Техник технологи хөгжихийн хэрээр бидний хувьд боломжгүй байсан олон зүйлс шийдэгдсээр буй. Нэгээс дээш дугаар ашиглах сонирхолтой хүмүүс урьд нь тусгайлан 2-3 SIM-ний оролттой утас, хэд хэдэн SIM худалдаж авах хэрэг гардаг байсан бол монголчууд саяхнаас SIM худалдаж авалгүйгээр ганц л биет SIM ордог утсандаа ч хоёр ба түүнээс олон дугаар суулган хэрэглэх боломжтой болсон билээ. 

ESim гэж юу вэ?

Гар утасны хэрэглээг SIM хэмээх жижигхэн картгүйгээр төсөөлөх аргагүй. Түүнд агуулагддаг мэдээлэл нь утсаар ярьж, мессеж бичиж, интернэт ашиглах нөхцөл болдог. Гарсан цагаасаа эхлэн хэмжээ нь жижгэрч боловсорсоор ирсэн SIM-ний шинэ төрөл 2016 онд “embedded SIM” буюу “шингээсэн SIM” нэртэйгээр танилцуулагдсан түүхтэй. Ийнхүү утсанд тусгай зориулалтын чип суулгаж өгснөөр заавал биет SIM карт суулгахгүйгээр дугаар ашиглах боломжтой болсон юм. Одоогоор дэлхий дахинд eSIM-ийг дангаар нь ашиглахаас илүүтэйгээр биет SIM карттай дугаартайгаа хавсарган хэрэглэж байна.

Ямар давуу талтай вэ? 

  • Шинэ дугаар авахын тулд биеэр очих шаардлагагүй.
  • Операторуудын SIM карт үйлдвэрлэх, хадгалах, түгээх зардал хэмнэгдэнэ. Байгаль орчинд хэмнэлттэй гэсэн үг.
  • Энгийн SIM картаас хавьгүй жижиг тул утсыг илүү загварлаг, нимгэн, ус, тоосны хамгаалалт илүү сайтай үйлдвэрлэх боломжтой болж буй.
  • Гадаадад аялах үед тухайн газрын дугаарыг авч хэрэглэхэд хавьгүй хялбар болсон. Хулгайлагдсан үед SIM картыг нь авч хаях боломжгүй учир байршлыг нь хялбархан тогтоож болно.
  • Аль ч операторын хэрэглэгч байж болно.

eSIM шинэ технологи учир хуучин загварын утаснууд дээр ажиллахгүй. Тодруулбал, дараах утаснууд дээр ажиллах юм.

Жишээ болгон эл үйлчилгээг дөнгөж нэвтрүүлээд буй "Юнител"-ийн eSIM суулгах зааварчилгааг хүргэе.

www.unitel.mn сайт руу ороод "Шинэ дугаар" хэсэгт дарж хүссэн дугаараа eSIM-ээр авах боломжтой. Хэрэв "Юнител"-ийн дугаар анх удаа авч байгаа бол "EMongolia бүртгэл" гэсэн дээр дарж, тус хаяг дээрх өөрийн регистрийн дугаар, нууц үгээ оруулж хувийн мэдээллээ баталгаажуулна. Эсвэл өөрт ойр салбарт нээлгээд үйлчилгээний ажилтны заавраар утсандаа татаж суулгаж болох юм. Бие даан суулгах бол:

iOS үйлдлийн систем бол: 

Android үйлдлийн систем бол: 

  • Өөрийн нэр дээр тав хүртэлх eSIM үүсгэн, гар утсандаа татаж суулгах боломжтой. "Юнител"-ийн хэрэглэгчид одоо ашиглаж буй SIM карт бүхий дугаараа eSIM рүү шилжүүлж болно.
  • eSIM нь биет SIM карт бүхий энгийн дугаартай ижил 3000-15000 төгрөгийн үнэтэй байна.
  • eSIM-ээр авсан дугаар энгийн дугаараас илүү их дататай.

"Юнител"-ийн eSIM-ээр шинэ дугаар авсан хэрэглэгчдэд 8 сарын турш сар бүр 8 GB дата бэлэглэх аж.

Unitel