Эр цэргийн баярыг тохиолдуулан бэлтгэсэн энэ удаагийн бэлгийн хөтөч жагсаалтдаа бид уламжлалт хэв маяг бүхий бэлэг дурсгалын эд зүйлсээс татгалзаж, залуу мэргэжилтнүүдэд зориулсан, инновацлаг, хэрэгцээт бэлгүүдээр богцоо дүүргэхийг хичээлээ.
Уламжлал ёсоор дараах 50 бэлгийг халамжит нөхөртөө, хайрт аавдаа зэрэг таван төрөлд ангилан жагсаасан бөгөөд таалалд нийцэх бэлгээ сонгон, баярын өдөртөө өнгө нэмж чадна хэмээн найдаж байна.


1. Өнгөрөгч онд худалдаанд гарсан Huawei Watch GT 4 загварын ухаалаг цаг нөхөртөө бэлэглэх хамгийн зөв сонголтын нэг байх болно. Техник үзүүлэлтийн хувьд 46 мм-ийн бугуйн урттай, оосоргүйгээр 48 гр орчим жинтэй, зэвэрдэггүй ган материалаар хийгдсэн уг цаг бор, ногоон, саарал гэсэн гурван өнгөний сонголттой. Бүрэн цэнэглэлтээрээ 14 хүртэлх хоног ажиллахаас гадна бүх төрлийн үйлдлийн системтэй хоршин ажилладагаараа давуу. Мэдээж ухаалаг цаг учир нойрны чанар, калорийн зарцуулалт, ба бусад эрүүл мэндийн үзүүлэлтүүдийг ч хэмжиж чадна. Залуу мэргэжилтнүүдийн хувьд ажлын хуваариа цагалбар дээрээсээ удирдан хянаж, дуудлага, зурвас хүлээн авч, хариу илгээх, хөгжим сонсох зэрэг үйлдлүүд нь таалагдах нь гарцаагүй. Өнгө, загварын сонголтоос хамааран 899,900-1,499,900 төгрөгөөр Мобиком, Юнител, PC mall, Sain Electronics, Technozone-ийн бүх салбаруудаар худалдаалагдаж буй.

2. “Fjällräven” брэндийн хөнгөн, багтаамж сайтайн дээр арчиж цэвэрлэхэд хялбар үүргэвч (350,000₮)
3. “Интерном” номын дэлгүүрээр худалдаалагдаж буй сагсанбөмбөгийн нэрт тамирчин ЛеБрон Жэймсийн амьдралын түүхийг өгүүлэх намтарчилсан бүтээл (49,900₮)
4. Хөлбөмбөг болон сагсанбөмбөгийн төрөл бүрийн өмсгөл, хэрэгслүүдийг нэг дороос авах боломжтой “Jersey Zone” дэлгүүр (60,000₮)
5. Зөөврийн компьютер, ширээ, гар утасныхаа ард нааж болох сайжруулсан арьсан материалтай “Moft” брэндийн утас тогтоогч (109,000₮)
6. Ноолууран эдлэлд дурлагсдад зориулсан “Говь” брэндийн найман төрлийн бэлгийн карт (50,000₮-2,000,000₮)
7. “Xiaomi” брэндийн булчин суллаж, өвчин намдаах массажны буу (399,000₮)
8. “Lacoste” брэндийн дэгжин хийгээд цэвэрхэн загварын бүс (230,900₮)
9. “Moft” брэндийн сайжруулсан арьсаар хийсэн, нимгэн материалтай, зөөврийн компьютерийн цүнх (209,000₮)
10. “Natura” брэндийн картны арьсан гэр, эрүүл мэндийн цай, мэндчилгээний хуудас бүхий гурван төрлийн бэлгийн багц (25,000₮-58,000₮)


11. Үндэсний үйлдвэрлэгч “Чандмань” брэндийн 100 хувь торгон материал ашиглан гар аргаар урласан зангиа болон алчуурын хослол. Дараах гоёмсог бэлэн загваруудаас сонголтоо хийхээс гадна тусгай захиалгын үйлчилгээгээр нь дамжуулан хүссэн өнгө, хээ, логогоо тусгасан цор ганц загварын бүтээгдэхүүнийг урлуулан авах боломжтой. “Чандмань” брэнд цэргийн баярыг тохиолдуулан гуравдугаар сарын 24-ныг дуустал бүх бараандаа 15 хувийн хямдрал зарласан байгаа бөгөөд Шангри Ла моллын гуравдугаар давхарт худалдаалж буй. Үнэ +35,700₮

