Хүйтний ам наашилж, хөхүүрийн ам цаашилж буй сэрүүн цагт бидний бие ханиад томуунд өртөж, тавгүйтэн ядрах үе цөөнгүй тохиодог. Эрүүл амьдарч, идэвхтэй ажиллахын тулд биед хэрэгтэй амин дэмүүдийг хоол тэжээлээрээ болон нэмэлтээр хэрэглэх шаардлагатай. Зарим амин дэмийг хүн биедээ нөөцөлж болдог бол бас үл болох буюу гаднаас авах шаардлагатай амин дэмүүд гэж бий. Мэдүүштэй булангийн шинэ дугаартаа бидний биед зайлшгүй хэрэгтэй В, С амийн дэмийн ашиг тус болон хаанаас, хэрхэн зохистой хэмжээгээр нөхөж авах тухай хүргэе.
Бидний биед В,C амин дэмүүд ямар хэрэгтэй вэ?
А,B,C,D,E,K үсгүүд нийлж үг бүтээдгийн адилаар төрөл бүрийн амин дэмүүд нийлж бидний биеийн үйл ажиллагааг эрүүл, хэвийн байлгахад тусалдаг. Түүнчлэн нас, хүйс, биеийн байдал, хөдөлмөрийн эрчим, витамины шимэгдэлт, бие махбодын уураг, өөх тос, нүүрс ус, минерал-элементийн харьцаа зэрэг олон шалтгаанаас хамаарч олон төрлийн амин дэмийг зохистой хэрэглэх учиртай.
Бидний мэдэхээр амин дэмийг дотор нь усанд уусдаг В, C болон тосонд уусдаг А,D,E,K хэмээн ангилдаг. Усанд уусдаг амин дэмүүд жимс хүнсний ногооны усархаг хэсэгт агуулагддаг ба биед орохдоо шууд цусны урсгалд орж, бүх биеэр тархан үүрэгт ажлаа гүйцэтгэдэг. Ялангуяа С, В амин дэм нь хүний биед нөөцлөгдөлгүй шээсээр дамжин гадагшилдаг тул өдөр бүр хоол хүнс болон нэмэлт тэжээлээр нөхөж байх шаардлагатай.
Хэрэв биеийн эрүүл мэндийг байшин гэж төсөөлбөл В төрлийн 8 амин дэмийг барилгын материал гэж ойлгож болно. Учир нь тэд биеийн энерги, тархины үйл ажиллагаа, эд эсийн бодисын солилцоонд шууд нөлөөлж, хүнснээс авах энергийн хэмжээг дэмжиж биднийг эрч хүчтэй, цоглог байхад тусалдаг.
Жишээлбэл, тиамин (B-1) нь нүүрс усыг энерги болгон хувиргахад оролцдог бөгөөд калори шатаалтыг дэмжин биеийн жинг хэвийн байлгах нөлөөтэй. Мөн В6, В9, В12 нь ургийн гажиг үүсэх эрсдэлийг бууруулж, жирэмсний үеийн шинж тэмдгийг арилгахад тустай тул жирэмсэн, хөхүүл эмэгтэйчүүдэд онцгой ач холбогдолтой.
С амин дэм нь зөвхөн хоол тэжээл, нэмэлт бүтээгдэхүүнээр нөхөгддөг маш хүчтэй антиоксидант бөгөөд бие махбодод төмрийн шимэгдэлтийг сайжруулах, дархлаа дэмжих, ханиад томуунаас сэргийлж, ажлын бүтээмж, ачаалал даах чадварыг нэмэгдүүлдэг. Ялангуяа ханиад хүрсэн үед С амин дэм хэрэглэх нь ханиад үргэжлэх хугацааг насанд хүрэгчдийн хувьд 8 хувь, хүүхдүүдийн хувьд 14 хувиар бууруулдаг болохыг тогтоожээ. Үүгээр зогсохгүй коллаген үүсэхийг идэвхтэй дэмждэг тул бат бөх яс, эрүүл цагаан шүд, гэрэлтсэн арьстай байхад чухал ач холбогдолтой.
