Хүн төрөлхтний бүтээсэн хиймэл оюун ухаан гэх технологи эргээд бидний ачийг хариулж эхэллээ. Яаж вэ гэж үү? Бидэнд нэн чухал анагаах ухааны салбарт энэхүү технологийг нэвтрүүлснээр, үзлэг оношилгоо, эрт илрүүлэг зэрэгт нэн эерэг үр дүн гарсаар байна. 

Монголчууд ч уг хөгжлөөс хоцорсонгүй. Хиймэл оюун ухааныг анагаахын салбарт нэвтрүүлэн үр шимийг нь хүртэх, энэ чиглэлийг хөгжүүлэх зорилгын хүрээнд олон улсын хурал зохион байгуулахаар болжээ.

хурлыг онцлох нь

Монголын анагаахын хиймэл оюун ухааны холбоо “Хиймэл оюун анагаах ухаанд: Хиймэл оюуны үр шимийг хүртэх нь” сэдэвт олон улсын хурлыг тавдугаар сарын 06-ны өдөр зохион байгуулах гэж байна.

Зохион байгуулж буй зорилго:

  • Монгол улсын эрүүл мэндийн салбарт хиймэл оюун ухааныг хөгжүүлэхэд шаардлагатай дэд бүтэц, хүний нөөц, технологийн шийдлийн талаар хэлэлцэх
  • Хиймэл оюун ухааны анхан шатны мэдлэг, уг технологийг хөгжүүлэхэд ямар бэлтгэл хангах тухай суурь ойлголтуудыг олгох
  • Эрүүл мэнд болон технологийн салбарын хамтын ажиллагааг бий болгох

Хэн оролцох боломжтой вэ?

Эрүүл мэнд, технологийн салбарт ажиллагсад болон анагаах, шинжлэх ухаан, технологийн чиглэлээр суралцдаг оюутан залууст нээлттэй.

Хурлын үеэр:

Энэхүү хуралд АНУ, Солонгос, Монгол улсын томоохон их сургуулиудын эрдэмтэн судлаачид, цахим хөгжил харилцаа холбоо, цахим эрүүл мэнд болон нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр ажилладаг салбарын тэргүүлэх мэргэжилтнүүд оролцож, илтгэл танилцуулна.

Хамтран ажиллагч байгууллагууд


САЙН ДУРЫН ажилтнаар оролцох боломж

Уг олон улсын хуралд сайн дураар ажиллаж, UMass Chan Medical School, Seoul National University, Asian Medical Center, University of Pennsylvania зэрэг их сургуулийн профессорууд болон Монгол дахь салбартаа тэргүүлэгч шилдэг эрдэмтэдтэй танилцах, энэхүү салбарын мэдлэгээ нэмэгдүүлэх боломжтой.

Тавигдах шаардлага:

- Эрүүл мэнд, мэдээллийн технологийн чиглэлээр суралцдаг эсвэл ажилладаг
- Дөрөвдүгээр сард 7 хоногт нийт 10 цагийг зарцуулах боломжтой
- Хурлын үеэр бүтэн оролцох боломжтой
- Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
- Солонгос хэлний ахисан түвшний мэдлэгтэй бол давуу тал болно

Сайн дурын зохион байгуулагчаар ажиллахаар сонирхож буй хүмүүс дөрөвдүгээр сарын 08-ны дотор www.bit.ly/msaimvolunteer холбоосоор өргөдлөө илгээнэ үү.

ХУРЛЫГ УГТАН ЗОХИОН БАЙГУУЛЖ БУЙ ВЕБИНАР

Гуравдугаар сарын 28-ны өдрийн 07:00 цагт BITES Lunch & Brunch кофе шопт эрүүл мэндийн информатик болон анагаах ухааны салбарт хиймэл оюун ухааныг ашиглах тухай цуврал вебинарыг зохион байгуулах гэж байна. Энэхүү цувралын анхны “Эрүүл мэндийн информатик болон эмнэл зүйн оновчтой шийдвэрийг дэмжих хэрэгсэл” сэдэвт биечлэн болон цахимаар оролцох хосолсон боломжит вебинар гэдгээрээ онцлогтой.

Вебинарын зочин илтгэгч: Анагаах ухааны доктор, профессор Харолд Лeманн. Тэрээр Жонс Хопкинсийн их сургуулийн Анагаах ухааны сургуулийн эрүүл мэндийн шинжлэх ухааны информатик болон хүүхдийн анагаах ухааны профессор. Мөн Эрүүл мэндийн шинжлэх ухааны информатикийн тэнхимийн сургалт судалгаа хариуцсан захирлын албан тушаалыг эрхэлдэг.

Байршил: BITES Lunch & Brunch
Вебинарт бүртгүүлэх: www.bit.ly/register_0328
Вебинарт цахимаар оролцох: www.bit.ly/webinarmon_0328