12. Үндэсний үйлдвэрлэгч “Ninjee & Saraa’s tailor” брэндийн хослол хийлгэх бэлгийн карт (650,000₮)
13. “Hyperworld”-ийн видео тоглоом сонирхогчдод зориулсан компьютерийн хулгана (269,900₮)
14. “Tajezzo” брэндийн өвөрмөц шийдэл, дахин давтагдашгүй загвар бүхий цүнх (132,000₮)
15. “BSB” дэлгүүрт худалдаалагдаж буй Samsung брэндийн Galaxy Watch 5 (949,900₮)
16. OXY брэндийн эрэгтэй арьс арчилгааны багц бүтээгдэхүүн (107,550₮)
17. “Postertory”-ийн дуртай киноны хэсэг, цомог, уран зураг гэх мэт бүх төрлийн зургийг ханын постер болгон хэвлэх үйлчилгээ (40,000₮-220,000₮)
18. “Lemon leather” брэндийн нэр болон дардас даруулах боломжтой, үхрийн арьсан паспортны хавтас (26,320₮)
19. “Roundlab” брэндийн эрэгтэй арьс арчилгааны бүтээгдэхүүнүүдийг багтаасан бэлгийн багц (129,900₮)
20. “Bataar” брэндийн бүх спортод өмсөх боломжтой, хөлс шингээгч богино өмд (69,900₮)


21. “Nerugoo” брэндийн нүдний маск нь нүдэнд дулаан, таатай мэдрэмж төрүүлэн ядаргааг тайлж, бат бөх, хурдан унтахад тусалдаг онцлогтой. 74 гр буюу маш хөнгөн, бүх насныхан хэрэглэх боломжтой, 100 хувь дээд зэрэглэлийн торгон материалаар хийгдсэн ба гурван өөр төрлөөр халаан хэрэглэх тохиргоотой аж. Автоматаар унтрах тохиргоотой тул зүүгээд хэвтэхэд таатай нойрсоход тань гарцаагүй тусалж чадна. Уг маскны өмнөх хувилбар болох Salua нь Японы хамгийн том сайтууд болох Amazon, Rakuten, Yahoo shopping-д 2021 онд борлуулагдаж эхэлснээсээ хойш 200 гаруй мянган ширхэг борлуулагдсан эрэлттэй бүтээгдэхүүн бөгөөд шинэчлэгдсэн хувилбар нь энэ сард худалдаанд гарсан юм. Харин Монголд Zakka Mongolia/Закка Монголиа фэйсбүүк хуудсаар 118,000₮-өөр худалдаалагдаж буй.

22. “Говь" брэндийн энгийн бөгөөд хээнцэр өнгө төрхийг бүрдүүлсэн сонгодог загвартай жилет (248,000₮)
23. “BSB”-д худалдаалагдаж буй, 3D толгойнууд бүхий арьс гэмтээдэггүй сахлын машин (99,900₮)
24. “Mont-Bell” брэндийн авч явахад хялбар, эдэлгээ даах өндөр чанартай, аяны хоол хийх сав (129,000₮)
25. “KT Tape” брэндийн үе мөч, булчингийн өвдөлт намдаах наалтууд (39,000₮+)
26. “Эрдэнэт кашмер”-ын дулаан, тав тухыг мэдрүүлэх ноолууран хөнжил (999,990₮)
27. “Nioxin” брэндийн үсийг өтгөрүүлж, ургуулах үйлчилгээтэй эмчилгээний шөнийн серум (118,900₮)
28. Хөшиж, чангарсан хүзүү, мөрний булчинг суллаж, цусны эргэлтийг сайжруулах үйлчилгээтэй “Xiaomi” брэндийн массажны аппарат (250,000₮)
29. Монголчуудын нүүдлийн соёл иргэншлийг дүрсэлсэн өвөрмөц хийцлэлтэй, зэвэрдэггүй ган материалаар хийгдсэн “Community Project” брэндийн аяны аяга (40,000₮)
30. “AceCamp” брэндийн 3000 вт-ын хүчин чадалтай, өөртөө гал ноцоогчтой аяны ган зуух (169,000₮)


