Ази Номхон далайн сүлжээ мэдээллийн төв болох APNIC Foundation-ийн дэмжлэгтэйгээр AWS User Group of Mongolia-ийн зохион байгуулсан "AWS Community day Ulaanbaatar 2023" арга хэмжээ зургаадугаар сарын 7-нд зургаан илтгэгч, 200 орчим оролцогчтойгоор зохион байгуулагдлаа. FIBO Cloud компани нь 2019 оноос эхлэн Amazon Web Services-ийн Монгол дахь албан ёсны хамтрагчаар ажиллаж байгаа бөгөөд уг арга хэмжээнд AWS-ийн инженерүүд хүрэлцэн ирж мэдлэг, туршлагаа солилцон сонирхолтой сэдвүүдийн хүрээнд илтгэл өрнүүлснээрээ онцлог байлаа.
ИЛТГЭГЧИД
FIBO Cloud компанийн Технологи хариуцсан захирал Э.Дарханбаяр
Сэдэв: AWS Firecracker Technical Fundamentals
Түүний хувьд хамгийн их анхаарал, өндөр ур чадвар шаардсан нарийн төвөгтэй технологийн төслүүдийг удирдан гүйцэтгэлийг ханган ажилладаг. Технологийн багийн ахлагчийн хувьд багтаа ашигладаг техникийн үндсэн зарчмуудын тухай энэ удаагийн илтгэлдээ дурдсан юм.
AWS-ийн Ахлах хөгжүүлэгч Виктор Вэдмик
Сэдэв: Chaos Engineering
Тэрээр хөгжүүлэгч, Системийн инженер, Системийн архитектор зэрэг олон ажлуудыг хийж гүйцэтгэсэн туршлагатай бөгөөд Kubernetes-д суурилсан төслүүдэд түлхүү оролцож, Системийн архитектороос Ахлах инженер хүртэл хуримтлуулсан туршлагаасаа Монгол инженерүүдэд хуваалцлаа.
Unimedia solutions-ийн Ахлах хөгжүүлэгч Э.Цэнгэл
Сэдэв: AWS Eventbridge
Тэрээр технологийн салбарынхны хэзээний танил бөгөөд ШУТИС-ийг Програм хангамжийн инженер мэргэжлээр төгсчээ. Түүний мэдээллийн технологийн салбарын туршлага асар арвинаас гадна техникийн ур чадвар, практик туршлагыг хослуулан програм хангамж хөгжүүлэх олон төслүүдийн ард гарч, хамтран ажилласан баг, байгууллага бүрийнхээ амжилтад үнэтэй хувь нэмэр оруулдаг эрхэм хүн билээ. Түүний илтгэл AWS-ийн төлөөлөгч зочдод Монголын технологийн салбарын өнөөгийн байдлын тухай ойлголт өгч чадсан юм.
AWS-ийн Шийдлийн архитектор Егор Миасников
Сэдэв: Gen AI on AWS, Options and DEMO
Зочин илтгэгч Егор бол техник хангамжийн инженер мэргэжилтэй, гар утасны оптимизаци болон засвар чиглэлээр мэргэшсэн чадварлаг Архитектор юм. Карьерынхаа туршид Инженер, Шийдлийн архитектор, Бүтээгдэхүүний менежер гэх мэт албан тушаалыг хашиж байсан бол одоо тэрээр Төв ба Зүүн Европ, Украины бизнесүүдэд үүлэн дэд бүтцийг хялбаршуулах ажлыг хөнгөвчлөх чиглэлээр ажиллаж байна.
CallPro компанийн мэдээлэл хариуцсан захирал У.Баяр
Сэдэв: AWS Empowered Messagepros Development
Түүний илтгэлд гадны төлөөлөгчид хамгийн их сонирхууштай хандсанаараа онцлог байлаа. Amazon RDS, Amazon DynamoDB, Amazon Redshift гэх мэт AWS үүлэн өгөгдлийн сангийн үйлчилгээний талаар өргөн мэдлэгтэйн дээр, өгөгдлийн сангийн дизайны зарчмууд, оновчтой стратеги, вэбд суурилсан систем болон үүлэн орчинд DevOps арга зүйг хэрэгжүүлэх талаар туршлагаасаа хуваалцав.
Cody компанийн Технологи хариуцсан захирал Н.Гүндсамбуу
Сэдэв: Cody AKA Shoppy.mn System Architecture
Дараагийн зочин илтэгч Гүндсамбуу. Түүний хувьд ажил мэргэжлийнхээ гарааг 2009 оноос эхлүүлсэн бөгөөд энэ хугацаанд Вэб, Програм хөгжүүлэгч, Мэдээллийн сангийн администратор, DevOps инженер, Шийдлийн архитектороор ажиллаж байсан нь олон талын мэдлэг, ур чадварыг нь батлан харуулдаг. Мөн cody.mn, shoppy.mn, coinhub.mn зэрэг платформуудыг амжилттай үүсгэн байгуулан олны хэрэглээнд хэдийн нэвтрүүлснийг хэн бүхэн мэдэх биз. Тэрээр илтгэлийнхээ үеэр өөрийн бүтээсэн эдгээр вэбүүд дэх системийн архитектурын талаар танилцуулж, үнэ цэнтэй мэдлэг олгож чадсан юм.
арга хэмжээний үеэр
FIBO Cloud-ийн зүгээс Монголдоо мэдээллийн технологийн чиглэлээр суралцдаг таван оюутанд тэтгэлэг олгосон юм. Тус бүр 20-25 минут үргэлжлэх илтгэлүүдээс шинэ мэдлэг олж авч, илтгэлийн дараах асуулт хариултын цагийг ашиглан улам лавшруулж, дэлгэрэнгүй тайлбар авах, ярилгүй өнгөрүүлсэн зүйлсийнх нь талаар олж мэдэх боломжтой байлаа.