Цахим шилжилтэд хөтлөх “Digital Nation” үндэсний арга хэмжээтэй танилцахаар “Үндэсний Соёл Амралтын Хүрээлэн”-г зорих хүмүүсийн цуваа тасралтгүй үргэлжилж буй эдгээр өдрүүд бол технологийн салбарт гарч буй шинэ шинэлэг бүхэнтэй нэг дороос танилцах таатай боломж билээ. Гэсэн ч энэ жилийн хувьд уг үйл ажиллагаа цар тахлын үед зохиогдож байгаагаар онцлогтой тул оролцож буй хэн бүхэн дор бүрнээ хариуцлагатай байж, халуунаа хэмжүүлэн, гараа ариутгаж, вакцины гэрчилгээгээ үзүүлж орох нь зайлшгүй хэрэг. Бид энэ удаа тус арга хэмжээний хамгийн шинэлэг бөгөөд онцлох заслыг бүрдүүлсэн LookTV-ийн үзэсгэлэнгийн талбайтай танилцлаа.

Харилцаа холбоо, мэдээлэл технологийн салбарын хамгийн том арга хэмжээ болох уг үзэсгэлэнд "Юнител" Групп "LookTV" үйлчилгээгээрээ оролцож байна. Та тэднийг газарт наасан "LookTV" гэсэн бичигтэй янз бүрийн кино баатрын дүрс бүхий сонирхолтой зургуудыг дагаснаар олж болох бөгөөд эдгээр зургууд таныг цамхагтай нуурын баруун талд байрлах "Look" үзэсгэлэнгийн талбайд авч ирэх болно. Энэхүү арга хэмжээг жил бүр чимсээр ирсэн тэд энэ удаад ч бусдаас өвөрмөц байж чаджээ. Ерөөс "LookTV" үзэсгэлэнгийн талбайн бүхий л хэсэг нь технологийн дэвшлийг тултал ашигласан байх агаад бусдад технологийн хөгжлийн чиг хандлагыг үлгэрлэж буй нь илэрхий.

Кин Конгийн талбай
Нуурын эрэгт цамхгийн зэргэлдээ амаа ангайсан аварга Кинг Конгийг байршуулж өгсөн нь бага насны хүүхэд гэлтгүй бүхий л насны хүмүүсийн анхаарлыг татахуйц ба яг л киноны нэг хэсэгт ороод ирж буй мэт мэдрэмжийг өгөх нь зугаатай. Оройн гэрэлтүүлгээ асаасан үед нь таарвал бүр л сүртэй харагдана гээч. Энэ хэсэгт та хүссэн зургаа татуулж болох юм.

360 видео хэсэг
Дунд хэсэгт байрлах цилиндр хэлбэр бүхий төхөөрөмжрүү орсноор "Тор"-ын алхыг барьж, хэсэг хугацаанд ч болов түүний дүрийг бүтээнгээ 360 бичлэг хийлгэх боломжтой. Ийн таны бичлэг бэлэн болмогц утас руу тань линк очих ба линкээрээ нэвтрэн ороод бичлэгээ татаад сошиалдаа нийтлэх гоё бичлэгтэй болчихно.
Q&A тоглоомын хэсэг
Талбайн хоёр талд байрлах том хоёр дэлгэц дээр "LookTV"-ийн зүгээс олон төрлийн кинотой холбогдолтой асуултыг бэлтгэсэн байх бөгөөд нийт таван асуултаас гурав болон түүнээс олонд асуултад зөв хариулснаар "LookTV"-ийн сарын эрх хожих боломжтой. Харин асуултад хариулахаасаа өмнө гараа ариутгахаа мартуузай.

Амттаны хэсэг
Энэхүү хэсэгт та том дэлгэцэн дээрх QR кодыг уншуулан, шинэчлэгдсэн "LookTV" аппыг татаад эсвэл татсанаа батлан харуулж хөөсөн чихэр, зайрмаг, ус зэргийг бэлгэнд авч болно.

