Монголд худалдааны салбарын дижитал шинэчлэл нь сүүлийн хэдэн жилд эрчимтэй хийгдэж буй. Гэвч ихэнх нь тодорхой шийдэл, үр дүнд хүч чаддаггүй. Учир нь бизнес эрхлэгчдэд бараа бүтээгдэхүүн татах, зээл авах тал дээр бичиг баримт бүрдүүлэхээс өгсүүлээд олон асуудал үүсдэг. Энэ нь худалдаа эрхлэгчид болон нийлүүлэгч, худалдан авагч, санхүүжүүлэгч болон тэдгээрийг холбосон цахим экосистем манайд байдаггүйтэй холбоотой.

Бизнесийн байгууллагуудын дийлэнх хувийг эзэлж буй жижиг дунд болон бичил бизнес эрхлэгчдэд санхүүгийн дэмжлэг ховор байдгаас гадна хөнгөлөлтэй зээл олгох шударга тогтолцоо хомс, борлуулалтыг төвлөрсөн мэдээллийн системээр хангах орон зай үгүйлэгдсээр байдаг. Эдгээр асуудлыг нэг дор шийдэх боломжтой Монголд анхдагч болох GOOD платформыг уншигчдадаа танилцуулж байна.

ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ ХИЙХ БОЛСОН НЬ

СКОП Аллианс ХХК-ийн Гүйцэтгэх Захирал Н.Бат-Уул өмнө нь банк санхүүгийн салбарт ажиллаж байх хугацаандаа худалдаа эрхлэгчид болон гарааны бизнес эхлүүлэх гэж буй хүмүүс зээл авахад орлогоо баталгаажуулахаас эхлэн нэлээдгүй төвөгтэй зам туулдаг болохыг анзаарсан гэнэ. Тиймээс худалдааны салбарт дижитал шилжилт хэрэгтэй гэдгийг ойлгож, компаниа байгуулах сэдлийг олж авчээ.

Ийнхүү технологид суурилсан бизнесүүдийг хөгжүүлэгч "Интелмайнд" групп, банк санхүүгийн салбарын систем хөгжүүлэгч, ууган компани болох Grape City Mongolia /Грэйп Сити Монгол/, бизнесийн зөвлөх үйлчилгээний "Ти Ви Ти" бизнес консалтинг хамтран СКОП Аллианс ХХК-ийг байгуулжээ. Тус компани өдгөө 17 хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

SCOPA нь Supply Chain Open Platform Alliance гэх үгсийн товчлол бөгөөд хөрвүүлбэл "Нийлүүлэлтийн гинжин хэлхээний нээлттэй платформ" хэмээн нэрлэнэ.



GOOD 

СКОП Аллианс ХХК-ийн зүгээс бизнес эрхлэгчдэдээ технологид суурилсан санхүүжилтийн цоо шинэ шийдлийг санал болгож буй. Энэ нь GOOD платформ юм.

Тус платформ нь бизнес эрхлэгч, санхүүжүүлэгч, нийлүүлэгч, эцсийн хэрэглэгч талуудыг хооронд нь нэгтгэж тэдний харилцааг илүү хялбар, үнэ цэнтэй болгоход туслах, оролцогч талуудыг бизнесийн дараагийн шатанд гарахад зориулагдсан санхүүжилтийн платформ билээ.



ОНЦЛОГ БОЛОН ДАВУУ ТАЛ

Мерчантад: Худалдааны бизнес эрхлэгчдэд дотоодын болон импортолсон бүтээгдэхүүнийг зах зээлд борлуулах явцад бараа материалын тасалдал үүсэх явдал цөөнгүй тохиолддог. Тэгвэл GOOD платформд нэгдсэнээр ийм нөхцөл байдалд орохгүйгээс гадна орлогын тасралтгүй эх үүсвэртэй болох юм. Мөн санхүүжилтэд санаа зовохгүй.

Нийлүүлэгчид: Үндэсний үйлдвэрлэгчид болон импортлогч байгууллагууд GOOD платформоор дамжуулан бүтээгдэхүүнээ худалдааны бизнес эрхлэгчдэд хялбар түгээхээс гадна бараа нийлүүлэлтээ хянах, бүрэн удирдах боломжтой. Ийнхүү технологиор дамжуулан шууд холболт үүсгэснээр бүтээгдэхүүнээ тасралтгүй борлуулж, авлагатай холбоотой урсгал зардлыг тэг болтол бууруулж чадна.

