Сүүлийн арваад жилийн хугацаанд SUV ангиллын автомашинууд дэлхийн автомашины зах зээлийн дийлэнх хувийг эзлээд буй. Учир нь 2017 оны байдлаар шинэ автомашины борлуулалтын 33 хувь нь ямар нэг төрлийн SUV байв. Харин 2022 онд буюу ердөө таван жилийн дотор энэ тоо 45 хувь болтлоо өссөн бөгөөд энэ өсөлт ирээдүйд ч саарах төлөвгүй байгаа юм.
Энэхүү огцом өсөлт нь SUV ангиллын автомашинуудын гол онцлогууд болох уужим, том зайтай салон, аюулгүй байдлыг мэдрүүлэх өндөр суудал, бартаа туулах чадвартай нь холбоотой. Тэгвэл бүх төрлийн хэрэгцээг хангах SUV ангиллын хүлгүүдийн чухал тоглогчид болох шинэ үеийн Lexus RX болон NX-ийг хүлэглэх шалтгаануудыг танилцуулъя.
Уян хатан жолоодлого
Дунд оврын болон компакт SUV-ийг хотод ч, хөдөө ч унахад тохиромжтой. Тэр дундаа Lexus RX, NX загварууд нь өөр хаанаас ч мэдрэх боломжгүй, олон төрлийн мэдрэмжийг жолоочдоо өгдөг гэдгээрээ алдартай.
Хөнгөн жолоодлого, эргэлтийн бага радиус, өндөр хурдатгал зэргийн ачаар хотын нарийн зам, түгжрэлийг ажралгүй давах аж. Харин хотоос гаран хөдөө нутгийн зүг хүлгийн жолоо залахад дэвшилтэт доргилт тэнцвэржүүлэгч (suspension), дөрвөн дугуйн хөтлөгч, хүчирхэг хөдөлгүүрийн ачаар айх аюулгүй бартаат замыг туулах боломжийг олгоно. Дан ганц бартаат зам ч гэлтгүй их хотын эвдрэл ихтэй замд донсолгоог ядах зүйлгүй давж, тав тухыг дээд зэргээр мэдрүүлэх юм.
Тиймээс Lexus RX, NX загварууд дэлгүүр хэсэх, ажил амжуулах, гэр бүлийн зориулалтаар ашиглах, аялал зугаалгаар явах гээд эрчүүд болон эмэгтэйчүүдийн төрөл бүрийн хэрэгцээнд онц тохирох хүлгүүд билээ.
Бага шатахуун зарцуулалт
Lexus брэндийн нэрийн хуудас бол бидний мэдэх hybrid буюу хосолсон хөдөлгүүрШатахуун зарцуулалтыг хурд, хүчинд нөлөөлөхгүйгээр байж болох хамгийн бага хэмжээнд хүргэх зорилготой hybrid системийн ачаар RX болон NX загварууд нь тус тусын ангиллын бусад автомашинуудаас харьцангуй бага шатахуун зарцуулалттай болжээ. Үүний үр дүнд хүрээлэн буй орчинд үзүүлэх сөрөг нөлөө багасахын сацуу бодит санхүүгийн хэмнэлт үзүүлэх юм.
Цэлгэр салон
Lexus-ийн гоёмсог салоныг хүн бүр мэдэх биз ээ. Чамин арьс, жинхэнэ металл, үнэтэй модон оруулга гээд тус брэндийн бүхий л загваруудын салон маш гоёмсог. Тэр дундаа RX, NX загваруудын салон өрсөлдөөнөөс тод ялгарна. Дээр дурдсан сайн чанарын материалуудыг ашигласны зэрэгцээ зорчигчийн суудлын зай, тээшний хэмжээ нь ямар ч автомашиныг дагуулахгүй.
Тухтай зөөлөн суудал, суудал хоорондын уудам зай, өндөр дээвэр нь урт аяллын үед тав тухыг тасралтгүй мэдрүүлнэ. Түүнчлэн шинэ хувилбарын инфотэйнмент систем, Mark Levinson-ий өндөр чанарын дуугаралттай спикерийн систем, бүрэн дижитал хянах самбар гээд орчин цагийн техник, технологи цөм багтсан нь тус хүлгүүд дотор өнгөрөөх цагийг сонирхолтой болгож, амьдралыг хөнгөвчлөх нь дамжиггүй.
Өндөр технологи + Аюулгүй байдал
Шинэчлэгдсэн RX болон NX загваруудын нарийн, өндөр технологийн шийдлүүд нь жолооочид туслах, боломжит аюулаас урьдчилан сэргийлэх зэргээр аюулгүй байдлыг дээд зэргээр хангана. Дээр дурдсан бүхнийг багтаасан ухаалаг инфотэйнмент дэлгэцээс эхлээд эгнээ барих, жолоодлогын тусламж, замын тэмдэг таних, явган зорчигч болон автомашинтай мөргөлдөхөөс сэргийлэх гэх мэт олон үйлдэлт аюулгүй байдлын системтэй.
Lexus чанар
Lexus брэнд дээд зэргийн инженерчлэл, нарийн хийцлэл, өөр хаанаас ч олохгүй “Лексус” чанараараа автомашины зах зээлд алдартай билээ. Шинэчлэгдсэн RX, NX загварууд ч энэнхүү уламжлалыг үргэлжлүүлсээр буй. Их Британи улсын Carbuyer сайтын редакцын гаргасан судалгаагаар 2023 оны хамгийн найдвартай арван автомашины жагсаалтад RX болон NX загварын хүлгүүд тус тус багтсан нь үүнийг нотлоно. Түүнчлэн Consumer Reports-ийн 2022 оны судалгаагаар Lexus брэнд хамгийн найдвартай автомашины брэндээр нэрлэгдсэн юм. Ингээд харвал Lexus-ийг худалдан авна гэдэг нь ирээдүйдээ оруулж буй хөрөнгө оруулалт билээ.
Хаанаас ч олохгүй үнэ цэн
Энэ мэтчилэн олон онцлог, давуу талтай RX, NX хүлгүүд нь эзэддээ өөр хаанаас ч хайгаад олохгүй үнэ цэнийг өгөх нь нарийн хийцлэл, өндөр технологийн шийдлүүд, хээнцэр чамин дизайн, жижиг нарийвчлал бүрээс илт мэдрэгдэнэ. Эдгээр загваруудыг сайн чанарын Швейцар бугуйн цагтай зүйрлэхүйц бөгөөд бүх талаараа хэрэглэгчдийн хүлээлтийг олон шат ахиулж чаджээ.
Шинэчлэгдсэн RX болон NX загваруудтай ойроос танилцаж, албан ёсны дистрибьютерийн шоурүүмээр зочлохыг хүсвэл Lexus Mongolia Emerge төвөөр зочлоорой. Мөн Lexus-Tavan Bogd болон Lexus-Munkhada-ийн борлуулалтын менежерүүдээс автомашинуудын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой.
Unread