Нуурын хэсэг буюу гэрэлт цөөрөм
Нууранд томоос том "LookTV" гэсэн бичиг хөвөх нь мөн л тэдний шинэлэг бөгөөд бүтээлч байдлын илэрхийлэл. Түүгээр үл барам, харуй бүрий болох үест нууранд нэмэлтээр олон хөвдөг гэрлүүдийг байршуулж гэрэлт цөөрмийг амилуулах нь эгээтэй л үлгэрийн кинонд орсон мэт мэдрэмжийг өгөх нь нэн таатай.


Photo Booth
Инстаграмдаа зориулан сонирхолтой зураг авахуулах боломжтой "Photo Booth"-ээр зочилсноор бидний аялал өндөрлөж байна. Гэснээс, "LookTV" инстаграм хуудас дээрээ нэгэн сонирхолтой филтер гаргасан юм байна. Зургаа сонирхолтой болгоё гэвэл туршиж үзэж болох юм.
Сонирхуулахад, саяхан гарсан “Shang-Chi and the Legend of the Ten Rings” кинонд дүр бүтээсэн монгол жүжигчид "LookTV"-ийн хэсэгт ирнэ гэсэн шүү. Тодруулж хэлбэл, тэд өнөөдрийн 16 цагаас “Digital Nation” арга хэмжээний гол тайзан дээр хүрэлцэн ирж киноныхоо хэсгээс толилуулах аж.

"LookTV" аппын шинэчлэгдсэн 3.0 хувилбар нь энэ төрлийн гаднын томоохон үйлчилгээнүүдийн жишигт илүү ойртон очсон аж. Монголын хамгийн олон контенттой тус платформын шинэчлэгдсэн хувилбарын хувьд доторх функцууд нь өмнөх загвараасаа илүү ойлгомжтой, цэвэрхэн дизайнтай болсноос гадна утаснаасаа шууд ухаалаг зурагтруугаа холболт хийж, кино контентоо 1080 HD чанараар үзэж болдог болсон нь энэ удаагийн шинэчлэлийн онцлох хэсэг.
Үүгээр ч дууссангүй, кино үзэхдээ хадмалаа өөрийн хүссэнээр сонгох сонголттой нь залуусын хэлний боловсролд эергээр нөлөөлөх бизээ. Нэмэлтээр аудиогоо тохируулан үздэг болсныг ч мартаж болохгүй. Харанхуйн эзэн Волдемортын хахир дуу хоолойг жүжигчин Ральф Файнсын хоолойгоор бус монгол дуу оруулгатайгаар сонсох нь кино фенүүдийн хувьд тийм ч таатай байхгүй нь ойлгомжтой.
Мөн багцууд нь Basic болон Premium гэсэн ердөө хоёр сонголттой болсон нь сонголт хийхэд илүү хялбар болгожээ. Мэдээж дотоод гадаадын 180 гаруй сувгийг шууд болон ухрааж үзэх үйлчилгээ ч бий. "LookTV" апп дахь монгол кино контентын санг харахад тэд дотоодын кино урлагийг дэмжин ажилладаг нь илт. Тэгвэл үүний учир нь, "Юнител" групп сүүлийн жилүүдэд монгол кино контентуудад ихээхэн хөрөнгө оруулж, үндэсний контентоо хөгжүүлэхээр ажиллаж байгаа ажээ. Жишээ дурдахад, тэд сүүлийн үед олны анхаарлыг татаад байсан “Нийслэл хүүхэн”, “Гэнэтийн зочид” зэрэг цувралуудад хамтран ажилласан бол саяхан “Нэг талын тасалбар” хэмээх залуучуудад зориулсан драм төрлийн цувралыг монгол кино багцад оруулсан байна. "LookTV" энэ мэт шинэчлэлүүдээрээ дотоодын стрийминг үйлчилгээнүүдийн стандартыг шинэчилж буй.




Сэтгэгдэл бичих

