Тавдугаар сарын 25. Ням гараг. Нийслэл хотод маань зун цаг нэгэнт ирж, нялх ногооны үнэр хамар цоргион байгаа энэ өдөр UG Palace-ийн зүг хүний цуваа үл тасрах ажээ. Учир юу гэвэл энд технологийн салбарынхны удтал хүлээсэн DevSummit арга хэмжээ болох гэж буй. 

2019 онд анхны DevSummit-ийг зохион байгуулснаас хойш дэлхий дахинаа олон зүйл өөрчлөгджээ. Зөвхөн технологийн салбарыг аваад үзэхэд л хиймэл оюун, үүлэн тооцоолол, 5G сүлжээ, алсаас ажиллах шийдлүүд хурдацтай хөгжиж, хүний өдөр тутмын амьдрал болон ажлын хэв маягийг үндсээр нь хувиргасаар байна. Гагцхүү “Хөгжүүлэгчдээс Хөгжүүлэгчдэд” уриатай DevSummit арга хэмжээ маань үндсэн зорилгоо үл өөрчлөн, ийнхүү дөрөв дэх удаагаа амжилттай зохион байгуулагдсан нь энэ билээ. 

Энэ ташрамд, воркшоп болон үндсэн арга хэмжээг зорин ирсэн 1000 гаруй оролцогч, бидний үйл ажиллагааг ямагт дэмжин ажилладаг хамтрагч байгууллагууд, хоёргүй сэтгэлээр харамгүй тусалдаг сайн дурын ажилтнууддаа гүн талархал илэрхийлье.

Unread media

DAY 1 | ВОРКШОПТОЙ ӨДӨР

Бид зургаан төрлийн воркшоп сургалт зохион байгуулсан ба 200 орчим хөгжүүлэгч оролцож, практик чадвараа дээшлүүлсэн юм. Тодруулбал, "Kubernetes 101", "Building AI App with Hugging Face", "From Pixels to Insights: Computer Vision and Image Segmentati", "Discovering the worlds of vibecoding and MCP servers!", "Covering the Cutting Edge", "Build locally, Grow globally — with erxes" сэдвүүдээр 60-90 минутын сургалт зохион байгуулагдлаа.



DAY 2 | “DEVSUMMIT: AI GENERATION”

Үндсэн арга хэмжээгээр 800 гаруй тек салбарынхан нэгэн дээвэр дор цуглаж, бүтэн өдрийн турш коммьюнити арга хэмжээний хүчийг үзүүлэн танхим дүүрэн хүнтэй байсныг онцлууштай.

Арга хэмжээг албан ёсоор DuranAI-ийн хамтран үүсгэн байгуулагч А.Амарбаяр болон Tapa-гийн ахлах инженер Д.Энхбаяр нар нээж, DevSummit 2025 арга хэмжээнээс юу хүлээх, өдрийн турш ямар агуулгууд яригдах талаар товч чиглэл өгсөн юм. Үргэлжлүүлэн Adobe, Uber, ServiceNow, Ericsson, KAIST зэрэг гадаадаас оролцож буй илтгэгчдийн үнэ цэнтэй илтгэлүүд арга хэмжээний салхийг хагалав.


арга хэмжээний тайзны илтгэгчид

DevSummit-ийн гол амин сүнс нь болсон илтгэгчид энэ удаа AI-Driven Development, AI & ML in Production, Cloud Native Development & CNCF Projects, Cybersecurity for Developers, Developer Experience (DX), DevOps – CI/CD & Infrastructure as Code, E-Government Services & Sustainable Software Engineering, Next.js 15 & React Ecosystem, System Design & Architecture, Web 3 & Blockchain гэсэн сэдвүүдээр мэдлэг, туршлагаа хуваалцсан юм.



Арга хэмжээний чимэг болсон мөчүүд

Өдрийн хоолны завсарлагааны үеэр нэгэн сонирхолтой үйл явдал тохиосон нь урлагийн үзүүлбэр байлаа. “Жонон” хамтлагийн морин хуурч Д.Мөнхсайхан биднийг зорин ирж, үргэлж компьютерийн ард суудаг, стресс өндөртэй ажил хийдэг технологийн салбарынханд зориулж үзүүлбэрээ толилуулсан юм. Энэ бол DevSummit арга хэмжээ анх удаа урлагийн үзүүлбэртэй болсон тохиолдол байв.



Мөн гурван азтан HUAWEI брэндийн Nova 13 гар утас, Watch Fit 3 ухаалаг бугуйн цаг, FreeBuds SE 3 утасгүй чихэвчийн эзэн болсныг дурдахгүй өнгөрч үл болно. Сонирхуулахад, HUAWEI компани ухаалаг утасны технологийн хязгаарыг даван гарсан хамгийн сүүлийн үеийн бүтээл болох HUAWEI Mate XT | ULTIMATE DESIGN загварыг Монголын зах зээлд албан ёсоор худалдаалж эхлэхэд бэлэн болсон ба урьдчилсан захиалгаа хэдийн эхлүүлжээ. Үүний зэрэгцээ Huawei CBG, Mongolia-гийн Байгууллага хариуцсан менежер өөрийн илтгэлд HUAWEI AppGallery экосистемийнхээ цогц шийдэл, аппликейшн дэлгүүрийнхээ глобал болон Монголын зах зээлийн сонин сайхан, сүүлийн үеийн мэдээ мэдээллээс хуваалцсаныг онцлууштай.




Арга хэмжээтэй зэрэгцэн ТэнГэр телевизийн Techworm технологийн подкаст бичигдэж байсныг дурдах нь зүй. Тэд тек салбарын хамгийн сүүлийн үеийн мэдээ мэдээллийн талаар сонирхолтой яриа өрнүүлсэн юм. Эхний дугаар нь аль хэдийн оржээ.



DevSummit арга хэмжээний цорын ганц панел хэлэлцүүлэгт Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдын зөвлөх М.Тулгат, "КITE Mongolia" компанийн үүсгэн байгуулагч Л.Болормаа, Голомт банкны Технологи хариуцсан захирал М.Сайнбилэг нар оролцож, дотоодын технологийн салбарын хөгжил, хэтийн төлөв, цаашдын ирээдүйн талаар яриа өрнүүлсэн билээ.


АРГА ХЭМЖЭЭНИЙ ОРЧИН, УУР АМЬСГАЛ

Ирэх жилийн DevSummit арга хэмжээгээр эргэн уулзацгаая!