Санхүүжүүлэгчид: Банк, Банк бус санхүүгийн болон бизнесийн зөвлөх үйлчилгээний байгууллагууд GOOD платформд нэгдсэнээр хөрөнгө оруулалтын цар хүрээгээ тэлж, зээлдэгчдийн тоог нэмэгдүүлэх боломжтой болно. Жишээ нь танай байгууллагаас зээл авсан бизнес эрхлэгчийн компаний систем GOOD платформтой холбогдсон байх учраас бүтээгдэхүүн нь хэрэглэгчдэд хэрхэн хүрч буйг хянаж чадах юм.

ШИНЭЛЭГ ҮЙЛЧИЛГЭЭ

Нэгдүгээрт: GOOD платформын үндсэн үйл ажиллагаа нь бизнесээ авч явах хэсэг билээ. Үүнд харилцагчийг бүртгэх болон зайнаас бүртгэх функцүүд багтана. Мэдээж тус бүртгэлийн систем нь банк, санхүүгийн байгууллагын шаардлагыг бүрэн хангасан байна. Мөн тухайн харилцагчийн санхүүгийн болоод бизнес эрхлэх чадамжид үнэлгээ өгөх скоринг систем ажиллана.

Уг систем нь бусад бизнес эрхлэгч, харилцагч, нийлүүлэгчийн системтэй давхар холбогдсон байхаас гадна илүү чанартай дата дээр суурилна.

Хоёрдугаарт: Энэ нь хэрэглэгчийн дэлгэц юм. Үүнд худалдаа, үйлчилгээ эрхэлдэг дэлгүүрүүдийн захирал, удирдлагууд ажиллах боломжтой. Мөн бизнес эрхлэгчид болон санхүүгийн байгууллагууд ашигладаг дэлгэцүүд ч бий.



БУСАД ЗЭЭЛ ОЛГОГЧДООС ЯЛГАРАХ НЬ

Мэдээж бизнес эрхлэгч, нийлүүлэгч, санхүүжүүлэгчийн аль, аль нь "хожих" боломжтой шударга нөхцөлийг бүрдүүлж буй учраас "зээл олгодог компани" гэж харах нь өрөөсгөл.

Худалдаа эрхлэгч 45 хоног хүртэлх хугацаатай хүүгүй зээл авч болно. Заасан хугацаанаас хэтрүүлэлгүй зээлээ буцаан төлж чадвал ямар нэгэн хүү тооцогдохгүй ба урамшуулал авах давуу талууд ч бүрддэг. Тиймээс цаг хугацаа, зардал хэмнэхээс гадна борлуулалтын орлого тогтвортой байна гэсэн үг. Нэг ёсондоо зээлийн асуудлыг банкан дээр очиж цаас бөглөхгүйгээр системдээ холбогдоод юм уу GOOD аппликэйшнээ татаад л шийдчихнэ.

Үүнээс гадна бизнес эрхлэгчдийг аль болох дэмжиж ажиллах бодит үр дүнд хүрэхийг зорьж буй учраас зээл олгогч, санхүүжүүлэгчдийн аль алийнх нь хүү бага, гарч буй үр дүн нь адил тэгш байх хэрэгтэй.

Одоогоор СКОП Аллианс ХХК нь Ард Санхүүгийн Нэгдэл ХК-тай хамтран ажиллахаас гадна хамгийн бага хүүтэй санхүүжилт авч чадсан. Тиймээс ч худалдаа эрхлэгчдэд санхүүжилт олгох боломжоор бүрэн хангагдсан байна. Цаашлаад банкууд уг системд нэгдсэнээр та дурын сонголтоор санхүүжилт авах бүрэн боломжтой болно.

ЦААШДЫН ЗОРИЛГО

Ойрын хугацаанд: Зах зээлд бүрэн танигдаж харилцагч нарт тулгараад буй асуудлыг зөв шударга зарчмаар шийдэж бодит үр дүнд хүргэх.

Дунд хугацаанд: Бизнесийн олон төрлийн үйл ажиллагааг хөтлөн явуулахад туслах, бизнесүүдийг тогтвортой дэмжин ажиллах.

Урт хугацаанд: Бизнес эрхлэгч, нийлүүлэгч, хэрэглэгч, санхүүжүүлэгч нарын хоорондын харилцааг нээлттэй болгож бүх тал нь "хожих" үр өгөөжтэй талбарыг бүтээх. Санхүүгийн болон санхүүгийн бус харилцаан дээр хүмүүсийг эерэг үр дүнд хүргэнэ.



ХАМТРАН АЖИЛЛАЖ БУЙ БАЙГУУЛЛАГУУД 

Яг одоогоор Ард Санхүүгийн Нэгдэл, Гацуурт, Монгол Шуудан, Дельта Фүүдс, Сийдс Гарден, Үлэмж Органик, Майнд Тэч зэрэг компаниуд уг төсөлд нэгдээд байна.

Хэрэв та GOOD платформд нэгдэх бол ЭНД дараарай.