31. “Wella Professionals” брэндийн Монгол дахь албан ёсны борлуулагч “ВэллБий” ХХК-ийн цэргийн баярыг угтсан ээлжит бэлгийн багцуудыг онцолж байна. Бүх насныхан хэрэглэхэд боломжтой үс арчилгааны бүтээгдэхүүнүүд болон цэвэр арьсан картны гэр, түлхүүрийн оосор зэргийг хамтатган дөрвөн төрлийн бэлгийн багцаас сонголтоо хийх боломжтой юм.
Эрэгтэй үс, сахал, бие цэвэрлэх зориулалттай угаагч, анхилуун үнэрт ангижруулагч зэрэг нь 119,900₮ төгрөгийн үнэтэй “Баяжих нь баараггүй” багцийн гол бүтээгдэхүүнүүд аж.
Хуйх сэргээгч тоник, хатуу барилттай үс хэлбэржүүлэгч гель харин 59,900₮ төгрөгийн үнэтэй “Томрох нь тодорхой” бэлгийн багцад багтжээ.
Мөн үс уналт, шингэрэлтийн эсрэг багц бүтээгдэхүүнүүд бүхий 109,900₮ төгрөгийн үнэтэй “Дээшлэх нь дамжиггүй” багц, хүн орхоодой болон зуун настын хандтай мультивитамин, ашигтай бактери зэргийг агуулах 89,900₮ төгрөгийн үнэтэй “Халамжлах нь маргаангүй” багцуудыг Шангри-Ла молл, Централ таур болон wellbeeshop.mn сайтаас захиалах боломжтой.

32. “Victorinox” брэндийн 10 гаруй төрлөөр хэрэглэх боломжтой хутга (289,900₮)
33. Өвөрмөц хэлбэрээрээ залуусын дунд тренд болж буй “Converse Mongolia”-ийн De luxe squared загварын кет (399,900₮)
34. “Husug” брэндийн ноосон ороолт, оймс, хөлд эвтэйхэн шаахай зэргийг багтаасан бэлгийн багц (332,000₮)
35. Хаврын өнгө төрхийг төгс бүрдүүлэхэд туслах “Vans” брэндийн хөлд эвтэйхэн, хөнгөн загвар болох Vans Ultrarange exo (359,900₮, 389,900₮)
36. “Container store” брэндийн найман нүдний шилний багтаамжтай хайрцаг (50,000₮)
37. “Romana” брэндийн бетон тоосгон хананд бэхлэгддэг, олон үйлдэлт турник (350,000₮)
38. “Mi” брэндийн хүнсний аюулгүй тритан материалаар хийгдсэн, 300 мл-ын багтаамжтай, ган иртэй аяган миксер (86,900₮)
39. Видео тоглоом тоглоход шаардлагатай, чухал хэрэгсэл болох “Sony” брэндийн видео тоглоомны удирдлага (30,000₮)
40. Ажлын ширээн дээр байвал зохих “Muxlag” брэндийн төмрөн материал бүхий зөөврийн компьютерийн суурь (42,000₮)

41. Гар утас, таблет, компьютер зэрэг электрон төхөөрөмжүүдийн дэлгэцийг өөгүй цэвэрхэн болгоход туслах “Muxlag” брэндийн дэлгэц цэвэрлэгч (14,000₮)
42. Хийх ажлын жагсаалтаа гаргаж, тогтмол хянахад туслах “Leuchtturm1917” брэндийн долоо хоногоор төлөвлөгч дэвтэр (105,000₮)
43. “Cose” брэндийн арьс, үс арчилгаа болон эрүүл мэндийн бүтээгдэхүүнүүдээс сонголтоо хийх боломжтой бэлгийн карт (+20,000₮)
44. “Hydracup” брэндийн химийн нэмэлт бодисгүй, ган төмөр холигчтой уурагны сав (49,000₮)
45. Компьютерийн гар болон чихэвч зэргийн зай завсраар орсон хог, тоосыг цэвэрлэх зориулалт бүхий “Muxlag” брэндийн цэвэрлэгч (17,500₮)
46. “Porsche” брэндийн өдөр тутамдаа өмсөхөд тохиромжтой загварлаг саравчтай малгай (184,000₮)
47. “Бишрэлт металл” болон “Хасын хүлэгүүд” багуудын дунд явагдах Үндэсний дээд лигийн финалын тоглолтын тасалбар (+30,000₮)
48. Нэг оройг инээж өнгөрүүлэх боломжтой “UB Comedy” клубын тоглолтын тасалбар (30,000₮)
49. Цахилгаанд залгах боломжгүй нөхцөлд электрон төхөөрөмжөө асуудалгүй ашиглахад туслах “Remax” брэндийн зөөврийн цэнэглэгч (109,800₮)
50. Ууланд алхах, аялалд явах зэрэг чөлөөт цагаараа ашиглах боломжтой “Hoco” брэндийн зөөврийн өсгөгч (55,000₮)

Сэтгэгдэл бичих

