Гадаад паспортын хураамж, улсын бүртгэлийн лавлагаа төлөхийн тулд алга дарам цаас барин, банкны үүдэнд хэдэн цагаар дугаарлан зогсдог байсныг та санаж байна уу? Арайхийн дугаарласаар үйлчилгээгээ авах гэтэл “Цайны цаг болчихлоо” гэх хариуг теллерээс сонсох нь хоржоонтой. Тэгвэл “Гэрэгэ Системс” ХХК нь 2018 оноос хойш зах зээлд Гэрэгэ киоскийг нэвтрүүлснээр төрийн үйлчилгээ авахын тулд бүтэн өдрийн ажлаа алдаж, эцэс төгсгөлгүй дараалалд зогсдог асуудлыг ард үлдээсэн билээ.
Шинэхэн нийтлэлдээ бид энэ долоо хоногийн даваа гарагт албан ёсоор нээлтээ хийгээд буй Гэрэгэ киоск, Simple аппын хамтралыг онцолж байна. “Гэрэгэ Системс” ХХК болон Simple аппын уг хамтрал нь цахим гарын үсгийг өдөр тутмын амьдралд, гэрээ хийхэд хэрэгжүүлсэн Монголдоо анхдагч бүтээгдэхүүн болж буйгаараа онцлог.
Уг хамтралын ачаар бид цахим гарын үсгээ ашиглан гэрээ хийх тэргүүтэй биечлэн очих шаардлагатай олон ажлаа киоскоор дамжуулан хийх боломжтой болсон нь Монголдоо анхдагч үйлчилгээнд тооцогдож буй.

гэрэгэ системсийн тухай
"Гэрэгэ Системс"-ийн хөгжүүлж буй Гэрэгэ платформ нь нийтэд хүрэх олон “гар"-тай. Түүний нэг болох Гэрэгэ киоск машин гэхэд өдгөө улс даяарх 280 гаруй байршилд 50 гаруй төрийн, 60 гаруй хувийн хэвшлийн байгууллагын нийтдээ 600 гаруй үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэдэг. "Гэрэгэ Системс" ХХК-ийн хувьд “Аливаа бүхэнд технологи шингээж эрх тэгш хүртээмжтэй нийгмийг цогцлооно” зорилгын дагуу 2018 онд байгуулагдсан түүхтэй
Хүмүүсийн өдөр тутмын хэрэгцээг хялбаршуулах зорилготой санхүүгийн технологийг бүтээж, эрх тэгш хүртээмжтэй нийгмийг цогцлоох нь тэдний алсын хараа юм. Тэр утгаараа 2022 оноос групп компанийн засаглал нэвтрүүлж “Гэрэгэ Kиоск” ХХК, “Гэрэгэ Смарт ПОС” ХХК, “Гэрэгэ Проперти Техноложис” ХХК, “Гэрэгэ Медтек” ХХК, “Гэрэгэ Эдтек” ХХК, "Дижитал Номад Ди Эн" ХХК зэрэг нийт арван охин компанитай болж, цар хүрээгээ өргөтгөөд буй.
Санал болгох: Онцлох бизнес: Гэрэгэ Системс-Төлбөр тооцооны төгс платформ
Unread Media
тооны хэлээр:
300 мянга: Киоск машинаар сардаа 200-300 мянган хэрэглэгч тогтмол үйлчлүүлдэг.
900 сая: Эдгээр хүмүүс киоскоор дамжуулан төрөл бүрийн татвар, төлбөр хураамж, торгууль төлөх болон банк, санхүү, даатгал, үүрэн телефонтой холбоотой хувийн хэвшлийн компаниудын үйлчилгээг авч, өдөртөө 500-900 сая төгрөгийн гүйлгээ хийдэг гэх тооцоо бий.
15 мянга: Киоск машин бүрийг үйлчилгээний зөвлөх хариуцдаг бөгөөд тэдгээр зөвлөхүүд өдөртөө дунджаар 15 мянга гаруй хүнд үйлчилгээ үзүүлдэг. Хүний нөөцийн зүгээс тус ажлын байран дээр ихэвчлэн бүртгэлийн салбарт олон жил ажилласан туршлагатай, тэтгэвэртээ гарсан мэргэжилтнүүдийг ажиллуулдаг байна.
15 секунд: Гэрэгэ киоскоор дамжуулан үйлчилгээ авч, төлбөрөө төлөхөд танд ердөө 15 секунд л хангалттай.
330 сум: Одоогийн байдлаар орон даяар 280 гаруй Гэрэгэ киоск үйл ажиллагаа явуулж байна. Гэрэгэ Системсийн хувьд энэ тоог хоёр сарын дотор дор хаяж 250-иар нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа бөгөөд цаашдаа 330 сум бүрд киоскоо байршуулах зорилготой аж.

