвэрлэх зэргээр залуусын дунд хэрэглээний шинэ трэнд бий болгож, орчин үетэйгээ хөл нийлүүлэн алхаж байна.


Хүн төвтэй засаглалыг бүрдүүлж, ажилчдаа хөгжүүлж, олон улсад боловсрох боломжийг бүрдүүлэн ажиллаж байна.



АРГА ХЭМЖЭЭ

Энэхүү нийтлэлд АПУ ХК-ийн өнгөрсөн сард хамт олон, харилцагч, хамтрагч нартаа зориулж зохион байгуулсан “Always forward Together: Experience Show” арга хэмжээг дурдахгүй өнгөрч үл болно. Арга хэмжээний үеэр тэд аливаа бүтээгдэхүүн хэрхэн бүтдэг, түүхий эдээ яаж татдагийг бодитоор харуулж, олноо алдаршсан брэндүүдийн утга учир, үнэ цэн, түүх зэргийг хүрэлцэн ирсэн зочдод таниулан “мэдрүүлсэн” юм.