С амин дэмийг насанд хүрсэн хүн хоногт 50-70мг, хүүхэд, жирэмсэн эмэгтэй, хөхүүл эхчүүдэд 80-120мг авах хэмжээтэй байдаг ба уг хэмжээ 10-15мг-аар багасах төдийд амин дэмийн дутагдал үүсдэг. Тийнхүү дутагдсанаар бие сулрах, нойр муудах, амархан ядрах, нүүр гарын арьс цайрах, уруул буйл хөхрөх, цус гарах шинж тэмдгүүд илэрдэг байна.
Хоолны тавагны 50 хувийг хүнсний ногоо, жимс жимсгэнээр бүрдүүлэх нь
Таван монгол хүн тутмын нэг нь идэвхтэй амьдрахад шаардлагатай хоол хүнс, шим тэжээлийн хэрэгцээгээ хангаж чаддаггүй. Бидний өргөн хэрэглэдэг мах, сүү, цагаан идээ нь уураг, амин дэм, эрдсийн чухал эх үүсвэр боловч эдгээрээс өөр төрлийн хүнсийг хэрэглэж байж эрүүл амьдрахад шаардлагатай шимт бодисуудаа нөхөж авах учиртай. Харвардын Нийгмийн эрүүл мэндийн их сургуулийн хүнс тэжээл судлаач мэргэжилтнүүд хамтран хоолны тавгийн хэдэн хувийг ямар хүнс эзлэх ёстойг харуулах эрүүл, тэнцвэртэй хооллох зөвлөмжийг гаргасантай танилцаарай.
В, С амин дэмээр баялаг жимснүүд
Нимбэг
Төсөөлөх төдийхөнд арааны шүлс ялгаруулах нимбэг нь С, В амин дэмийн комплекс, кальци, төмөр, магни, ислэг зэрэг шим тэжээлээр баялаг бөгөөд усан үзэм, алимнаас ч илүүгээр кали агуулдаг.
Нимбэгийн аскорбин нь Р амин дэмтэй хосолсноор судас бэхжиж улмаар харвах, зүрх хаагдах, судас өргөсөх болон бусад өвчнүүдээс хамгаалдаг байна. Ялангуяа, илүүдэл жинтэй, цусны даралттай хүмүүсийн С витамин багасвал харвах эрсдэл нэмэгдэх тул С баялаг жимс жимсгэнэ хэрэглэх нь харвалт, зүрхний өвчлөлийг бууруулдаг байна.
Гадил
Гадил нь В6, С амин дэм болон кали, нүүрс усаар тун баялаг. Нэг ширхэг гадил жимс нь дунджаар 125 гр бөгөөд үүний 75 хувийг ус эзэлдэг. Гадилд үлэмж хэмжээний ширхэглэг эд, төмөр агуулагддаг тул цус төлжүүлж, хорт бодисыг хязгаарлаж, ходоодыг хамгаалдаг сайн талтай.
Жүрж
Исгэлэн амттай, сэрүүн чанарын уг жимсэнд С, А, В амин дэм ихээр агуулагддаг бөгөөд даралт ихсэх, судас хатуурахаас сэргийлж, цусан дахь холестерины хэмжээг багасгадаг тустай.
Зүрхний өвчин, хорт хавдрын эсрэг үйлчилгээтэй С амин дэмийг хангагч хамгийн гол бүтээгдэхүүн болох жүржийн шүүсээр хор саармагжуулж, үе мөчний өвчнийг эмчилдэг. 2021 оны судалгаагаар жүржийн шүүсийг тогтмол ууснаар цус харвалтаас болж нас барах эрсдэл 33 хувиар буурдаг нь тогтоогджээ.
