Хөрөнгө Оруулагч Үндэстэнг бий болгож, хөрөнгө оруулалтын үр шимийг ард нийтээрээ хамтдаа хүртэх зорилготой Хөрөнгө Оруулагч Үндэстэн Чуулган найм дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна.
Тодруулбал, Хөрөнгө Оруулагч Үндэстэн 2024 Чуулганыг Ард Санхүүгийн Нэгдэл, Unread медиа компанитай хамтран арваннэгдүгээр сарын 23-ны өдөр зохион байгуулж буй бөгөөд энэхүү нийтлэлдээ таны мэдэх ёстой бүх зүйлийг багцаллаа.
ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ ҮНДЭСТЭН 2024 ЧУУЛГАНЫ ТУХАЙ
Хөрөнгө Оруулагч Үндэстэнг цогцлоох зорилгын хүрээнд 2016 оноос хойш зохион байгуулагдаж буй арга хэмжээ бөгөөд энэ өдөр санхүү, хөрөнгө оруулалтын салбарын өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн талаар салбар бүрийн төлөөллүүдийн оролцоо бүхий хэлэлцүүлэг өрнөдөг уламжлалтай билээ. Тэд Монголын хөрөнгийн зах зээлийн хөгжлийг идэвхжүүлж, олон нийтийн санхүүгийн боловсролыг нэмэгдүүлэх эрхэм зорилгын хүрээнд ийнхүү найм дахь удаагаа хөрөнгө, санхүүгийн салбарын хамгийн том цугларалтыг зохион байгуулж байна.
Энэ удаагийн чуулганы хөтөлбөр Блю Скай Тауэрын 3-р давхрын гурван танхимд зэрэг өрнөнө. Тухайлбал, үндсэн тайзны хөтөлбөр Diamond танхимд үргэлжлэх бол Ард Санхүүгийн Нэгдлийн бүрэлдэхүүн компаниуд Crystal танхимд бүтээгдэхүүн, үйлчилгээний танилцуулга, зөвлөгөө, урамшуулал зэрэг баялаг хөтөлбөртэй. Мөн Topaz танхимд үндсэн тайзны илтгэгч, панелистууд нээлттэй асуулт авах ба чуулганы оролцогчид хүссэн асуултаа тавих боломж бүрдэж буй.
ОНЦЛОХ ХЭЛЭЛЦҮҮЛГҮҮД
Чуулганы эхний хэлэлцүүлэг “Сайн уу, 2025” сэдвээр өрнөх бөгөөд хөрөнгө, санхүүгийн зах зээлийн шинэ оныг угтаж, салбарын цаашдын чиг хандлага, хөгжил дэвшлийн талаар ярилцах юм.
Хоёр дахь хэлэлцүүлэг “Ирээдүй өөд: Технологи санхүүгийн хоршил” сэдвээр ярилцана. Тодруулбал, бизнесийн үйл ажиллагаагаа хэрхэн технологитой хоршуулж, оновчтой бөгөөд үр өгөөжтэй явуулах талаар хөөрөлдөх юм.
Гурав дахь хэлэлцүүлэг “Хүртээмжтэй бизнес-Хүн бүрийн боломж” сэдвээр өрнөх бөгөөд бизнесийн үйл ажиллагаагаа хэрхэн тогтвортой хөгжлийн зорилтуудтай уялдуулах талаар бодит туршлага, одоогийн нөхцөл байдал, цаашдын чиг хандлагын тухай ярилцана.
Чуулганы сүүлийн хэлэлцүүлэг “Ухаалаг Хөрөнгө Оруулагч” сэдвээр хөрөнгө, санхүүгийн зах зээлд чадварлаг тоглогч байх тухай бодит туршлагаа хуваалцаж, өнөөгийн нөхцөл байдал, ирээдүйн чиг хандлагын талаар нээлттэй хэлэлцэх юм.
Өнөө цагт хамгийн чухал бөгөөд зайлшгүй яригдах ёстой сэдэв бол цахим залилан. Тиймээс хөтөлбөрийнхөө гол ярилцлагаар сүүлийн үед манай улсад элбэг тохиолдож буй цахим залилангийн тухай ярилцах бөгөөд Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын Шуурхай ажиллагааны хэлтсийн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Болортунгалаг болон Алеф Эксперенс ХХК-ийн Харилцагчийн бизнесийн шийдэл хариуцсан менежер Д.Цэнгэл нарыг урьжээ.
ОНЦЛОХ ИЛТГЭГЧИД
Үндсэн тайзнаа “Баяртай 2024”, “Өгөгдлийг өгөөж болгох нь”, “Крипто ба Ирээдүй”, “Цахим банк - Цагийг хэмнэнэ”, “Ирээдүйн Итгэлт баян” зэрэг сонирхолтой сэдвээр санхүү, хөрөнгийн зах зээл болон Ард Санхүүгийн Нэгдлийн бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар илтгэлүүд явагдана.
ДЭЛГЭРЭНГҮЙ ХӨТӨЛБӨР
ХЭРХЭН ОРОЛЦОХ ВЭ?
Та энэхүү холбоосоор орж, урьдчилсан бүртгэлээ заавал баталгаажуулаарай.
Хэзээ: 11-р сарын 23 | 09:00-18:00
Хаана: Блю Скай Тауэр, 3-р давхарт