Эхлэхээс өмнө хэдэн тоо баримтыг дурдъя.
- Монгол Улсад 2022 оны байдлаар нийт 4998 эрүүл мэндийн байгууллага үйл ажиллагаа явуулж байна. - Энэ оны эхний найман сарын хугацаанд улсын хэмжээнд нийт 687,071 иргэн хэвтэн эмчлүүлжээ.
- 2022 онд улсын хэмжээнд нийт 6885 хүн хорт хавдраар оношлогдсон.
- 2022 онд 325,343 хүн халдварт өвчнөөр өвчилжээ.
Дээрх цөөн хэдэн тооноос харахад өдөр бүр асар олон хүн эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлж, төрөл бүрийн үйлчилгээ авч буйг харж болох юм. Шинжилгээ өгөх, хэвтэн эмчлүүлэх зэргээр ямар ч үйлчилгээ авсан түүний ард төрөл бүрийн мэдээлэл үүсдэг. Бүх зүйл цахимд шилжиж буй энэ үед тэрхүү мэдээллүүдийг хэрхэн цахим орчинд аюулгүй хадгалах вэ? Таны шинжилгээний хариу эсвэл өвчний түүх өгөгдлийн сангаас устсан эсвэл өөр хэн нэгний гарт орсон тохиолдолд хэн хариуцлага хүлээх вэ? Ямар арга хэмжээ авах вэ? Уг эрсдлээс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
Эрүүл мэндийн салбарын дижитал платформууд хүний онц эмзэг мэдээлэлтэй харьцдаг тул тун хариуцлагатай, мэдээллийн өндөр нууцлалтай байх шаардлагатай. Байгууллагын мэдээллийн аюулгүй байдлыг удирдах тухай олон улсын ISO 27001 гэсэн стандарт байдаг ба Монгол Улсын хувьд ихэвчлэн банк, санхүүгийн байгууллагууд уг стандартын шаардлагыг хангасан байдаг. Харин 2021 оноос эхлэн эрүүл мэндийн нэгдсэн платформ болох И Клиник ХХК энэхүү стандартын шаардлагыг хангаж эхэлсэн нь эрүүл мэндийн салбарын мэдээллийн аюулгүй байдлын хувьд онцлох үйл явдал болсон билээ.

ISO 27001 стандартын аудитын шалгалтын нэг үе нь гурван жил үргэлжилдэг ба эхний жилд аюулгүй байдлыг ханган ажиллах тогтолцоо бүрдсэн эсэхийг шалгадаг бол хоёрдахь жилд тасралтгүй сайжрах чадвар болон эрсдлийг удирдах чадварыг шалгадаг байна. Сүүлийн жилд магадлан аудит буюу компанийн нэг хэсэг болон хэвшсэн эсэхийг шалгаж, магадлан итгэмжилдэг бөгөөд И Клиник компанийн хувьд уг шалгууруудыг хангаснаар ийнхүү гуравдахь жилдээ ISO 27001 стандартаа баталгаажуулаад байна.

Энэхүү хамт олны хичээл зүтгэл, аюулгүй ажиллагааг бодитоор үнэлж, дүгнэхийн тулд бид ISO 27001 стандартын тухай ойлгох хэрэгтэй болно. Тиймээс мэдээллийн аюулгүй байдлын талаар болон уг стандартын талаар зохих мэдээллийг хүргэе.
Мэдээллийн аюулгүй байдлын тулгуур зарчим:
Бүрэн бүтэн - Мэдээлэл өөрчлөгдөх, засвар орохоос хамгаалагдсан байх
Хүртээмжтэй - Хүссэн үедээ, зөвшөөрлийн дагуу хувийн мэдээлэл рүүгээ хандах эрх
Нууцлалтай- Тухайн хувийн мэдээлэл рүү хөндлөнгийн этгээд хандах, ашиглах боломжгүй, нууцийн зэрэглэлтэй байх
Уг стандартыг мөрдсөнөөр өгөгдлийн сан дахь мэдээлэлд хэн, хэзээ, ямар зорилгоор хандсан, яагаад өөрчилсөн зэргийг хянах боломж бүрдэнэ. Мөн мэдээлэл устахаас хамгаалсан системийг хөгжүүлснээр аливаа байгалийн гамшиг, систем техникийн асуудал гарсан ч хэрэглэгчийн хувийн мэдээллийн бүрэн бүтэн байдалд аюул учрахгүй.

И Клиник ХХК нь эрүүл мэндийн нэгдсэн платформоос гадна үйлчлүүлэгчийн цахим эрүүл мэндийн түүх “eCard”, Telemedicine эмчийн цахим зөвлөгөө болон киоскийн үйлчилгээ “Telemedicine”-ийг 400 гаруй эмнэлгийн байгууллагаар дамжуулан Монгол орон даяар хүргэдэг. Тийм ч учраас мэдээллийн аюулгүй байдлыг үнэт зүйлсийнхээ нэг хэсэг болгон ажилладаг бөгөөд олон улсын стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх бэлтгэл ажлаа 2020 оноос эхэлж байжээ.

И Клиник уг стандартыг хангахын тулд:
- Зөвлөх үйлчилгээний компаниас зааварчилгаа авч, сургалтад хамрагдав.
- 10 бүлэг, 114 шалгуурыг хангахын тулд журам, бодлого боловсруулан шаардлагатай системүүдийг хөгжүүлж, баримтлах зарчим, дүрмүүдийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэв.
- Мэдээллийн аюулгүй байдал алдагдах хамгийн том эрсдэл нь хүн өөрөө байдаг учраас хамт олноо уг стандартын дагуу ажиллахад сургаж, аюулгүй байдлын мэдлэг чадварыг дээшлүүлэв.
- Ийнхүү 2021 онд дээрх шалгууруудыг бүрэн хангаж дуусмагцаа аудитын шалгалтад орсноор стандартын шаардлагыг хангасан хэмээн үзэж, магадлан итгэмжлэлийн гэрчилгээгээ авчээ.
Сэтгэгдэл бичих