Алим
Алиманд В, В2, амин дэм коротин, кали, төмөр, марганц, кальц, пектин зэрэг органик бодисуудыг агуулагддаг бөгөөд хальсанд нь 8.4мг С амин дэм бий. Уг жимс нь бүдүүн гэдэс цэвэрлэх, цусан дахь чихрийн хэмжээг тогтмолжуулж илүүдэл өөхийг хайлуулдаг ач тустай. Өдөр бүр 300гр алимыг хальсгүй идэж хэвшвэл холестерины хэмжээ буурч, мартамхайрлаас ангижирч, тархи залууждаг гэнэ.
Чацаргана
Чацаргана нь уураг, хүчил, кальци, фосфор, магни, натри зэрэг хүний биед зайлшгүй эрдэс бодисоор баялаг. Ходоодыг эрүүлжүүлж, гэдсийг цэвэрлэн, уушгийг зөөллөж, цусыг төлжүүлэн, өтгөн шингэнийг тохируулж, дэлүүг эрүүлжүүлэх зэргээр өчүүхэн биедээ баймгүй олон төрлийн чадалтай жимс юм.
Ханборгоцой
Ердөө нэг аяга буюу 165 гр ханборгоцойд С амин дэм 78мг буюу өдрийн зохистой хэрэглээний 88 хувь агуулагддаг. Ханборгоцой нь биеэс ус гадагшлуулж, хаванг буулгаж, цусны даралт бууруулж, судасны ханан дахь өөхөн хуримтлалыг багасгаж, цусны эргэлт сайжруулж, арьсны нөсөө, сэвхийг арилгахын зэрэгцээ гэдэс хямарч, ходоод өвдсөн үед хэрэглэхэд тохиромжтой. Уураг задалж, махны шингэцийг хөнгөвчлөх бромелайг агуулдаг тул Бразил зэрэг орнуудад махтай цуг ханборгоцойг хэрэглэдэг.
Тоор
Тоор нь С, А, В амин дэм, төмрөөр баялаг жимс тул төмрийн дутагдал, уушги, усан хавантай үед эмчилгээний журмаар хэрэглэдэг. 100 грамм тоор тутамд ердөө 40 килокалори байдаг учир жингээ хасах зорилгоор хэрэглэхэд тохиромжтой. Тоорт агуулагдах кали, фосфор нь ой тогтоолтыг сайжруулж, тархины үйл ажиллагааг дэмждэг.
Амин дэмээр баялаг, олон төрлийн жимсний амт Hi Vit жүүс
Олон төрлийн хоол хүнс, нэмэлт тэжээлээс авах амин дэмийн хэрэгцээгээ нэг дороос амтархан уух боломжтой Hi Vit жүүсний тухай дуулсан уу?
Хан боргоцой, алим, жүрж, нимбэг, гадил, тоор, бэрсүүт жүрж, чацаргана гэх найман төрлийн жимсний орцтой, витамин C, B6, B12, B1-ээр баялаг ундаа юм. Химийн будагч бодис ороогүй, бүх насныхан хэрэглэхэд тохиромжтой энэхүү шинэ бүтээгдэхүүнийг ТЭСО Групп танилцуулжээ.
Тэдний хувьд орц найрлагаас гадна, хүний эрүүл мэнд, байгальд ээлтэй савлагаанд анхаарсныг нь онцлууштай. Бүтээгдэхүүний цаасан их бие нь таван жил, савлагааны таг нь зургаан сарын дотор хөрсөнд шингэнэ. Бид заримдаа ууж байсан ус, ундаагаа халуун автомашинд болон нарны тусгал шууд тусах газар мартаж, дахин хэрэглэх үе гардаг. Hi Vit-ийн савлагааны доторх хөнгөн цагаан нь амт, чанарыг нарны гэрэл, орчны температураас хамгаалдаг тул байгаль орчинд ээлтэйгээс гадна хэрэглэхэд тохиромжтой ажээ.