Уншигч танд Олон Улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн мэндийг хүргэе. Эргэн тойрны багачуудынхаа эрүүл, аюулгүй ирээдүйд бага ч болтугай хөрөнгө оруулж, цаг гаргаж, санаа тавиарай. Тэд л бидний ирээдүй билээ.
Бид энэ удаагийн дугаартаа маш сонирхолтой нэгэн зураглалыг уншигч тантай хуваалцаж байна. Энэ бол үндэсний хөрөнгө оруулалттай, манай улсын эдийн засгийн нэгэн том тулгуур Энержи Ресурс ХХК-ийн бүтээн байгуулалт. Тэд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дахь Ухаа худаг коксжих нүүрсний ордыг түшиглэн цахилгаан станцаас эхлээд сургууль цэцэрлэг хүртэл бүхэл бүтэн цогцолборыг богино хугацаанд дэлхийн жишигт нийцүүлэн барьж байгуулжээ.
Уг бүтээн байгуулалтыг Эконтэ ХХК-ийн чадварлаг уран бүтээлчид “Ухаа худагийн нэг өдөр” нэрийн дор зурагласныг голын өнгөт нүүрээс тольдоорой.
Түүнчлэн өнгөрсөн амралтын өдрүүдэд манай редакц нэрийн хуудас болсон DevSummit арга хэмжээгээ тав дахь удаагаа амжилттай зохион байгууллаа.
“Хөгжүүлэгчдээс хөгжүүлэгчдэд” уриатай уг арга хэмжээ энэ удаа Era of Agentic AI буюу “Хиймэл оюунт агентуудын эрин үе” сэдвээр явагдав. Зураг, бичлэг бүтээдэг AI-аас цааш юу байгаа вэ, бие даан үйлдэл хийдэг агентууд бидний амьдралыг хэрхэн өөрчлөх вэ, тэрхүү агентуудыг яаж хөгжүүлэх вэ гэсэн чиглэлд өрнөсөн уг арга хэмжээнд 30 гаруй илтгэгч, 800 орчим оролцогч хүрэлцэн ирсэн юм.
Мөн уг арга хэмжээг дэлхий даяар 25,000 гишүүнтэй BELLE community-тэй хамтран зохион байгуулсан нь манай багийн хувьд арга хэмжээ зохион байгуулалтаа шат ахиулсан туршлага боллоо. Түүнээс гадна олон улсын хамтрагчтай зохиогдсон нь монголын хиймэл оюуныг хүрээлэл, хөгжлийг нэгэн шат ахиулах чухал алхам болов.
Тайзнаа яригдсан илтгэлүүдэд хамгийн их давтагдсан 5 санаа, онцлох ярилцлага, онцлох хэлэлцүүлгийн хураангуйг А10-А11-р нүүрээс уншаарай.
Энэхүү дугаарт багтсан шинжлэх ухааны нийтлэл болон номын тухай нийтлэл ч мөн тун сонирхолтой агуулгатай тул заавал гарчиглаарай хэмээн нөхөрсгөөр сануулъя.
Уншигч танд баярлалаа.
Дугаарын эрхлэгч,Түшигт

ОНЦЛОХ НИЙТЛЭЛҮҮД
CU-гийн Үйл ажиллагаа хариуцсан хамт олон: Өдөр тутамдаа CU-гийн салбаруудаар үйлчлүүлж, хурдан шуурхай үйлчилгээг тав тухтай орчинд авдаг л биз дээ. Тэгвэл тэр бүхний ард байх системийг хэн, хэрхэн залуурддаг бол? Унших
DevSummit 2026 арга хэмжээг тоймлох нь: “Хөгжүүлэгчдээс хөгжүүлэгчдэд” уриатай DevSummit арга хэмжээ тав дахь жилдээ “Era of Agentic AI” буюу “Хиймэл оюунт агентуудын эрин үе” сэдвээр явагдлаа. Унших
Шинэ нээлтийг шинжлэх нь: Муур хорт хавдрыг эдгээх нууц тээж яваа уу?: Таны хажууд эрхлэн хэвтэх бяцхан муур хүн төрөлхтний анагаах ухааны хамгийн ээдрээтэй оньсого болох хорт хавдрыг эмчлэх нууц түлхүүрийг тээж явсаар иржээ. Унших
Цаасаар боломжгүй бол цахимаар унш: newspaper.mn
түгээлтийн цэгүүд
- 21 аймгийн Монгол Шуудангийн салбарууд
- Caffe Bene: Өглөөний гудамж, Төрийн ордон, M Plaza, Тэнгис /KFC/, Макс Молл, Улсын Их Дэлгүүр, Улаанбаатар Их Дэлгүүр, Хүнсний 20, Наадам төв, Миллениум Плаза, Сансарын Emart, Их Монгол Төв, Соёлын төв өргөө, Худалдаа Хөгжлийн Банк
- Arig Anya: 1-р сургууль, Blue Sky, Улаанбаатар зочид буудал
- Coffee Namu (бүх салбар)
- Jack’s Coffee (бүх салбар)
- Ulaanbaatar Coffee Culture
- Cosy Club
- Coffee Bean & Tea Leaf Наран Молл
- Tous Les Jours /Central Tower/
- Segafredo /Яармаг, River Tower/
- Sega coffee shop (Сант асар)
- Sipster /Blue Sky/
- Casa del Cafe /Blue Sky/
- Lotus Cafe
- Grace Coffee House
- Laazy
- Fika Coffee & Wine
- Cafe 44 50
- Double Shot (Туушин, Энканто)
- Tums Coffee Shop
- Ten Cafe
- Coffee Vibes
- Music Cafe
- Coffee M /Regis Place/
- Philosophy Bookstore
- Төв номын сан /11-р хороолол салбар/
- МУИС-ийн номын сан
- ШУТИС-ийн номын сан
- ХУИС-ийн номын сан
- СЭЗИС-ийн номын сан
- UN House
- Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим (MCCI)
- UG Arena /4-р давхар/
- 976 Crossfit
- UBcab Taxi
- News Cafe
- Kino Cafe
Сэтгэгдэл бичих