"гэрэгэ системс" ххк болон simple аппын хамтралын тухайд?

Бид технологийн дэвшлийг иргэн бүрд хүргэх уриатай хамт олон. Тиймдээ ч хэрэглээнд нэвтрүүлж байгаа технологи бүрээ иргэдийн амьдралд хэрэгтэй, цаг хэмнэх, хүртээмжтэй байлгахад чиглэдэг. Уг алсын харааныхаа нэгэн том хэсэг болгож, энэ удаад Simple апптай албан ёсоор хамтарч, улсдаа анх удаа дижитал зээлийн гэрээг киоскоор дамжуулан байгуулах боломжтой болгоод байна.
Иргэд маань гар утсаараа төрөл бүрийн санхүүгийн үйлчилгээ авах, финтекээр үйлчлүүлэх соёл сүүлийн жилүүдэд харьцангуй өссөн. Гэхдээ банк, ББСБ аль нь ч бай эхний гэрээгээ заавал тухайн байгууллагын аль нэг салбарт очиж, цаасаар хийдэг уламжлал бий. Харин одооноос Гэрэгэ киоскоор дамжуулан Simple апп дээр шинэ хэрэглэгчийн бүртгэл үүсгэх, гэрээ байгуулах боломжтой болж байгаа юм. Энэхүү ажлын давуу талаас дурдахад:
Нэгдүгээрт, хэрэглэгч зөвхөн гэрээ байгуулахын төлөө зам дээр түгжрэх, шаардлагагүй зардал гаргах, дугаарлаж зогсох зэрэгт зарцуулах цаг, мөнгө, энергиэ өөр хэрэгтэй чухал зүйлсдээ зарцуулах боломжтой.
Хоёрдугаарт, хөдөө орон нутагт санхүүгийн үйлчилгээний хүртээмж тун тааруу. Тийм ч болохоор зээлийн аппууд хөдөө орон нутгийн хэрэглэгчдэд зээл олгодоггүй. Харин энэхүү хамтралаар дамжуулан хөдөө орон нутгийн иргэд маань зөвхөн банкнаас гадна ББСБ, финтекийн үйлчилгээг өөртөө ойр цэгээс авах боломж үүсэж байгаа юм. Бид ойрын хугацаанд “Малчны зээл”-ийн бүтээгдэхүүн дээр Simple-тэй хамтрахаар төлөвлөж байна. Товчхондоо, хөдөө орон нутаг дахь киоск болгон маань ирээдүйд банкны теллерийн үүрэг гүйцэтгэнэ гэсэн үг.
Энэ ташрамд, зах зээл дээр цоо шинээр байршиж буй бүтээгдэхүүний маань анхны хамтрагч болж, иргэдэд хүртээмжтэй технологийг түгээх үйлсэд бидэнд итгэж, хамтран ажиллаж байгаа Ашид Капитал ББСБ буюу Simple аппын хамт олон, П.Батжаргал захиралд талархсанаа илэрхийлмээр байна.

Санал болгох: Би хэрхэн ажилладаг вэ? - ICG группийн гүйцэтгэх захирал Н.Энхжаргал
Unread Media
цахим гарын үсгийн давуу талаас дурдвал?
Иргэд цахим гарын үсэг авдаг ч яаж ашиглах талаар төдийлөн сайн ойлголтгүй байгаа. Дижитал гарын үсгийг амьдралд, гэрээ хийхэд хэрэгжүүлсэн анхны үйлчилгээнүүдийн нэг нь энэ болж байна. Simple аппыг ашигласнаар цахим гарын үсгийг хэрэглээнд ашиглаж сурах ба Гэрэгэ киоскоор дамжуулан авах төрийн болон хувийн ААН-үүдийн бүхий л үйлчилгээнд заавал иргэний үнэмлэх ашиглах биш, цахим гарын үсгээ хэрэглэдэг болох юм. Энэ бол технологийн дэвшил, мөн Засгийн газрын хэрэгжүүлж буй дижитал шилжилт иргэдийн ажил, амьдралд нэвтэрч, бодит биеллээ олж буй хэрэг.
Засгийн газрын дижитал шилжилтэд чиглэсэн бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд Цахим хөгжлийн багц хуулийн төсөл дээр шүүх дээр зөвхөн цаасан гэрээнээс гадна цахим гэрээ хүчин төгөлдөр хэмээн тооцогдох маш том заалт орж ирж байгаа. Энэ заалт хэрэгжиж эхэлснээр ирээдүйд цахим гарын үсэг ашиглан зөвхөн зээл авахаас гадна зээлийн гэрээ, үл хөдлөхийн гэрээ хийх боломжтой. Цахим гарын үсгийн хамгийн том хэрэглээ нь нотариат. Үл хөдлөхөө түрээслүүлэх, өөрийгөө нотлохдоо хүртэл иргэний үнэмлэхээ бариад нотариатын хаалганы гадаа хүлээж зогсдог энэ асуудлыг цахим гарын үсэг бүрэн шийдэх боломжтой гэсэн үг.

гэрэгэ киоск дээр ойрын хугацаанд төлөвлөж буй ажлуудаас хуваалцвал?
Одоогийн байдлаар орон даяар 280 гаруй Гэрэгэ киоск үйл ажиллагаа явуулж байна. "Гэрэгэ Системс"-ийн хувьд энэ тоог хоёр сарын дотор дор хаяж 250-иар нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа бөгөөд цаашдаа 330 сум бүрд киоскоо байршуулах зорилготой.
Түүнчлэн манай киоск дээрх үйлчилгээний 70 хувь нь төрийн үйлчилгээ байгаа бөгөөд бид энэ жилдээ багтаан хувийн хэвшлийн үйлчилгээг 50 хувьд хүргэх төлөвлөгөөтэй байна. Киоскийн тоог нэмсний үр дүнд хувьцаа, брокер, зээл гээд хотод байгаа бүх үйлчилгээг хөдөө орон нутгийн иргэд авах боломж үүснэ.
гэрэгэ киоск ашиглан simple аппаас хэрхэн зээл авах вэ?

- Гар утсандаа Simple апп татаж, бүртгэлээ бүрэн үүсгэн байх
- Зээлийн эрхээ шалгана.
- Төрийн мэдээлэл солилцооны тоон гарын үсгийн G sign аппыг гар утсандаа суулгаж баталгаажуулсан байх. Хараахан амжаагүй бол өөрт ойрхон Гэрэгэ киоскоос цахим гарын үсэг авна.
- Цахим гарын үсэг авсны дараа Simple аппын “Гэрээ байгуулах” гэсэн сонголтыг дарж, дижитал гарын үсгээ ашиглан гэрээ байгуулна.
Гэрэгэ киоскын байршлуудтай ЭНД дарж танилцана уу.

Сэтгэгдэл бичих

